- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үнэт болон хагас үнэт чулуунуудын шинж чанарууд ба тэдгээрийн эмчилгээний увидас
Анар /гранат/ нь улаан хүрнээс бордуу шар хүртэл өнгөтэй байдаг хагас үнэт чулуу юм. Жижиг ширхэгтэй гадаргуутай жигд будагдсан өнгөтэй байдаг. Олон чулуу анарын бүлэгт хамаардаг. Анар бол "шударга үнэний” чулуу учраас худал хуурмаг зантай эзнээ "үздэггүй”, түүнд гай зовлон авчирч шийтгэдэг гэнэ. Харин хүмүүсийн хооронд найрсаг, үнэнч харьцаа тогтоох "хоббитой” чулуу ажээ. Мөн анар нь идэвх санаачилгатай, ажилсаг хүний чулуу болохоор залхуу, идэвхгүй хүнд зүүлгэчихвэл өөрийн буцлам энергээ зарцуулж чадахгүй болсноос "байж суух газраа олж ядан бухимдаж” өнгөө алддаг гэдэг. Ийм болсон анарыг зүүхээ болихгүй бол зовлон зүдгүүрт унадаг гэнэ. Харин ууланд авирагчид, холын аянчидад их тусалдаг байна. Амандаа анар чулуу хийгээд байлгавал өндрөөр халуурч байгаа хүний халуун мэдэгдэхүйц буурдаг, хэлхсэн анар хүзүүндээ зүүвэл хоолойн өвчин, амьсгалын дээд замын өвчнүүд, мөнгөн бөгжинд шигтгэж зүүвэл толгойн өвчин, цайвар өнгийн анар зүүвэл судас хатууралтын өвчнийг анагаах бөгөөд ой ухаан ба сонсгол сайжруулдаг олон увидастай чулуу юм байна.
Бадмаараг /рубин/ - 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу, час улаанаас хүрэн улаан хүртэл өнгөтэй байдаг. Дорно зүгийн улсууд түүнийг доржпалам эрдэнээс илүүд үнэлдэг байжээ. Эртний Энэтхэг улсад бадмаараг эрдэнийг хамгийн ариунд тооцож, эрдэнийн чулуудын хаан гэж үздэг байв. Сэтгэлээр унагсадыг сэргээдэг, цус шүүрсэн шархыг түргэн эдгээдэг, хүч тамир оруулдаг гээд түүний увидас гайхамшигтай. Даралт багатай хүмүүс нар жаргах үед усан үзмийн улаан дарсанд бадмаараг хийж 3 минут байлгаад ууж байвал маш сайн байдаг. Хэрэв бадмааргийг зүүлт хэлбэрээр зүүвэл эпилепси болон мэдрэлийн ядаргаанд орж нүд ам нь татдаг болсон хүнд тусаа өгнө. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй болоод ямар нэгэн цусны өвчтэй, мөн даралт ихтэй хүмүүст бадмаараг эрдэнэ зүүж огт болохгүй юм байна.
Доржпалам эрдэнэ/бриллиант/ Хамгийн үнэтэй чулуу гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ эрдэнийг олон хүнтэй харьцдаг хүмүүс зүүхэд тохиромжтой байдаг гэнэ: хаадууд, генералууд, дарангуйлагчид гэх зэргийн хүмүүст хамгийн тохиромжтой чулуу. Доржпалам эрдэнийн шигтгээтэй бөгжийг сард хоёр өдөр /шинэ сар гарсны дараах хоёр хоногт/ зүүж байвал бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг, харин хүзүүний зүүлт хэлбэрээр зүүж байвал судасны хатууралтай болохоос сэргийлэгдэхээс гадна зүрхний бах багасдаг юм байна.
Гэрэлт чимид/опал/- хагас үнэт чулуу. Далайн ван гаригийн төлөөлөл. Ясны чөмөг, мэдрэл, төлжих эдүүдийг бэхжүүлдэг. Мөн нүдний хараа сайжруулна, толгойны мигрень өвчинд их тустай. Зөн совинг хөгжүүлнэ. Гэрэлт чимидийг алт, мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүх хэрэгтэй.
Хаш /нефрит/ - энгийн гоёлын чулуу, маш олон янз байдаг. Урт наслалтын чулуу. Бөөрөнд сайнаар нөлөөлдөг болохоор "бөөрний чулуу” ч гэдэг. Орондоо шээдэг хүүхдийн гудсан доогуур нь шөнөдөө хаш чулуу хийж, өдөр нь гаргаж наранд тавьж байх хэрэгтэй. Шээсний замын ямар нэгэн өрөвсөлтэй эмэгтэйчүүд хашыг хэлхэж хүзүүндээ эсвэл бугуйндаа зүүвэл нэн тустай гэнэ. Мөн дэлүүний ажиллагаа ч сайжирдаг. Бас нүдэнд "үүл” үүсэхээс сэргийлнэ. Хаш зүүсэн хүн амжилтаар дүүрэн байдаг гэнэ. Ажил хэргээ бүтэмжтэй байлгахын тулд чигчий хуруундаа хаш шигтгээтэй мөнгөн бөгж зүүгээрэй.
Хув /янтарь/ нь модны чулуужсан давирхай юм. Ногоондуугаас коньякны хүртэл өнгөтэй байна. Хув бол гаргуун "эмч” гэдгийг монголчууд ерөнхийдөө мэддэг. Хоолойдоо зүүж бамбай булчирайгаа эмчилдэгийг мэдэхгүй хүн үгүй биз. Мөн нялх хүүхдэд маш их ивээлтэй чулуу билээ: орон дотор нь хийчихвэл эрүүл чийрэг өсөж торнихоос гадна муу хорлолд өртдөггүй гэнэ. Уушигны цус алдалтыг зогсоох, амьсгаа давчдахыг болиулах зэрэг үйлчилгээтэй. Жирэмсэн эмэгтэй хув эдлэл зүүж байвал хэвийн сайхан төрдөг юм байна.
Хувилгаан эрдэнэ /александрит/ - гүн өнгөтэй, 3 каратаас дээш жинтэй бол 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуунд тооцогдоно. Байгалийн гэрэлд тод ногоон өнгөтэй харагддаг бол цахилгаан гэрэлд чернилэн ягаан өнгөтэй болдог. Энэ хоёрдмол өнгө нь хүний цусны хоёрдмол шинжтэй / артерийн ба венийн/ шидтэй юм шиг зохицдог гэж үздэг. Учир нь хувилгаан эрдэнэ цус төлжилтийг зохицуулах, цусыг цэвэршүүлэх зэрэг нөлөөтэй ажээ.
Хувилгаан эрдэнийг бөгжинд шигтгэж зүүвэл цус нөжрөлтийг дээшлүүлж, элдэв шарх сорви хурдан эдгэдэг. 1834 оны 4 сарын 17-нд Оросын хаан Александрын насанд хүрсэн өдөр анх нээсэн учраас энэ эрдэнийг александрит гэж нэрлэсэн түүхтэй.
Индраанил /сапфир/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Тунгалаг, хөх ягаанаас индиго-хөх хүртэл өнгөтэй байж болно. Эртний Ромд түүнийг ариун чулуунд тооцдог байжээ.Энэ үнэт чулуу гэр бүлийн ариун сайхныг билэгддэг учраас гэрлэж байгаа хосуудад индраанил дээд зэргийн бэлэг болно. Эзнээ элдэв хараалаас хамгаалж байдаг. Дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс, мөн вестибулярын аппаратын /тэнцвэр нь алдагдсан/ өвчтэй хүмүүс индраанилыг зүүвэл ихээхэн тустай ажээ. Мөн эрт дээр үеээс далайчид индраанилыг шүтэж, усан онгоц сүйрэх аюулаас авардаг гэж үздэг байлаа.
Мана /агат/ бол маш олон янз байдаг энгийн гоёлын чулуу юм. Хөхдүү, бор саарал, хар саарал, хар, сүүн цагаан, ногоовтор, утаат, судалт зэрэг маш олон өнгө байдаг бөгөөд тэр болгон өөрөөр нэрлэгддэг. Эрт цагт энх тайван, хайр сэтгэлийг бэлэгддэг байжээ. Цагаан маныг аягатай усанд 5 минут хийгээд түүгээрээ хоол идсэнийхээ дараа шүдээ зайлж байвал шүд тань цагаан болно. Манан бөгжийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүж байвал сэтгэл санааг сэргээх, хүч тамир оруулах увидастай. Хүзүүндээ зүүвэл ходоод гэдэсний өвчтэй хүмүүст тустай.
Маргад эрдэнэ /изумруд/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Цэвэр тунгалаг ногоон өнгөтэй. Буд гаригын энергийг өөртөө шингээсэн байдаг. Балар эртний үеэс л анагаах увидастай чулуунд тооцогдож байв. Хэрэв маргад эрдэнийг зүүлт хэлбэрээр байнга зүүж байвал зүүд нойр ариусч, тайван унтдаг болно. Татаж унадаг эпилепси өвчтэй хүн бөгжинд шигтгэж зүүвэл, өвчин нь бүрэн эдгэрч, маргад эрдэнэ нь өөрөө бут үсэрч хагардаг гэнэ. Энэ гайхамшигтай чулууг сэтгэлээр унамтгай хүмүүс, байнга хий хоосон айж түгшиж байдаг хүмүүс, гэнэт уурлаж бухимддаг гэх мэтийн сэтгэл санааны өөрчлөлттэй хүмүүс зүүж байх хэрэгтэй.
Молор эрдэнэ /топаз/ бол 3-р зэрэглэлийн үнэт чулуу юм. Хөхдүү-шараас ягаавтар хүртэл олон өнгийн молор эрдэнэ байдаг. Хөх-цэнхэр өнгөтэй молор эрдэнийг далайчид шүтдэг. Тунгалаг хөх молор эрдэнэ далай тэнгисийг удирдаж шуургыг намсгадаг, хөлөг онгоцыг сүйрлээс авардаг гэж итгэдэг байв. Молор эрдэнэд Тэнгэрийн ван болон Санчир гаригийн энерги шингээтэй байдаг гэнэ. Иймээс энэ чулуу ховсдогч нарын хувьд мэргэжлийн чулуу болдог аж.Эмчилгээний хувьд: үр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа эмэгтэйчүүд ягаан молор эрдэнийг хэлхэн хүзүүндээ зүүх хэрэгтэй. Шар молор эрдэнийг бөгжинд юмуу ээмгэнд шигтгэж зүүвэл толгойн өвчнөөс салж болох ажээ. Мөн хүзүүндээ унжуулж зүүвэл бронхийн астмтай хүмүүсийн ханиалга мэдэгдэхүйц дарагдана.
Муурны нүд /кошачий глаз/ чулуу нь харшил, байн байн ханиад хүрэх, харшлын үүдэлтэй астм, бөөрний дисфункц зэрэгт сайн. Мөн сэтгэлийн хөдлөлд автамтгай хүмүүст өөрийгөө хянах чадвар олгодог. Сэтгэл зүйн эмчилгээ хийдэг хүмүүс энэ чулууг алтанд суулгаж чигчий хуруундаа зүүвэл өвчтөнийхөө сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалж чадна.
Нил ягаан болор/аметист/ нь тунгалаг, цайвар чернилэн ягаанаас тод чернилэн ягаан хүртэл өнгөтэй байдаг хагас үнэт чулуу. Хүний дээд хэсгийн энергийн төвийн чулуу учраас ухаан санааг тунгалаг болгодог увидастай. Грек хэлнээс орчуулбал "архи уудаггүй, согтдоггүй” гэсэн утгатай. Энэ чулууг архины хундаганд хийчихээд архи уухад эзэн нь согтдоггүй гэдэг.Мөн итгэл, хайр, найдвар энэ бүхнийг эзэндээ бэлэглэнэ. Тиймээс гэр бүлийн чулуу гэж үздэг. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахад тань ч тустай чулуу гэнэ. Нил ягаан болорыг алтанд суулгаж зүүвэл танд хөгжил цэцэглэлийг авчирна. Мэдрэлийн гаралтай булчин сулралтай хүмүүс энэ чулууг үргэлж зүүхээс гадна орныхоо дөрвөн өнцөгт байрлуулбал нэн тустай байдаг. Хэрэв байнга ядам хуруундаа зүүж байвал ямар ч насны ээрүү хүн эдгэрнэ. Хэлгий хүүхдэд хүзүүнд нь зүүлгэвэл засарна. Хаврын улиралд эмэгтэйчүүд нил ягаан болорон зүүлт хоолойдоо зүүвэл сэвхтэх, шинээр үрчлээ үүсэх зэргээс хамгаалагддаг юм байна.
Ногоолин /малахит/ - энгийн гоёлын чулуу, тод ногооноос-хар ногоон хүртэл өнгөтэй байдаг энгийн гоёлын чулуу. Жижиг хүүхдэд ээлтэй чулуу учраас хүүхдийнхээ хүзүүнд зүүх, эсвэл тэргэн дотор нь хийж байвал элдэв өвчин хүүхдийг тань тойрон гарах ажээ. Ногоолин нь Тэнгэрийн Ван, Сугар гаригуудын энергээр цэнэглэгдсэн байдаг тул хайр сэтгэлийг эзэндээ ихээр татдаг.
Оюу /бирюза/ Хагас үнэт чулуу. Ази тивийн улсууд энэ чулууг үнэнч хайрын бэлэгдэл гэж үздэг. Тиймээс ч залуу эмэгтэйчүүдийн азын чулуу гэдэг байна. Эртний оточ нар оюуг олон талын эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Нар мандах үеээр оюу чулууг ширтэж байх нь нүдний хараанд их сайн гэнэ. Мөнгөнд суулгасан оюугаар гоёж явбал нойргүйдэл үгүй болох, цус алдахаас сэргийлэх, яр шарх түргэн эдгэх увидастай. Оюутай ээмэг зүүвэл зүрх судасны өвчин, шар өвчин /гепатит/ зэрэгт сайн. Хэрэв оюуг даавуунд боогоод биедээ авч явж байвал могойд хатгуулах, усанд живэх, аянганд ниргүүлэх аюулд өртдөггүй гэнэ.Үхэх цаг нь ойртсон хүний оюу шигтгээ өнгөө алддаг ажээ.
Саран чулуу бол жоншны төрлийн чулуу, цайвар цэнхэрдүүгээс ягаан туяатай сүүн цагаан хүртэл өнгөтэй байна. Сарны энергийг өөртөө шингээсэн гэдэг нь нэрнээсээ харагдана. Гэхдээ сувдыг бодвол сарны сайн чанаруудыг агуулдаг юм. Шинэ сартай өдөр саран чулуу хүйтэн болж улам тод гялалздаг гэнэ. Тэргэл сартай өдөр төрсөн бүх хүнд саран чулуу нэн ээлтэй. Мөн Даваа гаригт төрсөн хүмүүст ч ээлтэй, учир нь Даваа гариг бүрт Сар Дэлхийг бүрэн эзэгнэж байдаг гэж эртний зурхайчид үздэг байв. Дундад зууны үед саран чулууг дурлагсдын чулуунд тооцдог байжээ.
Саран чулуу муугүй "эмч” билээ: Мөнгөнд шигтгэж зүүвэл тархи толгой болон элдэв сэтгэл мэдрэлийн унаж тусдаг өвчнөөс ангижруулна.
Сувд /жемчуг/ чулуу биш ч гэсэн олон сайхан увидастай чимэглэл билээ. Сарнаас эрч хүчээ авдаг. Сувдны гялалзалт эзнийхээ биеийн байдлаас хамаарч байдаг, мөн их хөлрөх үед өнгөө алддаг. Биеэ барьж чаддаггүй хүмүүс сувд зүүх хэрэггүй. Мөн хөгжимчин, жүжигчин, аянчид сувд зүүхэд онцгүй: дотоод эрх чөлөөнд нь саад болоод байдаг гэнэ. Тайван сайхан амьдрал, урт удаан насыг билэгддэг болохоор хуримлаж байгаа хосуудад хамгийн тохирсон бэлэг гэж үздэг.
Талстат мана /оникс/ -хагас үнэт чулуу, Нар болон Бархасбадь гаригийн эрч хүчээр цэнэглэгдсэн байдаг тул хөгшрилтийн өвчнүүдэд, мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн системийн дисфункц зэрэгт сайн. Мөн эпилепси, паркинсоны өвчин, шизофрени зэрэгт тустай. Тайван гүн нойрсоё гэвэл танд талстат мана хэрэг болно. Бас ой ухааныг бэхжүүлж, бодол санааг тэгшрүүлдэг. Энэ чулууг зүүсэн хүн тайван налгар, аз жаргалтай болдог гэнэ. Хайр сэтгэлийг ч улам лавшруулдаг увидастай ажээ. Мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүнэ. Харин та Ихрийн эсвэл Нумын ордод төрсөн бол энэ чулууг зүүж болохгүй.
Ундрам /авантюрин/ тунгалаг, бэржгэр, гялтагнууруудтай энгийн гоёлын чулуу. Өнгө нь мөнгөлөг саарлаас бор ногоондуу хүртэл байна. Ундрамыг бас Нарны чулуу ч гэдэг. Алтлаг гялтагнуур цэгүүдийг нь удаан харахад сэтгэл гэгээрч хүч тэнхээ орж бие сайхан болдог. Нарнаас эрч хүчээ авдаг энэ чулууг тагтай сав, харанхуй газар байлгаж болохгүй.
Ундрам ариун хайрыг билэгддэг учраас өсвөр насны охидууд, сарын тэмдэг нь тогтворжоогүй хүүхнүүд зүүвэл сайн байх болно. Мөн төв мэдрэлийн системд тайвшрах үйлчилгээ үзүүлдэг увидасыг нь төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг ажээ. Нялх хүүхдийн орны дээрээс унжуулж зүүвэл хүүхэд тань рахит болон амин дэмийн дутагдалд орохгүйгаас гадна нойр нь бөх болдог юм байна.
Усан биндэрьяа/аквамарин/ нь маргад эрдэнийг орлодог үнэт чулуу учраас түүний адил Буд гаригийг төлөөлдөг. Иймээс ухаан муутай хүнд ухаан нэмнэ, боловсролоо дээшлүүлэхэд тусална, аз жаргалыг танд бэлэглэнэ. Үүнээс гадна усан биндэрья Сугар гаригийн эрч хүчийг агуулсан байдаг тул гэр бүл болсон хосуудийг ивээж, тэдний хайр сэтгэлийг улам бадрааж өгдөг гэнэ. Энэ чулууг мөнгөнд шигтгэж чигчий хуруундаа зүүх ёстой юм байна.
Уулын болор /горный хрусталь/ Буд гаригтай төрөл нэг энергитэй бөгөөд доржпалам эрдэнэтэй нэлээд төстэйгөөр нөлөөлдөг. Аливааг хүлээж авах чадвар болон зөн совинг дээшлүүлэхээс гадна хүмүүстэй харьцах чадварт ч сайнаар нөлөөлнө. Уулын болорыг хэлхэж хүзүүндээ зүүх, эсвэл алт мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүдэг.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||