- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Америк, Хятадад шатахууны үнэ буурч байхад Орост өсөж байна
Дэлхийн зах зээлд өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш газрын тосны үнэ 50 орчим хувиар унаад байгаа. Үүнтэй холбогдуулан шатахууны үнэ өсөхгүй цаашид буурна хэмээх таамаглалыг дэлхий дахинд, тэр тусмаа манай Монголын хэрэглэгчид хүртэл дэвшүүлж байсан юм.
Тэгвэл зарим улс орнуудад шатахууны үнэ ямар байгааг хүргэе.
БНХАУ: НЭГ ЛИТР ШАТАХУУНЫ ҮНЭ 5 ЮАНЬ
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасантай холбогдуулан БНХАУ-д шатахууны үнэ ч бас буурч байна. Хятадын газрын тосны томоохон компаниуд сүүлийн зургаан сарын хугацаанд 12 дахь удаагаа шатахууны үнээ буурууллаа. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн доод түвшин хэмээн орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.
Энэ сарын 12-ний өдрийн байдлаар БНХАУ-д нэг литр шатахууны 5 юань болсон юм. Түүнчлэн Хятадад энэ жил нэг тонн шатахууны үнэ 180 юань, харин нэг тонн дизелийн түлш 230 юань болтлоо буурав.
БНХАУ шатахууны үнээ ийнхүү ойр ойрхон өөрчлөх болсон шалтгаан нь 2013 оны гуравдугаар сард тус улсад Шатахуун, дизелийн түлшний үнэ олон улсын зах зээл дээрх түүхий газрын тосны үнээс хамааран ажлын 10 хоног тутамд өөрчлөгдөн зохицуулагдаж байх механизмыг нэвтрүүлсэн байна.
Шатахууны үнэ ийнхүү буурч байгаа нь автомашин хэрэглэгчдийг баярлуулж байгаа ч Хятадын газрын тосны компаниудад хүчтэй цохилт өгөх юм. Хятадын эдийн засагчдын үзэж буйгаар тус улсад шатахууны буурах тусам газрын тосны салбарт оруулах хөрөнгө оруулалт багасах гэнэ.
АНУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ 2009 ОНООС ХОЙШХИ ДООД ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ УНАЛАА
АНУ-д шатахууны үнэ сүүлийн гурван долоо хоногийн турш 27 центээр буурч, одоогийн байдлаар тус улсад нэг галлон шатахууны дундаж үнэ 2.20 ам.доллар байна ИТАР ТАСС агентлаг дамжууллаа.
Энэ нь шатахууны үнэ 2009 оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн доод түвшиндээ хүртэл буурсан үзүүлэлт юм.
АНУ-ын Lundberg Survey гэх компани тус улсын 2500 гаруй шатахуун түгээгүүрийн газраар үйлчлүүлэгчдийн дунд явуулсан судалгаагаар одоогийн байдлаар АНУ-д хамгийн үнэтэй шатахуун Сан-Франциско хотод нэг галлон нь 2.66 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин хамгийн хямдхан шатахуун тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах Альбукерк хотод 1.76 ам.доллараар зарагдаж байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-д шатахууны үнэ буурч байгаа нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасантай шууд холбоотой гэсэн юм. Хамгийн сүүлд гэхэд л өнөөдөр /01.16/ WTI маркийн газрын тосны нэг баррель нь 2.23 ам.доллараар буюу 4.60 хувиар буурав. Ингэснээр WTI маркийн газрын тосны нэг баррель нь 46.25 ам.доллараар худалдаалагдсан нь сүүлийн 5.5 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болсон юм.
Түүнчлэн Brent маркийн газрын тосны нэг баррель мөн адил 50-40 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.
Дэлхийн зах зээлд газрын тос унасаар байгаа цагт АНУ-д шатахууны үнэ ч буурна хэмээн шинжээчид дүгнэж байна.
ОХУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН ӨСЧ ЭХЭЛЛЭЭ
ОХУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нээс энэ сарын 12-ны өдрийн
байдлаар шатахуун, дизелийн түлшний үнэ 8-9 центээр өссөн хэмээн ОХУ-ын
Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Одоогийн байдлаар Москвагийн
шатахуун түгээгүүрийн газруудад нэг литр АИ-92 шатахуун дунджаар 32.44
рубль, АИ-95 нь 34.77 рубль, харин дизелийн түлшний үнэ 34.11 рублиэр
худалдаалагдаж байна.
ОХУ-д шатахууны үнэ өнгөрсөн онд 2013 оныхоос 7.6 хувиар нэмэгджээ.
Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн шатахуун үйлдвэрлэгчид нэг литр шатахууны үнийг нэг рублиэр нэмнэ хэмээн мэдэгдэж байгаа юм. Үүний учир нь газрын тосны салбарт оногдох татварын хэмжээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Александр НовакГазрын тосын үнийн уналтад хамгийн их нэрвэгдэж байгаа улс нь ОХУ. Тус улсын төсвийнх нь нийт орлогын талаас илүүг нь газрын тос болон хийн борлуулалтаас бүрдүүлдэг. Гэтэл газрын тосны үнийн уналтын улмаас сүүлийн хэдэн сар рублийн ханш хоёр дахин унаад байгаа юм.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак энэ онд шатахууны үнэ 10 хувиар нэмэгдэнэ гэсэн таамаглалыг дэвшүүллээ. Шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх гол хүчин зүйл 2015 онд инфляцийн түвшин хэмээн Новак хэлжээ.
ВЕНЕСУЭЛ 1989 ОНООС ХОЙШ АНХ УДАА ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМНЭ
Венесуэл улсад энэ сарын 12-ний өдрийн байдлаар нэг галлон шатахууны үнэ 0.02 ам.доллараар худалдаалагдаж байна.
Тус улсын хувьд төрөөс шатахууны үнэд хамгийн их хөнгөлөлт үзүүлдэг юм. Тэр ч утгаараа шатахууны үнэ хамгийн хямд байдаг. Иргэдийн өдрийн дундаж орлого 31 ам.доллар бөгөөд өдрийн орлогынхоо 0.2 хувийг нэг галлон шатахуунд зарцуулдаг байна.
Хамгийн сүүлд 1989 онд Венесуэлийн Засгийн газраас шатахууны үнэд үзүүлэх хөнгөлөлтийг багасгах санал гаргахад олон нийтийг хамарсан томоохон хэмжээний бослого гарч, хэдэн зуун хүний амь эрсдэж байсан түүхтэй.
Газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр буурсны улмаас Венесуэлийн эдийн засаг нэлээдгүй хямралд ороод байгаа юм. Иймээс тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро шатахууны нэмэх талаар Засгийн газрын гишүүдтэй хэлэлцэж байна.
ШАТАХУУНЫ ҮНЭ УЛС ОРНУУДАД ЯАГААД ИЙМ ЯЛГААТАЙ БАЙНА ВЭ?
Дээр хэлсэнчлэн олон улсын зах зээлд газрын тосны үнэ уначхаад байхад, манайд шатахууны үнэ яагаад буурахгүй байна вэ гэж бодох хүмүүс олон иймээс үүний шалтгааныг тайлбарлая.
- Газрын тосны орд. Дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлдэг улсуудад газрын тос болон түүнээс гаргаж авдаг бүтээгдэхүүний үнэ түүнийг импортлогч орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг.
- Улс орны дотоод бодлогын онцлог. Иран, Венесуэл, Туркменистан, Казахстан гэх улсууд газрын тос боловсруулах үйлдвэртэй. Үүнээс хамааран эдгээр улсуудад А-95 шатахууны үнэ 0,016-0.6 ам.долларын хооронд хэлбэлздэг. Түүнчлэн ОХУ ч гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй боловч түлшний үнэ дунджаар 0.74 ам.доллар байдаг юм. Улс орнууд дотоод бодлогоосоо хамааран шатахууны үнээ тогтоодог нь эндээс харагдаж байна. Дээрх Хятадын жишээнээс үнийг мөн анзаарч болох юм.
- Төрийн тогтолцоо. Хамгийн хямд шатахуун авторитар дэглэмтэй улс орнуудад худалдаалагддаг. Тухайлбал Венесуэл, Иран, Саудын Араб, Ливи, Туркменистан зэрэг газрын тосны гол экспортлогч улсууд.
- Үйлдвэрлэгчид хоорондын өрсөлдөөн. Өрсөлдөөний хуулиар улс орон газрын тос боловсруулах үйлдвэр их байх тусам шатахууны үнэ хямд байх ёстой. Гэхдээ бодит байдал ийм биш юм. ОХУ, Канад зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрлэлээр дотооддоо өрсөлддөг улсуудад шатахууны зардал өндөр байна. Дотоодын үйлдвэрлэгчид хоорондын өрсөлдөөний улмаас шатахууны үнэ хиймлээр өсөх тохиолдол их байдаг юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||