- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Галт уулын үнс
Галт
уулын үнс нь нарийн нунтагаас элсний хэмжээтэй магмын чулуулгийн
материалаас тогтох бөгөөд галт уулын дэлбэрэлтийн үед агаар мандал рүү
цацагддаг.
Энэ
нэр томьёог агаарт байхад нь л нэрлэдэг бөгөөд газарт унасны дараа
хатууран чулуу болон хувирдаг. Галт уулын тоос болон галт уулын үнс
гэдэг нь үндсэндээ нэгэн төрлийн материалууд хэдий ч галт уулын тоос нь
илүү нунтаг материал байдаг.
Перокластик материалуудын ангилал
Нэр Хэмжээ Галт уулын блокууд / Бөмбөгүүд 64 мм-ээс дээш (2.5 инч) Лапилл 64 мм-ээс доош (2.5 инч) Галт уулын үнс 2 мм-ээс доош (.079 инч) Галт уулын тоос(Нарийн ширхэгтэй галт уулын үнс) 0.063 мм-ээс доош (0.0025 инч)Анх харахад галт уулын үнс нь зөөлөн хор хөнөөл багатай нунтаг юм шиг санагдана.
Галт
уулын үнс нь Мохын ангилалаар ойролцоогоор 5-ын хатуулагтай чулуулгийн
материал юм. Энэ нь хурц ирмэгтэй янз бүрийн хэлбэртэй жижиг хэсгээс
бүрддэг.
Янз бүрийн хэлбэр болон галт уулын үнс түүний өндөр хатуулагтай хэсгийг ашиглан зүлгүүрийн материал болгон ашиглаж болно. Эдгээр өчүүхэн жижиг хэсгүүд онгоцны цонхыг гэмтээн, нүдыг хараагүй болгон олон олон тоног төхөөрөмжийн хөдөлгөөнтэй хэсгүүд дээр ер бусын давхарга үүсгэн ажиллагаагүй болгодог.
Галт уулын үнс нь маш жижиг хэмжээтэй ба олон тооны хөндий хоосон зайтай нүх сүвэрхэг структуртай.
Эдгээрийг
чулуулгийн материалтай харьцуулахад хувийн жин маш багатай байдаг. Энэ
хувийн жин багатай хэсгүүд галт уулын дэлбэрэлтийн үед агаар мандал руу
асар өндөрт хөөрөх агаад салхины нөлөөгөөр хол зайнд үлээгддэг.
Галт
уулын үнс нь усанд уусдаггүй учир чийг авсан тохиолдолд шаварлаг
бүрхэвч үүсгэн хурдны болон явган хүний зам дээр хальтиргаа гулгаа
үүсгэдэг. Мөн томоохон хэмжээний шуурга үүсгэх бөгөөд амьтны арьс үсэнд
наалддаг ба тоостой холилдсон бороо ордог.
Зарим галт уул нь асар их хэмжээний хий уур гарган маш өндөр даралттайгаар дэлбэрдэг. Ийм ихээхэн хэмжээний даралттай дэлбэрч буй хий гэнэт суллагдан асар хурдан хугацаанд галт уулын цоргоноос чөлөөлөгдөн магмын багахан хэсгийг хаман авч гарч ирдэг. Энэ нь галт уулын үнс бий болох эх сурвалж юм. Газрын доорхи усны ойролцоо байгаа магмын голомт нь мөн ижил хий улмаас халуун уураар тургиж байдаг билээ. Галт уулын цоргоноос гарч буй асар их хэмжээний халуун, дэлбэрэлт нь үнс болон халуун уурыг агаарт хөөрөгдөн гаргаж дэлбэрэлтийн хөшиг үүсгэнэ.
Дээрхи
зурагт харуулсан үнсэн хөшиг бол 1980 оны 5-р сард дэлбэрсэн Mount
St.Helens уулын дэлбэрэлт юм. Энэ дэлбэрэлтээр халуун галт уулын хийнүүд
агаар мандал руу дэлбэрэн гарч тефра, галт уулын хийнээс тогтох хөшиг
10 минутын дотор 22 км талбайг бүрхсэн юм.
Үүний
дараагаар асар хүчтэй салхи энэхүү үнсийг зүүн тийш үлээн нэг цагын
дотор 100 км-т тархаасан. Улмаар галт уулын цоргоноос бараг 400 км-ын
зайнд орших Spokane хотод дөрвөн цагийн дараа үнс нь унаж байсан. Хоёр
долоо хоногийн дараа энэхүү дэлбэрэлтийн үнс дэлхийг бүрхсэн байлаа.
Галт
уулын нөлөөгөөр үнс агаарт цацагдсаны дараагаар салхиар туугдана. Энэ
туугдалт нь агаарын урсгалыг дагах бөгөөд ихээхэн хэмжээний газар
нутгийг хамардаг. Энэ салхины нөлөөгөөр нүүж буй үнсэн үүлийг үнсэн
плюум гэж нэрлэдэг. Доорхи зураг бол 2008 оны 5-р сарын 3 нд Чили-д
дэлбэрсэн Chaitén галт уулын дэлбэрэлтээр үүссэн үнсэн плюум юм.
Энэхүү
плюум нь доош унан галт уулын үнсэн бүрхүүл бий болгодог. Том хэмжээтэй
хэсгүүд нь түрүүлж газарт унан жижиг хэсгүүд нь илүү хол замыг туулж
сүүлд нь унадаг. Доорхи зурагт Mount St.Helens-ийн дэлбэрэлтийн
нөлөөгөөр үүссэн үнсний уналтыг үзүүлэв.
Галт уулын үнс нь хүн амьтан хийгээд эд хөрөнгө, техник тоног төхөөрөмж болон байгаль орчинд ихээхэн хэмжээний хор хохирол учируулдаг.
Чулуулгуудын гадаад байдалд өөрчлөлт орон хувирмал чулуулаг үүснэ. Энэ загварчлалаар чулуулаг хэрхэн яаж метаморизмд өртдөгийг үзүүлнэ. Дараах сэдвүүдийг багтаасан. Үүнд:
+ Метаморфизм гэж юу вэ?
+ Метаморфизмд юу нөлөөлдөг вэ?
+ Ямар ямар төрлийн метаморфизм байдаг вэ?
+ Хувирмал чулуулаг ямар байдалтай харагдах вэ?
+ Хувирмал чулуулаг дахь эрдсүүд нь царцдасын хир гүнд бий болсоноо хэрхэн илэрхийлдэг вэ?
Галт уулын үнс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани