Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулаа аврах уу, алдах уу?

Ноён уулаа аврах уу, алдах уу? Сэлэнгэ аймгийн Мандал сумыг өнгөрсөн бямба гаригт зорьсон юм. УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаачид, нутгийн иргэд, "Сентерра гоулд” компанийнхантай газар дээр нь уулзах энэ аяллын маань гол зорилго байв. Бид хамгийн түрүүнд Ноён уулын Сүжигтийн аманд буулаа.

Эрдэмтэд ажлын хэсгийнхнийг Хүннүгийн үеийн булшнууд руу түвэгийн үе рүү аваачив.

 

БОЛОДЫН ЗАХИА ХЭДЭНТЭЭ БИЧҮҮЛЖ БАЙЖ ЭЗЭНДЭЭ ХҮРЧЭЭ

 Орос, Монгол, Гер­маны хамтарсан "Мон­голиор” компанийн ажил­тан Болод хэмээх буриад залуу 1912 онд алтны нүх юм болов уу гээд ухаад үзтэл булш гарчээ. Ингээд Оросын газар зүйн нийгэмлэгт "Эртний булш гарлаа” хэмээн олон удаа захидал бичсэн байдаг. Эцэст нь Оросын газар зүйн нийгэмлэг энэ захиаг анзаарч шинжилгээний анги оруулахаар болтол 1917 оны Октябрийн хувьсгал гараад энэ ажлыг эхлүүлж амжаагүй аж. Ингээд 1923 оны үед Оросын алдарт эрдэмтэн Н.М. Пржевальскийн шавь П.К.Козлов зөвшөөрөл аван анх энд ирж малтлага хийсэн юм байна. Тэрээр 1923-1926 онд буюу нийт гурван жил уул ус нь тэгширсэн энэ сайхан хайрханд ажиллажээ.

 

П.К.Козлов тухайн үед зургаан булш малтаж "Ноён уулыг тойроод 212 ноёдын булш байна” гэж тогтоосон. Энэ нь Хүннүгийн үеийн олдвор гэдгийг анх ингэж дэлхий мэдэж, энэ олдвороороо П.К.Козлов ч алдаршжээ. Учир нь Хүннүгийн үеийн булшнууд дэлхийн соёлын өвд хамгийн хосгүйд тооцогддог. Одоогоор дэлхий дээр Ноён уулын олдвортой эн зэрэгцэхүйц Хүннийг үеийн өв байхгүй юм байна. 

 

П.К.Козловын тогтоосноор Хүннүгийн үеийн 210 гаруй булш Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён ууланд бий гэж эртэмтэд ярьдаг. Харин түүнээс хойш нутгийн иргэдийн тоолж үзсэнээр энэ тоо 500 гаруйд хүрчээ. Булш бунханы мод даац сайтай байснаа он цагийн уртад тектоник хөдөлгөөний нөлөөгөөр газар доош сууж энэ тоо нэмэгдсэнийг үгүйсгэж боломгүй. Юутай ч эрдэмтэд албан ёсны судалгааны тоогоо л барьж ярьдаг юм байна.

 

Эндээс гарсан олд­вор, соёлын өвөөс би­дэнд үлдэж хоцорсон нь цөө­хөн. Тухайн үед түүх, соё­лын хосгүй үнэт зүйлсийг асар олон тэ­мээнд ачиж, хойд хилээр гаргажээ. Судар бичгийн хүрээлэнгийн дарга нар Оросын академитай "Эд­гээр материалд судалгаа хийгээд буцааж өгнө” хэ­мээн 1924 онд гэрээ хийсэн ч бү­рэн бүтэн эргэж ирсэн нь тоотой хэдхэн зүйл бай­даг аж.

 

 ХҮННҮЧҮҮДИЙН ДУРСГАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН ӨВД БҮРТГҮҮЛНЭ 

 Ноён уулыг Оросын эртэмтэд малтсанаас хойш 1950-аад онд манай археологич Ц.Доржсүрэн гуай малтлага хийж үзсэн байдаг. Мөн 2006, 2009, 2010, 2011 онд Археологийнийн хүрээлэнгийнхэн малтсан юм билээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Батболд "Манай хүрээлэн ОХУ-ын Новосибирьскийн Археологи, угсаатан судлалын хүрээлэнтэй хамтраад нийтдээ дөрвөн булш малтсан. Нэг жилдээ таваас арваннэгдүгээр сар хүртэл нэг булшны малтлага судалгаа хийдэг. Ноён уулын булшнаас хүннүчүүдийг өрнө, дорнотой холбоотой байсныг гэрчлэх Грек, Ромоос гаралтай эд өлгийн зүйлс, мөнгөн хөөмөл чимэглэл, Өмнөд азийн гаралтай хивс, нэхмэл ширдэг зэрэг нь илэрч олдсон. Эдгээр олдворыг ОХУ-ын зардлаар сэргээн засварлуулж авчирч, үзэсгэлэн гаргасан. Монгол Улс Хүннүгийн голомт нутаг. Ноён уул шиг Хүннүгийн язгууртны булш бүхий долоон газар илэрч олдоод байгаа. Хүннүгийн үед холбогдох жирийн иргэдийн жижиг булш нийтдээ 7000 гаруй бий. Үүнээс 6000 гаруй нь Монгол Улсын газар нутагт байна. Хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс, нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан гэж үздэг. Хүннү түүхэнд тод мөрөө үлдээсэн улс. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүннүчүүдийн дурсгал болох хадны зураг, хаадын болон жирийн иргэдийн жижиг булш байдаг. Хүннүгийн язгууртны булш бүхий газруудыг бид ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа” гэв.

 

Сэлэнгэ аймгийн Ман­дал сумын Ноён уул, Хэн­тий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарс, Архангай аймгийн Гол мод-1, 2 зэрэг газруудыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэн баталгаажуулж, дурсгалт газар болгон хамгаалах юм байна.

 

Ашигт малтмалын кадастрын тойм зургийг газар дээр нь жи пи эсээр харьцуулан їзэв. Гэтэл алтны нєєцийг нь авч ашиглах талбай бїхий координат заасан зурагт Хїннїгийн їеийн булшнууд орчихсон байх юм.

 

 ЦЭВДЭГ ХӨНДӨГДВӨЛ БҮХ ЮМ ЭВДЭГДЭХ АЮУЛТАЙ

 Археологич, доктор Д.Эрдэнэбаатар ажлын хэсгийнхэнд өгсөн ашигт малтмалын кадастрын тойм зургийг газар дээр нь жи пи эсээр харьцуулан үзэв. Гэтэл алтны нөөцийг нь авч ашиглах талбай бүхий координат заасан зурагт Хүннүгийн үеийн булшнууд орчихсон байх юм. Тэрээр "АМГ-ын Кадастрын албанаас өгсөн зурагт улаанаар тэмдэглэсэн нь ашиглалтын талбайнууд. Бид 4835, 10630 координат дээр зогсч байна. Гэтэл ашиглалтын талбайд булшнууд орчихлоо. Үүнийг л нягтлах гэж бид энд ирсэн. Арай ч түүх соёлын хосгүй өвийг устгачихна гэж санаагүй. Хүннү Монгол төдийгүй Ирак, Евроазийн соёлын том голомт нутаг. Тэр дундаа энэ Ноён уул бүхэлдээ 2220-иод жилийн өмнө Хүннүгийн төрт улсын хаад язгууртнуудыг онголж нутаглуулсан газар юм. Ер нь Ноён уулыг тойроод ганц Хүннүгийн биш бүхий л түүхэн цаг үеийн булшнууд бий. Бидний зогсч буй Сүжигтийн аманд нутгийн иргэд 500 гаруй булш бий гэж ярьдаг. Харин эрдэмтэд П.К.Козловын тэмдэглэснээр 200 гаруй булш бий гэж ярьдаг юм. Мөн эндээс зүүн тийш Хужирт, Зурамтайн ам гэж бий. Тэнд нийт 300 гаруй булш байдаг гэдгийг би сайн мэднэ. Манай төрийн түшээд мэргэн ухаан гаргаж, түүх соёлын өвөө эвдэж сөнөөлгөхгүй байгаасай” гэж хүслээ.

 

Аливаа улс үндэстэн өөрийнхөө түүх соёлыг сурталчлах стратегитай байх ёстой. Гэтэл Монгол Улс энэ бодлогоо өөрчилж, газрын доорх баялгийг нь авахаар өөр стратеги хийж байна. 50 тонн алтыг мөнгөтэй үедээ дэлхийн хаанаас ч худалдан авч чадна. Дахин давтагдашгүй түүх соёлын дурсгалаа устгачихвал бид хаанаас ч, хэнээс ч худалдаж авч чадахгүй шүү дээ хэмэээн энд цугларсан эртэмтэд харуусан халаглаж байв.

Ноён уул цэвдэгтэй учраас түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг бидний үе хүртэл бүрэн бүтнээр нь хадгалжээ. Цэвдэггүй газрын булшийг малтахад хүн, малын яс муудсан байдаг бол Ноён уулын булшнаас малгай, дээл хувцас, хивс бүрэн бүтэн гарч ирсэн байна. УИХ-ын гишүүн Г.Уянга "Цэвдэг хөндөгдвөл бүх юм эвдэгдэх аюултай. Гэтэл гүний уурхайгаас алт олборлох арга нь тэсэлгээ. Өөрөөр хэлбэл, цэвдэг рүү нь тэсэлгээ хийнэ” гэдгийг сануулсан юм. Уул уурхайнхны ярьж буйгаар алтыг олборлохдоо эхлээд таван метрийн гүнтэй цооног өрөмдөж, дараа нь тэслээд эксковатороор ачдаг. 

Уг нь түүх дурсгалын газрыг тусгай хамгаалтад авчихаад орчны бүсийг 1-3 км-ээр тогтоодог хуулийн заалт бий. Орчны бүсэд тэсэлгээ хийх, ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хуулиар хориглодог юм.

Үргэлжлэл бий.  

 

Г.Ганчимэг /ЗУУНЫ МЭДЭЭ/



Ноён уулаа аврах уу, алдах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани