- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТОЙМ: 2014 онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдал
УКРАИНЫ ХЯМРАЛ- ХҮЙТЭН ДАЙНЫ ШИНЭ ХУУДАС
2013 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Виктор Януковичийн Засгийн газар Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай хэлэлцээрийг цуцалсан юм. Европын гишүүн орон болж, сайхан амьдрахыг хүссэн Украинчууд жагсаж эхэлсэн. Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн түлхэн унагааж, шинэ Засгийн газраа байгуулав.
Украин эсэргүүцлийн жагсаал эхэлсэн Евромайданы талбай. Киев хот
Төрийн эргэлтийн дараа сонгогдсон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ЕХ-той нэгдэх гэрээний эдийн засаг болон улс төрийн хэсэгт энэ оны гурав, зургаадугаар сардуудад гарын үсэг зурсан. Украинчуудын ихэнх нь хөгжил цэцэглэлт, хуулийг дээдэлсэн төр хүсэж, гагцхүү Европын холбоо ийм амьдралыг тэдэнд авчирна гэж найдаж байв.
Гэвч Донецк, Луганск тэргүүтэй Украин зүүн бүс нутант салан тусгаарлах үзэл газар авч, цэргийнхэн болон салан тусгаарлагчдын хоорондын мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж байна.
Энэ үед Крымийн орос иргэдийг хамгаалах нэрийн дор ОХУ Украин руу цэргээ оруулах шийдвэр гаргасан нь АНУ болон барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.
Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн Путины түрэмгий бодлогын хариуд барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг авч эхэлсэн юм.
Энэ үеэс эхлэн АНУ болон ОХУ-ын харилцаа эрс муудсан. Олон улсын шинжээчид үүнийг хүйтэн дайны шинэ хуудас хэмээн нэрлэв.
Одоо ч Украины зүүн бүст нөхцөл байдал хүнд хэвээр байна. Цэргийн хүчнийхэн болон салан тусгаарлагчдын хоорондын зэвсэгт мөргөлдөөний улмаас хэдэн мянган хүн амиа алдан, улмаар аж үйлдвэрлэл зогсонги байдалд орж, нийгмийн дэд бүтцийг үгүй хийн, үнийн өсөлт, валютын ханшны хэлбэлзэл зэргээр бүх давхаргад сөргөөр нөлөөлж байгаа юм.
РУБЛИЙН ХАНШ ҮНЭГҮЙДЭВ
Барууны орнууд болон АНУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээний улмаас доллартай харьцах рублийн ханш унасан нь ОХУ-ын эдийн засагт нөлөөлж байна. Энэ сарын 16-нд Оросын хамгийн том үнэт цаасны зах зээл болох Москвагийн хөрөнгийн биржийн арилжаанд нэг евро 100 рубль, харин 80 рубль нэг доллартай тэнцсэн нь ОХУ-ын эдийн засагт өмнө нь гарч байгаагүй түүхэн үзүүлэлт болов.
Энэ оны эхний улирлын байдлаар рублийн доллартай харьцах ханш 32.8 рубль, харин нэг евро 45.3 рубль байсан юм. Үүнээс харахад рубльтэй харьцах евро, долларын ханш даруй хоёр дахин өсөв. Он гарснаас хойш рублийн доллартой харьцах ханш 45 хувиар буураад байна.
Рублийн ханшийг тогтворжуулахын тулд ОХУ-ын Төв банк рублийн хөвөгч ханшид шилжих, бодлогын хүүгээ 10-аас 17 хувь хүртэл өсгөх зэрэг нилээд хэдэн арга хэмжээг авсан ч үр дүнгээ өгсөнгүй.
ХАР АЛТНЫ ҮНЭ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ энэ оны зургаадугаар сараас хойш даруй 40 хувиар буурсан. Одоогийн байдлаар Brent болон WTI маркийн газрын тос нэг баррель нь 55 "ногоон”-оор үнэлэгдэж байна. Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүртэл унаад байгаа нь энэ юм.
Газрын тосны үнэ маш хурдацтай унаж байгаатай холбогдуулан газрын тос экспортлогч 12 орныг нэгтгэдэг ОПЕК өнгөрсөн арваннэгдүгээр сард хуралдан газрын тосны олборлолтыг бууруулахгүй одоогийн түвшиндээ барих шийдвэр гаргав.
Харин цаашид хар алтны нэг баррель 20 ам.доллар хүрсэн ч ОПЕК газрын тосны олборлолтоо багасгахгүй хэмээн ОПЕК-ийн гишүүд мэдэгдэв.
Газрын тосны үнэ унасны улмаас уул уурхай, ашигт малтмалд түшиглэсэн эдийн засагтай орнууд хамгийн ихээр хохирч байна. Үүний жишээ нь ОХУ ирэх жилийн төсвөө батлахдаа газрын тосны нэг баррель нь ойролцоогоор 100 ам.доллар гэж тооцоолсон. Харин хар алтны үнэ 20-40 ам.доллараар буюу хурдацтай унасан нь ОХУ-ыг төсвийн алдагдалд хүргэж болзошгүй байна.
2014 ОНЫ ТАХАЛ
2014 оны тахал хэмээн нэрлэгдээд байгаа Эбола вирусээр өдгөө 7500 гаруй хүн амиа алдаж, 19340 хүн тус вирусын халдвар аваад байна.
Баруун Африкийн орнуудаас гаралтай тус вирус энэ оны хоёрдугаар сараас эхлэн идэвхжиж эхэлсэн билээ.
Үхлийн аюултай эбола вирусын тархалт Баруун Африкийн орнуудын хилээс гарч Европын орнуудад тархан дэлхий нийтийг түгшээв.
Эбола вирусын эсрэг бэлдмэл хараахан гаргаж аваагүй бөгөөд АНУ, Канад, ОХУ, Япон зэрэг улсын эрдэмтэд эболагийн эсрэг эм гарган авахаар шамдан ажиллаж байгаа юм.
Америкийн нөлөө бүхий Time сэтгүүлийн энэ жилийн "Оны хүн”-ээр Баруун Африкийн орнуудад дэгдээд буй эбола өвчнөөр шаналж буй хүмүүст тусламж, анхаарал халамж үзүүлж буй эмч нар тодорсон. Тив алгасан хүнээс хүнд дамжиж буй эболагийн халдварт өвчтэй хүмүүст тусламж үзүүлэхээр маш олон эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тус вирусын халдвар авсан эмч, сувилагч нар ч цөөнгүй.
Тиймээс өвчний голомт дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд зэрэг хүмүүсийг "Оны хүн"-ээр онцолжээ.
МАЛАЙЗЫН ОНГОЦНЫ УЧИР БИТҮҮЛЭГ СҮЙРЛҮҮД
Малайзын агаарын тээврийн компанийг хувьд энэ жил барцадтай жил тохиож байна.
Malaysia Airlines агаарын тээврийн компанийн 239 хүн тээвэрлэж явсан, Куала-Лумпур-Бээжин чиглэлийн Боинг 777-200ER онгоц гуравдугаар сарын 7-нд хөөрснөөс хойш холбоо тасраад, ор сураггүй алга болсон.
Онгоцонд Хятад, Малайз, Индонез, Австрали, Украин, Шинэ Зеланд, Канад, ОХУ, Франц, АНУ, Итали, Тайвань, Нидерланд, Австри зэрэг 14 орны 227 зорчигч, багийн 12 гишүүн байсан.
Боинг 777-200ER онгоцонд чухам юу тохиолдсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.
Үүний дараа Украины зүүн бүс нутагт Амстердамаас Куала Лумпурыг чиглэн нислэг үйлдэж явсан Малайзын бас нэг Боинг онгоц сүйрсэн нь дэлхий нийтийг цочирдуулсан. 298 хүний амийг авч одсон онгоц зэвсэгт мөргөлдөөн үргэлгэлжилж байгаа Украины зүүн бүс нутагт сүйрсэн учир ослын шалтгааныг олохын тулд багагүй цаг хугацаа шаардагдаж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо 475 зорчигчтой Севол хөлөг онгоц осолдож живсэн. Инчон хотоос Чежү арлыг чиглэж явсан Севол онгоцонд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш ажилчид зорчиж явсан юм. Ослын улмаас 295 хүн амиа алдаж, есөн хүн одоог хүртэл сураггүй байгаа.
Энэ хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе ард иргэддээ хандан "Ерөнхийлөгчийн хувьд ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйдээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” хэмээн нулимс дуслуулан мэдэгдсэн.
ШОТЛАНДЫН САНАЛ АСУУЛГЫН САНААНД ОРОМГҮЙ ҮР ДҮН
Шотландчууд 300 жилийн дараа анх удаа улс орныхоо хувь заяаг шийдэн, тусгаар тогтнолын төлөөх санал асуулга есдүгээр сарын 18-нд болов.
Санал асуулга дөхөх тусам Их Британчууд багагүй сандарч Хатан хаанаас эхлээд алдартнууд хүртэл салан тусгаарлахгүй байхыг шотландчуудаас хүссэн. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон "Бид хамтдаа нэг том хүчирхэг брэнд. Эндээс Шотландыг салгана гэдэг яг үнэндээ Туид мөрөн /Англи, Шотландын хилийг заагласан урсдаг/-ий усыг Хойд тэнгис рүү цутгах замыг таг хаасантай адил хэрэг болно” хэмээн Нэгдсэн хаант улсын бүрэлдэхүүнээс бүү гараач гэсэн гуйлтыг Шотландын ард түмэнд хаягласан.
Эцэст нь санал асуулгын дүнгээр Шотландын иргэдийн ихэнх нь тусгаар тогтнолыг дэмжсэнгүй. "Үгүй” гэсэн хариултыг сонгогчдын 55 хувь сонгосон бол 45 хувь нь "Тийм” гэсэн хариулт өгчээ. Тус санал асуулгын үр дүн дэлхий нийтийг гайхшралд оруулсан юм.
Ийнхүү үеийн үед үргэлжилж буй Шотландчуудын тусгаар улс болохын төлөө тэмцэл эцэс боллоо. Шотландын асуудал нь дэлхий нийтэд улс төрийн эргэлт авчрах асуудал байв.
ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН ДАВАЛГАА
АНУ. Энэ он гарсаар АНУ-д өнгөт арьстнууд цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан хэргүүд шил шилээ даран гарч, иргэд ч эсэргүүцлээ илэрхийлэн жагссаар байгаа. Шүүхээс цагдаа нарыг гэм буруугүй гэж зарлан ял оноохгүй байгаад иргэд ийнхүү дургүйцэж байгаа бөгөөд наймдугаар сард амиа алдсан Майкл Браун хүү, долдугаар сард амиа алдсан 43 настай Эрик Гарнер, арванхоёрдугаар сард 18 настай Энтонио Мартин нарын хэрэг. Майкл Браун хүүгийн хэрэгтэй холбоотой Фергюсон хотын гудамжнаас эхэлсэн жагсагчдын дуу хоолой АНУ-ын өнцөг булан бүрт хэдийн хүрэв. Уг хэрэгтэй холбоотойгоор Америкийн 170 гаруй хотын иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүллээ.
Хонконг. Хонконгод ардчилсан засаглалыг дэмжигч оюутнуудын жагсаал өрнөөд хэдэн сарын нүүрийг үзээд байна. Хятадын эрх баригчид Хонконгийн удирдагчийг сонгох сонгууль 2017 онд болно. Сонгуульд нэр дэвшигчдийг Хятадын Засгийн газрын тусгай хорооноос батлах тухай шийдвэр гаргаснаа өнгөрсөн наймдугаар сард зарласан билээ. Харин иргэдийн нэг хэсэг үүнийг ардчилалд харш үйлдэл хэмээн үзэж, удирдагчдаа өөрсдөө сонгохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн нь энэ аж.
Бразил. Жагсагчид Бразилийн Засгийн газар 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хэт их зардал гаргасан гэж үзэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэдний ярьж байгаагаар олон тэрбум долларыг ДАШТ-ий зохион байгуулалтад зарцуулахын оронд нийгмийн халамж, орон сууцны асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм. Гэвч тэдний эсэргүүцлийг үл хамааран хөлбөмбөгийн ДАШТ амжиллттай зохион байгуулагдлаа.
Тайланд. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Йинглак Чинаватыг эсэргүүцэгчдийн жагсаал хэдэн сар үргэлжилсэн. Эцэст нь Засгийн газрын дээд албан тушаалыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн талын хүнд өгсөн гэсэн үндэслэлээр Ийнглакийг түлхэн унагаасан юм. Засгийн газраа эсэргүүцэгчдийн жагсаал хэдэн сар үргэлжилж, Ийнглакийг түлхэн унагааснаас үүдэн байдал тогтворгүй байгаа үед тус улсын арми цэргийн эргэлт хийснээ зарлав. Одоо Тайландын Засгийн газрыг цэргийн удирдагч Прают Чан-Оча удирдаж байгаа. Тайландын улс төрийн амьдрал Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан эхэлсэн 2013 оны арваннэгдүгээр сараас хойш зогсоод байгаа. Эрх мэдлийг аваад байгаа цэргийнхэн Тайланд орныг хааш нь хөтлөхийг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна.
АЛАН ХЯДАГЧИД ИДЭВХЖИВ
Исламын улс. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарал Ойрхи дорнод, тэр дундаа "Исламын улс” бүлэглэлийн дайчдад хамгийн ихээр анхаарал хандуулж байна. Тус бүлэглэл энэ оны дөрөвдүгээр сард бослого дэгдээж улмаар Ирак, Сири улсын томоохон хотуудыг эзэлж аваад буй.
Тэд бүрэн эрхт Халифыг бүтээхийг хүсэж байна. Хэдий хүчирхэгжиж байгаа, хэдий Ирак, Сирид байгаа хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулдаг болсон ч Америк сэтгүүлчдийн амийг хөнөөсний дараа АНУ-ын засгийн газар тэднийг газрын хөрснөөс бүрэн арчих том ажилд ханцуй шамлан орсон юм.
Баруун Африкийн Нигери улсын зүүн хойд хэсэгт үйл ажиллагаагаа явуулдаг "Боко Харам” алан хядах бүлэглэл энэ жил дэлхий нийтийн анхаарлыг татав. "Боко Харам" гэдэг нь тус улсын хауса хэлээр "Өрнөдийн боловсрол хориотой" гэсэн үг бөгөөд тэд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм. Тус бүлэглэлийн дайчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Чубок тосгоны охидын дунд сургуулийн дотуур байранд халдаж, 300 гаруй сурагчийг барьцаалсан. Нигерийн 200 гаруй сурагч охин одоог хүртэл суллагдаагүй л байна.
Тэднийг суллуулахаар олон улс кампанит ажил өрнүүлсээр байгаа ч охид өнөө хэр нь барьцаалагдсан хэвээр байна.
ИХ СПОРТ
Сочигийн өвлийн олимп
Хүн төрөлхтөний эв нэгдэлийн бэлгэдэл болсон өвлийн олимпийн 22 дахь удаагийн наадам хоёрдугаар сард ОХУ-ын Сочи хотноо болсон. Тус спортын их наадамд 88 орны 2500 тамирчин 15 спортын 98 төрөлд өрсөлдөв.
Орчин цагийн олимпийн түүхэнд байгаагүй их зардал гаргаж, сүр дуулиантай эхэлсэн энэ олимпийн хаалт ч мөн амжилттай өндөрлөв. Олимпийн түүхэнд хамгийн их хэл ам дагуулсан өвлийн 22-р наадам алан хядагчдын зүгээс заналхийлэлд өртөж байсан ч маш амжилттай зохион байгуулагдлаа.
Хөлбөмбөгийн ДАШТ.
Цэнхэр гарагийн хүн төрөлхтөнийг хэмжээлшгүй их баяр цэнгэлд умбуулах, нэгэн дээвэр доор нэгтгэх тэр мөч энэ зун тохиосон билээ. Энэ бол Бразил улсад зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ. Энэ жилийн ДАШТ-ий хамгийн дуулиантай үйл явдал зохион байгуулагч Бразил Германы шигшээ багт 1:7-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн хэрэг байлаа. Тус дэлхийн аваргад түрүүлж, зургаа дахь цомоо хүртэх бразилчуудын мөрөөдөл энд хүрээд өндөрлөсөн юм. Бело Хоризонте цэнгэлдэхэд цугларсан 70 мянган фанат төдийгүй тус тоглолтыг цэнхэр дэлгэцээр үзсэн бүх л хүмүүс тэр дундаа Бразил орон тэр чигээрээ шоконд орсон. 54 жилийн өмнө нутагтаа зохиолн байгуулсан шигшээ тоглолтод Уругвайд хожигдсон Бразилчууд энэ удаа түүнээс ч илүү гашуун ялагдлыг амссан юм.
АЛДАРТНУУДЫН ҮХЭЛ
АНУ-ын нэрт жүжигчин Робин Уильямс 63 насандаа таалал төгслөө. Тэрбээр Калифорнид байх гэртээ бүтэж үхсэн байдалтай олдсон. Шүүх эмнэлэг жүжигчний үхэл гадны нөлөөгүй хэмээн мэдэгдэж, амиа хорлолт гэсэн юм. Учир нь жүжигчин сүүлийн үед санхүүгийн хямралд ороод байжээ.
Холливуудын жүжигчин Робин Уильямс өөд болсон нь дэлхий нийтийн кино сонирхогчдын сэтгэлийг эмзэглүүлсэн. Жүжигчний үхэлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас эхлүүлээд дэлхий нийтээрээ эмгэнэл илэрхийлсэн юм.
"Зуун жилийн ганцаардал” зохиолоор нь бидний сайн мэдэх Колумбын алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркес 87 насандаа Мексикийн нийслэл Мехико хотод хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Суут төлөөлөгч Габриэль Гарсия Маркес биеийн байдлын улмаас сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнд оролцох нь багасч, гэртээ байнгын асаргаа сувилгаа хийлгэж байжээ.
Шидэт реализмыг утга зохиолд анх түгээн дэлгэрүүлсэн испани хэлт агуу зохиолч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд жирийн уншигчдаас эхлээд дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд, Латин Америкийн алдартнууд бүгд эмгэнэн гашуудав.
http://news.gogo.mn/r/152939
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||