Өнгөрсөн онд 27732, энэ онд 30810 хүнд хүрч үйлчилжээ.
2014 онд лекцийн, оролцоот, аялалын гэсэн хэлбэрийн сургалтад нийтдээ 30810 хүн хамарчээ. Тус төв нь ард иргэд, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох чиглэлээр сургалт сурталчилгаа явуулдаг бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд сургалт-аялал, үзэсгэлэн, семинар, хурал зөвлөгөөн, чуулга уулзалт, ярилцлага тогтмол явуулдаг байна. Эдгээрээс өөрийн байрандаа 19.873 хүн, аялалын хэлбэрээр 107 хүн, хөдөө орон нутагт 10830 хүн хамарчээ. Төв аймгийн Лүн, Эрдэнэ сум, Архангай, Дорноговь аймаг болон нийслэлийн алслагдсан дүүргийн нэг Багануур дүүрэгт очин сургалт явуулжээ.
Төлөвлөгөөт сургалтуудаас гадна Сав газрын захиргаад, Тусгай хамгаалалтын газар нутгийн захиргаа, Байгаль хамгаалах сан, Богд хан уулын хамгаалалтын захиргаа, Монголын байгаль орчны иргэний зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж хурлын танхим, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр ханган ажиллажээ.
Ж.Болор
montsame