- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Урвуу сэтгэлгээ буюу "Шилэн данс"-ны бодлого
Ёстой л сонин сонин юм ч их үзэх нь ээ! Амьдрал мэдэхгүй хүүхэд
залуусын онолын маргаан мэтгэлцээн төдийхөн байсан бол ч бас яах вэ!
Гэтэл Монгол төрийн маань бодлого хошин шогийн инээдмийн үзэгдлээс дор
сэтгэхүйгээр жолоодуулж байгааг харахаар хүний ертөнцөөс төөрөөд өөр
ертөнцөд орчихов уу ч гэж бодогдмоор.
Монгол улс "шилэн данстай” болчихлоо ч гэх шиг. Сонсоход хүртэл
эмзэгхэн. "Шилэн данс” нь хагараад хамаг мөнгө нь хийсээд алга
болчихвийдээ гэж ч сэтгэл зовмоор.
Ёстой жинхэнэ "шоу” гэж л ийм юмыг хэлдэг байх.
Манай Ерөнхийлөгч уг нь урлагийн газарт "шоу менежер”-ээр ажилласан
бол их амжилт гаргах байж дээ. Харамсалтай нь мэргэжлээ зөв сонгож
чадаагүйгээс болоод өнөөдөр Монгол Улс шинэ жилийн мөсөн хотхон шиг юм
болох нь бололтой.
"Шилэн данс”-ны уг зорилго нь төсвийн мөнгө яаж зарцуулагдаж байгаа
нь барометрийн заалт шиг л хэн бүхэнд тодорхой харагдаж байх ёстой юм
гэнэ. Уг нь Төр шударга хүнийг албанд томилж тавиад, түүндээ өөрөө
хяналтаа тавьж байх үүрэгтэй. Түүний тулд бүхэл бүтэн хууль хяналтын
систем төрд байдаг. Гэтэл өнөөгийн төр засгийн албанд хуйвалдаж
тохиролцож байгаад зориуд хулгайч нарыг томилж тавьчихаад, дараа нь
"шилэн данс” гээч "зэвсгийг” олон нийтийн гарт атгуулаад хулгайч нартай
тэмцэлдүүлэх юм байх. Тэгэхлээр тэр хууль хяналтынхны хэрэгцээ
шаардлага ч байхгүй юм шиг. Ер нь ингэхэд төр ажлаа хийх гээд байна уу,
болих гээд байна уу?!
Шинэ жилийн мэндчилгээндээ Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлан
тунхагласнаар бол "Шилэн дансны хууль”-ийн араас шил шилээ дараад
хариуцлагын олон хууль гарах юм гэнэ. Хэн ч хариуцлага хүлээхгүй явж
ирсэн нь ерөөсөө "хуульгүй” байснаас л болсон бололтой юм. Тэгээд өдий
олон жилийн дараа л Ерөнхийлөгч маань гэнэт олж харсан байх нь.
Тэгэхлээр ер нь энэ УИХ, Ерөнхийлөгч өөрөө, үе үеийн Засгийн газрууд
урьд нь юу хийж байсан, хэн болж таарч байна вэ?!
Тэгээд тэр "шилэн данс” гэгч нь ямар "шил”-ээр хийгдэх нь ч бүү мэд.
Орчин үед янз бүрийн "шил” бий болчихсон. Хээтэй шил, өнгөтэй шил,
бүдгэрүүлэгчтэй шил, хар шил, тэр ч байтугай гаднаасаа бол юу ч
харагддаггүй, харин дотроос нь гадагшаа харахаар бүх юм ил харагддаг шил
хүртэл бий. Тэгэхлээр нөгөө хэдэн намын хуйвалдаан, тохиролцоогоор
томилсон "дархлагдсан сайн эрчүүд” нь доторх нь харагддаггүй "шил”
сонгохоо мэдэх байлгүй. Нөгөө сонгуулийн санал тоолох "хар машин” гэдэг
шиг олон нийтийг дөнгөх аргаа ч яаж ийгээд олж л таарах байх.
Томруулдаг, жижигрүүлдэг, бүр нүүр харагддаг гэх мэт олон янзын "шилэн
данс” бий болчихоод, магадгүй зарим нь өөрийгөө "тольдох” гэж очиж
"сонирхож” болох л юм.
Жирийн иргэд "шилэн дансыг” харлаа, хяналаа гээд буруутанд ямар
хариуцлага тооцож чадах биш, яах ч юм билээ. Хариуцлага тооцох эрх нь
томилсон албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад л байдаг.
Харамсалтай нь олон нийтийн зүгээс яаж ч илчлэлээ, зарлалаа гээд хулгайч
нь ичдэггүй, хуульчид нь тоодоггүй тэр л бүтэц тогтолцоо эвдэгдээгүй
чигээрээ байна. Тэр л дөжирчихсөн толгойнууд бүгдээрээ л сууцгааж
байгаа.
Гэтэл шүүхийг шударга болгохоор амласан Ерөнхийлөгч маань амлалтынхаа
оронд "шилэн данс” гэгч "үзмэр”-ийг гартаа барьчихаад "шударга ёсыг
тогтоох, авлигыг устгахад жинтэй” эд хэмээн бараагаа үнэ хүргэх панзчин
адил хоосон магтаал урсгаж суугаа нь Монголын ард түмнийг өдөөн хатгаад
байна уу, тохуурхан дамшиглаад байна уу?!
Удирдагч нар нь ухаантай байсан өмнөх цаг үед дансыг нь биш хүнийг
нь ухаалаг, шударга байлгахыг зорьдог байсан юм. Харин өнөө үед төрд
тавих хүнийг нь биш дансыг нь "ухаантай” шударга болгох гэж зүтгээд
байгаа нь ямар гээчийн урвуу сэтгэлгээ, ухаангүй бодлого вэ!
Явж явж хүнтэй биш данстай хариуцлага ярьдаг Ерөнхийлөгчтэй л болох шив дээ Монгол Улс.
О.Лхагвадорж
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||