- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХААР 373 АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГҮҮЛЖЭЭ
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
хүссэн өргөдлийн дугаарыг өнгөрсөн даваа гаригаас цахим системээр олгож
эхлээд байна. Эхний ээлжийн 30 өргөдлийн дугаарыг уржигдар ямар нэгэн
алдаагүйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон тухай Ашигт малтмалын газрын
даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа өчигдөр мэдээллээ. Дугаар авсан аж
ахуйн нэг-жүүд өчигдрөөс өргөдөл, холбогдох баримт бичгээ АМГ-т өгч
эхэлжээ.
Өргөдлийн журмаар хайгуулын тусгай
зөвшөөрөл эзэмших хүсэлтээ 500 гаруй аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд
Ашигт малтмалын газарт илэрхийлсэн байна. Түүнээс 377 нь VPN төхөөрөмж
(280 мянган төгрөг) худалдан авч, өргөдлийн дугаар олгох цахим сиетемд
нэвтрэх эрхтэй болжээ. Харин даваа гаригийн байдлаар 373 аж ахуйн нэгж
бүртгүүлснээс 30 нь өргөдлийн дугаараа авсан байна. Дашрамд
ан-хааруулахад, АМГ-аас нэг өдөрт 30 дугаар олгох бөгөөд аж ахуйн
нэгжүүд маргааш нь цахим дугаарт заасан цагт өргөдлөө холбогдох бичиг
баримтын хамт АМГ-т биечлэн хүргэх аж. АМГ-ын Кадастрын хэлтэс өргөдлийг
хүлээн авч, түүнд дурдсан солбицлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох
нийт талбайн солбицлоос тухайн өдөртөө багтаан хасаж, нийтэд мэдээлэх
гэнэ. Тиймээс цахим дугаарыг ажлын нэг өдөр өнжиж, тухайлбал, эхний
долоо хоногт даваа, лхагва, баасан гаригт, дараагийн долоо хоногт
мягмар, пүрэв гаригт олгохоор тогтжээ. Үүнтэй уялдуулан системд нэвтрэх
эрхээ нэг долоо хоногийн хугацаатай авсан аж ахуйн нэгжүүдийг хоёр долоо
хоног, нэг cap нэвтрэх эрх авсан байгууллагыг хоёр cap сис-темд нэвтрэх
боломжоор хангах болсныг АМГ-аас уламжиллаа. VPN төхөөрөмжийг ашиглан
цахим системд долоо хоног нэвтрэх эрхийг 500 мянга,
нэг cap нэвтрэх эрхийг хоёр сая төгрөгөөр тогтоосон. Ийм эрх авах
төлбөрийг арилжааны банкаар дамжуулан төлсөн учраас хэдэн аж ахуйн нэгж долоо хоног, мөн хэд нь нэг cap нэвтрэх эрх авсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох
асуудлаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
дарга Б.Батхүүгээс зарим зүйлийг тодруулав.
-Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Өдөрт 30 аж ахуйн нэгжийн хүсэлтийг
судлахад өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил гурван
сарын хугацаанд дуусна гэж тооцож байгаа. Ашигт малтмалын газрын хүн
хүчний бо-лолцоог авч үзвэл нэг аж ахуйн нэгжийн өргөдлийг 15 минут
судална. Йймд нэг өдөрт нийт 30 аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлах
боломжтой. Өөрөөр хэлбэл, Мон-гол орны нутаг дэвсгэрийн баруун хагас
буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийших есөн
сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаанд олгож дуусна.
-Ашигт малтмал хайх тухайн орон нутгийн засаг, захиргаанаас аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авах шаардлагатай юу?
-Тийм. Цахим системээр дугаар авсан аж
ахуйн нэгжүүд АМГ-т хандана. Тэнд өргөдөл болон бусад баримт бичгийг
хянан үзэж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн орон нутгийн ИТХ-д хүсэлт
тавина. Хүсэлт тавьсан талбайд хайгуул хийхийг зөвшөөрөх, эсэхийг орон
нутгийн ИТХ хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжид
мэдэгдэх учиртай. Тэд зөвшөөрсөн тохиолдолд аж ахуйн нэгж лицензээ
АМГ-аас авна.
Гэхдээ орон нутгаас хориглосон, тусгай
хамгаалалттай бүс нутгийг бид үлдээсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн
19.9 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно шүү
дээ. Тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газрыг хасаад, боломжтойг нь энд үлдээсэн байгаа. Тэгэхээр тухайн орон нутгийн ИТХ татгалзах магадлал бага.
-Үүнээс хэдий хэмжээний орлого улсын төсөвт төвлөрөх бол?
-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх
орлого төрийн дансанд орно. Зөвхөн лицензийн төлбөрөөс л гэхэд гурван
тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Түүнээс гадна тусгай
зөвшөөрөлтэй нэг талбайд аж ахуйн нэгж жилд 100 сая орчим төгрөгийн
хайгуул хийдэг гэсэн судалгаа байдаг. Ингэж үзвэл дор хаяж 15 орчим
тэрбум төгрөгийн ажил хийх нь.
-Мөн 10.1 сая га талбайд
сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно. Үнээр өрсөлдүүлэх
зарчим баримтлах учраас үндэсний компаниуд хоосон хоцорч, гадаадын
мөнгөтэй компа-ниуд хөрөнгө оруулагч болох нь гэж зарим хүн үзэж байна.
Ер нь үндэсний компаниудыг хамгаалах боломж энд бий юу?
-Өмнө нь төрөөс тодорхой хэмжээгээр
хайгуул хийсэн, ашигт малтмалын нөөц байж болзошгүй бүс газрыг энд
сонгосон байгаа. Ийм талбайн тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад
орохдоо аж ахуйн нэгж нь төрөөс сүүлийн дөр-вөн жилд тухайн талбайд
хийсэн судалгааны ажлыг нэг га талбайд 2344 төгрөгөөр тооцож, түүнээс
дээш үнэ санал болгох ёстой. Гэхдээ мөнгөөр өрсөлдөх нь үнэлгээний 50
хүртэлх оноог л авна. Боловсон хү-чин, хайгуулын ажлын төсөл зэрэг бусад
хүчин зүйлийг тооцож, үлдсэн 50 хувийг үнэлнэ. Үндэсний компа-ниудад
давуу боломж олгох зэрэг асуудлыг үүнд харгалзаж үзнэ.
-Хэзээнээс эхлэх вэ?
-Орон нутгаас нь санал аваад
зөвшөөрсөн газруудаас ээлж дараатай сонгон шалгаруулалт зохион
байгуулна. Тийм учраас хугацаа шаардана.
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХААР 373 АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГҮҮЛЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани