Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулыг нурааж, байгаль орчныг нь хордуулах уу?

Ноён уулыг нурааж, байгаль орчныг нь хордуулах уу?Өнөөдрийн төр засгийнхны анхаарлыг ихээр татаад байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гачууртын амны 60 тонн алтны нөөцтэй ордыг ашиглах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн билээ. Цэнгэг усны арвин нөөцтэй, уулын салаа болгон нь горхи булагтай, ойн сан бүхий энэ газар руу Сентерра Гоулд компани Бороо Гоулдаас шууд зам тавиулан, ой модыг нь сүйтгэж эхлэхэд нутгийн иргэд яаж бухимдаж байлаа даа. Тухайн үед орон нутгийн иргэд манай зарим ТББ-ууд, ОХУ, АНУ-ын эрдэмтэн судлаачид хэвлэл мэдээлийн байгууллагууд оролцсон уулзалтууд болж, "Урт нэртэй хууль” гараад удаагүй байсан энэ үед Монголын олон нийтэд нилээд таагүй уур амьсгал төрүүлж байсныг уншигчид мартаагүй байх учиртай.


 Миний бие ч хошуу нэмэрлэж, Өдрийн сонинд "Хаан хор” хэмээх нийтлэл бичин, эндхийн хүнцлийн талаар сэрэмжлүүлэг гаргаж байлаа. Анх Монголын "Гачуурт”  компани алтыг нь ухаж авчихаад явсны дараа  тэр хавийн айлууд Гачууртын голоос уухын аргагүй болтол хүнцлээр хордсон байжээ. Тэр үед "Сентера гоулдынхан” автомашин гарган тэднийг зөөврийн усаар ундалж байгаа гэж захирал ноён Казаков нь ярьж байсан. Гэтэл өнөөдөр тэд өөрсдөө Гачууртын амны уул хадыг оройгоос нь эхлэн тэсэлж дэлбэлэн  ухаад эхэлбэл эндхийн газар шороон дор булаатай байгаа хүнцлийн их хор хөрс ургамал,  гол ус, хүн мал, араатан жигүүртнийг юу болгодог болоо? Манай хэдэн дарга нарын хувьд мөнгө л олж байвал хэнд ч юугаа ямар үнээр худалдах нь падлийгүй болсон бололтой. Сураг сонсвол 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай энэ уурхайгаас манай улсад ногдох ашиг улсын төсвийн дөнгөж 5 хувийг л бүрдүүлэх юм билээ. Тэгээд ч энэ хэмжээний алт ямар бидний мөнхийн хоол биш эд нар яг Бороо Гоулд шиг 4-5 жилд ухаж авчихаад хаяад явж одно. Ард нь бид нар яг сарны гадаргуу шиг болчихсон газар нутгаа сахиад үлддэггүй бил үү.


  Нэгэн зүйл

Алтны үндсэн ордонд мөнгө агуулагддаг, мөнгийг хүнцэл байнга дагалддаг гэдгийг геологийн салбарынхан бүгд мэднэ. Асуудлын гол учир нь хэр хэмжээтэй агуулагдаж байна вэ гэдэгт байдагт. Баян-Өлгийн Асгатын мөнгөний ордыг социализмын үед ашиглахгүй хойшлуулаад байсны гол шалтгаан нь тэндхийн хүдэрт нь хүнцлийн агууламж маш өндөр байсанд оршино. Оросууд мөнгөний уурхайг ашиглабал байгаль орчинд маш их сөрөг үр дагавар авчрана гэж үзээд төслийг зогсоож байлаа. Тэгвэл одоо ашиглах гээд байгаа Гачууртын ордоос нь холгүй хэдэн жилийн өмнө Бороо Гоулдынхны алтыг нь хөндийлж ухаж авчихаад хаягдлыг нь устай хольж асгаад тамын тогоо адил болгочихсон том нууранд  нөгөө хор чинь  мянга мянган тонноороо байгаа шүү.


  АНУ-ын Хөдөлмөр хамгаалал, Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн судалгаагаар 1 м3 агаарт 0.002-мг хүнцэл агуулагдахад хавдар үүсгэдэг ба амь насанд аюултай тун нь 5мг/м3 гэж гарчээ. Уг нь хүнцэл металл болохынхоо хувьд газрын гүнд чулуун дотроо хэвтэж байвал хэнд ч гэм зэмгүй эд. Гагцхүү газрын гадарга дээр ил гаргаад ирэх юм бол агаар, салхи, нар, бороо цасны усанд исэлдэн хоруу чанар нь хэдэн зуу дахин ихэсдэг байна. "Алт дагавал аминд цөвтэй” гэж бидний өвөг дээдэс сургадгийн цаад учир энэ л юм болов уу. Хүнцэлд хамгийн өртөмтгий эд эрхтэн бол бидний болоод мал амьтны элэг, бөөр, арьс уушиг байдаг аж. Манай өмнөд хөрш Өвөр Монголд хүнцэлтэй газар нутаг ихтэй, тэндхийн өвчилсөн хүмүүсийнх нь дүр төрхийг өнгөт альбомоос харахад хүн аймаар юм билээ. Гаднаас нь харахад гар хөл, нүүр ам нь түлэгдчихсэн аятай чернилэн ягаан толбоор дүүрсэн байсан. Тэдний дотор эрхтний өвчлөлтэй бол юу ярихав.


Ганц хоёрхон жишээ татахад циант мөнгөн усанд сумаараа хордсон Хонгорын төвийн хэд хэдэн худгаас авсан дээжинд хүнцэл их хэмжээгээр илэрсэн тухай 2009 онд Германы эрдэмтэдийн судалгааны тайланд туссан байсан. Мөн Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Ханбогд зэрэг нилээд олон суманд нинжа нарын мөнгөн усаар алт угааж байсан худгуудын хажуу хөрснөөс авсан дээжинд хүнцэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн зуу дахин их хэмжээтэй байсныг манай судлаачид бас тогтоосон байдаг.  Нинжа нарын дээрх газрууд руу зөөж тээрэмдэн угааж байсан эрдэс чулуулгууд бүгд хүнцэл агуулж байсны баталгаа энэ.  Монгол орны эрдэс чулуулаг ер нь байгалаасаа хүнцлийн агууламж өндөртэй болохыг ДЭМБ тогтоосон ба ялангуяа говийн бүс нутагт бүр өндөр. Улаанбаатарын бид хэд ч гэсэн хүрэн нүүрсэнд ихээр агуулагддаг хүнцэлтэй, хар тугалгатай утаандаа өвөл бүр хордсоор яваа. Сентерра Гоулдын уурхайн үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй Хараа, Бороо голын энэ сав газар  мөнгөн усны бохирдлын түвшингээрээ Монголдоо толгой цохидог. Одоо дээр нь хүнцэл нэмэгдвэл голын энэ ай савд алсдаа хүн, мал, амьд амьтан амьдрах ямар ч аргагүй болно. Мөн дээрх жижиг голууд нийлж урссаар Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур хүрдэг учир ОХУ цаашилбал олон улсын анхаарлын төвд байдаг онцгой бүс нутаг гэдгийг мартах ёсгүй.     


Нэгэн зүйл

Морьтой хүн явж давахад бэрх байсан Ноён уулын битүү ойтой, үзэсгэлэнт сайхан нуруу өнөөдөр ой модыг нь хядан машин зам тавьснаас хөрс шороо нь энд тэндгүй сэндчилэгдэж,   ургамал ногоо нь талхлагдаж, нүд хальтирмаар болсон байна. Бид өөрсдөө хажууд нь амьдарч байгаад төрийн ямар нэг зарлиг шийдвэргүйгээр нутаг орноо ингэж сүйтгүүлж байгаа юм чинь харийн хүмүүс нутгийг чинь хайрлана, хамгаална гэж юу байхав. Алтыг нь бушуухан ухаж авчихаад түргэн  зайлахаа л бодно. Канад улсад бүртгэлтэй Сентера Гоулд гэгч аж ахуйн энэ нөхдүүдийн эзэмшилдээ авчихаад 2008 оноос хойш хэнийг оруулахгүй харуул хамгаалалттай тавьчихсан талбайн хэмжээ 2000 гаруй га болдог. Энэ том талбайд Оросын эрдэмтэн Козловын 1924-25 оны үед Түвдүүдтэй хамтарсан судалгаагаар олж илрүүлсэн 200 гаруй булш бунхан олсноос өөр дорвитой судалгаа хийгдээгүй учир одоогоор хагас дутуу илэрчихээд байгаа булш бунхных нь тоо заримд нь харьцангуй цөөхөн мэт санагддаг байх. Гэхдээ л Египет улсад  мөнөөх алдарт Хаадын Хөндийгөөс олж илрүүлсэн булш бунхны тоо 70 байсан гээд бодохоор Ноён уулын орчим нутаг бол олон мянган жилийн түүхтэй Монголчууд бидний өв соёлыг агуулсан ариун дагшин газар.

Одоохондоо олж илрүүлээгүй, газрын хүнд нуугдмал байгаа хэдэн мянган жилийн өмнөх Хүннүгийн үеийн 7-15метрийн гүн цэвдэгт газар байршуулсан эртний их хаадын бунхан дурсгалт газруудыг одоо л хамгаалалтанд авахгүй бол алтныхны хөлд юу ч үгүй болтлоо сүйрэх нь тодорхой. Хэрэв ийм явдал гарах юм бол юун Мандал сум, Монгол нутгаар зогсохгүй Канадуудад хэдэн тонн алт өгөх гэснээсээ болж, хүн төрөлхтөний балар эртний түүх дурсгалыг сүйтгэсэн хэрэгт  өөрсдөө орооцолдож дэлхий нийтэд шившгээ дэлгэх болно.   Бид Гачууртын ордыг гадныхнаар ашиглуулбал тав аравхан жилийн дараа Ноён уул гэж нутгийнхны балар эртнээс шүтэж ирсэн тахилгатай энэ мундаг хайрхан нүх сүвээр дүүрсэн нүцгэн толгой болж, Бороогийн хөндийд багтахааргүй хортой нууртай л үлдэнэ. Уурхай гэдэг чинь уулыг тал болгож, талыг там болгодог лайтай бизнес.   Гачууртын ордыг ашиглаж эхлэхээс өмнө заавал хийгдсэн байх ёстой байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, болон техник эдийн засаглалын үндэслэл зэрэг баримт бичгүүдийг би л тэдний сайтан дээрээс болоод бусад газраас хайгаад олоогүйдэг. Энэ бичиг баримтууд олон нийтэд ил тод байдаггүй учир ядаж эхний ээлжинд эрдэмтэн судлаачид хамтраад Гачууртын ордны эрдэс чулуулгийн химийн найрлагийг хэд хэдэн лабораториудад дорвитой судалгаа хийлгэн дүгнэлт гаргуулж нийтэд мэдээлэх ёстой.


Хоёр жилийн өмнө нөгөө урт нэртэй хуулиа хүчингүй болгоно, өөрчилнө хэмээн их хурлын хэсэг түшээд дайраад байсан, ийм л юм хийх гээд байсан нь одоо тодорхой болж байна. 1800 гаруй метр өндөр Ноён хайрханы оройгоос нь эхлэн тэсэлж дэлбэлж, одоогийн Бороо Гоулдынх шиг 300-500метр гүнзгий том том нүх ухан хүдрийг нь хүнд даацын тэргээр өдөр шөнөгүй зөөж эхлэх юм бол энэ нутгийн эко системийн тэнцвэрт байдал алдагдаж, дахин сэргэшгүй болтлоо сүйрэх нь хэнд ч тодорхой. Алтны орд руу шүлэнгэтэн дайрагсад гол усыг тэр хавийн хүн мал уухын аргагүй болтол бохирдуулан ширгээж хорлодог. Заамар, Уянга, Баянхонгор, Өмнөговь... гээд Монголын хамгийн эмзэг бүс нутгуудыг хамарсан алт дагасан шуналтнуудын улангаслаас үүдсэн гамшиг цөөхөн Монголчууд бидэнд аль хэдийнэ нүүрлэчихсэн байгаа шүү дээ. Хол ойр  гэлтгүй мах сүү, ногоогий нь зөөгөөд идэж байгаа манийгаа хүртэл хаан хороор мажийлгаж мэдэх нь.


2200 жилийн түүхтэй Монгол төрийн их хаад хатдын булш, бунхныг залсан эртний тахилга сүлдэт Ноён уул маань одоохондоо УИХ-аас 2009 онд баталсан Урт нэртэй хууль буюу "Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар бүрэн хамгаалагдсан байгаа. Бидний хэн ч атугай бүгдээрээ хуулиндаа захирагдаж амьдрах үүрэгтэй. Төр засгийн одоогийн эрх баригчид  дээрх хуулийг зөрчин стратегийн ордод хамруулаад төр засаг оролцон хамтран ашиглана ч гэх шиг хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг зүйл ярьдаг. Сентерра Гоулд компанид алтны ашиглалтын лицензийг олгох хувийн өчүүхэн сонирхолтой гишүүд энэ асуудлыг хэлэлцэх хуралдааны үеэр зөвшөөрсөн кноп дарах аваас таныг болоод үр хүүхдүүдийг чинь их хаадыг онголсон ариун дагшин нутаг, Монгол нутгийн бурхан тэнгэр үеийн үед өршөөхгүй шүү...
                                                                                                  
                                                                                   Ш.Пүрэвсүрэн
Ноён уулыг нурааж, байгаль орчныг нь хордуулах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани