Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг буцаахыг уриаллаа

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг буцаахыг уриаллаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ парламентын гишүүдэд хандан урт нэртэй хуулийн төслийн талаар уриалга гаргажээ. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн эхний хэлэлцэх асуудалд "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байна.
2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хурлаар хэлэлцээд ажлын хэсэг томилж, төслийг хэлэлцэх эсэх талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг дахин хэлэлцэхээр тарсан атал ажлын бус цагаар зарим төлөөллийн оролцоогүйгээр хүч түрэн Байнгын хороодоос УИХ-ын чуулганы хуралдаанд төслийг хэлэлцүүлэх дүгнэлт гаргасныг бид эрс эсэргүүцэхийн зэрэгцээ Ажлын хэсгийн 15 гишүүнээс найман гишүүн УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Экспертийн албаны ирүүлсэн зөвлөмж болон тодорхой үндэслэлээр хуулийн төслийг төсөлсанаачлагчид буцаах шаардлага хүргүүлсэн болно.
 
Гэтэл бүтэн нэг жилийн өмнө төсөл санаачлагчид буцаагдсан байх ёстой хуулийн төслийг УИХ-ын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлэхээр улайрч байгаа нь УИХ дахь намууд нийлсэн цагаасаа хойш улсын өр нэмэгдүүлэх, эх орны баялагтай    холбоотой шийдвэрүүдийг ямар ч саадгүй гаргаж буйдаа амташсаны шинж юм. Саяхан түүх соёлын хосгүй нандин өвийг хадгалсан нутагт орших Гачууртын 50 тн алтны нөөцтэй асар баялаг ордыг Сентеррагоулд компанид өгөхөөр шийдээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байна. Монгол Улсын хэмжээнд 20 гаруй жил алтыг эмх журам муутай олборлосны үр дагавар нь "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль төрөн гарах хөрс суурийг тавьсан тухай болон Засгийн газраас эх хуулийг нь илт зөрчсөн агуулгатай нэмэлт хууль өргөн барьсан тухай би өөрийн байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өмнө нийтлүүлсэн "Ухрах уу, урагшлах уу” өгүүлэлдээ илэрхийлсэн.
 
Одоо ч би энэ байр суурин дээрээ байгаа бөгөөд эл асуудлаар өргөн олон түмэнд дахин товч мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Төрийн бус байгууллагууд, иргэдийн санал санаачлагыг үндэслэн нийгмийн захиалгаар баталсан хууль бол "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль мөн. Энэ хууль 2009 оны долоодугаар сарын 16-ны өдөр батлагдсанаас хойш манай улсад хариуцлагагүй уул уурхай цэцэглэхийг тодорхой хэмжээнд хазаарлаж, байгаль экологийн алдагдсан тэнцвэрийг хадгалж чадсан.
Энэ хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох талбайг нэг мөр зааж, хуучин олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн компаниудад нөхөн олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан болно.
2013 оны 12 дугаар сарын байдлаар Улсын хэмжээнд олгогдсон тусгай зөвшөөрлүүдэд судалгаа хийж үзэхэд нийт тусгай зөвшөөрөл 3287, үүнээс хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн хилийн заагт стратегийн ордод хамрагдах 11 ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамрагдсан алт шороон ордны 242 тусгай зөвшөөрлийг 137 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд эдгээрээс нөхөн олговор авах хүсэлт гаргаагүй 66, бүхэлдээ давхцалтай 98 нөхөн олговор нэхэмжилсэн, хэсэгчилсэн давхцалтай 65 үүнээс 40 нь нөхөн олговороо 0 төгрөгөөр тооцуулж давхцалтай талбайн хэсэгтээ хасалт хийлгэж үлдсэн талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй, 25 нь давхцалтай хэсгийн талбайгаа хасуулж нөхөн олговор аваад үлдсэн талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй. Алтны шороон ордны 123 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор нэхэмжилсэн байна.
"Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн хилийн заагийг тогтоох, хуульд заасан нутаг дэвсгэрт олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмыг Засгийн газар батлан гаргахаар энэ хуулиар зохицуулсан юм. Үүний дагуу С. Батболдын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Нөхөх олговор олгох журам” батлах тухай 299 дүгээр тогтоол гаргаж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд улс орон нутгийн төсөвт төлсөн, журамд заагдсан татвар, төлбөр, хураамжийг  бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд "бүтээгдэхүүн борлуулж эхэлснээс хойшхи санхүүгийн жилийн тайлангуудаар гарсан цэвэр ашиг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингийн зардлын нийлбэр нь журамд заасан улс, орон нутгийн төсөвт төлсөн тайлангийн жилүүдийн татвар, зардлын нийлбэр дүнгээс бага бол зөрүүг нь нөхөх олговорт тооцож олгох болсон.
Энэ журмаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох мөн олгохгүй байх шалгуурууд нь тодорхой байгаа юм. Уг хуулийн хориглосон бүсэд 5,08 мян.га талбайд экологийн хохирол учирсанаас 4.79 мян.га талбай алт олборлосны улмаас эвдэгдсэн байдаг.Мөн энэ хуулиар тогтоосон хилийн гадна талд 711.8 га талбай эвдрэлд орсон. Эдгээр талбайн байгаль орчны хохирлын нийт хэмжээ 1.16 их наяд төгрөг, үүний 57.9 хувь буюу 672,0 тэрбум төгрөг нь энэ хуулиар хориглосон бүсэд учруулсан хохирол байна. "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон талбайн нөхөн сэргээлтэд 54.7 тэрбум төгрөг шаардагдаж байгаа болохыг Байгаль орчны үнэлгээний компаниудын хээрийн судалгаагаар тогтоосон байдаг. Эндээс үзвэл уул уурхайн компанид нөхөн олговор олгох тухай ярихаас өмнө байгаль орчинд учруулсан хохирлыг хэрхэн төлүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдах учиртай.
Монгол орны хэмжээнд 2003, 2007 онуудад хийсэн гадаргын усны тоо бүртгэлээр гол, мөрөн, нуур, цөөрөм, рашаан ус жилээс жилд ширгэн хатаж, татарч байсан судалгааны дүн мэдээ бий. 2003 оны гадаргын усны тоо бүртгэлээр нийт 5565 гол, мөрөнөөс 683 нь, 9600 булаг, шандаас 1484 нь, 4193 нуур цөөрмөөс 760 нь ширгэсэн байв. 2007 оны гадаргын усны тоо бүртгэлээр 5128 гол, мөрөн тоологдсоноос 852, 3347 нуураас 1181, 9306 булаг, шанд тоологдсоноос 2277, 429 рашаанаас 60 нь ширгэсэн тоо гарсан. Тухайлбал Онги, Таац, Түй, Байдраг, Завхан, Хангилцаг, Орхон, Туул, Цэнхэр, Хараа, Ерөө, Хүдэр, Гачуурт, Онон, Балж голуудын эх цутгал голууд дээр алтны шороон ордны олборлолт явуулснаар голын урсац багасаж, зарим үед тасарч байжээ. Энэ нь "Алт” хөтөлбөр нэрийн дор Онги голын эх буюу цутгал голууд болох Өлт, Ар өлт, Буянт, Цагаан, Нарийн, Өртөнт, Нарийн жалга, Дэлийн булаг, Бөөрөлжүүт зэрэг голууд дээр алтны шороон ордыг ашиглаж эхэлсэн нь гол, нуур, булаг, рашаан ус ширгэхэд үлэмж хэмжээгээр нөлөөлсөн гэж судалгаагаар тогтоосон байна.
2004 онд батласан усны тухай хуульд заасны дагуу 2011 онд хийсэн тооллого судалгаагаар гол мөрөн, рашаан булаг, нуурууд эргэн сэргэж, нэмэгдсэн дүн мэдээ гарсан юм.
Тухайлбал, гол мөрөн 2007 онд 4290 байсан бол, 2011 онд 6095, булаг шанд 2007 онд 7244 байсан нь 2011 онд 8970 болж нэмэгдсэн мөн ойн талбай сүүлийн жилүүдэд бага ч гэсэн нэмэгдсэн байна. Байгаль экологийн тэнцвэрийг хадгалах төрийн зөв бодлого гаргасны үр дүнд байгаль сэргэж, хөдөө аж ахуйн салбарт тогтмол өсөлт гарч эхэлсэн. ҮХАА-н яамнаас ирүүлсэн мэдээнд тус салбарт 2014 онд 4,6 их наяд төгрөгийн баялаг бүтээсний дотор газар тариалангийн салбарт 500 тэрбум төгрөг, боловсруулах салбар 1.1 их наяд төгрөг, мал аж ахуйн салбар 3.5 их наяд төгрөгийн баялгийг бүтээжээ. Энэ бүхэн бол "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн мөн.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн төслийг хэлэлцэхгүй хууль санаачлагчид буцаах дараах үндэслэл байна.
1.Улсын их хурлаас гаргаж байгаа аливаа шийдвэр Үндсэн хууль, хуульд нийцэж байх ёстой. Гэтэл уг төсөл нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, "Ашигт малтмалын тухай” хуулийн 56.1.3, "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.6 дахь хэсгийн заалттай зөрчилдөж байгаа, мөн төслийн зүйл заалтууд нь хоорондоо болон үзэл баримтлалтайгаа зөрчилдөж, хуулиар зохицуулах харилцааны зарим шалгуур, үндэслэл дутуу байгаа талаар Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Эрх зүйн экспертийн албанаас албан ёсны зөвлөмж гаргасныг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Байнгын хороонд албаны шугамаар ирүүлсэн байна. Ер нь 4 зүйлтэй хуулийн 2 зүйл нь дээр дурдсан зөрчилтэй, 4 дүгээр зүйлийн хувьд дагаж мөрдөх журам нь байгаа болохоор цаана нь юу ч үлдэхгүй шахам байгааг харгалзан төслийг хууль санаачлагчид нь буцаах.
2.Төслийг шинээр боловсруулахдаа УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн "Ажилтай орлоготой Монгол хүн” гэсэн нэг дэх бүлэгт "Монгол улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараах бодлогыг хэрэгжүүлнэ:” гэсний дотор "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх:” гэж заасныг баримтлан Тамгын газраас ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэхийн хамт дор дурдсан зарчмыг төсөлд суулгаж өгөх. Үүнд:
а/ гол мөрний урсац бүрэлдэх эх газрын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд хуулийг эргүүлэн хэрэглэхээр заасан зохицуулалтыг хэвээр үлдээх:
б/ усны сан бүхий газар энгийн хамгаалалтын бүсийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд уг бүсийг тогтооход гаргасан алдаагаа нэн яаралтай залруулахыг Засгийн газарт үүрэг болгож, энгийн хамгаалалтын бүст хуулийг буцаан хэрэглэхээр зохицуулсныг хэвээр үлдээх:
 Эцэст нь УИХ аливаа шийдвэрийг гаргахдаа судалгаанд тулгуурлахын зэрэгцээ төсөл Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлт,   зөвлөмжийг иш үндэс болгох учиртайг эрхэм гишүүдийн анхааралд хүргэж уг хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаахыг уриалж байна.
Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг буцаахыг уриаллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани