Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК 2014 ОНД ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЖИЛТТАЙ АЖЛЛАЖЭЭ

Хэвлэх хувилбар
ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК 2014 ОНД ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЖИЛТТАЙ АЖЛЛАЖЭЭ"Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Мягмар-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай хамт олонд баяр хүргэе! Өнгөрсөн оны хувьд хамгийн их нүүрс экспортлосон компани танайх болж чаджээ. 5,7 сая тонн нүүрс борлуулсан нь чамлахааргүй тоо санагдаж байна. Энэ тоог нэмэх боломж байсан уу?
-Баярлалаа. Юуны өмнө энэ өдрийн мэндийг уншигчдадаа хүргэе. Бид 2014 онд осол эндэгдэлгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй, үр ашигтай үйлдвэрлэл явуулсан амжилт үзүүлж чадлаа. Энэ бол хамгийн гол амжилт. 2014 он нүүрсний салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн хувьд хүч сорьсон жил байлаа. Бид анх 2013 оны сүүл-чээр 2014 оны төлөвлөгөөгөө гаргахдаа нүүрсний зах зээлийн чиглэлээр мэргэшсэн томоохон судалгааны байгууллагууд болох www.sxcoal.com, Platts, Me closkey-ийн судалгаа, дүгнэлт, тайлан дээр тулгуурлаж цаашид зах зээл дэх нүүрсний үнэ харьцангуйгаар тогтворжих төсөөлөл дээр тулгуурлаж боловсруулсан. Энэ утгаараа харьцангуй өөдрөг төсөөлөлтэйгөөр Цанхийн зүүн хэсгээс 5 сая, баруун хэсгээс 6 сая тонн нүүрс тус тус олборлож, борлуулах төлөвлөгөөтэйгөөр 2014 оныг эхлүүлсэн. Гэвч дэлхийн зах зээл, Хятадын нүүрсний зах зээл дэх нүүрсний үнийн бууралт 2014 оноос эхэлж, өнөөг хүртэл даруй 37 хувь уначихсан. 2014 оны эхний улирлын байдлаар үнэ нь 25 хувиар унасан нь 2014 оны стратеги төлөв-лөгөөнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болгосон. Тухайн цаг мөчтэй давхцуулж Шинэчлэлийн Засгийн Газрын санаачлагын хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний уурхайн компаниуд Гаалийн Ерөнхий Газар, Хил хамгаалах Ерөнхий газар, УМХЕГ, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар гэсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ төлөвлөгөөний хүрээнд манай компани Гашуун сухайтын боомтоор 6 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ажилласнаар өнөөдөр биелүүлээд байгаа нь энэ юм. "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн төлөвлөгөөгөө биелүүлж амжилттай ажиллахад Засгийн газрын дэмжлэг, хамтран ажилласан төрийн байгууллагуудын хүнд сурталгүйгээр, түргэн шуурхай, ажлын уялдаа холбоо сайтай ажилласан нь ихээхэн дэм болсон бөгөөд "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн удирдлагууд, хамт олны уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн дүнд ажлынхаа үр дүнг үзэж чадлаа. Ингэснээр манай компани Монгол Улсад 200-аад сая ам.долларын борлуулалтын орлого оруулаад байна.
-2014 онд нүүрсний үнэ 40 хувиар унаж, йүүрсний компаниуд олборлолт, борлуулалтаа бууруулж буй энэ үед танай компани борлуулалтаа бараг 3 дахин нэмэгдүүлсэн байна. Амжилтад хүрэхийн тулд та бүхэн хэрхэн ажиллав?
-Мэдээж хүч сорьсон энэ нөхцөл байдал биднийг зардлаа танаж, удирдлагын менежментийг сайжруулж, үр бүтээлээ дээшлүүлж ажиллахыг зайлшгүй шаардсан. Үүний хүрээнд юуны түрүүнд зайлшгүй шаардлагагүй зардлуудаа танан, үр ашгаа дээшлүүлж, нэгж бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц өртгөөр зах зээлд борлуулснаар компани апшгтай ажилласан юм. Энэхүү ажлын хүрээнд юун түрүүнд үйлдвэрлэлийн олборлолтын өртгийг бууруулсан. Гэрээт олборлогчидтэй хийсэн гэрээнд өөрчлөлт оруулснаар Баруун Цанхийн гэрээний нэгж бүтээгдэхүүнд оногдох өртгийг 15 хувь Зүүн Цанхийн гэрээний нэгж бүтээгдэхүүнд оногдох өртгийг хоёр дахин багасгасан. Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн өртөгтэй тэнцэхүйц өндөр зардал гардаг тээврийн өртгийг 30 хувь бууруулж чадсан. Бид зардлаа ингэж бууруулсан ч дараагийн тулгарч байсан томоохон асуудал нь борлуулалтын үнийг нэмэгдүүлэх явдал байсан. Та бүгдийн мэдэж байгаачлан тус компани нүүрсээ Хятадын Чалко компанид зах зээлийн үнээс 20 ам.доллараар бага үнээр нийлүүлэх гэрээг 2011 онд байгуулсан. Удаан хугацааны хэлэлцээний үр дүнд Чалкод нийлүүлдэг нүүрсний үнийг зах зээл дэх бодит үнээр нийлүүлэх боломжтойгоор гэрээг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, 2011 онд тохиролцсон 70 ам.долларыг хэлэлцээрийн үр дүнд 92 орчим ам.доллар болгон өсгөж чадсан нь манай хамт олны том амжилт байсан. Энэ асуултын хариултыг дүгнэвэл үйлдвэрлэл болон тээврийн өртгийг багасгаж, борлуулалтын үнийг өсгөснөөр зах зээлд нүүрсний үнэ буурсан хүнд үед манай компани ашигтай ажиллаж чадлаа гэж хэлж болно.
-Компани ашиггай ажиллах бүх арга хэмжээг авсан гэж дүгнэж болох уу?
-Компанийн үр ашгийг дээшлүүлэх нь аливаа компанийн байнга хийгдэж байх ёстой ажил юм. Бидний 2014 онд хийсэн ажлыг дүгнэхэд, "Эрдэнэс-Таван Толгой" ХК нь ирж буй он жилүүдэд ашигтай ажиллах үндсэн суурь нь тавигдсан гэж хэлж болно.
-Танай компани нүүрсийг түүхийгээр нь гаргаж, монгол-ын экспортоор гаргаж байгаа нүүрсний үнэд сөргөөр нөлөөл-дөг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Аливаа уул уурхайн компани шууд л төслийнхөө үндсэн хүчин чадпаар ажиллаж эхэлдэггүй бөгөөд төслийн үндсэн шатлалаараа ажиллаж эхлэхэд хугацаа шаарддаг. Манай компани шатлалынхаа дөнгөж эхэн үед явж байна. Та бүхний мэдэж байгаачлан Тавантолгой орд газрыг цаашид 50-200 жил ашиглах боломжтой бөгөөд бид төслийг эхлүүлээд гуравхан жилийн нүүр үзэж баина. Өнөөдрийн байддаар "Эрдэнэс-Таван Толгой" ХК 20 сая тонн нүүрс угаах, боловсруулах баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж батлуулаад, ус хангамж хийгээд бусад дэд бүтцийн төслүүдээ балэн болгочихсон байгаа. Нүүрсний үнэ зах зээлд буурч, нүүрсний компаниудын үнэлэмж буурч, хөрөнгө оруулалтьш нөхцөл хүндэрсэн энэ үед орд газраа хямдаар үнэлүүлж, хөрөнгө оруулачт татах нь "Эрдэнэс-Таван Толгой" ХК бол он Монгол Улсад апшггүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нүүрсний зах зээлд тодорхой цаг хугацааны хүрээнд өгсөж, уруудаж хэлбэлздэг. "Эрдэнэс-Таван Толгой" ХК дээрх төслүүдээ эхлүүлэх тохиромжтой хугацааг хүлээж байгаа.
-Танай компани 2013 онд шилдэг татвар төлөгчдийн жаг саалтын 6-рт бичигдсэн. Өнгөрсөн оны хувьд амжилтаа бататгаж чадав уу?
-Яг өнөөдрийн байддаар санхүүгийн тайлан эцэслэн гараагүй байна. Бид ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байгаа бөгөөд амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна.
-Танд ярилцлагынхаа эцэст өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэн нэмж хэлэх зүйл байна уу?
-2014 онд "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн хамт олны, бидний амжилтын салшгүй нэг хэсэг болох гэрээт компаниуд, УМХЕГ, ГИХАЭГ, ХХЕГ, ГЕГ-ын хамт олны хичээнгүй зүтгэлийн үр дүн дээр амжилтад хүрснийг хэлэхэд таатай байна. "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн хамт олныг төлөөлж хэлэхэд бид Монгол Улсын хөгжлийг түүчээлж, дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн компани болохын төлөө хичээн ажиллах болно.
Г.БОЛОР
ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК 2014 ОНД ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЖИЛТТАЙ АЖЛЛАЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани