Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулыг ухуулахаар дахин, дахин “Гацуурт” ордыг нэрлээд байгаа нь хэнд ашигтай вэ?

Ноён уулыг ухуулахаар дахин, дахин “Гацуурт” ордыг нэрлээд байгаа нь хэнд ашигтай вэ? -Мандал сумын иргэд "Бороо гоулд”-тай хатуу тэмцэхээ мэдэгдэв-
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын хэвлийд  Монголын түүх соёлыг өгүүлэх археологийн үнэт олдворууд хадгалагддаг. Тодруулбал, 2200 жилийн түүхтэй анхны төрт ёсны Хүннү гүрний 13 орчим хаад, ноёд, язгууртны булш хиргэсүүр цогцоороо хадгалагдан үлдсэнийг археологичид тогтоогоод байгаа. Мөн Чингэс хааны ач хүүгийн амьдарч ундаалж байсан газар гэж зарим хүмүүс ч нэрлэдэг. Цаашлаад Ноён уулын хувьд ам болгоноос нь гол горхи урсдаг өвөрмөц тогтоцтой аж. Сэлэнгэ аймгийн иргэд хэдэн үеэрээ уг уулыг дахиж, диваажин мэт боддог болсоныг ч нутгийн олон ярьж байна.

Тэгвэл энэхүү соёлын дурсгалт газрыг ухаж сэндийчихээр зэхэж эхэлжээ.

Өмнө нь Ноён уулын сав газарт алт болон төмөрлөгийн хайгуул олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй 42 компани байсан ч "Урт нэртэй” хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм. Тэгвэл өдгөө уг уулын сав газарт байрладаг 50 тн алтны нөөцтэй "Гацуурт” алтны шороон ордыг стратегийн ордод оруулахаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ноён уулаас 2 км-ийн цаана "Бороо Гоулд” компани үндсэн ордоо байгуулж хэвлийг нь ухахаар зэхэж байгааг нутгийн ард ярьж байна.

"Бороо гоулд”-ын хувьд өмнө нь 40 тонн алтыг 10 жил ухахдаа таван жилд нь тогтвортой байдлын гэрээ хийгээд дараагийн жилээс татвараа төлнө гэж хулхидаж байсан аж. Мөн Баруунхараачуудыг хоёр дахь "Эрдэнэт” болгож өгнө гэж тархийг нь угааж байсныг ч эх сурвалж онцолж байна.

Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаанд 40 тонн алтыг ямар ч татваргүйгээр ухаад авчихсан байгаа юм.  Хамгийн харамсалтай нь нутгийн иргэд шүүмжлээд ирэхээр толгой компаниараа нэрлээд "Сентерриа Гоулд” болгож өөрчилж, "Гацуурт” төсөл гэж яриад эхэлсэн нь олон хүнийг сонирхолыг татаж байна.

Ноён уулыг ухуулахаар дахин, дахин "Гацуурт” ордыг нэрлээд байгаа нь хэнд ашигтай вэ?
УИХ-аар "Гацуурт”-ыг стратегийн ордод оруулах тухай хэлэлцэж байх үеэр Мандал сумынхан эсэргүүцлээ илэрхийлж байсан. Өнгөрсөн жил л гэхэд үүнийг эсэргүүцэж 2000 хүн гарын үсгээ зурж төрийн гурван өндөрлөгт хүргэж байсныг та бүхэн санаж байгаа биз. Тодруулбал, Байгаль орны сайд, УИХ-ын АН-ын бүлгийн дарга болон Төрийн гурван өндөрлөгт 2000 хүний гарын үсэгтэй албан бичиг хүргүүлж байсан. Улмаар тухайн үед нам жим болж, энэ асуудлыг дахин, дахин сөхөж аль нэг компаниар уг уулын хэвлийг ухуулах асуудлыг дарж байсан ч өдгөө ахиад л  сөхөгдөж эхэлж байгаа  нь энэ юм. Харин "Гацуурт”-ын ордыг стратегийн ордод оруулахыг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед нутгийн иргэд санал бодлоо дахин илэрхийлж бүгдээрээ зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Уг нь энэ бүс нутаг "Урт нэртэй” хуулиар хамгаалагдаж, ашигт малтмал олборлохыг хориглосон. Харин одоо УИХ-аас стратегийн ордод оруулах юм бол "Урт нэртэй” хуулийн хүрээнээс гарч "Сентерриа Гоулд”-д ашигтай тусах юм. Өөрөөр хэлбэл, Урт нэртэй хуулиар бол Гацуурт нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон бүсэд оршиж байгаа ба гагцхүү Стратегийн ордод энэ хориглох заалт нь үйлчлэхгүйгээр хуульчлагдсан байдаг.

-Гацууртад давуу эрх олгох гээд байгаа Засгийн газар, тэдгээрийн холбоо-
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх Гацууртын ордод төрийн эзэмших хувь дээр Засгийн газар хөрөнгө оруулагчтай нэгдсэн ойлголтод хүрч, Засгийн газрын зүгээс Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших "Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байлгахаар болсон.

Засгийн газар асуудлыг авч хэлэлцэх үед хувь хэмжээг 34 хувь байлгах тухай яригдсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 20 хувь дээр тогтоод байгаа гэх. Тэгээд "Эрдэнэс-Гацуурт” ХХК-ий өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу "Эрдэнэс МГЛ” ХХК-аас гаргуулахаас өөр гарц боломж одоогоор бидэнд алга байна хэмээсэн.

 "Эрдэнэс-Гацуурт” ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжин Гацууртын ордыг ашиглах хугацаанд төслийн санхүүжилт болон бусад зардалтай холбоотой асуудалд хувь нийлүүлэгчид ямар нэг байдлаар ачаа үүрэхгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ гэсэн.

Үүний хариуд Засгийн газар орд ашиглахад шаардагдах санхүүжилтийг босгоход дэмжлэг үзүүлэхээ амалсан. Ийм л нэг ерөнхий агуулгатай тогтоолын төслийг УИХ батлах эсэх шийдэгдэх юм.

-Стратегийн ордод Гацууртыг багтаах сонирхол Бороо Гоулдад байгаа юу?-

Гацууртын орд нь Бороогийн алтны ордтой ямар ч хамаагүй орд. Гэтэл "Бороо гоулд” ХХК нь уг ордыг урьдын аргаараа олборлохын тулд Ноён уулын орчимд өөрийн толгой компани болох Канадын "Сентерра гоулд” ХХК-ий эзэмшиж буй 372 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 416 га талбай, 431 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1820 га талбай зэрэг жинхэнэ голын эх, ойн сан бүхий талбайнуудад олборлолт явуулах эрх авахын тулд л стратегийн ордод Гацууртыг багтаахыг хүссэн хэрэг бололтой. Ингэж хардах хүмүүс олон байна.

-Том компани "Бороо гоулд”-ын хувьд Сэлэнгийнхнийг дээрэлхэж байна-
Тэд өдгөө өөрсдийн тээвэрлэлт хийх замд нь байрладаг "Арцат” гээд Сэлэнгийн хүүхдүүд амардаг байсан зусланг худалдан авч ажилчдын байр болгосон байна. Өдгөө ямар ч иргэнийг зуслангаас цаашаа алхуулдаггүй ийм л байдалтай болсон гэнэ.  Цаашлаад сайжруулсан шороон замаараа машин явуулахгүй гэдэг болсоноор  нутгийн иргэд хар замтай нийлэх гэж 30 гаруй км явдаг байсан бол Баруунхараагаар тойроод 70-80 км явж байж ордог болжээ.  Дээрээс нь хязгаарлалт тавьсан газраа цэвэрлэхгүй байгаагаас ойр хавийнх нь эмийн ургамал устах аюул нүүрлээд байгаа аж.  Үүгээр зогсохгүй "Бороо Гоулд”-ын буруутай үйл ажиллагаанаас болж Будан, Балжийн голууд ширгэж эхэлсэн талаар нутгийн зарим иргэд онцоллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн сурважлан хүргэх болно.

Д.Ундрах /24tsag.mn
Ноён уулыг ухуулахаар дахин, дахин “Гацуурт” ордыг нэрлээд байгаа нь хэнд ашигтай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани