Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай

Сүүлийн жилүүдэд Казахтсан улс өөрийн  эрдэс баялаг, түүхий эдийг амжилттай олборлон ашиглаж эргэлтэнд оруулснаар эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түвшинд хүрч байна. Өнөөдөр Казахстанд 493 орд газар 1225 эрдэс түүхий эдийн нөөц нээгдэж  цайр ,вольфрам ,баритын нөөцөөрөө дэлхийд  1-р байранд , мөнгө, хар туглага, хромын нөөцөөр 2-р байр, Зэс , хайлуур жоншны нөөцөөр 3-р байр, Молибдений нөөцөөр 4-р байр , Алтны нөөцөөр 6-р байранд гэх мэт маш их эрдэс баялгын нөөцтэй оронд тооцогдож байна.   Тэр хэмжээгээр уул уурхайн олборлолт ашиглалт , үйлдвэрлэлийн салбар ч маш эрчимтэй хөгжиж байна. Казахстан улс нүүрс , нефть, байгалийн хий, төмрийн хүдэр, зэс, цайр , хар туглага, уран , никель,  боксить болон бусад эрдэс баялагийг эрчимтэйгээр олборлон ашиглаж байна.  2015 онд гэхэд л 150сая тн нефть олборлхоор  төлөвлөсөн ба  сүүлийн жилүүдэд нефть олборлолтоороо дэлхийн тэргүүлэх  10 орны эгнээнд багтан орсон.  Уран олборлолтоороо (19.451тн/жил ) дэлхийд тэргүүний эгнээнд байна.  Зэс болоод өнгөт металл олборолт ч гэсэн эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Казахстан улсад хэрэгжиж байгаа зэс олборлон баяжуулах 3-н  шинэ төслийн  тухай  товч танилцуулга бэлдлээ.  Эдгээр зэс олборлон баяжуулах үйлдвэрүүд нь ирээдүйд  Зэсийн экспортын салбарт бидний манай Монгол улсын гол өрсөлдөгч нар болох юм.   Дэлхийн зэсийн үндсэн гол хэрэглэгч ( 44% ) болох Хятад улстай бидэнтэй л адил хөрш зэргэлдээ мөн  л төмөр зам , авто замаар холбогдсон , зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг хүчтэй өрсөлдөгч нар юм.

Актогай Зэс-Молибдений уурхай

Актогай зэсийн ил уурхайг Казакстаны томоохон зэс үйлдвэрлэгч уул уурхайн тэргүүлэгч компани  Касахмыс  эзэмшдэг. Алкогай  уурхай Казакстны зүүн өмнөт нутагт  Хятадын хилээс 250км зайд оршидог.  Энэ шинэ төсөл нь ил уурхай, исэлдсэн хүдрээс катодын зэс гаргах уусгалт хандлалт электролизийн үйлдвэр (SX-EW), сулфидийн хүдрийг баяжуулах фабрик , мөн Молибдений баяжмал боловсоруулах үйлдэр   зэргээс бүрдэнэ.  Актогайн зэс олборлон баяжуулах энэ шинэ  төсөл нь 2012 оны 12 сард Казахмешийн удирдалгын зөвлөлөөр шийдэгдэн 2013 онд барилгын ажил эхэлсэн. 2014 оны эхний хагас гэхэд 110 кВт шугам татах ажлын 50% хийгдэж дуусан,  барилгын газар шорооны ажил, уусгалтын үйлдвэрийн суурь фунтаментын цутгалтын ажлууд амжилттай явагдаж байна. Мөн ус татах  шугам хоолой, төмөр зам болон бусад барилга байгууламжын ажлууд ч төлөвлөсөн хугцаандаа явагдаж байна.   Aктогай уурхай 2015 оны сүүлийн улиралд исэдсэн хүдрээс катодын зэс гаргах үйлдвэр 2017 онд сулфидийн хүдэр баяжуулах фабрик  бариж байгуулж дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт 2,3 тэрбум доллар байхаар төлөвлөсөн.  Уурхай 50 жил ажиллана  ашиглалтын эхний 10жилд 104,000 тн катодын зэс үйлдвэрлэнэ.   

Aктогай зэсийн уурхайн геологи минерлогийн бүтэц нөөцийн тухай

Актогай зэс –молбидений профирийн орд газар нь дорнот Казахстаны өмнөд хэсэгт оршидог. Хүдрийн биет нь зэсийн исэлдсэн хүдэр , молибдени агуулсан  зэсийн сулфидийн хүдрээс тогтсон. Зэс нь халькопиритэд зонхилон оршино эрдэсжилт нь галт уулын гаралтай тунмал чулуулгаас тогтоно. Эрдэсжилтийни 70%  интрузив чулуулаг диорит , гранодиорит мөн галт уулын гаралтай тунмал чулуулаг бүрдүүлдэг. Уурхайн нөөц ийг JORC –н шатлалаар тогтооход ойролцоогоор 037% зэс агуулсан  122,8 сая тонн зэсийн исэлдсэн хүдэр,  0,33% агуулгатай 2,063,6 сая тонн зэсийн сулфитийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон.

Уурхайн олборлолт ашиглалтын үйл ажиллагаа

Ил уурхайн  аргаар  тэсэлгээ , эксковатор , хүнд даацын автомашин  ашиглан  олборлон.

Ил уурхайгаас тээвэрлэж ирсэн хүдрийг анхдагч бутлуураар оруулан  бутлаад  хүдэр хадаглах складад хийнэ. Бутлагдсан хүдэр нь хүдрийн складын доор байрлах  хавтанд тэжээгчээр дамжин конвейерээр зөөгдөн 28мВт хүчин чадалтай ХӨН тээрэмд орно.  Хоёрдогч шатны бөмбөлөгт  тээрмээр бүрэн нунтаглагдаад флотацийн хэсэгрүү зутан хэлбэрээр очино. Флотацийн хэсэгт зэс- молибденийг хамт хөвүүлэн баяжуулж авна. Дараагын шатанд Зэс-Молбиденийг тус бүрд нь салгах флотац явуулж тус тусын баяжмал авна.

Зэсийн баяжмалыг шүүж хатаагаад баяжмалын агуулхад хадаглана.  Тэндээс  зэс хайлуулах зуухруу төмөр замаар тээвэрлэнэ.  Исэлдүүлэн уусгах процесс нь нуруулдан уусгах аргаар явагдана. Хүхэрийн хүчилээр зэсийг уусган баян уусмалыг  SX-EW  (solvent extraction  and electrowinning ) буюу Хандлалт-Электролизийн аргаар боловсоруулан  катодийн цэвэр зэс гарган авна.

Актогай уурхайн дэд бүтэц , цахилгаан хангамж, гэрээт гүйцэтгэгч компанууд  болон санхүү хөрөнгө оруулалтын тухайд.

Цахилгаан энерги хангамжийн хувьд Карагандын ГРЭС-2 буюу Казахстаны Павлодар мужын Экибастуз хотын дулааны  цахилгаан станцаас 110кВт шугам татаж авч байна. Үйлдвэрлэлийн хэрэглээний усыг Зузагашын  усан сангаас 27км шугам  хойлой газар доогуур  татаж хангагдана. Мөн нэг ээлжиндээ 60 хүн амьдрах багтаамжтай уурхайн кемп буюу суурин , агуулах склад , зам харилцаа зэргийг барьж байгуулж байна.

 Актогая үлдвэрийн барилгын зураг төсөл ,  ханган нийлүүлэгч хэрэгжүүлэгч компанаар Туркийн Alarko engineering Ltd компани ажиллаж байна. Дэлхийд эрчим хүчний салбарт тэргүүлэх компануудын нэг Шведын АВВ компани Актогай зэс баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж автоматжуулалтын  асуудлын ажлыг 2012 оны 12-р сараас даан авч ажиллаж байна. 

Мөн АВВ компани  44 сая долларын ажлын гэрээ байгуулан 28мВт-н  ХӨН тээрэм,  22мВт – н бөмбөлөгт тээрмийн цахилгаан дамжуулга холболтын  ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна.  Австралын уул уурхайн барилга , зураг төсөл , инженерийн Ausenco компани  ил уурхайн зохион байгуулалт бүтэцтэй холбоотой  30сая долларын инженерийн ажил гүйцэтгэж байна.  BIR компани барилга архитектур  , иргэний барилга байгууламж , цахилгаан болон механикийн ажлуудын зөвлөхөөр ажиллаж байна. Актогай зэсийн энэ төслийн  санхүүжилтийн  1,5 тэрбум долларыг  2011 оны 12-р сард байгуулсан гэрээний дагуу Хятадын Хөрөнгө оруулалтын Банк гаргаж байна.

 АКТОГАЙ –н зэс олборлон баяжуулах  энэ төслийн барилга байгууламжийн ажилд ойролцоогоор 3000 мянган хүн ажиллаж байна.  Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа  эхэлсний дараа уурхайн олборлолт  ашиглалт , үйлдвэрлэлийн  үйл ажиллагаанд 1500 хүн  тогтмол ажиллана.

110кВт цахилгаан дамжуулах шугам

Барилгын ажилчидын байр

Ус татах хойлойн байгууламж

Газар шорооны ажилд зориулсан  хүнд даацын автомашинууд

Уусгалт Хандлалт-электролизийн  үйлдвэрийн суурь

Төмөр замын барилга байгууламж

Уусгах цэхийн суурь цутгалтын ажил  12/04/2014

Уралын нуруун дахь зэс олборлох Бозшаколь уурхай

 Бозшаколь зэсийн уурхайн энэ  төслийг  мөн л Казахстаны уул уурхайн тэргүүлэгч компани Казахмыс  хэрэгжүүлж байна. Бозшаколийн  орд  нь дэлхийн  дан зэсийн томоохон  ордуудын нэг д тооцогддог.  Бозшаколийн орд нь Казахстаны  хойд нутагт  Павлодор мужын нутаг дэвсгэрт   Астанаагаас зүүн зүгт 250км зайд  оршидог . Энэ ордыг ашиглах төсөл 2011онд батлагдаж 2012 онд барилгын ажил эхэлсэн. Энэ оны сүүлээр  буюу 2015 оны эхний улиралд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа  эхэлхээр төлөвлөн шаргуу ажиллаж байна. Бозшаколийн  уурхайн төслийн хүчин чадал жил бүр 75000тн зэсийн баяжмал үйлдвэрлэж 40 жил ажиллах бололцоотой.  Ил уурхай нь төвийн болон зүүн гэсэн 2 хэсгээс тогтоно. Төвийн хэсгийг эхний шатанд  ашиглана  ашиглах хугцаа 33 жил , 2-р шатанд  зүүн талын ил уурхай олборлоно  ашиглах хугцаа 22 жил.  Зэс порфирийн энэ орд нь Бозшаколийн магмын чулуулгын биетэд  тиолот базальт болон галт уулын гаралтай тунмал чулуулгын тогтоцтой .  Орд газрын хүдэрт зэсээс гадна алт,  молибдени  тодорхой хэмжээгээр агуулагддаг.

Бозшаколийн орд газар нь нийтдээ 1,17 сая тонн зэсийн нөөцтэй хүдэр дахь зэсийн агуулга дундажаар 0,37% .  Төсөл хэрэгжих хугцаанд  5,25 сая  унц алт, 57000 тн Молибден олборлохоор төлөвлөж байна.

Бозшаколь зэсийн уурхайн ашиглалт ба технологи

Уурхайн олборлолтын үйл ажиллагаа ердийн эксковатор , хүнд даацын автомашин , тэсэлгээ гэсэн ил уурхайн аргаар явагдана. Баяжуулах үйлдвэрийн хувьд эхний жилүүдэд 25 сая тонн хүдэр боловсоруулна цаашид нэмэгдүүлэн жилд 28сая тонн хүргэнэ.  Мөн жилд  5 сая тонн шаварлаг хүдэр  боловсоруулах үйлдвэр багтана.  Шаварлаг хүдэр боловсоруулах төсөл технологийн ажлыг  Австриалын Уул уурхайн аж үйлдвэрлэлийн зураг төсөл –инженерийн чиглэлийн  Ausenco компани гүйцэтгэсэн.  Шаварлаг хүдэр боловсоруулах үйлвэр нь флотацийн процессод орж байгаа материалын хэмжээг нэмэгдүүлсэн. Шаварлаг хүдрийн  Р₈₀ 50мм хүртлэх хэмжээтэй нь шууд ХӨН-тээрэмд орно.  Шаварлаг хүдрийн энэ үйлдвэр нь Баяжуулах фабрикаас холгүй 3,5км зайд анхдагч бутлууртай зэргэлдээ байрална. Шаварлаг хүдрийг тусад нь ялган боловсоруулсанаар ашиглалтын зардал тодорхой хэмжээгээр буурсан. Ил уурхайгаас ирсэн хүдрийн анхдагч конусан бутлуураар бутлаад туузан дамжуулгаар зөөвөрлөн хүдрийн агуулхад хийнэ. Бутлагдсан хүдэр хүдрийн агуулхын доор байрлах хавтант тэжээгчүүдээр дамжин конвейрээр зөөвөрлөгдөн  ХӨН тээрэмд орно.  Нунтаглалтын процессод 12,2 м диаметертай 28 мВт хүчин чадалтай 1 ХӨН тээрэм , 8,5 м диаметертэй 2 бөмбөлөгт тээрэм ашиглана. Нунталалтын дараа флотацийн аргаар баяжуулан Зэс, Молибдений хамтын баяжмал авч дараагын шатанд  салгах флотаци явуулан зэс молибдений тус тусын баяжмал авна. Зэсийн баяжмалыг шүүж хатаагаад вагонд шууд  ачин төмөр замаар тээвэрлэн хайлуулах үйлдвэрлүү явуулна.   Молибдений баяжмалыг мөн шүүж хатаагаад савлаж дараагын хэрлэгч лүү илгээнэ. Баяжуулах үйлдвэрийн хаягдалыг өтгөрүүлэгчид оруулан өтгөрүүлээд  өндөр хүчин чадалтай насосоор шахан хаягдалын даланд хийнэ.  Бозшаколийн  уурхай нь 2015 -2030 оны хооронд жил бүр 30сая тонн хүдэр боловсоруулаад жил бүр 100000 тонн зэсийн баяжмал авах мөн 2013-2056 онд жил бүр 25 сая тонн хүдэр боловсоруулаад жил бүр 60000 тонн зэсийн баяжмал авах гэсэн 2 ерөхий төлөв лөгөөтэй ажиллаж байна.  Бозшаколийн уурхай нь барилга байгууламж болон дэд бүтэцийн хувьд Баяжуулах үйлдвэр , ажилчидын байрлах байрууд , 200кВ цахилгаан дамжуулах шугам болон  зам талбайгаас бүрдэнэ.  Баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд 15000 тонн ган төмөр 90000 тонн бетон зуурмаг хэрэглээд байна. Мөн төмөр замын станцыг шинээр барьж байгуулан шинэ төмөр зам тавьж  Астана - Павлодор төмөр замтай холбогдоод байна. Цахилгаан энергийн хувьд Экибастузк хотын ГРЭС-1 цахилгаан станцаас шинэ шугам татан хэрэглэнэ. Үйлдвэрийн хэрэглээний усыг уурхайгаас холгүй 25 км зайтай орших Сатпаевын усан хойлооноос авна.  Бозшаколийн уурхайн зураг төсөл, барилга угсаралтын ажлын гүйцэтгэгчээр Туркийн Alsim Alarko компани 2011 оноос ажиллаж байна. Техник эдийн засгийн үндэслэл болон зарим инженерийн зураг төсөлийн ажлыг 15сая долларын гэрээгээр Aker Solutions компани гүйцэтгэсэн. Баяжуулах үйлдвэрийн техник технологи , зураг төслийн ажлыг 63 сая долларын гэрээгээр FLSmidth компани гүйцэтгэсэн. FLSmidth компани мөн туслах процессууд болон баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхлэх , үйл ажиллагааг жигдрүүлэх ажлыг хариуцан ажиллана. Xstrata Technology гэдэг нь Бозшаколийн баяжуулах үйлдвэрийн  зэсийн баяжмалыг дахин сайн нунтаглах үйл ажиллагаа юм. Бозшаколийн уурхайн нийт хөрөнгө оруулалтын зардалыг ойролцоогоор 1,8 тэрбум доллараар төлөвлөсөн. Одоогоор Хятадын Хөгжлийн Банкнаас  2,7 тэрбум долларын зээл аваад барилга угсаралтын ажил явагдаж байна. Бозшаколийн уурхайн олборлолтын ажил 2014 оны сүүлээр эхлэн  2015 оны эхний улиралд  баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлхээр төлөвлөн ажиллаж байна.

Бозшаголийн уурхайн  баяжуулах фабрикийн барилгын ажлын эхлэл

            

Анхдагч бутлуурын суурь

Баяжуулах фабрик 2014он

Хүдэр тээвэрлэх хүнд даацын автомашинууд

Агуулах болон засварын газар 2013он

ХӨН –тээрмийн хэсэг

Уурхайн ажилчидын байр

Баяжмал тээвэрлэх төмөр зам

Бенкала зэсийн уурхай

 Бенкалагын зэс порфирийн орд газар Казахстаны баруун хойд нутагт  Уралын нурууны салбар уулсад оршидог. Энэ орд газрын ашиглалтын лизензийг  КазМедь компани 100% эзэмшидэг.  Frontier Mining Ltd гэсэн охин компани олборлолт ашиглалт үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Бенкалагын ордын  ил уурхайг 1968 онд анх олж нээсэн. Уурхайн хэсэг  байгалийн  тогтоцын хувьд газрын гүний ус 25 метрийн доор байдаг энэ нь нуруулдан буюу овооглон уусгалтанд маш тааламжтай нөхцөл болдог.  2011 оноос  SX-EW  solvent extraction (SX) and electrowinning (EW) гэсэн уусгалт хандлалт-электролизийн аргаар баяжуулах үйлдвэр баригдаж эхэлсэн. Бенкалагын ордын исэлдсэн хүдрийг ашиглах ТЭЗҮ болон  Барилгын зураг төсөл  , инженерийн   ажлыг Австриалын Calder Maloney компани гүйцэтгэж байна. Тус компани  Касахстаны өвлийн-40градусын хүйтэнийг ч үл ажиран  барилга угсаралтын ажлыг  1 жилийн дотор хийж гүйцэтгэсэн. Зөвхөн энэ хэсгийн нийт  хөрөнгө орууулалт гэхэд 190сая доллар болсон.  Calder Maloney компаний хувьд Казахстанд уул уурхайн  барилга- инженерийн  салбарт  орж ирсэн хамгийн анхны гадаадын компани болсон.

 Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ 2012 оноос эхлэн 2014-15 он гэхэд 20000 катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2012 онд 3500-5000тн катодын зэс үйлдвэрлэсэн  цаашид жилд 7000тн үйлдвэрлэх боломжтой.   Дэд бүтэцийн хувьд  сайн хөгжсөн тааламжтай нөхцөлтэй 2 урсгалтай шинэ авто зам , Актюбинска-Костанай чиглэлийн төмөр замтай холбогдсон, 550кВ цахилгаан дамжуулах шугамтай гэх мэт.  2012оны 12 -р сард ОХУ-н  Сбербанк уурхайн төсөлд зориулан 29 сая долларын урдчилгаа зээл олгосон. Зээл нь уурхайн нөөцийг нэмэгдүүлэх өрөмдлөг хайгуулан ажилд зориулагдана.  Бенкала орд газрын геологиин бүтэцийн хувьд хоёрдогч диорит болон  галт уулын гаралтай элсэн чулуулгын  сунаж  тогтсон судалтай.   Английн Wardell Armstrong International компаний судлаж тооцолсоноор 1,56 сая тонн зэсийн нөөцтэй мөн алт , молибдений  тодорхой хэмжээний агуулгатай   гэж тогтоосон. 2010 онд хийсэн дахин нөөц тогтоох хэмжилт судалгаагар 0,45% агуулгатай 194,147 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй  , 2сая тонн цэвэр зэсийн  нөөцтэй гэж тогтоосон. Ордод  үнэлгээ өгөх аттестатчилалын тооцолсоноор 042% зэсийн агуулгатай 133,521 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон.  Бенкалагын орд ын зэсийн эрдэсжилтийн бүс нь гранодиорит  агуулсан метасоматизм процессоор үүссэн кварц серицитийн судалд сунаж тогтсон.  Эрдэсжилтийн бүс нь хөндлөн огтлогдсон конус хэлбэртэй нийт 800х 1200м талбай эзэлдэг.  Бенкалагын ордын бүр Зөвлөлтийн үед 1976-1979 оны хооронд нийт 2100 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн олж нээж нөөцийг тогтоосон. Өрөмдлөгийн ажлаар үндсэн эрдэсжилтийн бүс  болох  30м зузаантай хоёрдагч  эрдэсжилтийн бүсийг нээсэн. 2006 онд  Coville Intercorp кампани дахин хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэж Зөвлөлтийн үеийн  тогтоосон нөөцийг  баталгаажуулсан. Хоёрдогч эрдэсжилтийн бүсийн доор 700м гүнд халькопирит агуулсан сульфидийн хүдрийн бүсийг нээсэн. 2008-2010 онуудад нийт 61  өрөмдлөг , 7729 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн  исэлдэлтийн бүсийг тогтоосон. Бенкалагын ордыг 270м өргөнтэй 950 м урт 25 м гүнтэй ил уурхайн аргаар олборлоно. Ил уурхайгаас  гидравлик экскавотр  мөн 45тн даацтай БЕЛАЗ маркын хүнд даацын автомашин ашиглан хүдэр тээвэрлэнэ. Хөрс хуулалт , хоосон чулуулгын овоолгыг ил уурхайгаас холгүй 1,5км зайд байрлуулсан. Ил уурхайд Японы Hitachi, Komatsu мөн Америкийн Katerpillar компаний уул уурхайн техникүүдийг ашиглаж байна.  Бенкалагын ордыг исэлдсэн хүдрээс нь эхлэн ашиглана.  Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор , сульфидийн хүдрийг флотацийн аргаар баяжуулан авна. Урьдчилсан хийсэн туршилт судалгаагаар исэлдсэн хүдрээс  63% металл авалттай сульфидийн хүдрээс 85% металл авхаар тогтоосон. Хүдрийг  2  шатлалтай бутлана эхний шатанд  хацарт бутлуур дараагын шатанд  VSI  (Vertical shaft impactor) буюу  босоо алхан  бутлуур ашиглан 20мм хүртэл бутлана.  Бутлагдсан хүдрийг хүхрийн хүчлээр (агломерирование ) - бүхэллэгжүүлэн  овоолгон  уусгалтын талбайруу зөөвөрлөнө. Овоолго -Нуруулдан уусгалтын  талбай ил уурхайн баруун талд байрлана  нийт талбай 1 Х 3км хэмжээтэй.  Хүдрийг конвейрээр зөөвөрлөн 6м өндөртэй нуруулдан овоолно.  Овоолгон  уусгалтын дараа  баян уусмал SX-EW- solvent extraction (SX) and electrowinning (EW)  -Хандлалт –Электролизийн үйлдвэрлүү орно. SX-EW-н  үйлдвэрийн хүчин чадал 7000тн/жил цаашид 2 үе шаттай үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ.  Эхний шатанд өдөрт 25 тн катодын зэс үйлдвэрлэнэ,   2-р шаттанд үйлдэрлэлээ өргөжүүлсэнээр өдөрт 75тн катодын зэс үйлдэрлэхээр төлөвлөж байна.  Энэ SX-EW- үйлдвэрийн бүрэлдэхүүнд бутлалт нунтаглалтын хэсэг, нуруулдан уусгалтын талбай мөн лаборатори , засварын газар , холбоо харилцааны хэсэг бүгд багтана.  SX-EW  Үйлдвэр нь 2014-15 он гэхэд жилд 10-20мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болхоор төлөвлөж байна. .

Баяжуулах үйлдвэр

Нууралтан уусгалтын талбай

Уусгалт хандлалт-Электролизийн үйлдвэр

Хүхрийн хүчил хадаглах танк

Уусмалын сан

Ил уурхай

Нуруулдан уусгалтын овоолго.

Овоолгон  уусгалтын процесс

Хүдэр тээвэрлэх БЕЛАЗ-ууд

Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани