- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ГАЦУУРТЫН ОРД ТОЙРСОН БУРУУ ЖИШИГ
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны
сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал
хайх, ашиглах хуулиар хориотой. 2009 онд баталсан "Урт нэртэй" хуулийг
өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Хэдийгээр гадаадын хөрөнгө
оруулагчдыг "үргээсэн" гэдэг ч өнгөрсөн хугацаанд энэ хуулийн ачаар олон
гол мөрний эх, ой мод уул уурхайн хүнд машин механизмын хөлд
таслагдахаас сэргийлсэн байдаг юм. Магадгүй УИХ-аас баталсан хуулиудаас
хөрсөн дээр хамгийн бодитоор буусан нь "Урт нэртэй" хууль байх. Гэвч
саяхнаас УИХ, Засгийн газар баталсан хуулийнхаа эсрэг зүйлийг ярьж
эхэллээ. Юу гэхээр 50 тонн алтны нөөцтэй "Гацуурт" төслийг стратегийн
ордод оруулах Засгийн газрын саналыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй
холбоотой. Гацууртын ордын хувьд "Урт нэртэй" хуулийн хүрээнд олборлолт
явуулах эрх нь хаалттай байгаа юм. Хэрвээ "Гацуурт"-ыг стратегийн ач
холбогдолтой ордод оруулахыг УИХ-аар хэлэлцээд дэмжвэл "Сентерра
Гоулд"-ынхон "Урт нэртэй" хуулийн хүлээснээс гарч үйл ажиллагаа явуулах
эрхтэй болно.
Мэдээж хямралаас үүдэлтэйгээр "мацаг барих"-даа
тулсан энэ үед менгөтэй болохын тулд "Гацуурт"-ыг стратегийн ордод
оруулах шийдвэр зөв ч байж болно. Гэхдээ мөнгөтэй болохын тулд хуулиа
зөрчиж болохгүй. Тэр тусмаа хууль баталдаг, түүнийг нь хэрэгжүүлэх
үүрэгтэй төвшиндөө. Үнэндээ зүсийг нь хувиргаад оруулж ирсэн болохоос
"Гацуурт" стратегийн орд биш. Гагцхүү мөнгө хэрэгтэй болсон учир эрх
баригчид, парламент нь "нүдээ аниад" ч болтугай стратегийн ордод оруулж
хуулийн гадна гаргахаар хэлэлцэж эхэллээ. Үүнээс үүдэлтэйгээр цаашид уул
уурхай, ашигт малтмалын салбарт буруу жишиг тогтвол яах вэ.
Жишээ нь, Дархан цаазат Богд уулын Төр хурахын аманд санаандгүй тохиолдлоор алт олдлоо гэж бодъё. Хуулиар Дархан цаазат газарт барилга байшин барих нь битгий хэл зам давих ч хориотой байдаг. Уул уурхайн олборлолт явуулах, хайгуул хийх бүр ч хориотой. Гэтэл алт олдсон учир стратөгийн ордод оруулж хайгуул хийж, олборлолт явуулаад байж болохгүй биз дээ. Адаглаад байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрх, экологийн тэнцвэрт байдал нь алдагдана. Үүн шиг стратегийн орд биш газрыг хуулийн хүлээснээс гаргаж олборлолт явуулах нь эргээд буруу жишиг тогтоох эрсдэлтэй.
"Гацуурт"-ын ордтой залгаад Ноён уулын сав газар оршдог. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог тус ууланд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн 2005 оноос судалгаа хийж Сүжигт, Зурамтайн, Хужиртын аманд Хүннүгийн үеийн 200 гаруй булш, бунхан байгааг тогтоосон байдаг. Археологийн хүрээлэнгийн судлаачдын хэлснээр, стратегийн ордод оруулахаар хэлэлцэж байгаа "Гацуурт"-ын амны хажууханд Хүннүгийн үеийн дөрвөлжИн булш байдаг юм байна. 2000 жилийн өмнөх үетэй холбогдох эдгээр олдвор нь Евразийн тал нутгийн эртний нүүдэлчдийн түүх соёлыг илтгэхээс гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой гэдгийг тэд онцолж буй.
Товчхондоо "Гацуурт"-ын ордтой хаяа дэрлээд анхны төрт ёсны улс Хүннүгийн үеийн түүх соёлыг илтгэх археологийн үнэт олдворууд хадгалагдаж байгаа гэсэн үг. Дэлхийн бусад улсад түүх соёлын дурсгал байгаа газраа хэзээ ч ухаж, төнхдөггүй. Эсрэгээрээ сэргээн засварлах, шинжлэх ухааны салбартаа оруулах хувь нэмэр талаас нь ач холбогдол өгдег. Харин манайд түүх соёлын үнэт дурсгалтай газрынхаа хаяанд уул уурхайн олборлолт явуулах эсэх талаар хэлэлцээд сууж байна. Уг нь бид жил бүрийнхээ наадмаар Тулгар тер байгуулагдсаны 2222, 2223 жилийн ой хэмээн сүр дуулиантайгаар зарлан тунхаглаж, өөрсдийгөө "дөвийлгөдөг" хүмүүс. Тиймээс эд хөрөнгөөс илүүтэй их түүхийг гэрчлэх зүйл нь үнэ цэнтэй гэдгийг бодолцох хэрэгтэй байна. Цаашлаад дэлхий нийт биднийг харж байгаа.
Одоо бол Ноён уулыг хамгаалах иргэдийн хөдөлгөөнөөс эхлүүлээд бүгдээрээ "Сентерра Гоулд" руу дайрч байна. Энэ бол утгагүй зүйл. Гадаадын уул уурхайн компаниуд ашиг олох гэж манайд орж ирдэг. Өөрөөр хэлбэл, тэдэнд Монголын өв соёл, түүхийн дурсгалт газрууд огтхон ч хамаагүй. Энэ нь тэдний буруу ч биш. Гагцхүү түүх соёлын дурсгалт газраа хамгаалах үүрэг нь бидэнд бий. Харин уул уурхайн компаниудыг хазаарлах бүрэн эрх нь УИХ-д байгаа.
Үнэхээр "Гацуурт"-ыг стратегийн ордод оруулахыг УИХ-аар дэмжвэл зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Тухайлбал, нэмэлт татвараас эхлүүлээд аль болох өөрсдөдөө ашигтай байхаар тохиролцох нь чухал. Ялихгүй юманд ямааны гарз гэж үг бий. Үүн шиг хуулиа зөрчин байж эрсдэлтэй шийдвэрийг гаргачихаад ямар ч ашиггүй гэрээ хийж болохгүй. Цаашлаад "Сентерра Гоулд" компанийнхнаар төсөл хэрэгжүүлээд Ноён уулын хэвлийд байгаа Хүннүгийн үеийн булш, бунхныг хамгаалах талаар тохиролцсон ч болохгүй гэх зүйлгүй. Яагаад "Сентерра Гоулд"-ынхноор тусгай сан үүсгүүлээд Ноён уулын булш, бунхныг хамгаалалтад авч болохгүй гэж. Ингэж байж л бид өөрсдийн баялагтаа, түүх соёлын дурсгалт газрууддаа эзэн нь болж чадна. Бусад уул уурхайн компаниудад зөв жишиг тогтооно.
С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||