Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны тухай үлгэр

Юмыг хамгийн сайн сурах арга бол
Юм хийх арга. Юм хийхгүй бол
Юу ч сурахгүй.
 
НЭГ:
Зарим хүмүүс мөнгөнд дургүй гэдэг, Мөнгө муухай гэдэг. Мөнгөтэй бол муу хүн гэцгээдэг. Шуналтай энэ тэр гэдэг. Үнэндээ бол тэд мөнгөнд дургүй биш. Мөнгө тэдэнд дургүй байдаг юм. Мөнгө тун их ухаантай. Мөнгөнд чи итгэ. Тэгвэл мөнгө чамд итгэнэ. Даруу бай. Хөдөлмөрч бай. Зорьсон зорилготой бол. Бас шийдэмгий зоригтой бай. Үнэ цэнэ, бүтээлч зан чанараа мөнгөнд таниул. Тэгвэл мөнгө чамд итгэнэ. Мөнгө чамтай нөхөрлөнө. Тийм хүн мөнгөтэй байдаг юм.
 
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Тэгэхээр аав нь чамд "Алтны уурхайн үлгэр" хэлж өгье.
Эрт урьдын цагт, 1990-ээд оны эхээр эхнэр, нөхөр хоёр аж төрөн амьдарч байлаа. Тэр хоёр хүнээс юм гуйхгүй, под хийсэн амьдралтай байсан аж. Түм бужигнаж, төр ядарсан тэр он жилүүдэд манай хоёр бусдын жишгийг дагаж, үүргэвчийн наймаа энэ тэрийг хийжээ. Шатахдаа шатаж, олохдоо олсоор овоо хэдэн төгрөгтэй болоод авлаа. Нөхөр нь Сэлэнгийнх аж. Тэр хоёр нутаг орноо бараадаж, ногоо тарьжээ. Хөл дээрээ босож чадсан гэдэг. Цаашлаад үр тарианы газар авлаа. Төдий удалгүй арвин их ургац хураажээ. Сүрхий их хөлжсөн гэдэг.
 
Тэр хоёр ганц хүүтэй. Өдөр шөнө, нар салхи, цас бороонд зүтгэсэн гэдэг. Ганц хүүгийнхээ төлөө шүү дээ. Гэтэл гай дайрчээ. Золгүй явдал болжээ. Автын осолд орж хүүгийн аав ээж хоёр газар дээрээ нас баржээ. Хорин таван настай хүү хоёр жил ажиллалаа. Хөдөлмөрч сайн хүү байлаа. Их ургац хураажээ. Хүү овоо их газартай бас мөнгөтэй болсон аж.
Хүү нэг өдөр мэргэн хүнтэй уулзжээ.
Мэргэн хүн хүүд:
-Очир эрдэнэ гэж юу байдгийг чи мэдэх үү? Хаан эзнээс хүчтэй. Бүхнээс үнэтэй тийм эрдэнэ байдаг юм. Түунийг чи олж авах хэрэгтэй. гэлээ.
Хүү:
-Хаанаас би түүнийг олох билээ?
Мэргэн хүн:
-Хичээвэл чи олж чадна аа. Олж чадвал чи алтан титэм өмсөнө. Очир таяг барих болно гэлээ.
Хүү:
-Яаж би түүнийг эзэмдэх вэ? Арга ухааныг нь та хэлж зааж өгөөч? хэмээн гуйжээ.
Мэргэн хүн хүүд:
-Чиний бизнес яах вэ... сайн. Гэхдээ Очир эрдэнэ? Уул уурхайн бизнес гэсэн үг. Эхлээд чи алтны уурхайтай бол. Тэгээд цаашаа... Урагшаа... Үтэр түргэн баяжих тухай үлгэр хүүд ярьж өгчээ.
 
Хүүд тэр мэргэн хэмжээлшгүй их мөнгөний тухай ярив. Хүү тэр шөнө унтаж чадсангүй. Очир эрдэнэ? Яаж би түүнийг олж чадах билээ? Хүү өдөр бодож. Шөнө зүүдэлсээр... Хүү эцэг эхээс өвлөж үлдээсэн, өөрт байгаа бүхнээ чамлах боллоо. Үгээгүй ядуу хүн мэтээр өөрийгөө хүү төсөөлдөг боллоо. Энэ мэтээр нэг сар... хоёр сар өнгөрлөө. Хүү алтны уурхайтай болоод гэнэт баяжих хүсэлдээ шатжээ. Хүү тэр хүсэлдээ хөтлөгдөн туйлдсан аж.
Хүү эцэг эхээс өвлөж авсан эдлэн газар, орон гэр байгаа бүхнээ худалджээ. Тэгээд тэр хүү очир эрдэнэ, алтны уурхайн эрэлд гарсан гэдэг. Хүү юу ч олсонгүй. Сохор зоосгүй болж хоосорсон гэдэг юм.
Эцэс сүүлд нь хүү усанд хөвөх сарны туяаг "Очир эрдэнэ" гэж андуурч самардаад. Усанд үйж үхсэн гэдэг юм. Гунигтай. Гэхдээ үнэн түүх.
 
Тэгэхээр ийм байна.
Хүү юу ч олоогүй. Түүнд юу ч олдохгүй. Би ингэж бодож байна.
Хүү бүхнийг мартсан. Эцэг эх, энэрч хайрлах хүн сэтгэлээ тэр гээсэн.
Хүү бүгдийг хаясан. Нутаг ус, орон гэр, өөрт байгаа бүхнээ тэр хаясан. Түүнийгээ худалдсан. Бүтэшгүй хоосон мөрөөдлөөр сольсон. Тийм юм байдаггүй юм.
Тийм учраас хүүд юу ч олдоогүй юм. Би ингэж бодож байна.
 
Хүүгээс тариалангийн газар худалдаж авсан залуу тун сүрхий овсгоотой нэгэн байлаа. Тэр туйлын хөдөлмөрч, ухаалаг залуу байсан аж. Тэрээр нэгэн удаа тарианы талбайгаа эргэж тойрч явжээ. Тэндээс залуу алтан талст олсон гэдэг. Хаанаас олсон гэж бодож байна. Хүүгийн зарсан тэр талбайгаас. Яг тэндээс. Яг тэр газраас олсон юм. Залуу үрж зарж үгүй хийсэнгүй. Хадгалж. Бодож. Судалж. Сурч тэмцсээр... Алтны уурхай болгосон гэдэг.
Тийм ээ: Юмтай болох хамгийн сайн арга бол Юм хийх арга. Юу ч хийхгүй бол Юу ч бий болохгүй. Залуу хүүгийн худалдсан газраас алт олсон. Залуу сурч, хөдөлмөрлөж тэмцсээр алтан талстыг алтны уурхай болгосон. Өөрөөр хэлбэл очир эрдэнэ болгож чадсан гэсэн үг. Хүү чадаагүй. Залуу чадсан. Бурхан түүнийг ивээсэн. Энэ үнэн.
 
Тэгэхээр: Миний хүү чи юм хий. Юу хийхээ мэдэр. Яаж хийхээ  мэддэг бай. Мэдэхгүй бол юу ч битгий хий. Бодож сэтгээд хий. Хурдан түргэн биш. Том жижиг биш. Зөв юм хий. Үнэн сэтгэлээсээ хий. Үнэн сэтгэлээрээ хийнэ гэдэг, баян чинээлэг байх шалтгаан. Баян чинээлэг амьдрал гэдэг зөв юмны үр дагавар.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Буруугаа эргэж хар.
Эмзэглэж байна уу?
Энэ бурхан чанар
 
ХОЁР:
Тэгэхээр миний хүү чи сонс.
 
НЭГДҮГЭЭРТ:
Хий хоосон цэцэрхлээс хол бай. Бүтэшгүй мөрөөдөлд хэт битгий авт. Байхгүй юманд битгий ач холбогдол өг. Байхгүй гэж бүү гунихар. Битгий харуус. Байхгүй гэж хичнээн их харуусавч чи юу ч олохгүй. Зөвхөн бодит байдалд тул. Түүнд ойртохыг хичээ. Билэг ухаанаа хөгжүүлж зөв ухаар. Зөв ойлгохыг хичээ. Ингэж үнэн байдлыг ойлго. Тийм байж чадсан хүн. Илүү их сайн сайхныг бүтээдэг юм. Аав нь ингэж бодож байна.
 
ХОЁРДУГААРТ:
Амьдрал чиний хүссэнээр байхгүй. Амьдрал өөрийнхөө замаар явдаг. Чи түүнийг удирдаж чадахгүй. Тэр өөрийгөө өөрөө удирдана. Юу гэсэн үг вэ? гэвэл Амьдралыг чи зохицуулж чадахгүй. Түүнтэй чи зохицож амьдрах ёстой гэсэн үг.
 
Аль болох илүү их зохиц. Уян хатан, зөөлөн бай. Бас чи буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. Аливаа юмсыг байгаагаар нь. Бас өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрч чад гэсэн үг.
Тийм байж хүмүүс чамд итгэнэ. Итгэл бол хүч чадал. Хэмжээ үгүй их хүч чадал мөн. Би ингэж бодож байгаа.
 
ГУРАВДУГААРТ:
Гайхамшигт хүмүүс. Тэд яагаад гайхамшигтай вэ?
Тэд горьдлого найдлага тээдэггүй. Тэд яг одоогоороо байдаг. Тэд юу хийхээ мэддэг. Тийм учраас тэд агуу байдаг юм. Яг одоо чамд юу илүү үнэтэй вэ гэдгээ мэдэрч бай. Зөв олж хар. Дотоод сэтгэлээ сонс. Мэдэр. Тэгэж чадвал чи илүү их ухаалаг амьдарч чадна. Би ингэж бодож байна.
 
ДӨРӨВДҮГЭЭРТ:
Том жижгийг орхи. Их багыг хая.
Юмыг их гэж бүү шуна. Бага гэж битгий гол. Юу том? Юу жижиг гэж? Олон жижиг зүйлээс том юм оршдог юм. Олон жижиг үйлдлээс их зорилго бүтдэг юм. Тийм учраас бүтээж чадаагүй юманд битгий харамс. Бүтээгүй хүсэлд бүү шат. Юмыг өөртөө тохируул. Би ингэж бодож байна.
 
ТАВДУГААРТ:
Өөрөө өөрийнхөөрөө бай.
Бусдыг бүү дуурай. Бусадтай ижил болох тусам чи үгүй болдог юм. Бусдаас ялгарах ёстой. Энэ бол чиний давуу тал. Давуу тал гэдэг бол давтагдашгүй гайхамшигт чанар. Тийм учраас: Бусдыг битгий дуурай. Бусдаас давуу талаа хадгал. Хөгжүүл. Энэ чиний түлхүүр. Амьдралд хөтлөх түлхүүр. Би ингэж бодож байна.
 
ЗУРГАДУГААРТ:
Миний хүү чи хэн нэгнээс том байх хэрэггүй. Бас дутуу байх ёсгүй.
Тийм учраас миний хүү: Чи хэнд ч дээрээсээ битгий харуул. Хэнийг ч дээрээс нь бүү хар. Хүнийг өөртэйгээ эн тэнцүү хар. Хэн ч том байх ёсгүй. Бас бага байх учиргүй.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
 
 
 
УИХ-ын гишүүн асан Батж. Батбаяр
Алтны тухай үлгэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани