- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын ордын асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Гацууртын ордын асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Өчигдөр
Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо хамтран хаалттай хуралдаан
хийсэн юм. Хаалттай хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол
Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар,
Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг
дээшлүүлэх төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Түүний дараа Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдан "Тогтоолын
хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар
боллоо. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд Г.Уянга гишүүн ажлын хэсэг
байгуулан ажиллуулах санал гарган хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлт
гаргасан хэдий ч дэмжлэг авч чадсангүй. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн
Ц.Даваасүрэн, Г.Уянга нар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын
ордод хамааруулах гэж байгаа Гацууртын орд газарт Хүннүгийн өв соёлтой
холбоотой археологийн рлдворууд, 200 гаруй булш бунхан байгаа хэмээгээд,
хожмын өдөр харамсах шийдвэр
УИХ гаргах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлэн гишүүдийг нухацтай
хандах хэрэгтэй гэсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга "Гацууртын ордоос
олборлох 50 тонн алтыг урьдчилаад зарчихсан гэж сонслоо. Энэ үнэн үү.
Алтны олборлолт явуулах гэж байгаа газарт цэвдгийн судалгаа хийгдээгүй
юм байна. Цэвдэг хөндөгдвөл тэнд хадгалагдаж буй булш бунхныг хэрхэх
талаар яригдсан зүйл бий юу" гэхэд Уул, уурхайн сайд Р.Жигжид
"Олборлоогүй алтыг худалдах бололцоо байхгүй. Яамны хувьд соёлын үнэт
зүйлийг хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Ажлын
хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу тэрхүү
талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах жагсаалтад
оруулахаар санал оруулж ирсэн. Тэрхүү санал болгож буй талбайд
археологийн болон палеонтологийн олдвор байхгүй гэдгийг эрдэмтэд
тогтоосон. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын өмнө тэр
талбайд хайгуулын өрөмдлөг хийхэд цэвдэгтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй
юм билээ" гэсэн хариултыг өгсөн юм. Уг асуудлын дараа Төрийн болон
орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ. Түүнчлэн Эрдэс баялгийн салбарын ил,
тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны хуралдаан өчигдөр үдээс хойш эхэлж Монгол Улсын Засгийн
газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Хөдөлмөр эрхлэх ур
чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр
товлосон байсан ч энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Түүний дараа
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн
баригдсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн
үеэр асуулт асуусан гишүүдийн дийлэнх нь Засгийн газар төсөв санхүү
хүндрэлтэй байна гэсэн нэрийн дор үйл ажиллагаа нь цэгцэрсэн, төрийн
бодлогын чухал салбарын нэг болох Цөмийн энергийн агентлагийг татан
буулгасан нь ухралт болсон гэж байлаа.
Гацууртын ордын асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани