- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Гацууртын ордын алтны нөөц дэлхийн цөм хүртэл үргэлжилнэ"
Засгийн газраас Гацууртын алтны ордыг стратегийн ордод оруулах тухай тогтоолыг УИХ-д оруулсанаар маргааны их үүсвэр гарч, улстөрчид иргэд, археологичид хүртэл талцав. Улстөрчдийн амбийц, зарим иргэний байгууллагынхны ярианд толгой нь эргэсэн иргэд Гацууртын алтны орд, Ноён уул чинь аль аймгийн нутагт байдаг юм бэ хэмээн нэгнээсээ лавлаж байна. Нэг хэсэг нь Төв аймагт, нөгөө хэсэг нь Сэлэнгэд байдаг гэж ярихаар эргэлзэхээс ч аргагүй. Нийт 50 тн алтны нөөцтэй эл ордыг Стратегийн ордод бүртгэснээр "Урт нэр”-тэй хуульд хамааралгүй болох юм. Ингэснээр хуулийн зөрчилгүйгээр ордыг ашиглаж, Монгол Улсын сульдсан эдийн засагт амь тариа хийж эхлэх учиртай. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг эзэлж байгаа аж. Төсөвт дунджаар ам.долларын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж 10 жилийн хугацаанд 1.9 их наяд төгрөгийн орлого оруулах тооцоо гарчээ. Жилд таван тонн алт олборлоход 10 жилийн хугацаанд Гацууртын ордыг ашиглана. 600-700 тэрбум төгрөгийг улсад, 1.7 тэрбум орчим төгрөг орон нутагт оруулах юм дагуу даа. Аливаа том үйлдвэрлэлийг дагаж орон нутгийн нийлүүлэгчид гарч ирдэг. Эдгээрт 1.1 их наяд төгрөгийн худалдан авалт хийгдэнэ, 135 тэрбум төгрөгийг цалин хангамжид, 1000 орчим ажлын байр бий болно. Бороогоулдын ашиглаж байсан боловсруулах үйлдвэрт, Гацууртаас 40 км зөөвөрлөж, алтыг угаана гэхчлэн тооцоо хийсэн юм билээ. Албаны зүгээс иймэрхүү мэдээлэлтэй.
Археологичид талцсан уу?
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн төлөөллүүд Ноён уулын Хүннүгийн үеийн дурсгалаас Гацууртын алтны орд 2.8-5 км зайтай. Алтны бүс байгаа хэсэгт түүхийн ямар нэгэн олдвор илрээгүй гэсэн мэдээлэл хийсэн. Харин Улаанбаатар их сургуулийн археологийн эрдэмтэн, бас бус мэргэжлийн хүмүүс нэг л итгэж өгөхгүй байгаа нь телевизүүдээр явсан хэлэлцүүлгээс харагдаж байна. "Ноён” уулын Хүннүгийн үеийн түүх, дурсгалын судалгаанууд төдийлэн бүрэн хийгдээгүй, мэргэжлийн хүмүүс нь саналаа нэгтгээгүй байдал ийм нөхцөл үүсгэв. Тиймээс аль нэгийгээ Гацууртын ордыг ашиглах Сентерра гоулд компани талд үйлчиллээ хэмээн хардаад байгаа бололтой. Орон нутгийн иргэд ч талцсан байдалтай.
Бяцхан дүгнэлт
Монголчууд сүүлийн жилүүдэд дэндүү их улстөрждөг болов. Улстөр ярьж хуваагдана, уул уурхай ярьж нэгийгээ үзэн ядна. Үүний том жишээ Оюутолгой, Тавантолгой байлаа. Одоо Гацууртын алтны ордыг чиглэлээ. Нутгийн иргэдийн нэрийг барьж элдэв нэртэй Төрийн бус байгууллагынхан ийм л үеэр амь орж, ард иргэдийн толгойг эргүүлдэг. Үүн дээр улстөрчид ч амбийцаа илэрхийлж, холион бантан хутгах нь бий. Гацууртын ордын олборлолт хийж буй байдалтай УИХ-ын гишүүдийн зарим нь очиж танилцсан юм билээ. Тэгсэн хэрнээ нэг л ойлгоцгүй ирчихэж. "Гацууртын ордын алтыг дэлхийн цөм хүртэл үргэлжилнэ гэж ойлгосон”, "50 тонн алтаар үнэлэгдэхгүй, түүнээс үнэтэй түүхийн олдворууд Гацууртын алт олборлох хэсэгт байна” гэхчлэн хамаа замбараагүй ярьцгаана. Нутгийн иргэдийн төлөөлөл нэг нөхөр телевизээр "Ноён” уул 1700-1800 метрийн өндөртэй. Энд алт олборлоод талыг нь ухаад авчихаар нураад уначихна биз дээ” гэсэн утгатай зүйл яриад суух. Иймэрхүү барим, тавим ярианд иргэд итгэнэ, иргэний хөдөлгөөний нөхдийн цөс нь хөөрнө. Гацууртын орд, Ноён уулын талаархи ойлголтыг нэг мөр цэгцэлж, иргэдэд цэгцтэй ойлголт хэн өгөх вэ.
www.times.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||