- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оросоос Европ руу хүргэх байгалийн хийн хоолой Турк улсаар дамжина
В.Путин Турк улсад хийсэн айлчлалынхаа үеэр Оросоос Европын улсууд руу гарах байгалийн хийн хоолой урьд төлөвлөж байснаар Хар тэнгис доогуур шууд Болгар руу хүрэхийн оронд (Өмнөд урсгал) хөрш Турк улсаар дамжих болсныг мэдэгдсэн юм. Газпромын Турк улс дээгүүр барих энэ хийн хоолой урьд төлөвлөснөөс 10 тэрбум орчим доллар хэмнэнэ. Түүнчлэн шинэ хоолойгоор дамжуулж Орос улс Туркийн зах зээлд байгалийн хий нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой болно. Хийн хоолой тойрсон асуудлаар Туркийн "Hurriyet”, "Milliyet” сонинд гарсан нийтлэлээс орчуулагч Г.Сугиррагчаа түүвэрлэн бэлтгэсэн байна. Дашрамд дурдахад, "Hurriyet”, "Milliyet” Турк улсын өдөр тутмын томоохон хэвлэлүүд аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин таамаглаагүй нүүдэл хийж 40 тэрбум долларын өртөг бүхий "Өмнөд Урсгал” байгалийн хийн хоолойн төслийг цуцалж, үүний оронд Турк улсаар дамжуулан 63 тэрбум метр куб хий дамжуулах шинэ хоолой барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Энэ мэдэгдэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээдгүй шуугиан тарилаа. Үүнээс өмнөхөн В.Путин, Хятадтай байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулаад байсан юм. Гэхдээ мэргэжилтнүүд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн "Турк урсгал” хэмээн нэрлэж буй энэ шинэ байгалийн хийн хоолойн тухайд яаран дүгнэлт хийх хэрэггүй гэж үзэж байна.
АСАР ТОМ ХИЙН ХООЛОЙ
В.Путин, Европын эрчим хүчний ерөнхий зураглалыг өөрчлөх энэхүү нүүдлээ өнгөрсөн сарын 4-ний өдөр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай уулзсныхаа дараа хэвлэлийн хурал дээр зарласан юм. Мэдэгдлийнхээ эхэнд, Путин Оросоос Европ хүрэх байгалийн хийн хоолойд маш их ач холбогдол өгч байгаагаа хэлсэн. Оросоос Хар тэнгисээр дамжин Болгар улс руу цаашлаад зүүн болон төв Европын улсууд руу байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байсныг цуцалж, үүний оронд Туркийн нутаг дэвсгэрээр дамжин Турк-Грекийн хил рүү очих шинэ хийн хоолой барихаар шийдсэн байна. Газпром, Туркийн газрын тосны тээвэр, хадгалалт хариуцсан "Боташ” компани хооронд байгуулсан гэрээнд дурдснаар шинээр барихаар төлөвлөж буй хийн хоолой 63 тэрбум метр куб байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байх аж.
В.Путины энэ мэдэгдлийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Орос улс Өмнөд урсгалаас Турк урсгалыг илүү үзлээ” гэсэн байдлаар дүгнэж байна. Турк улс өнгөрсөн жил Оросоос Хөх урсгал, Баруун урсгал гэсэн хийн хоолойн хоёр шугамаар нийт 26.7 тэрбум метр куб байгалийн хий худалдаж авсан. Тэгвэл шинэ хийн хоолойгоор дамжуулж Турк улс 14 тэрбум метр куб буюу Баруун урсгал хийн хоолойгоор дамжуулж авдагтайгаа тэнцүү хэмжээний хийг дотоодын хэрэглэгчдэдээ зориулж худалдаж авна. Харин үлдсэн 50 тэрбум метр куб орчим байгалийн хий Турк-Грекийн хил хүртэл тээвэрлэгдээд цааш Европын бусад улсууд руу тараагдана. Байгалийн хийн хоолойн Орос дахь эхлэл цэг нь одоогоор барилгын ажил нь эхлээд буй Краснодар дахь Русская станц байх аж. Туркийн зарим мэргэжилтэн Турк улс Оросын байгалийн хийнээс хараат байдалтай болох нь хэмээн сэтгэл зовинож байгаа бол Турк улс энэ шинэ хийн хоолойн ачаар дэлхийн эрчим хүчний салбарт хүч нөлөөгөө нэмэгдүүлнэ гэж үзэгсэд ч цөөнгүй байна.
10 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗӨРӨӨ
Газпром, Европын байгалийн хийн хэрэгцээний 30 хувийг хангадаг бөгөөд үүний 15 хувь нь Украйны газар нутгаар өнгөрдөг. Хуучин төлөвлөж байсан Өмнөд урсгал хийн шугам нь Украйнаар дайралгүй, Хар тэнгисийн доогуур шууд Европ руу очих байдалтай байсан юм. Хар тэнгис доогуурх хийн шугам 931 км урттай бөгөөд газар доогуур хоёр км хүртэл гүнд өнгөрөх байсан аж. Зөвхөн Хар тэнгисийн доогуур өнгөрөх хэсгийг барих ажилд 22 тэрбум доллар шаардлагатай гэж байсан бол одоо "Турк урсгал” хийн хоолойн шугамд Хар тэнгис доогуур өнгөрөх хэсэг Өмнөд урсгалынхаас хоёр дахин багассаны ачаар урьд төлөвлөсөн нийт зардлаас даруй 10 тэрбум доллар хэмнэх тооцоо гарч байгаа юм. Энэ нь газрын тосны үнэ эрс унаснаар эдийн засаг нь хүнд байдалд ороод буй Орос улсад ашигтай гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ шинэ хийн хоолой Турк улсын эрчим хүчний гүүр болох гэсэн зорилгод бүрэн нийцэж байгаа аж.
БАЙГАЛИЙН ХИЙН ТУХАЙД ОРОСООС ХАРААТ БАЙДАЛ
Орос улс Өмнөд урсгалыг цуцласан нь Европын холбоонд сануулга болж байна гэж үзэж буй нэг эрчим хүчний мэргэжилтэн, "Турк улс байгалийн хийн импортынхоо 58 хувийг Оросоос авдаг бөгөөд Оросын байгалийн хийнээс хараат байдалд орсон. Нөгөөтэйгүүр, Турк улс зүүн болон өмнөд бүс нутгийнхаа байгалийн хийн ундрагыг ашиглан нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулан Европ руу байгалийн хий нийлүүлэх гарц болох хүсэлтэй. Орос улс, Өмнөд урсгалын өөр хувилбарыг Туркрүү оруулж ирснээр Европын холбооны гишүүн биш Туркээр дамжуулж Грек, Болгар болон Европын бусад улсууд руу хий худалдахыг зорьж байна. Энэ нь Турк улсад ашигтай мэт харагдаж болох ч үнэндээ Орос улс Турк рүү их хэмжээний байгалийн хий нийлүүлснээр Туркийн зах зээлд бүрэн нөлөөллөө тогтоогоод зогсохгүй, Туркийн газар нутгаар дамжин Европийн зах зээлд хүрэх гэсэн Хойд Ирак, зүүн Эгейн тэнгис, Туркменистан болон Ираны байгалийн хийн худалдаанд саад хийж чадахуйц болно,” гэв.
НЬЮ ЙОРК ТАЙМС: ТУРК УЛСАД ХАМГИЙН АШИГТАЙ
Турк болон Орос улсын эрчим хүчний салбар дахь энэ шийдвэр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг мөн татлаа. Нью Йорк Таймс, Путин Европын өмнө ялагдал хүлээсэн гэж мэдэгдэв. Тус сонины мэдээлж байгаагаар, Путин Европ-Оросын "таагүй” харилцаанаас болж ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон аж. Энэ шийдвэр Турк улсад хамгийн ашигтай тусч, барууны орнууд ба Оросын зөрчилт харилцааны ачаар урт хугацаанд хямд үнээр эрчим хүч худалдаж авах боломжтой болсон гэдгийг "Нью Йорк Таймс” онцолсон байна.
ЕВРОПЫН ХОЛБОО ӨМНӨД УРСГАЛААС 2.5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ
Өмнөд урсгал байгалийн хийн шугам дайрах гол цэгийн нэг байсан ч Европын комиссийн шахалтаар нутаг дэвсгэр дээрх барилгын ажлыг зогсоосон Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев хийн хоолойтой холбоотой шийдвэрийг Орос болон Европын холбоо гаргах учиртай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Нөгөө талаас, "Итар-Тасс” агентлагийн "South Stream Transport” компанийн өгөгдөлд түшиглэн хийсэн тооцоогоор энэхүү цуцлах шийдвэр нь Европын холбооны пүүсүүдэд хамгийн багадаа 2.5 тэрбум долларын алдагдал учруулж байгаа аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||