Тус компани өнгөрсөн онд 5.7 сая тонн нүүрс экспортолсон байна. Ингэснээр 2013 оноос 2.9 дахин илүү экспорт хийжээ. БНХАУ-ын нийт нүүрсний импортын 10 орчим хувийг "Эрдэнэс-Таван Толгой” ХК дангаараа бүрдүүлсэн байна. Түүнчлэн тус компани экспортолсон нүүрсний хэмжээгээрээ нийт нүүрс экспортлогчдыг тэргүүлжээ. "Эрдэнэс-Таван Толгой” ХК 2012 онд 2.3 сая тонн, 2013 онд 1.6 сая тонн, 2014 онд 5.7 сая тонн нүүрс экспортолж байв.
Б.Заяа
montsame