Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн мега төслөөр популизм хийвэл “хагарна”

 Тавантолгойн мега төслөөр популизм хийвэл “хагарна”Ойролцоогоор таамагласан нөөц нь 6.4 тэрбум тонн, үүнээс коксжих нүүрсний нөөц нь 1.8 сая тонн хэмээгдсэн Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хөрөнгө оруулагчаар тодорсон "Шинхуа энержи”, "Сумитомо”, "Энержи ресурс” компаниудын түншлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа хэлэлцээр эхлээд 20 хонож байгаа ч нийт ажил нь 50 хувьтай явж байгааг Монголын талын ахлагч М.Энхсайхан сайд мэдэгдээд хоёрхон хонож байна.

М.Энхсайхан сайд анх­­наасаа л "Тэр­­бум ам.дол­­лараас илүү хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гэж дэлхий нийтээр нэрлэж байгаа. Мега төслийн гол онцлог нь улстөр, эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг сонирхлоо тулган хүлээлгэх байдлаар хөндлөнгөөс оролцвол маш амархан хагаран унадаг” гэдгийг ам нээх болгондоо сануулсаар байгаа. Түүний тайлбарлаж байгаагаар бол мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэж, амжилтгүй болбол тухайн улс орны баялаг устан алга болж, ноцтой хохирол хүлээдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Товчхондоо асар өндөр үнээр босдог мега төсөл нь баялгийг бүтээгч хэрнээ цаад талдаа баялгийг устгагч байдаг юм байна.

Одоогоор дэлхий нийтэд мэдэгдэж байгаа нь мега төсөл санхүүгийн капиталыг устгаж сүйрүүлсэн нь илүүтэй байгаа гэнэ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унасан гэж байгаа. Ийм л нэг эрсдэлтэй, тэгэхдээ нэг өндийгөөд ирвэл Монгол Улсыг сэвхийтэл нь өргөөд босоод ирж ч магадгүй Тавантолгой гэгч мега төслийг бид бүхэн амьсгаа даран харж сууна. М.Энхсайхан сайд 30 жилийн хугацаанд шууд болон шууд бус утгаар Монгол Улсад 94 тэрбум ам.долларын ашиг орж ирэх тухай ч ам алдсан. Байдал ийм л тодорхойгүй, хүлээлтийн байдалтай үед засагт хамтарсан УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Тавантолгойгоор тун осолтой популизм хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой юм.

Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өдөржин хуралдсан. үүдээр нь эргэлдэж, тэдний хурал ямар асуудлыг авч хэлэлцсэнийг сонирхсон сэтгүүлчид хаалттай хаалга мөргөөд буцацгаасан. Тэгвэл өчигдөр бүлгийн дарга С.Бямбацогт хурлынхаа талаар мэдээлэл хийхдээ "2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед эх орны хишиг, эрдэнийн хувь гэж ард иргэдэдээ Хүний хөгжлийн сангаас 1.5 сая төгрөг бэлэн мөнгөөр болон хувьцаа хэлбэрээр олгохоор болсон. үүнээс тодорхой иргэд 1072 хувьцааг Тавантолгойн орд газарт эзэмшихээр болсон. Гэвч үхмэл хөрөнгө байдалтай байгаа. Тийм учраас энэ удаагийн Засгийн газраас оруулж байгаа Тавантолгойн орд газарт эхний ээлжинд ард иргэддээ өгөөжтэй байх бодлого барья. Дараагийн ээлжинд төрд өгөөжтэй байх асуудлыг анхааръя гэж манай бүлэг үзлээ. Тиймээс гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ард иргэддээ ил тод, парламентын хяналтад, өмнөх УИХ-ын тогтоолуудын хүрээнд хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр анхаарна. Эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулж, иргэдээ өмчтэй, өмчөөсөө үр ашгаа хүртдэг байх бололцоо боломжийг олгох шаардлагыг гадна, дотнын компаниудад тавих ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна. Энэ талаар Ерөнхий сайдад албан бичиг явуулж, парламентын хяналтын дор, ард иргэддээ нээлттэй явуулахыг шаардна” гэсэн. Товчхондоо хэлэлцээр нь амжилттай болвол ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил нь эхэлж болзошгүй Тавантолгойн орд МАН-ынхны 2016 оны сонгуулийн гол зэвсэг, одоохондоо онилсон хамгийн боломжтой популизм болж эхэлж байгааг УИХ дахь МАН-ыг бүлгийн дарга шулуухан зарласан нь энэ юм.

Хуучнаар МАХН өнөөдрийн МАН хэзээнээсээ сонгуулийн өмнөх популизм хийж, үл гүйцэлдэх утопи амлалт өгсөөр ирсний балгийг өнөөдөр улсаараа үүрч яваа. 2008 оны сонгуулийн өмнө "Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн батламж тараагаад баахан бужигнуулсан. Түүний хор уршиг өнөөдөр ч бүрэн гүйцэд арилаагүй л байгаа. Өрсөлдөгчөөсөө дутахгүй гэсэндээ АН-ынхан ч зүгээр суухгүй "Эх орны хишиг” нэрээр сая төгрөгийн хувьцаа олгохоор амлачихсан. Нэгэнт ард түмэндээ амлачихсан болохоор эхний хоёр жил 50-70 мянгаар нь цувуулж өгч үзээд бүр сүүлдээ үнэнд гүйцэгдэж сар сард нь нэг юм олгохчоон болж хөглөсөн түүхийг мартсан хүн байхгүй. Тун удалгүй бэлэн мөнгө тараах чадваргүй болж иргэн бүрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа олгох юм болж, иргэн бүрийн дансанд хийнэ ч гэл үү, юутай ч брокер диллерийн компанид данс нээлгэхийг сурталчилж баахан пижигнүүлсэн. Эцэстээ "Ичсэн хүн хүн ална” гэгчээр Оюутолгой, "Чалко” гээд мөнгө зээлж болмоор наашаа харсан болгоноос бадар барьж, амлалтаа биелүүлэхээр тараагаад цацчихсан өрөө өнөөдөр ч төлж чадаагүй л сууцгааж байгаа. Монголын улстөрчид, улстөрийн намууд өнгөрсөн хугацаанд иймэрхүү л популизм хийцгээж ирсэн.

Тэрхүү амлалт, сонгууль угтсан популизм нь арай нэг намжмар аядаж байсан чинь М.Энхсайхан сайдын байнга анхааруулсаар байгаа Тавантолгой төсөл рүү чулуу шидэж хагалахаар шийдсэн бололтой. үнэндээ Тавантолгойн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тун хатуухан болзол тавьсан юм билээ.Тэдгээр нь "Хөрөнгө оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуул, 270 км төмөр зам тавь, "Эрдэнэс Тавантолгой”-н "Чалко”-д төлөх ёстой 110 сая орчим ам.долларын өр зээлийг төлж барагдуул” гэсэн маш хатуу шаардлагууд байгаа.

Хэзээ ч хагарчихаж болзошгүй тун эмзэг хэрнээ дэлхийн хэмжээний Тавантолгойн мега төслийн гэрээ дөнгөж талдаа орж явахад МАН ийнхүү тулган шаардаж эхэллээ. Хамгийн гол нь 1072 хувьцаагаа "чулуу” болгочихыг тун их хүсч байгаа ард түмний ашиг сонирхол дээр дөрөөлөн улстөрийн ээлжит популизмаа эхлэх гэж байгаа нь тун хорлонтой юм. МАН-ынхны монголчууд эх орныхоо байгалийн баялагт эзэн болж, 1072 хувьцааны ногдол ашгийг аж амьдралдаа зориулах ёстой гэсэн үзэл баримтлалыг бүхэлд нь буруутгахыг хүссэнгүй. Харин энэ эмзэг гэрээ хаашаа ч эргэж болзошгүй үед ийнхүү популизм хийх цаг нь биш гэдгийг л хэлэх ёстой. Ядаж хоёр сар тэвчиж болсонгүй юу.

Эх сурвалж:

Тавантолгойн мега төслөөр популизм хийвэл “хагарна”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани