- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын орд "Бороо гоулд"-ын араас...
УИХ-ын баасан гарагийн хуралдаанаар "Тогтоолын хавсралтуудад нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай” / Засгийн газрын 2014.05.23- ны өдөр өргөн
мэдүүлсэн, Гацууртын ордын тухай/ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг
хийсэн. Хүннүгийн үеийн булш, бунхан хадгалагдсаар байгаа Ноён уул
төнхөгдөх нь тодорхой болсон Гацууртын ордын асуудлаар УИХ дахь "Шударга
ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан. Гэсэн ч
гишүүдийн санал шүүмжлэлийг төдийлөн харгалзалгүй байнгын хорооноос
гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг
дэмжиж тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн
байнгын хороонд шилжүүлсэн.
Товчхондоо эдийн засгийн хүндрэлээр далимдуулан Гацууртын ордыг "Бороо гоулд”-ын араас алдах галт тэрэг аажуухан хөдлөх нь тодорхой боллоо. Өнөөдөр "Сентерра гоулд” нэрийн ард нуугдсан канадууд хэдхэн жилийн өмнө "Бороо гоулд” компани байгуулж, Баабарыг Сангийн сайд байх үед Тогтвортой байдлын гэрээ байгуулснаар эхний таван жилдээ татвараас бүрэн чөлөөгдөж, дараагийн таван жилдээ 50 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон ч татваргүй таван жилдээ Бороогийн үндсэн ордоос 43 тонн алт ухаж аваад арилсан гашуун үнэн бий.
Энэ асуудлаар хууль тогтоогчид хоёр хуваагдаад байгаа. УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүд "Гацууртын алтыг яг Бороогийн ордынх шиг таван жилийн дотор зөөж гаргах гэж байна. Гацууртын ордын борлуулалтын орлогыг гурван их наяд төгрөгөөр тооцсон гэнэ. Татвараар 660 тэрбум төгрөг орж ирэх юм байна. Хуулиар бол төр 34 хувийг авч болно. Гэтэл одоогийн яригдаж байгаа нөхцөлөөр манай төрд 20 хувийг эзэмшүүлэхээр болж байна. Роялти 2.5 хувьтай. Ийм байх ёсгүй” гэж байгаа бол Гацууртын ордыг хөдөлгөхөөр хүчтэй лоббидож яваа Уул уурхайн сайд Р.Жигжид "Хөрөнгө оруулагчид 2014 оны тавдугаар сарын 20-нд Гацууртыг стратегийн ордод хамруулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Төрд эзэмших хувь хэмжээний талаар ярилцсан. Тэд манай төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хамтрах боломжтой гэсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг 326 сая ам.доллараар тооцож байгаа. 70 тэрбум төгрөгийн ногдол ашиг олно. Компанийн өөрийн хөрөнгө болон зээлийн харьцаа 20:80 эсвэл 34:66 байна” хэмээн зүтгүүлж байгаа.
Ямартай ч Гацууртын ордод "Бороо гоулд”-ыг татваргүй зөөгөөд дуусгасан канадууд эзэн суусан нь тодорхой болсон. Тэд харин дахиад татваргүй таван жилд алт, эрдэнэсийг нь зөөгөөд дуусгах болов уу яах бол.
Өглөөний сонин

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани