Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дарханы нефть боловсруулах үйлдвэр юу болсон бэ

Дарханы нефть боловсруулах үйлдвэр юу болсон бэӨнөөдөр Улаанбаатарт хувийн машинтай айлыг тоо­лохоос машингүй айлыг тоолох нь амархан гэд­­­гийг захын хүн хэлнэ. Нэг ёсондоо автомашин монгол­­чуудын хувьд ганга­раа, баян чинээлгийн үзүү­­лэлт биш ердийн нэгэн хэрэглээ болжээ. Гэтэл ер­­­дийн хэрэглээ болсон авто­­­­­машинаа бензин, шата­хуунаар цэнэглэх гэдэг өнөөдөр биднийг хамгийн ихээр бухимдуулдаг асуу­дал болчихоод байна. Нэг л өглөө босоод ирэхэд ша­тахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэм­­­чихсэн байдаг.

ОХУ-аас бензин, шатахуун им­пор­тоор авчирч борлуулдаг 20-иод компани нийтдээ 55-60 сая ам.доллар буюу 60-аад тэрбум төгрөгийн цэвэр ашиг олдог тоо­цоог мэргэжилтнүүд хий­сэн бай­сан. Тэдгээр импорт­логч­дын бизнесийн эрх ашиг Монголд нефть бо­ловс­руу­лах үйлдвэр бай­гуу­лах асуу­далтай зөр­чилддөг гэж үзэх хүмүүс ч цөөнгүй бий.

Улсын хэмжээнд хоёр­дугаар сарын 24-ний байд­лаар ердийн хэрэг­лээний газрын тосны бүтээгдэхүүний 32 хоно­гийн нөөц­­тэй бай­гаа талаар Уул уурхайн яамнаас мэдээлсэн. Үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 42 хоногийн нөөцтэй байгаа гэнэ лээ. Одоогийн байдлаар нийс­лэлд АИ-92 авто бензин 1660 төгрөг, Монгол-93 1660 төгрөг, А-80 1550 төгрөг, АИ-95 1890 төгрөг, ДТ 1790 төгрөгөөр ху­дал­даж байна. Харин "Жаст-Ойл үүнээс үнэтэй буюу бөгөөд АИ-92 1710 төгрөг, А-80 1580 төгрөг, Монгол-93- 1710 төгрөг, ДТ 1840 төгрөгөөр борлуулж байгаа.

Монгол Улс 2013 онд нэг сая 75 мянган тонн неф­тийн бүтээгдэхүүн им­пор­толж, дотоодын хэрэг­цээгээ хан­гажээ. Үүний 92 хувийг ОХУ-ын "Роснефть” хэ­мээх ганцхан монополь ком­­­паниас оруулж ирсэн байна.

Өнөөдөр бензин шата­хууны хувьд ганцхан улсаас хараат болсон монголчууд эдийн зас­гийн эрх чөлөө гэж хашхи­ралдах нь ямар ч утгагүй.

Нэг сая 500 мянга гаруй хавтгай дөрвөлжин км га­зар нутгаа ердийн хөсөгт ачаа­лаад нүүж болохгүй учир хойшдоо ч мөнхийн хөрш оросуудыг царай ал­дан гуйж, нефтийн бүтээг­дэхүү­ний­­хээ хэрэгцээг хангаж л таарах байх. Гэтэл одоогоор тогтоогд­сон нөөц нь манай улсын 40 жилийн хэрэгцээг толгой өвт­гөхгүй хангах хэм­жээний неф­тийн баялаг Монголын говьд булаастай байж л байна.

Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны таамаг нөөцтэйгөөс 43.2 сая тонн нь ашиглаж болох баталгаат нөөцөөр тогтоогдоод байгаа. Зөвхөн 2012 онд Тосон-Уул, Тамсагийн орд газраас ол­борлосон газрын тосноос 2.5 сая баррелийг Хятад руу экспорложээ.

Харин 2013 онд 3.38 сая баррель түүхий нефть олборлон Хятад руу экс­пор­толж, улсын тө­сөвт 104 тэрбум төгрөг төв­лө­рүүлнэ хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын хуралдаанд мэдэгдэл хийж байсан.

Засгийн газрын хаалттай хуралдаанаар газрын тосны боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г 2013 оны тавдугаар сар гэхэд бэлэн болгохыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгаж, бүтэн зургаа, до­лоон жил ажил хэрэг бол­гон цаасан дээр буулгаж чадахгүй байгаа энэ төсөл өчүүхэн ч гэсэн урагшилж байгааг нотолсон билээ.

Гэтэл Дархан хотод бай­­гуулахаар хэдэн жил хашхиралдаж байгаа газ­рын тос боловсруулах үйлд­вэрийн сураг чимээ сүүлийн үед байгаа байхгүй нь мэ­дэгдэхгүй болчихлоо.

Хоёр Засгийн газар дам­жиж, зургаа, долоон жил хий дэмий л хашхиралдаж бай­гаа нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хий, шингэн түлш гарган авах 15 төсөл өнөөдөр ч яригдсаар л бай­гаа. Яасан ч их ярьдаг юм. Ажил хэрэг болгоё гэж зо­риглодоггүй улстөрчдөд яагаад ахин, дахин эрх м­э­­­дэл ат­­гуулаад байдаг ард тү­­мэн бэ дээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр саяхан л "Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас Дарханы нефть боловсруулах үйлд­вэрт хө­рөнгө оруулна” хэ­мээн УИХ-ын чуулганы ху­рал­даан дээр мэдээлж байсан.

Үндсэндээ 10 гаруй жил маргалдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг нөгөө алдартай Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Ноён Хонгор уулын өвөрт УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл сүртэй гэгч тавилцсанаас хойш хоёр жил хагас болж байна.

Японд 10-аад жил сурч, ажилласан Уул уурхайн сайд Д.Ганхуягийн цээжээрээ хамгаалан дэмжээд байгаа "Дархан-газрын тос бо­ловс­руулах үйлдвэр” төслийн гүйцэтгэгчээр Японы "Тоёо инженеринг” болон нэгэн цагт Монголын Засгийн газраас өр нэхэн сандаргаж байсан "Марубени” кор­по­раци хамтран гүйцэтгэхээр болоод байгаа нь олон хард­лага дагуулсан. Жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловс­руулж, 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх энэ үйлдвэр Д.Ганхуяг сайдын зүтгүүлж байгаагаар бол 2015 онд ашиглалтад орох ёстой.

2011 оны аравдугаар са­рын 23-нд шавыг нь тавьс­наас хойш ширхэг тоосго нэмж тавиагүй энэ үйлдвэр 2015 онд ашиглалтад орох нь байтугай, Монгол Улсын жилийн хэрэгцээнээс 600 мянган тонноор илүү шин­гэн түлш үйлд­вэрлэх нь ёстой л "гонжийн жоо” гэх мэргэжлийн хүн захаас аваад олширч байна. Хэрвээ манай улсын хэрэглээнд нийцэхүйц 2 сая орчим тоннын хүчин чадалтай боловс­руулах үйлдвэр барь­сан тохиолдолд өдөрт 100 вагон цистерн тос тээвэрлэх шаардлага гарах тооцоо бий. Үйлдвэрээ барьчихлаа гэж бодоход хэрхэн яаж тээвэрлэх нь бас нэг асуудал үүсгэх нь тодорхой. Манайх ОХУ, европчууд шиг газар ухаад дамжуулах хоолой тавих эдийн засгийн боломжгүй. Тэгэхээр төмөр замаар л тээвэрлэж таарна. Дамжуулах хоолойгоор биш төмөр замаар тээвэр­лэх нь ихээхэн өндөр зар­далтай гэгддэг. Түүхий тос болон газрын тосны бүтээг­дэхүүнийг төмөр замаар тээ­вэрлэх боломжийг шинээр бий болгоход зөвхөн төмөр замыг бариад зогсохгүй олон тооны тусгай тоноглол бүхий вагон цистернийг худалдаж авах, үйлдвэрлэх буюу түрээслэх шаардлага гарна.

Хувийн хэвшлийнхэн Там­сагийн Тосон уулын XIX талбайн 180 сая тонн газрын тосны нөөцөд түшиглэн жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлд­вэрийн шавыг Дорнод аймгийн Булган сумын нутаг Зарааны хөндийд тавьчихаад байгаа.

Мөн Дорноговь аймгийн Зүүн­баянгийн Цагаан элс­ний болон Их, бага тариа­чийн газрын тос­ны нөөцийг түшиглэн нефть боловс­руулах төсөл бас л шаваа тавиад хэдэн жилийн нүүр үзэж буй. Харин Н.Алтанхуягийн тол­гойл­сон шинэчлэлийн Засгийн газар өдөрт 270 сая төгрөг хүүд нь төлж байгаа "Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллараа нүдээ аниад ч болтугай эргэлтэд оруулахын тулд япончуудад "За” гэж хэлсэн нь "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл болоод байгаа.

Д.Ганхуяг сайдын япон­чуудаар үйлдвэрийг нь бариулахаар хүчлэн зүт­гэж байгаа Дарханы нефть боловсруулах үйлдвэр нь жилдээ хоёр сая түүхий нефть өнөөх л ОХУ-аас им­портлохоор гэрээ хэлцлээ хийчихсэн. Дахиад л оросуудыг царай алдах нь гэ­сэн хүмүүсийн эргэлзээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Хоёр сая түүхий нефтийн нэг саяыг нь Кувейтээс авна. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу Кувейтээс манайд ний­лүүлэх нэг сая тонн түүхий нефтийг ОХУ-аас шууд авна. Энэ нь Кувейтээс авах нэг сая тонн нефтийн квотоо л ашиглаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол Оросын нефть биш” гэсэн хариулт өгч байсан.

Монголын нефть импорт­логч монополь "Жаст групп”, "Петровис”, ”Магнай трейд”, "Монголсекию” зэрэг ком­пани нэгдэж "Дархан-газ­рын тос” консорциумыг бай­гуулснаар энэ төсөл хэ­рэгжих юм яриад байгаа. Гэтэл яг газар дээрээ ажил байдал нь тун тааруухан байгаа талаар сүүлийн үед мэргэжлийн хүмүүс ярих болов.

Нөгөөтэйгүүр "Дархан-газ­рын тос боловсруулах үйлд­вэр” төслийг гардан гүй­цэтгэх Японы "Тоёо инженеринг”, "Марубени” корпорациуд өөрийн улсын Олон улсын хамтын ажил­лагааны банкаар дамжуулан энэ төслийг хэрэгжүүлэхдээ хэтэрхий өндөр үнэ ханштай гүйцэтгэх гэж байгааг мэдсээр байж яарч сандран гар өргөсөн Монгол Улсын Засгийн газар үйлдвэр ашиглалтад орсны дараах хэтэрхий өндөр зардлыг чухам яаж даван туулах гэж байгаа нь одоогоор оньсого төдий байгаа юм. Ер нь ингэхэд Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр босох юм уу, аль эсвэл...
 
ӨГЛӨӨНИЙ СОНИН
Дарханы нефть боловсруулах үйлдвэр юу болсон бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани