Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тогтворгүй нефтийн үнийг тогтворжуулах шийдэл

Тогтворгүй нефтийн үнийг тогтворжуулах шийдэл Хар алтны ханш хямдарсаар бараг сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрлээ. 2008 оны санхүүгийн хямралаас хойш нефтийн үнэ ингэж шалдаа бууж байгаагүй хэмээн мэргэжилтнүүд шагширч, харин нөгөө талд Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улсын газрын тосны салбарын албан тушаалтнууд "Хар алтны ханш хэд хүрч хямдарсан ч олборлолтын хэмжээгээ бууруулахгүй” хэмээн удаа дараа мэдэгдсээр байна. Катарын албаны хүмүүсийн тооцоолсноор дэлхийн зах зээл өдөрт хоёр сая баррель нефтиэр "хахаж” байгаа бөгөөд энэ нь ОПЕК-ийн нийт олборлолтын 6.5 хувьтай дүйж буй.

Зах зээл дэх байр суурийн төлөөх өрсөлдөөн ийнхүү улам бүр ширүүсч байгааг Та, бид өдөр тутам харж сууна. Америкийн шатдаг занарын салбарыг "буулгаж авах” гэсэн Саудын Арабын стратеги хэмээн шинжээчид энэ үйл явцыг тайлбарлаж буй. Өнгөрсөн сарын байдлаар АНУ өдөрт 9.14 сая баррель нефть олборлож байсан нь Засгийн газрын дэргэдэх Эрчим хүчний газраас статистик мэдээлэл хөтөлж ирсэн 1983 оны нэгдүгээр сараас хойших түүхэн дээд түвшинд тооцогдож байгаа аж.

Энэ зуур ОПЕК-ийн гишүүн 12 улс өнгөрсөн арваннэгдүгээр сард Австрийн Вена хотноо хуралдаж, олборлолтын түвшнээ бууруулахгүй гэдгээ бататгасан бөгөөд өнгөрсөн сарын байдлаар тэд өдөрт 30.2 сая баррель хар алт шахаж байсан нь тогтоосон квотыг долоо дахь сардаа давуулж буй үзүүлэлт. Зах зээл дэх байр сууриа хэвээр хадгалах гэсэн, тодруулбал, "тогтвортой байдлын төлөөх” хэмээн томъёолж болох энэ тэмцэл түүхэнд анхных биш. 1986 онд Саудын Араб бүхий л "цоргоо” нээж, дөрвөн сарын турш нефтийн үнийг навс бууруулан, баррель нефть дөнгөж 10 ам.доллар дээр дэнжигнэж байжээ. Үүний улмаас Америкийн олборлолтын хэмжээ бараг 25 хувиар унаж, Саудын Араб дэлхийн хар алтны зах зээлд тэргүүлэх байр сууриа буцаан олж авсан аж.

Өнөө жил энэ үзэгдэл давтагдаж байна. Баррель газрын тосны үнэ 20 ам.долларт хүрсэн ч ОПЕК олборлолтоо бууруулахгүй хэмээн Саудын Арабын Газрын тосны сайд Али аль Наими "Bloomberg”-т ярьжээ. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс зах зээлийн ийм нөхцөлд хүмүүсийн бодож байгаагаас ч удаан "амь зууж” чадна хэмээн шинжээчид түүнийг нь бататгаж байна. Булангийн орнуудын стратеги биеллээ хэдийнэ олж эхэлсэн бөгөөд америкчууд олборлолтоо бууруулж буй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос дуулдах болов. Америкийн газар нутагт идэвхтэй ажиллаж буй өрмийн машины тоо долоо хоногийн хугацаанд 61-ээр буурч, 1421 болсон тухай "Baker Hughes” корпорац судалгаанд үндэслэн мэдээлжээ. 1991 оны хоёрдугаар сараас хойш эл үзүүлэлт ингэж огцом буурч байгаагүй гэсэн мэдээллээр "Bloomberg” хачирлан уламжлаад байна.

Тогтвортой байдлын төлөөх энэ тэмцэлд ОПЕК-ийн гишүүн 12 улс энэ онд 257 тэрбум ам.долларын орлого "золиослох” тооцоолол байна. Нефтийн үнийн уналт Венесуэлд хамгийн хүнд тусах бөгөөд ойрын таван жилийн хугацаанд өрийн дарамтад унах эрсдэл 93 хувьд хүрчээ. Харин Ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэлийн эдийн засаг өрөө төлөхүйц хэмжээнд байгаа хэмээн энэ сарын 7-нд мэдээллээ.

ОПЕК-ийн орнууд олборлолтын энэ квотоо 2016 онд ч баримтлах тухай албан бус мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийгээр тарсан бөгөөд 2015 онд түүхий нефть дунджаар 40 ам.долларт хэлбэлзэх бөгөөд хэрвээ энэ таамаглал биеллээ олбол Америк, Канадын олборлогчдын дийлэнх нь үйл ажиллагааны зардлаа ч нөхөж дийлэхгүй түвшинд хүрэх юм байна.

Дэлхийн зах зээл дэх хар алтны ханшийн энэхүү хямрал өөрсдийн минь амьдрал, өрхийн маань төсөвт хэрхэн нөлөөлж байна вэ?

Нефтийн үнэ 50, рублийн ханш 30 хувиар уначихаад байхад шатахууны үнэ литр нь 1000 төгрөг болох юм шиг хүлээлт монголчуудад байсан. Гэвч Саудын Араб, Ирак, Кувейтийн нэгэн адил Монголын бодлого боловсруулагчид шатахууны салбарт "тогтвортой” байдлыг "эрхэмлэж” буй бололтой. Ээрсэн асуултуудыг ямагт "Эргээд өсөх цагт нь бид яах вэ? Шатахууны үнийг бууруулахгүй” хэмээх хариултаар таглаж байгаа нь нийтийн эгдүүцлийг төрүүлсээр байна.

Өнгөрсөн нэг жил тойрон шатахууныг тогтмол үнээр хэрэглэж ирсэн монголчууд цаашид ч энэ үнээрээ худалдан авах бололтой. Уг нь энэ сард л гэхэд шатахууны хилийн үнэ дөрвөн хувиар буурсан гэх мэдээлэл байна. "Зохиомол үнэ өсөх нь амархан, тэгэхдээ огцом хурдан өгсдөг учраас цаг хугацааны хувьд гүйцэгддэггүй, арга хэмжээ авахад хэцүү байдаг. Бид түүнд л бэлтгэлтэй байх ёстой” хэмээн Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүү тодотгосон бөгөөд тогтворгүй шатахууны үнийг тогтворжуулах стратеги нь өнөөдөр шатахууны ханшийг буулгалгүй, өнгөрсөн хугацаанд хүлээсэн алдагдлаа нөхөхөд оршиж буй бололтой.

Шатахууны үнэ хямдрахгүй байгааг Газрын тосны газраас хоёр шалтгаанаар тоймлон тайлбарлаж байгаа. Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн алдагдлыг энэ боломжтой цаг үедээ нөхөх ёстой хэмээн юуны түрүүнд бодлого боловсруулагчид үзэж байна. Нөгөөтэйгүүр газрын тосны үнэ, улмаар шатахууны үнэ буурсан ч ам.долларын ханш огцом өсөж байгааг тэд учирлаж буй. Тиймээс хямд үнэтэй шатахуун хэрэглэхийн тулд долларын ханшийг тогтворжуулах, эсвэл шатахуунаа ам.доллараар бус, өөр валютаар худалдан авах гарц бийг шинжээчид тэмдэглэж байна.

Б.Цэцэгсүрэн

Тогтворгүй нефтийн үнийг тогтворжуулах шийдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани