- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодрууллаа
Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудын шилдэг туршлагыг олон нийтэд болон салбарынханд таниулж, эрдсийн салбарын хөгжилд эерэг уур амьсгал төрүүлэх зорилготой "Mining Journal Awards”-ын 2014 оны арга хэмжээ нь салбарын хувьд тун хүнд байсан хэцүүхэн жилийн ажил бүтээлийг шүүн шалгаруулж буйгаараа онцлог юм.
Уул уурхайн салбарт уналтын гэж хэлж болохуйц мөчлөгийн үе тохиосон жил байсан ч 2014 онд компаниуд илүү эко, илүү тогтвортой, илүү хариуцлагатай ажиллагаа, илүү сайн технологийг нэвтрүүлэхээр ажилласнаа харуулж зүтгэснийг дээрх номинцациудад нэр дэвшсэн өрсөлдөгч компаниудын тоо, үйл ажиллагааны үзүүлэлтээс тод харагдсан гэж хэлж болно.
Зах зээл таагүй өрнөсөн 2014 оныг салбарын компаниуд хямралын менежментээр даван туулж чадсан төдийгүй энэ удаагийн шалгаруулалтад "Шилдэг уурхай”, "Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, "Шилдэг эко уурхай”, "Шилдэг технологи”, "Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” гэсэн таван номинацид хийсэн ажлаараа өрсөлдлөө. Үүнд:
- "Шилдэг уурхай” номинацид "Уулс заамар”, "Эрдэнэс Тавантолгой”, "Алтан Дорнод Монгол” компаниуд оролцсоноос "Алтан Дорнод Монгол” компани 2014 оны төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлж, борлуулалтын орлогоо өмнөх оныхоосоо 60 хувиар нэмэгдүүлсэн амжилтаар шилдгээр шалгарлаа. Тус компани өнгөрсөн онд 15 сая куб метр уулын цул хөндөж, 1548 кг алт олборлож, улс, орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
- "Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”-д "Терра Энержи”-гийн охин компани болох "Цагаан өвөлжөө”, мөн "Оюутолгой” компани өрсөлдсөнөөс 2014 онд баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, 27.5 сая тонн хүдэр боловсруулсан үзүүлэлтээрээ "Оюутолгой” компани шалгарлаа. Уг компани нь нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн олон улсын жишгийг Монголд үлгэр жишээ нэвтрүүлж, нутагшуулан ажиллаж буй юм.
- "Шилдэг эко уурхай”-д "Уул уурхайн үндэсний олборлогч”, "Саусгоби сэндс”, "Оюутолгой”, "Алтандорнод майнинг сервис”, "Монполимет”, "Бороо гоулд”, "Алтан Дорнод Монгол” зэрэг компани өрсөлдсөнөөс "Монполимет” компани 2014 онд уурхайн олборлолт явагдсан талбайдаа 57.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 48.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 10 га талбайд 5500 мод тарьж, ойжуулалт хийсэн эко амжилтаар шилдгээр шалгарлаа.
- "Шилдэг технологи”-д "Бэрэн метал”, "Фокус метал майнинг”, "Вагнер Ази технологи” зэрэг компани нэр дэвшсэнээс Фокус метал майнинг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан төмрийн нойтон баяжуулах үйлдвэрийн амжилтаар шилдэг нь болж чадлаа. Тус үйлдвэр нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эргэлтийн усан системтэй, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү үйлдвэр жилдээ 600 мянган тонн хүдэр боловсруулж, 65%-ийн агуулгатай 300 мянган тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
- "Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт”-д "Саусгоби сэндс”, "Вагнер Ази технологи”, "Эрдэнэс Тавантолгой” компаниуд тус тус нэр дэвшиж хүчтэй өрсөлдлөө. Энэхүү номинацид "Эрдэнэс Тавантолгой”, "Саусгоби сэндс” компаниуд тогтвортой ажиллагааны үзүүлэлтээр тэнцэв. "Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн ордын Цанхийн уурхайгаас 2014 онд 4.3 сая тонн нүүрс олборлож, тогтвортой байдлаа хадгалж чаджээ. Зах зээлийн таагүй нөхцөлд шинээр хөрөнгө оруулалт татаж, уурхайн Гүний гааль, Цанхи хотхоныг ашиглалтад оруулсан, хэмнэлтийн горимд шилжсэн ч ажлын байраа тогтвортой хадгалаад зогсохгүй, цалинг 20%-иар нэмэгдүүлсэн зэрэг амжилт үзүүлжээ.
Мөн "Саусгоби сэндс” компани хэмнэлтийн горимд шилжсэн хэдий ч
өнгөрсөн онд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 24 см цемент бетон
хучилттай, 43 км авто замыг ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд
үзүүлдэг дэмжлэг туслалцаагаа хумиагүй байна.
Түүнчлэн Овооттолгойн уурхайн ажлыг батлагдсан ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу
явуулж, ажлын байраа тогтвортой хадгалах чиглэлээр төрөл бүрийн арга
хэмжээ авч ажиллажээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд олборлолтын зардлаа нэмж
бууруулан 10.3 доллар болгожээ. Тус компани олборлолтын зардлаа 2012 онд
25.1 ам.доллар, 2013 онд 11.27 доллар болгон бууруулаад байсан юм.
Хэдийгээр уул уурхайн салбарт уналтын гэж хэлж болохуйц мөчлөгийн үе тохиосон жил байсан ч 2014 онд компаниуд илүү эко, илүү тогтвортой, илүү хариуцлагатай ажиллагаа, илүү сайн технологийг нэвтрүүлэхээр ажилласнаа харуулж зүтгэснийг дээрх номинцациудад нэр дэвшсэн өрсөлдөгч компаниудын тоо, үйл ажиллагааны үзүүлэлтээс тод харагдсан гэж хэлж болно.
Түүнчлэн Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл
"Mongolian Mining Journal”-аас зохион байгуулдаг "Mining Journal
Awards”-д нэр дэвшсэн компаниудыг хараат бус шүүгчид шалгаруулдаг нь
энэхүү арга хэмжээний үнэ цэн, ач холбогдол батлан харуулдаг билээ.
Mining Journal Awards 2014-т өрсөлдсөн аж ахуйн нэгжүүдийг урьд
жилүүдийн адилаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, мэргэжилтнээс
бүрдсэн, хараат бус 9 гишүүн бүхий Шүүгчдийн Зөвлөл шүүж шалгарууллаа.
Л.БОЛОРМАА: УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ХЯМРАЛ НЭЖ ХООСОН ЯРЬЖ СУУГААГҮЙ, ХӨДӨЛМӨРЛӨСӨН
The Mongolian Mining Journal сэтгүүлийн Эрхлэгч Л. Болормаагийн хэлсэн үг
Хямрал гэж хоосон яриад суугаагүй, харин хөдөлмөрлөсөн, бүтээсэн хамт олон болгонд хүндэтгэл илэрхийлье.
Монголын уул уурхайн сэтгүүл Mongolian Mining Journal долоо дахь жилдээ хэвлэгдэж байна. Тус сэтгүүлийн газраас Mining Journal Awards шалгаруулалтыг таван жилийн өмнөөс эхлэн зохион байгуулж эхэлсэн.
Хямралт гээд байгаа өнгөрсөн жил ашигт малтмалын бүтээгдэхүүний манай улсын нийт экспортод эзлэх хувь 2013 оныхоосоо 0.4 нэгж хувиар өсч, нийт экспортын 89 хувийг бүрдүүлсэн юм.
Уул уурхай, геологи, газрын тосны салбарын Оны шилдэг компанийг (үйл ажиллагааг) шалгаруулдаг Mining Journal Awards нь манай сэтгүүлийн хувьд амбийц ч биш, ашиг орлого ч биш.
Бүтээгч хүмүүс, хамт олон гэж хэн юм бэ гэдгийг нийгэм маань мэдэх ёстой гэж бид үздэг.
Энд хуран цугласан хүмүүс бол Монголын уул уурхай, геологи, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгч хүмүүсийн төлөөлөл юм.
Өмнөх дөрвөн жилийн Mining Journal Awards-т гол төлөв уул уурхай, хайгуулын том компаниуд амжилтаараа дараалан шалгарч, Оны шилдгийн шагналыг хүртэж ирсэн.
Өнгөрсөн 2014 оны онцлог нь уул уурхайн томоос гадна жижиг компаниуд манай шалгаруулалтад идэвхтэй оролцлоо. Мөн 2014 оны онцлог нь манай улсын металлургийн салбарын түүхэнд шинэ бүтээн байгуулалт цөөнгүй хийгдлээ.
Өнөөдөр гадуур хямрал ярьсан, хямралаар далайлгасан уур амьсгал газар авчээ. Тэгвэл хямрал гэж сүржигнэлгүй, харин түүнийг давах гэж оролдсон хамт олон манай уул уурхайн салбарт давамгайлсныг тэмдэглэхэд таатай байна. Тийм хамт олны төлөөлөл энэ танхимд хүрэлцэн ирээд байна.
Хямралт гээд байгаа өнгөрсөн жил ашигт малтмалын бүтээгдэхүүний манай улсын нийт экспортод эзлэх хувь 2013 оныхоосоо 0.4 нэгж хувиар өсч, нийт экспортын 89 хувийг бүрдүүлсэн юм.
Хямрал гэж хоосон яриад суугаагүй, харин хөдөлмөрлөсөн, бүтээсэн хамт олон болгонд хүндэтгэл илэрхийлье.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||