- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
М.Энхсайхан:Тавантолгойн хэлэлцээр бүтэх магадлал гуравны нэг
Дэлхийн хэмжээнд нөөцийг нь тогтоосон ордуудад нэг их наяд 960 сая тонн нүүрс байгаагийн ердөө хоёрхон хувь нь Монголд байдаг аж. Гэхдээ манай улс нүүрсний нөөцөөрөө 15 дугаарт жагсдаг юм байна. Нүүрстэй улсуудын дэргэд өчүүхэн ч нүүрсгүйгийнх нь дэргэд баян гэсэн үг. Гэвч манайхан байгалийн баялгаа "юм" болгож чадахгүй байгаа. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах гэж сүүлийн тав зургаан жил ярьж байгаа ч шийдсэн зүйл алга. Харин оны өмнөхөн Хятадын "Шиньхуа", Японы"Сумимото" Монголын *ЭмСиЭс" компанийн хамтарсан консерциум коксжих нүүрсний арвин их нөөцтэй Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар шалгарсан билээ. Гэхдээ хөрөнгө оруулсныхаа шанд тэд ямар ашиг олох, Монголын Засгийн газар, цаашлаад ард түмэн энэ төслөөс юу хүртэх эсэхийг шийдэх гээд бүх асуудал хэлэлцээрийн шатандаа л явж байна. 'Хэлэлцээр хийх явц их хүнд байна" гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан даваа гаригт болсон Засгийн газрын хурал дээр танилцуулга хийхдээ онцолжээ. Уг нь энэхүү төслөөс Монголын эдийн засаг ихээхэн хамаарах болоод буй. Тиймээс бид зөв бодлого барьж байгалийн баялгаа ашиглахгүй бол Монголын нүүрсээр дэлхий дутахгүй. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа Австрали улс гэхэд өдөртөө 150 сая тонн нүүрс бусад оронд экспортолж буй. Тэд ийм хэмжээний нүүрс дамжуулан өнгөрүүлэх хилийн боомтынхоо хүчин чадлыг нэмэхээр ажиллаж байгаа юм байна. Урд хөршийн дотоодын нүүрс тээвэрлэх зориулалт бүхий төмөр зам нь нүүрстэй вагоны түгжрэл болоод байгаа талаар мэдээлж байгаа.
Энэ түгжрэлээ нэмэгдүүлэн манай нүүрсийг тээвэрлэх сонирхол тэдэнд байхгүй байлаа гэхэд буруутгах аргагүй. Харин Тавантолгойн ордод хөрөнгө оруулах "Шиньхуа" өөрийн сүлжээ төмөр замтай нь боломжийг нэмэгдүүлэх магадлалтай. Ямартай ч Засгийн газар дээрх хөрөнгө оруулагчдад 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барих, өмнө хийсэн ажлын хөлснөөс гадна эхний ээлжид дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах, эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шаардлага тавьж байгаа. Дээрээс нь төмөр замаа өөрсдөө барь, 30 жилийн дараа суурь бүтцийг улсад эргүүлэн өгөх болзол хүлээлгэхээр ажиллаж байгаа юм.
Энэ талаар Монгол Улсын сайд М.ЭНХСАЙХАНААС тодрууллаа.
-Та Засгийн газрын хуралдаан дээр Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр хүнд байна гэжээ. Та юуг нь хүнд гэж үзэж байгаа вэ?
-Хэлэлцээрийг амжилттай болгохын тулд хийх ёстой бүх зүйлийг хийнэ. Хамгийн гол нь их олон талын оролцоотой шийдэгдэх асуудал байгаа юм. Компанийн, Засгийн газрын, магадгүй УИХ-ын төвшинд ч шийдэх асуудал байгаа. Яагаад гэвэл, асар их хөрөнгө мөнгө шаардагдах юм. Банк санхүүгийн байгууллагаас мөнгө босгох шаардлага бий. Тэгэхээр их удаан хугацаанд ажиллах төсөл учраас манай төрийн байгууллага бүх төвшиндөө оролцохоор байгаа. Хамгийн гол нь болж байгаа үйл явдал, асуудлыг харах өнцөг нь өөр байгаа нь хүндрэл үүсгэж байгаа. Тэгэхээр мэдээлэл, ойлголтын нэгдмэл байдлыг хангана гэдэг нь өөрөө цаг авсан ажил болоод байна.-Цагаан сараас өмнө амжихаар байна уу?
-Энэ төслийг амилуулъя гэвэл хурдлах л хэрэгтэй. Бидний зорилго амжуулъя гэсэн хугацаа нь цагаан сар. Тэрнээс цаашлахаар төсөл унах магадлал өснө үү гэхээс босох магадлал нэмэгдэхгүй. Магадлалаар л ярих учраас цаг хожих ёстой.-Унах магадлал бас байгаа хэрэг үү?
-Байлгүй яах вэ. Бүтэх, бүтэхгүйн тухайд бүтэх магадлал нь гуравны нэг, бүтэхгүй нь гуравны хоёр хувь. Яг ийм л үед бид хэлэлцээр хийж байна. Харин хэлэлцээр амжилттай болбол бүтэх магадлал 50 хувь болж өснө. Угаасаа ганц Монголоос хамаарахгүй, дэлхий ертөнц, банк, Япон, Хятадын дотоод байдлаас хамааралтай. Энд их мөнгө хэрэгтэй болохоор бидний хүслээр шийддэг асуудал биш. Хятадад ч Тавантолгойд мөнгөө заавал оруулах шаардлага байгаа ч юм уу, үгүй юү гэж дотроо зөрчилдөж байгаа. Тийм болохоор магадлалаар ярих юм бол хэлэлцээр амжилттай явлаа гэхэд 50:50 л байдаг, бусдаас хамаарч байгаа учраас тэр юм.М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
М.Энхсайхан:Тавантолгойн хэлэлцээр бүтэх магадлал гуравны нэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани