- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой дахь сонгодог хувилбар
Гурван жилийн өмнөөс буюу 2011 оноос эхэлсэн Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил 2014 оны сүүлээр эцэслэгдлээ. Хоёр засаг дамжиж, гурав дахь засгийнхаа өнгөн дээр Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулснаар дэлхийд эчнээ танил болсон энэхүү мега төсөл гараанаас нэг алхам урагшиллаа гэж дүгнэж болно.
Долоон тэрбумын нөөцтэй, коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт ордог Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчаар Монголын Засгийн газар хэнийг тодруулах вэ гэдэг манай улсын төдийгүй олон улсын уул уурхайн, ялангуяа нүүрсний салбарынхны анхаарлыг татаж байсан юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордод нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулах стратегийн хөрөнгө оруулагчаар Монголын Засгийн газрын шаардлагыг хангасан саналыг ирүүлсэн Хятадын "Чайна Шэнхуа Энержи", Японы "Сумитомо" болон Монголын "Энержи Ресурс" хамтарсан түншлэлийг тодруулав. Үндэсний компани болоод гурав дахь зах зээлийг дэмжсэн, нөгөө талаасаа манай улсын нүүрсний ганц том зах зээл болох Хятадын төрийн өмчит компанитай түншилснээр эрчим хүч, дэд бүтэц зэрэг томоохон төслүүд ч Тавантолгой гэх мега төслийн араас хөдлөх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Хятад, Япон, Монгол гэх хослол дэлхийн нүүрсний зах зээлд Монголын нүүрсийг аваачиж чадах гарц, нөгөө талаасаа шилдэг менежмент, шилдэг технологийг оруулж ирэх боломж хэмээн харагдаж, дүгнэгдэж байгаа юм.
Тавантолгойг тэр чигээр нь гадныханд найр тавиад өгчихөөгүй гэдгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэвлэлийнхэнд тайлбарласан. Гол нь өмчлөл төрд үлдэж, үйл ажиллагааг нь хувийн хэвшлийнхнээр хийлгүүлэхээр болсон нь Монголын нүүрсний салбарыг өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, үүнийг дагаж ирэх эдийн засгийн томоохон өсөлт авчрах түүхэнд үлдэхүйц шийдвэр байхыг үгүйсгэмгүй. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулснаар дөрвөн тэрбум ам.долларын сураг сонсогдож эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ий найман хувь болтлоо буурч, Оюутолгойн далд уурхайн асуудал таг чиг болсон энэ үед ийм хэмжээний хөрөнгө оруулалт нүүрсний салбарт орохоор болсон нь нэг талаасаа Монголын зүгээс гадныханд өгч буй эерэг мессеж.
Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хавчуулагдан оршиж буй Монголын нүүрсийг Зүүн Азийн зах зээлд хүргэхийн тулд хөл, гүүр, мөнгө хэрэгтэй. Үүний тулд Монголын Улсын сайд М.Энхсайханы хэлсэн шиг Монгол одоо дэлхийтэй ойлголцох бизнесийн нэг хэлтэй болох ёстой юм.
Олон жилийн турш хөндөгдөж, гурван жил ноцолдсоны эцэст Хятад, Японы хамгийн томоохон компаниудыг Монголын нүүрсний салбарт татан оролцуулсан нь хөршүүдийн амбиц, улс орны тогтвортой байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг нь тооцож үзсэн, бараг "үнс” болох шахаад байгаа манай нүүрсний салбарыг "амь оруулах” сонгодог хувилбар байлаа.
Ж.НЯМСҮРЭН
http://economy.news.mn/content/200028.shtml
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||