- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Санамж бичиг нэртэй шаардлагад ерөнхий сайд ямар хариу өгөх вэ
Шийдлийн Засгийн газар эдийн засгаа өөд татахын тулд томоохон төслүүдээ урагшлуулна хэмээн мэдэгдсэн. Эдийн засагт нөлөөтэй томоохон төслүүдийн нэг нь яах аргагүй "Оюутолгой”.
Уг ордын далд уурхайн үйл ажиллагаа зогсоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч өмнөхөө нягталж байж ажлаа урагшлуулах учиртай. Төслийн анхан шатны санхүүжилтийн тооцоог манай Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Төлөвлөснөөсөө даруй гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн хөрөнгө оруулалтын талаар ч нөгөө тал дорвитой тайлбар өгөөгүй юм.
Мөн Татварын ерөнхий газраас "Оюутолгой” компанид 130 сая ам.долларын акт тогтоосон билээ. Үүний учрыг олж нягталсны дараа хоёрдугаар шатны ажил, хөрөнгө оруулалт үргэлжилнэ. Баялгийн эзний хувиар бид хяналтаа тавьж, тодруулах, нягтлах эрхтэй. Тэгвэл хөрөнгө оруулагчдын зүгээс асуудлыг тун ч хялбархан шийдэх оролдлого хийсээр удав.
"Харилцан ойлголцлын санамж бичиг” хэмээх төслийг тэд Н.Алтанхуягийн танхимын үед л илгээсэн юм. Ерөнхий сайд асан түүнд нь хариу өгөөгүй юм билээ. Шалтгаан нь их энгийн. Өнөөх бичиг нь асуудлыг бизнесийн зарчмаар гэхээсээ илүү шахалтаар шийдэх зорилготой байсан аж. Төслийн бараг л заалт бүр нь "но”-той. Тухайлбал, 2.2-т ТЭЗҮ-ийг төсөөллийн, ерөнхий зүйл хэмээн тодотгоод 2.3-т "Тиймээс заавал мөрдөх албагүй” гэжээ.
Санамж бичгийн төслийн 2.4-т "Зардлын зөрүүний талаар хангалттай тайлбар хийсэн бөгөөд талуудын хооронд нэгдүгээр шатны зардалтай холбоотой шийдэгдээгүй ямар нэг асуудал болон сөрөг дүгнэлтүүд байхгүй болно” гэжээ. Тэр хангалттай тайлбарынх нь талаар ард түмэн юу ч сонсоогүй байдаг. Удирдах зөвлөл, эсвэл хэлэлцээ хийх Ажлын хэсэгт багтсан хүмүүст л тийм хангалттай хариу өгчихсөн хэрэг үү. Гэтэл үгүй аж.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдад ч мэдээлэл хангалтгүй байгаа учраас асуудлыг урагшлуулах боломжгүй байсан хэрэг. Удсан ч үгүй Ерөнхий сайд огцорсон. Харин хөрөнгө оруулагч тал өнөөх санамж бичгээ шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дахин илгээсэн байна. Монгол Улсын Засгийн газрыг зүгээр л шахчихад асуудлаа шийдүүлчихнэ хэмээн үзсэн бололтой юм.
Мөн төслийн 2.6-д "Талууд хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг уг төсөл эдийн засгийн үр ашигтай, бүх хувьцаа эзэмшигч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд цааш явуулах хүсэлтэй байна” гэжээ. Үүнийгээ хэд хэдэн заалтаар тодруулсны дотор "Хувьцаа эзэмшигчдийн дунд шийдэгдээгүй үлдсэн, эсвэл хүлээгдэж буй аливаа асуудал, маргаан, санал зөрөлдөөн байхгүй байх” хэмээн тодотгосон байна.
Монголын тал уг ордын 34 хувийг эзэмшдэг атлаа хүссэн мэдээлэл, тайлбараа авч чадахгүй суугаа. Ийм байхад зүгээр л тэдний "тулгаснаар” бүх зүйлийг мартаад өнгөрөх ёстой гэнэ. 2.7-д "Холбогдох зөвшөөрлийг авсан байх, мөн Оюутолгой ба "Оюутолгой” ХХК-д хамаарах холбогдох хэрэглээний үнэ тарифууд, тухайлбал, эрчим хүч, усны тарифыг тогтоох үндэслэлийг тохиролцсон байх” гэжээ. Говьд ус нүдний гэм. Томоохон уурхайнууд гүний усыг маш хямдаар ашиглаж байгаа. Ийм байтал хямд үнээр ашиглах тарифыг тогтворжуулахыг санаархсан аж.
Нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг "Татварын гарын авлага” хэмээх зүйлээр хууль зөрчин хувь хэмжээг өөрчлөх замаар төлөх татвараа бууруулахыг хичээсэн байна. Бүхэл бүтэн улсын Засгийн газарт нэг иймэрхүү үл хүндэтгэсэн байдалтай хандаж буй юм. Шинэ Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдын "нөхөрсөг” шаардлагад ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Юутай ч баялгийн нэг үүцээ ашиглаж, ажлыг нь урагшлуулахын тулд Засгийн газар ямар нэг алхам хийх байх. Ингэхдээ тэдний "даварсан шаардлага”-д хатуухан, эзний шинжтэй хариу өгнө гэж хүлээе.
С.Туул
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||