- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол толгойг хөгжүүлье!
-Оюутолгой, Тавантолгойгоос илүүтэй монгол толгойг ашиглая-
Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойн стратегийн томоохон ордын талаарх маргаан мэтгэлцээнийг өрнүүлсээр байна. Сүүлийн 20 гаруй жил л газрын доорх баялгаа хэрхэн ашиглах вэ, аль улсын ямар компанитай гэрээ байгуулж, хэдий хэр хугацаанд ашгаа хүртэх тухай л ярьсаар ирэв. Үр дүн нь юу байна вэ. Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, гэрээ байгуулж ажлыг нь эхэлсэн ч, Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монголын талд ашиггүй байна гэж шүүмжлэх хэсэг байхад ашигтай гэрээ гэж тайлбарлах нэг нь байна. Оюутолгойн гэрээ Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Монгол Улсын Засгийн газрын төлөөлөн гарын үсэг зурснаар хэрэгжсэн. Гэвч өнөөг хүртэл тэднийг шүүмжилж, муу гэрээ болсон гэж байгаа.
Харин Тавантолгойн тухайд мөн л маргаантай байсаар ирсэн. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж Монголд ашиг авчрах гэхээс илүү Чалкогийн өрийг дарах уурхай л болж хувирсан гэхэд буруудахгүй. Өнөөдөр Тавантолгой стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэлэлцээр хийж байна. Засгийн газраас гарсан Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхний зүгээс харилцан ашигтай стратегийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байгаа юм. Энэ хэлэлцээрийг энэ сарын 5-наас эхлүүлсэн. Уг хэлэлцээр нэгдмэл ойлголтод хүрч чадсан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна. Тавантолгой төсөл хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын үр ашгийг Монгол Улсад авчирна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Яригдаж байгаа хэлэлцээрээр хөрөнгө оруулагч компаниуд төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөс 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас зээл босгож санхүүжүүлэх юм. Тавантолгой бол том төсөл. Иймд гэрээ хэлэлцээр байгууллаа гэхэд мөн л улстөржинө. Оюутолгой ч ийм л байсан.
Монголчууд газрын доорх баялгаа ашиглах гэж маргалдана. Ашиглаад эхэлсэн ч мөн л маргалдана. Тэгэхээр газрын доорх баялгаас илүүтэй монгол толгойг хөгжүүлэх нь Монгол Улсын хувьд хамгийн чухал асуудал юм. Монгол Улсыг иргэд нь удирдана, иргэд нь хөгжүүлнэ. Эх орондоо амьдарч байгаа эзэд нь улсынхаа ирээдүйг тодорхойлно шүү дээ. Тиймээс газрын доорх томоохон толгойн тухай маргаж суухаар Монгол толгойг хөгжүүлж, сурч боловсорч байгаа залуучууд, ирээдүй болсон хүүхдүүд, ид хийж бүтээж яваа иргэдээ дэмжиж, тэдний боловсролд анхаарах нь туйлаас чухал байна.
Монгол хүн чадвартай, тэвчээртэй, хөдөлмөрч, шинийг санаачлагч байж чаддаг. Тэднийг хөгжүүлэхийн тулд боловсролын системдээ анхаарч, хүүхэд бүр математиктаа сайн байх ёстой гэсэн хандлагаар хандах ёсгүй. Салбарын яам нь үүнээс зайлсхийж, тухайн хүүхдийн юу бодож, юу сурахыг хүсэж байгаад нь тохируулж системээ боловсруулжээ. Энэ зөв. Нийгэм өөрчлөгдсөн. 2015 онтой хэдийнэ золгочихлоо. 2000 оны эхээр бараг л хүн бүр дипломтой болж, мэргэжил эзэмшсэн. Мэдээж энэ нь буруу систем байсан гэдэг нь хэдэн жилийн дараа харагдсан. Учир нь мэргэжилтэй, дипломтай залуус ажилгүй болж эхлэв. Тэд худалдагч, засварчин хийхээс өөр сонголтгүй болов. Энэ бол мэдээж боловсролын салбарт зөв бодлогыг явуулж чадаагүйн илрэл. Харин өнөөгийн нөхцөлд залуучууд боловсролдоо их анхаардаг, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх болж. Иймд тэд гадаадын их, дээд сургуульд суралцаж, гадны соёлтой танилцаж байна. Гэвч мэдлэгтэй, боловсролтой, чадварлаг залуус эх орондоо ирэхийг хүсэхгүй байна. Монголд амьдрах орчин муу, цалин бага, тэдний хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа зэрэг олон шалтгаан тэднийг эх оронд нь ирүүлэхгүй байх нэг хөшүүрэг болжээ.
Улстөрчид, төр засгийг удирдагчид Оюутолгой, Тавантолгой гэж маргаж байх зуур монгол залуус гадны орныг зорьж, нутагтаа буцаж ирэх сонирхол нь буурчээ. Энэ мөн л монгол толгойгоо зөв ашиглаж, зөв хөгжүүлж чадахгүй байгаагийн бодит дүр төрх. Эх орныг төр засгийг удирдаж байгаа хүмүүс л хөгжүүлдэг юм биш шүү. Харин Монголын ард түмэн, ирээдүй болсон залуучууд хөгжүүлнэ. Хэрэв тэднийг дэмжихгүй бол монгол толгой, дэлхийн аль нэг улсад үр өгөөжөө өгч, тэр улсад хувь нэмрээ оруулсаар байх болно.
Монгол хүн Монгол Улсын хамгийн том баялаг. Энэ баялгаа газрын доорх баялгаас илүүтэй хамгаалж, дэмжиж, анхаарч явах нь төр засгийг удирдаж байгаа албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн үүрэг. Манай улс боловсролын салбартаа нэг их наяд гаруй төгрөгийг төсөвлөж байгаа. Энэ нь бусад салбарыг бодвол харьцангуй өндөр тоо. Энэмэтчилэн боловсролын салбар руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаандаа хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Монгол толгойг хөгжүүлэх, дэмжихийн тулд төр засгийн бодлого хамгаас чухал, одооноос боловсролын системээ өөрчилж байгаа ч, гадаадад боловсрол эзэмшиж байгаа залуучуудаа эх оронд нь авчирч, ажиллуулж, хөдөлмөрийнх нь үр шимийг хүртэх зайлшгүй шаардлага байна.
Ц.Гэрэл
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||