Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Цолмон: Уул уурхайн татварыг ил тод болговол хяналт, хариуцлага ч сайжирна

"Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга" төслийнхөн сүүлийн найман жилийн турш улсын төсвийн орлогод уул уурхайн томоохон
компаниудын татвар хэдий хэмжзэг эзэлж байгааг судалж, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэн олон нийтэд мэдээлэл хүргэхийг зорьж ажиллаж байгаа ажээ. Энэ талаар Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.ЦОЛМОНГООС тодрууллаа.

-Уул уурхайн томоохон компаниудын татвар төлөлтийн хэмжээ сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ. Экспортын орлого буурч, эдийн засаг хүндрэлтэй байгаагаас үүдэж огцом буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байна уу?
-Байгалийн баялаг олборлож байгаа компаниуд улсад хэдэн төгрөгийн татвар төлж, үүнийгээ юунд зарцуулаад байгааг иргэдэд нээлттэй мэдээлэх нь бидний гол зорилго. Манайх уул уурхай, газрын тос, цацраг идэвхт, түгээмэл тархац гэх мэтээр бүх чиглэлийн олборлолт явуулж байгаа 800       компаниас, 250 томоохныг нь голлож, судалгаандаа хамруулдаг. Эдгээр компаниас 20 нь уул уурхайн татварын нийт орлогын 93 гаруй хувь, үлдсэнийг нь бусад 230 орчим компани бүрдүүлдэг. Манай улсын төсвийн урсгал орлогод уул уурхайн салбарын татвар 30 хувиас дээш хэмжээг эзэлсээр ирсэн. Жишээлбэл, "Эрдэнэт" үйлдвэр гэхэд сүүлийн найман жил улсын төсөвт оруулж буй уул уурхайн татварын орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Уул уурхайгаас орж ирж байгаа орлого 2011 оноос өмнө өсөлттэй байсан бол, үүнээс хойш огцом буураад эхэлсэн. Компанийн тоо ч буурч байгаа. Үүний шалтгаан нь тусгай зөвшөөрлийн тоо цөөрч байгаа, үүнийг дагаад төлбөрийн хэмжээ ч багасч байгаатай холбоотой юм. Мөн урт нэртэй хуулиас болоод олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагаа хумигдаж эхэлсэн нь энэ салбараас төсөвт бүрдүүлэх орлого буурахад            нөлөөлсөн. Түүнчлэн ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнэ ч огцом буурч байгаа нь үүнд нөлөөлж байна. Манайх одоогоор 2006-2013 оны төсвийн орлогод уул уурхайн компаниудын татвар төлөлтийн хувь ямар байгааг нарийвчлан гаргаад байна.
 
-Экспортын орлого огцом буурч байхад уул уурхайн салбараас татсан татварын хэмжээ 2013 онд өмнөх онтойгоо яагаад хэмжээ ижил гарсан юм бэ?
-2012, 2013 оны төсвийн орлого бүрдүүлэлтэд уул уурхайгаас орж ирсэн орлого 1.5 их наяд орчим буюу ойролцоо гарсан нь үнэн. Манайд газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь онцлогтой харагдаж байна. Нүүрсний томоохон татвар төлөгч компаниуд, цаашлаад бүхий л компанийн орлого бууралттай гарсан ч Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны салбараас 187 тэрбум төгрөг татсан нь ийнхүү бланслуулж харагдуулж байна. Бидний хамгийн сүүлд буюу, 2013 он төсөвт анализ хийсэн тайлангаар, "Эрдэнэт" үйлдвэрийн татвар төлөлт 2012 онд 519 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 507 тэрбум төгрөг болж буурсан байх жишээтэй. Оюутолгой төслийн хувьд, 204 тэрбум төгрөг буюу онц өөрчлөлт гараагүй. Харин "Энержи ресурс" компани 2012 онд 111 тэрбум төгрөгийг татварт төлсөн бол 2013 онд 77 тэрбум төгрөг болж огцом буурсан байгаа юм. Нөөц   ашигласны төлбөр манай нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг. Үүний дараагаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, нийгмийн даатгалын шимтгэл орлогыг голлон бүрдүүлсэн байгаа юм.
 
 -Төсвийн нийт орлогын 30 гаруй хувь нь дан ганц уул уурхайн салбараас хамааралтай байгаа нь урт хугацаандааямар эрсдлийг дагуулах бол?
-Улс төсвийн урсгал орлогод уул уурхайн орлогоо дүйцүүлж тооцооллоо гаргадаг. Манайд 2011 онд төсвийн орлогын 54 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Энэ нь нэг талаар сайн юм шиг боловч үнэндээ тийм ч таатай үзүүлэлт биш. Ганцхан салбараас хараат байна гэсэн үг. 2011 оны тухайд Тавантолгой, Оюутолгой төслөөс авсан урьдчилгаа төлбөр багтаж байгаа. Харин үүнээс хойш буюу 2012, 2013 онд уул уурхайн компаниудын татвар төлөлт төсвийн орлогын 30 орчим хувийг эзэлж буурсан. Гэхдээ л төсвийн нийт урсгал орлогын 30 гаруй хувь дан уул уурхайн компаниудаас, тэр тусмаа савлагаа өндөртэй байдаг энэ салбараас хамаарч байгаа нь эрүүл тогтолцоо биш. Бидний орлого олох боломж улам хумигдмал болж байна гэсэн үг.
 
-Уул уурхайн томоохон компаниудын татвар төлөлт төсвийн хэдий хэмжээг нь бүрдүүлдэг, үүнийг юунд зарцуулдаг болохыг олон нийт мэдсэнээр ямар давуу тал, ач холбогдолтой вэ?
-Эдийн засгийн хариуцлагатай байдлыг дээшлүүлж байгаа юм. Нөгөө талаас энэхүү татварын мөнгөө зохистой зарцуулах, хяналт тавих боломжийг олон нийтэд олгоно. Манайд одоогоор уул уурхайн компаниудын төсөвт төвлөрүүлж байгаа татварын тайлагналын мэдээллийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг. Бидний зүгээс Ашигт малтмалын хууль тэргүүтэй салбарын голлох дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, "Уул уурхайн компани нь татвар төлөлтийн болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээгээ дараа оны нэгдүгээр улиралд багтаан олон нийтэд тайлагнана" гэсэн утгатай заалт оруулах хэрэгтэй гэсэн саналыг тавьж байгаа. Дээр нь, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын бүхий л шаардлагыг хангасан байх ёстой гэсэн нэг бүлэг байх ёстой.
 
-Уул уурхайн компаниуд ил тод байдлаар татвар төлөлтийнхөө хэмжээг тайлагнадаг болоод зургаан жилийг үдэж байна гэдэг урт хугацаа. Танайхаас гаргаж буй энэхүү тайлан ямар нэг байдлаар эерэг нөхцөл байдлыг зах зээлд үүсгэж байгаа болов уу?
- Сайн жишиг, нөлөөлөл байлгүй яах вэ. Энгийн тоо хэлэхэд, тайлан гаргадаг компанийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Анх 2006 онд 64 компани тайлангаа өгч байсан бол 2013 онд 1200 орчим компани тайлангаа өгч байх жишээтэй. Нөгөө талаас Засгийн газрын тайланд ч анх 134 компани орж байсан бол одоо 1400 болсон байх жишээтэй. Тэгэхээр компаниудаас хүлээж авсан орлогыг Засгийн газар ил тод нээлттэй мэдээлж, олон нийт, иргэний нийгмийнхэн үүнд хяналт тавих боломжийг үүсгэж байгаагаараа давуу юм.
 
 
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Ш.Цолмон: Уул уурхайн татварыг ил тод болговол хяналт, хариуцлага ч сайжирна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани