Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баяжуулалтын практикд том эзлэхүүнтэй флотмашинуудыг идэвхтэй ашиглаж байгаа тухай

Ашигт малтмалын хөвүүлэн баяжуулалтын арга технологи нь эрдэс, түүхий эдийн физик, химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн явагддаг. Анхны хөөсөнд хөвүүлэн баяжуулах  арга технологийн патентыг 1906 онд  Австралын Minerals Separation  компани авсан байдаг. Түүнээс хойш хөгжлийн олон үе шатыг  туулсаар өнөөдөр хөвүүлэн баяжуулах энэ арга технологоор ихэнх  өнгөт болон үнэт  металлуудыг баяжуулан авч байна.  

Ер нь аливаа ашигт малтмалыг хөвүүлэн баяжуулах процесс  нь цаг ирэх тусам өндөр энерги зарцуулалт, ус , урвалж, ган төмөр хуяг, ган бөмбөлөг  болон бусад түүхий эд материалын  зарцуулалтыг нэмэгдүүлж  зардалыг улам өсгөж байна. 

Хүдэр дахь ашигт эрдэсийн агуулга буурах тусам баяжуулах процесс , түүний үе шат,  технологийн горим  мөн техник тоног төхөөрөмжүүдийг  улам боловсоронгуй болгож хүчин чадлыг нь нэмэгдүүлж  хүдэр боловсруулалтыг нэмэгдүүлэн нэгж металл баяжмал авалтыг нэмэх зайлшгүй шаардлага тулгарч байна.   

Өнөөдөр ихэнх уул уурхайн компанууд хүдрийн агуулга буурах тусам нэгж баяжмалын гаралт буюу таворын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бууруулахгүйгээр хадгалахын тулд хүдэр боловсоруулалтaa нэмэгдүүлж байна.

Энэ нь өндөр хүчин чадалтай том хэмжээ, эзэлхүүнтэй тоног төхөөрөмжүүдийг ашиглахыг зайлшгүй шаардаж байгаа билээ. Баяжуулалтын дэлхийн практикад хөвүүлэн баяжуулалтын үндсэн болон хяналтын флотацийн флотмашинуудын нэгж эзлэхүүнийг нэмэгдүүлсэнээр энэ асуудлыг шийдвэрлэж байна. Өнгөрсөн зууны 60-аад оны сүүлээс эхлэн флотмашины эзэлхүүний нэмэгдүүлж ирсэн нь баяжуулалт ба эрдэс боловсоруулалтын тоног төхөөрөмжийн нэгж хүчин чадал, эзэлхүүн багтаамжийг нэмэгдүүлж ирсэний нэг тод жишээ юм.

Орчин үед Баяжуулах фабрикийн проект төслийг хийх үедээ үндсэн болон хяналтын флотацийн флотмашинуудын хэлбэр хэмжээг сонгоход тээрмийн хүчин чадал, хэмжээтэй шууд уялдуулан сонголт хийдэг. Жишээ нь: Бөмбөлөгт тээрэм 140м³багтаамжтай байвал флотмашины камер 40м³ ба түүнээс дээш байхаар сонголт хийнэ. Сүүлийн жилүүдэд бөмбөлөгт тээрмийн багтаамж 320м³ хүртэл нэмэгдэж байна. Хэрэв тийм тохиолдолд 80-120м³ камерийн эзэлхүүнтэй импелерний флотмашинуудыг сонгох нь дээр байдаг.

Доорхи хүснэгтэнд флотмашины эзэлхүүн хэрхэн нэмэгдэж байгааг харууллаа.

Фирм.

Флотмашины нэр төрөл

Камерын эзэлхүүн,м³

FLSmidth, Дани

WEMCO, Dorr-Oliver SuperCellᵀᴹ, пневмомеханик, механик

14,2

28,3

160

350-600

Денвер, АНУ

Денвер. пневмомеханик

17

36,0

36,0

60-100

Галигер, АНУ

Анистейр.пневмомеханик

11,3

28,3

70,8

 

Outotec OK. Фин.

Механик, пневмомеханик

60

100

300

500

Оутокумпу. Фин.

ОК. пневмомеханик

16,0

38,0

60,0

120

 

Дэлхийн хөвүүлэн баяжуулалтын практикд флотмашины камерын хэмжээг 1991 оноос 38м³-c эхлэн   томруулсаар өнөөдөр 500м³ эзэлхүүнтэй флотмашиныг ашиглаж байна.  Зураг-1

Хөвүүлэн баяжуулалтын практикад уламжлалт хэлбэр хэмжээтэй флотмашины эзэлхүүнийг цаашид нэмэгдүүлэх нь гидравлик хүчний үйлчлэлийг даах чадвартай илүү бат бөх, үнэ өртөг өндөртэй материал, бүтэц зохион байгуулалтыг шаарддаг.  Цилиндр хэлбэрийн флотмашиныг зохион бүтээснээр энэ асуудлыг шийдэж чадсан. Ийм хэлбэрийн флотмашины нэгж эзэлхүүнийг  боломжийн хэрээр нэмэгдүүлэх боломжтой.

Өнөөдөр уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид цилиндр хэлбэрийн флотмашинд илүү их анхаарлаа хандуулж , туршилт судалгаа явуулан том эзэлхүүнтэй ийм хэлбэрийн флотмашинуудыг олноор үйлдвэрлэж байна.                        

Ер нь баяжуулалтын технологид ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа нь  өгөгдсөн техник , эдийн засгийн  болон технологийн үзүүлэлтүүдийг  хэр зэрэг биелүүлж  байгаагаас  харагддаг.

Орчин үеийн баяжуулалтын тоног төхөөрөмжүүдийн хэрэглээнд том эзэлхүүнтэй флотмашинууд дараах хэд хэдэн үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг.

  • камерын доод хэсэгт сайн хутгалттай, элс суухгүй байх.
  • эрдсийн мөхлөг агаарын бөмбөлөг хөөстөй сайн холбогдон мөргөлдөж байх.
  • агаарын бөмбөлгүүд  нь зарцуулалтын  янз бүрийн хязгаарт камерын нийт хэмжээнд жигд тархаж байх.
  • тэжээлийн урсгал нь камерын дунд хэсэгт флотацийн үл норох шинж чанар ихтэй эрдсийн том мөхлөгүүд  доош сууж доод хэсгийн нягтыг нэмэгдүүлэхгүй байх.
  • камерын дээд хэсгийн хөөсөн үеийн тогтвортойт тайван байдал болон хөөс хамалтыг жигд хангасан байх.
  • хөөсөн бүтээгдэхүүн байнга тогтвортой урсаж байх.
  • хэрэв ачаалалтай зогссон үед эргүүлэн ажиллуулахад хялбар байх.
  • хамгийн бага цахилгаан энерги зарцуулалт, бага  элэгдэл, найдвартай ажиллагаатай байх.

Metso-Minerals (Швед ) компани агааржуулалтын систем DV –тэй том эзэлхүүнтэй флотмашинуудыг  зохион бүтээсэн нь хамгийн орчин үеийн ололт амжилт юм.

Дараах зурагт тэдгээр флотмашинуудыг харууллаа. Зураг:2

 

Хөвүүлэн баяжуулалтын түүхэн практикад камерын багтаамж  40-300м³ флотмашинуудыг өндөр хүчин чадалтай баяжуулах фабрикуудад ихэвчлэн үндсэн болон хяналтын флотацад  хэрэглэж ирсэн. Анхны том эзэлхүүнтэй флотмашинууд 1981онд Америкийн New Cornelia  зэс-молибдений баяжуулах үйлдвэрт үндсэн болон хяналтын флотацад Фагергрен 164 маркийн 28,3м³ багтаамжтай 350 камер суурилуулан ажиллуулж байсан. Материалын ширхэглэлийн хэмжээ +21мм -5-30% . Мөн  Америкийн Phelps Dodge Ajo Зэсийн баяжуулах үйлдвэрд хаягдалыг бууруулах тэндээс зэсийг гүйцээж авахын тулд Фагергрен 190 маркийн 42,5м³ багтаамжтай флотмашинуудыг  суурилуулан ажиллаж байсан.

Эдгээр флотмашинууд нь булингын нягт  30-35% үед 26,5м³/ минутын хурдтай ажиллаж байсан ба флотмашины хүчин чадал 320м³/хоног. Флотмашины камерын багтаамж нэмэгдэх тусам түүний хүчин чадал нэмэгддэг. Цахилгаан энерги зарцуулалт 1 тн хүдэрт хэрэв 1,7м³ багтаамжтай камерийн үед 1,645квт ц/тн, 14,2-42,5м³ багтаамжтай камерын үед 0,9-1,07квт ц/тн  болж буурч байсан. Олон жил ажилласан эдгээр хуучин уурхайнууд өнөөдөр хаагдсан байгаа.       

Шинэ-Гвинье улсын Bougainville Зэс-Алтны  баяжуулах үйлдвэрт 1981 онд  булингын хатуулга 40-45%  ширхэглэлийн хэмжээ +0,3 ангилал нь 10-25% байх  үед  42,5м³ багтаамжтай флотмашинуудыг  толгойн ба үндсэн флотаци мөн хяналтын флотацид суурилуулан ажиллуулсан. Mанай улсын "Эрдэнэд” үйлдвэр ч том эзэлхүүнтэй флотмашинуудыг суурилуулан амжилттай ашиглан хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн.

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт төслийн дагуу анх 1978 онд  үндсэн флотацийн хэсэгт ОХУ-ын Мехнобр фпм-12,5 маркийн пневмомеханик флотмашинууд суурилуулсан. Хам баяжуулалтын  4-н хэсэгт нийтдээ 240 камер  ажиллаж байсан. Энэ жижиг камертай флотмашины  хувьд бүтэц зохион байгуулалтаас эхлээд маш олон дутагдалтай талууд  байсан. Энэ флотмашины нэг үндсэн дутагдал гэхэд л гэнэтийн аваар ослын зогсолтын дараа түүнийг буцаан  ажилуулахад  маш хүндрэлтэй байдаг зогсолтын үед түүний хутгагч импеллерийн дор элс амархан суудаг.  

Дараагийн нэг дутагдал бол пнемомеханик флотмашинууд нь зохиомол агаар сорох төхөөрөмж нь урт хоолойнуудтай байдаг учир флотмашинуудад засвар үйлчилгээ хийхэд их хүндрэлтэй. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикт пнемомеханик ФПМ-12,5 флотмашиныг хэрэглэж байх үед  флотблокийн холиховч , дамжуулгын ремень зэргүүд нь  байнга эвдэрч , тасран флотмашины жигд ажиллагаанд саад учируулдаг байсан.                                            

Ээлжит засварын хугацаанд флотмашинуудын 5-10% байнга зогсож жагсаалаас гардаг энэ нь технологи үзүүлэлтэд  муугаар нөлөөлдөг байсан. Түүнээс гадна энэ флотмашины автомат түвшин тохируулагчид байнга эвдрэл гэмтэл гарч байдаг учир технологи процессыг автоматаар удирдах  ажиллагаа найдвар муутай байсан. Пнемомеханик флотмашинуудын агааржуултыг камер тус бүрийн агаарын хаалтаар тохируулдаг учир камер тус бүрийн агааржуулалт болон түвшин, үйл  ажиллагаа өөр өөр байдаг энэ нь флотмашины идэвхтэй хэвийн  үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг.ФПМ-12,5 флотмашиныг ашиглах явцад түүний тэжээл 25м³/мин , булингын хатуулга 32% -с их болох үед флотмашины үйл ажиллагаа муудаж технологи үзүүлэлтүүд буурдаг. Мөн түүнчлэн нунтаглалтын ангилал +2 мм дээш ангиллын бүтээгдэхүүнүүд бараг флотацлагдаггүй.

Флотацад орж ирж байгаа хүдрийн ширхэглэлийн хэмжээ +2мм ангилалын бүтээгдэхүүний хэмжээ 10%-с  их болсон үед технологи процессод муугаар нөлөөлж хаягдал дахь зэсийн алдагдал хэт өсдөг байсан.

Тухайн үед ОХУ-ын Санкт-Петербург хотын Механобр институт янз бүрийн хэлбэр хэмжээтэй флотмашинуудтай Баяжуулах фабрикуудад  тэжээл булингын  урсацын хэмжээний тохиромжтой хязгаарыг тогтоох туршилт судалгааны ажлыг хийж байсан.                            

Олон туршилт судалгааны үр дүнд тэжээлийн урсгалыг багасгаж  флотацийн хугацааг бууруулсанаар , өгөгдсөн металл авалтат хүрэхийн тулд флотмашины эзэлхүүнийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай тогтоосон.  Энэ институт 1972 оноос хойш   8,5 м³  12,5м³,16м³,40м³  камеруудтай флотмашинууд дээр туршилт судалгааны ажлыг үйлдвэрлэлийн түвшинд хийж ирсэн.

Мехнобр институт  Амалыкийн уулын үйлдвэр мөн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамтран  ФПМ-12,5 , ФПМ-25 маркын флотмашинууд дээр булинга тэжээлийн урсацын янз бүрийн түвшинд  үйлдвэрлэлийн туршилт судалгаа хийж байсан. Алмалыкийн баяжуулах фабрикд  ФПМ-12,5  флотмашин дээр хийгдсэн туршилтаар  булингийн тэжээлийн урсац хичнээн нэмэгдэх тусам  флотацийн  кинетикийн муруй   төчнөөн хэмжээгээр дээшлэж , том багтаамж ихтэй флотмашины хувьд флотацийн хугацаа тэжээлийн урсацын хэмжээнээс хамаарч байгааг тогтоосон.

Флотацийн хурд түүнд өгөх тэжээлийн хэмжээ хоёрын хамаарлын оновчтой дээд хязгаарыг  зөв олж тогтоосноор флотмашины технологи үзүүлэлтүүдийг нэмэгдүүлж мөн флотацийн зардалыг бууруулах боломжтой болдог.        

Эрдэнэтийн баяжуулах фабрикийн ФПМ-12,5 маркийн 12 камертай флотмашин  дээр хийгдсэн тэжээлийн хэмжээг янз бүрийн түвшинд  өгч үзсэн туршилт судалгаагаар зэсийн металл авалт флотацийн хурдаас хамаарч байгааг тогтоосон.

Энэ туршилтаар флотацийн хурд өгч байгаа тэжээлийн хэмжээ болон урсацаас  хамаарч янз бүр байгааг тогтоосон  металл авалт жигд  68%  байх үед.   Эдгээр туршилтаар флотмашин ФПМ12,5  өгөх тэжээлийн хэмжээний дээд хязгаарыг тогтоож энэ нь 24-25м³/ минут үүнээс ихсэх үед флотацийн идэвх буурч байгааг тогтоосон.  Зураг:3

"Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикт  ажиллаж  байсан ФПМ-12,5 флотмашинуудын тэжээлийн дээд хязгаар 26-26,5м³/мин байсан ба энэ нь нэмэлт тоног төхөөрөмж суурилуулаагүйгээр хүдэр боловсруулалтыг проектоос нэмэгдүүлэн жилд 16,1 сая тонн хүдэр  боловсруулах үед хамгийн дээд хязгаартаа ажиллаж байсан.        Анх 1989 онд нэмэлт 5-р секцийг барьж байгуулах үед 40м³, 38м³,16м³ багтаамжтай том флотмашинуудыг суурилуулсан.  1995 онд VI- секцэд ОК-50, ОК-38, ОК16,KYE-16 гэсэн том эзэлхүүнтэй флотмашинууд мөн 2000 онд 1-р секцийг өөрчилж шинэчлэхдээ илүү том эзэлхүүнтэй ОК-100ТС  100м³, WEMKO-4500 127м³, WEMKO-190  41,5м³ гэсэн флотмашинуудыг суурилуулсан.

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн хуучин  бүх секцүүдийг өөрчилж шинэчлэн РИФ-25, РИФ-40 флотмашинуудыг суурилуулан маш идэвхтэй сайн ажиллаж байна. Ингэж  өөрчлөлт шинэчлэлт  хийж флотмашинуудыг томруулсанаар флоткамеруудын тоог цөөрүүлж технологи үзүүлэлтүүдийг нэмэгдүүлсэн, цахилгаан энерги ба автоматикийн зардал буурсан, флотмашинуудын эзлэх зай багассан, флотмашинд хийх  ажил үйлчилгээ багасаж хөдөлмөрийн зардал буурсан,технологи процессыг удирдалгыг автоматжуулсан гэх зэрэг маш олон сайн үр дүнд хүрсэн.

ОХУ-н  Учалийн баяжуулах фабрикд ч мөн флотмашинуудынхаа эзэлхүүнийг нэмэгдүүлсэнээр маш олон сайн үр дүнд хүрсэн жишээ бий. Энэ баяжуулах үйлдвэрийн хувьд Зэс –Цайрын хам баяжмалыг салгах флотац ашиглаж байсан Мехнобр-7 эзэлхүүн 6,2м³, ФПМ-ГМО-1,6 эзэлхүүн 1,6м³ ,  ФПМ-10 эзэлхүүн 1,3м³ , ФПМ-2,5 эзэлхүүн 3,3м³  флотмашинуудыг ФПМ-16 м³ маркийн флотмашинуудаар солисоноор металл авалтыг 2-4% нэмэгдүүлж , хөдөлмөр болон материалын зардалыг бууруулж, найдвартай ажиллагааг нэмэгдүүсэн. Учалийн баяжуулах фабрикд том эзэлхүүнтэй флотмашинууд тавьсанаар флотмашины эзлэх зай 2,5 дахин багассан, флотацийн хурд бараг 3 дахин ихсэж  флотацийн 20 минутын хугацаанд Зэсийн металл авалт 72%, Цайрын металл авалт 32,5% хүрсэн. ФПМ-16 флотмашины толгойн камерт байх зутангын хугацаа өмнөх байсан механик машинаас 4,8 дахин, пневмомеханик машинаас 5,6 дахин нэмэгдсэн. Учалийн баяжуулах үйлдвэр 2000 онд дахин өөрчилөлт шинэчлэлт хийснээр  өнөөдөр  тэдний хөвүүлэн баяжуулалтын хэсэгт  ОХУ-н РИФ-маркийн 8,5 м³,16³,25³,40м³ эзэлхүүнтэй флотмашинуудыг ашиглаж байна.

Эдгээр практик туршилгаас харахад хүдэр дахь металлын агуулга буурах тусам  хүдэр боловсоруулалтаа нэмэгдүүлхдээ  флотмашинуудын эзэлхүүнийг томруулах нь оновчой зөв шийдэл болж байна.

Том, эзэлхүүн ихтэй флотмашинууд нь зай талбай бага шаардагддаг, засвар үйлчилгээний ажил багасдаг , жижиг ширхэглэлтэй материалын металл авалт нэмэгддэг, хий , ус, цахилгаан энерги зарцуулалт буурдаг, элэгдэл хорогдол бага гэх мэтээр эдийн засгийн хувьд ашигтай байдаг.  Тийм учир флотмашинуудын хэмжээг томруулах нь эдийн засгийн хувьд ашигтай, үр дүнтэй байгаа нь батлагдсан.

Манай улсад ч гэсэн  хүчин чадалаараа  дэлхийд 3-р д орох  Оюу-Толгойн  Зэс- Алтны  баяжуулах үйлдвэрд  WEMKO-160м³ маркийн флотмашинуудыг суурилуулан амжилттай ажиллаж байна.

Оюу-Толгой үйлдвэр нь эхний жилүүдэдээ  жилд 35 сая тонн хүдэр боловсоруулах хүчин чадалтай цаашид нэмэгдүүлнэ. Уул уурхайн тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч FLSmidth компани  хэдэн жилийн өмнө дэлхийд хамгийн томд орох анхны Supercell ᵀᴹ 300м³ - флотмашиныг үйлдвэрлэж үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хэрэгжүүлж дууссан.

Өнөөгийн байдлаар л гэхэд  Чилийн Esperanza  Зэс-Алтны уурхай дээр FLSmidth компаний WEMKO 160м³,  26×300м³ флотмашинууд суурилуулан амжилттай ажиллаж байна. Мөн  Rio-Tinto компании АНУ-н  Utah муж дахь Copperton баяжуулах үйлдвэрт WEMKO-300м³ флотмашинууд ажиллаж байна. Түүнээс гадна энэ Supercell ᵀᴹ 300м³ - флотмашин Чилийн Зэс Молибдений уурхай Caserones гэхэд 23 ширхэг мөн ОХУ-н  Полиметалл компаний уурхайд гэхэд  14 ширхэг  амжилттай ажиллаж байна.

Дэлхийн баяжуулалтын практикт өнөөгийн байдлаар хамгийн том флотмашинууд  эдгээр уурхайнуудад ажиллаж байна. Чилд 2013 оны эхээр ажиллаж эхэлсэн  BARRICK компанни Satelle image (Cu-Au) Зэс-Алтны уурхай дээр  мөн 160м³ флотмашинуудыг суурилуулсан.

Дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн  Escondidа уурхайн  шинэ баяжуулах фабрикд ч гэсэн WEMKO -160м³  багтаамжтай 96 ширхэг флотмашинуудыг үндсэн болон хяналтын флотацид суурилуулан  амжилттай ашиглаж байна.

Өнөөдөр FLSmidth компани  АНУ-н Невада муж  дахь Robinson уурхайд дэлхийд хамгийн томд орох флотмашин 600м³ -Supercell ᵀᴹ -г зэсийн үндсэн ба хяналтын флотацийн хэсэгт суурирлуулж байна. Хэдхэн жилийн өмнө 2009 онд FLSmidth компани 300м³ -350м³ багтаамжтай дэлхийд  хамгийн том флотмашин үйлдвэрлэж байсан бол өнөөдөр эзэлхүүнийг 2 дахин нэмэгдүүлэн үйлдвэрлэж байна.

Сүүлийн жилүүдэд FLSmidth компани эрдэс ба хүдэр боловсоруулалтыг хэмжээг улам нэмэгдүүлэх боломжтой тоног төхөөрөмжийн талаар судалгааны ажил эрчимтэй явуулж байна.

Орчин үед шинэ Баяжуулах Фабрикуудын төсөл хоногт 200 мянган тонн ба түүнээс ч дээш тн хүдэр боловсоруулах  хүчин чадалтай хийгдэж байна. Үүнтэй уялдаад том эзэлхүүн ихтэй флотмашинуудын эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж байна.

Одоогын байдлаар 5 Баяжуулах фабрик 600м³ -Supercell ᵀᴹ  гэсэн том эзэлхүүнтэй флотмашиныг худалдаж авах захиалгаа FLSmidth компанид  өгөөд байна.

Сүүлийн жилүүдэд  эрдэс боловсоруулалт , баяжуулалтын практикд  дэлхийн нийтийн хандлага том , эзэлхүүн ихтэй флотмашинуудад илүү их анхаарлаа хандуулж байна. 

Зураг:4  600 m³ Supercellᵀᴹ .

 

Зураг:5

600600м³ -Supercell ᵀᴹ  угсаралтын өмнө Seri

 

Зураг:6 Outotec  компаний флотмашин TankCell e500m³

ОТХХК-н Баяжуулах Үйлдвэрийн  металлурги инженер:Д.Отгонбаатар

 

Ашигласан ном материал:

"Флотационные метод обогащения” Глембоцкий В.А. "Флотационные метод обогащения”1984 Абромов.А.А, Журнал”Горная Промышленность”№2 2007, Технологическая инструкция”Эрдэнэт” ГОК, Дипломная работа-СПГГУ,Журнал ”Minerals Engineering”23.2010; "Mineral Processing Technology”. :www.infomine.com, min-eng.com, mining-technology.com, mining.com.

Баяжуулалтын практикд том эзлэхүүнтэй флотмашинуудыг идэвхтэй ашиглаж байгаа тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани