- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Пибоди Энержи” таван толгойд шалгарч чадаагүйгээс шалтгаалж “Мянганы сорилтын сан”-гийн хөрөнгө оруулалт зогсох уу?
АНУ-ын Засгийн газраас хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлдэг Мянганы
сорилтын сангийн төсөлд Монгол Улс 2008 оноос хамрагдаж энэ хугацаанд
нийтдээ 2706.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Америкийн ард түмнээс
буцалтгүй тусламжаар бидэнд олгосон байдаг. Энэ мөнгөөр Монгол Улс
нийтдээ 6 багц төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Монгол орны нийгэм, эдийн
засгийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан гэдэгтэй хэн ч
маргахгүй.
Тодруулбал
уг сангийн хөрөнгөөр Монголчууд аймгийн төвүүд, Улаанбаатар хотын
дүргүүдэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй болж, умайн
хүзүүний хавдар, чихрийн шижин өвчнийг эрт оношлох технологийг
нэвтрүүлж, эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаж, түргэн
тусламжийн машинуудаа шинэчилж, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай
28 төрлийн тоног төхөөрөмжтэй болж чаджээ. Мөн утаагүй зуух төслийг
Улаанбаатарт хэрэгжүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад далайд туслын
төдий ч атугай хувь нэмэр болсон.
Уг төсөл хөрөнгө оруулалт тийм ч амархан Монголд орж ирээгүй багагүй саад бэрхшээлийг туулсан юм. Монгол Улсын Засгийн газар энэхүү том хөрөнгө оруулалтаар дэд бүтцийнхээ томоохон асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж Монголын төмөр замд хөрөнгө оруулахаар болсон ч үүнийг хувь нийлүүлэгч Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй.
Төслийн хөрөнгөнөөс 188 сая ам.долларыг УБТЗ-ын техникийн шинэчлэлд зориулахаар төлөвлөчихсөн байсан. Гэтэл "РЖД”-ийн ерөнхийлөгч В.И. Якунин Монголд ирж, "Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэсэн алдарт афоризмаа хэлээд төслийг зогсоолоо. Уг нь хуучирч, хоцрогдсон зүтгүүр, вагонтай, 15000 ажилтантай УБТЗ нэг удаадаа сэхэл авах байсан. Төсөл буцаж Монголын Засгийн газар төрд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй УБТЗ-ын дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэх өрөнд унасан юм. Оросын Засгийн газар мөн адил 125 сая ам.доллараар УБТЗ-ын дүрмийн санг баяжуулах үүрэг хүлээсэн ч нэг бүр нь дунджаар гурван сая 850 мянган ам.долларын үнэтэй 37 зүтгүүр, мөн замын сэв шалгагч вагон зэргийг өгсөн. УБТЗ-д шахаа хийсэн гэсэн үг.
Ийнхүү багагүй бэрхшээлийг туулж Мянганы сорилтын сангийн төсөл Монголд амжилттай хэрэгжсэн түүхтэй.
Тэгвэл АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад хоёр дахь удаагаа Мянганы сорилтын сангийн төслийг хэрэгжүүлэхээр болсноо Монголын талд мэдэгдсэн билээ. Төслийн хүрээнд өмнөхөөсөө дөрөв дахин том буюу 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж эх сурвалжууд мэдээллэж байсан.
Тэгвэл таван толгойн сонгон шалгаруулалтанд АНУ-ын "Пибоди Энержи” компани шалгарч чадаагүйгээс шалтгаалж Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт зогсож магадгүй болсон гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. "Пибоди Энержи” компани бол Засгийн газартаа хүчтэй лобби үзүүлж чаддаг дэлхийн уул уурхайн аварга компани юм. Магадгүй Мянганы сорилтын сангийн том амлалт "Пибоди Энержи”-д үзүүлж байсан дэмжлэгийн нэг хэлбэр байсан ч байж болох юм.
Тавантолгойн төслийн шалгаруулалтанд "Шинхуа энержи, Сумитомо, Энержи ресурс” компаниудын консерциум, нөгөө талаас "Пибоди энержи” гэсэн хоёр компани л оролцсон. Засгийн газар нэлээд хатуу нөхцөлүүдийг тавьсан бөгөөд нүүрсний зах зээл унасан өнөө үед тэдгээр нөхцөлүүдийг хүлээж авах бядтай хөрөнгө оруулагчид эдгээрээс өөр байгаагүй гэдэг.
Тэгвэл "Пибоди Энержи” ч мөн шалгаруулалтанд нэлээд хайнга, дээрэнгүй хандсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. "Танай Улсад манай компани орж ажиллах нь нэр төрийн хэрэг, танай гурав дахь хөршийн бодлоготой тохирно, төмөр зам, боловсруулах үйлдвэр гэх мэт бусад асуудлаар үүрэг хүлээж чадахгүй, явцын дунд ярилцаж болох л юм...” гэх мэтээр нэлээд өндөрөөс дугарсан учраас хөрөнгө оруулалтын гэрээг нөгөө талтай байгуулахад хүрсэн байна.
Харин үүнээс шалтгаалж АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж зогсох, үгүйдээ мөнгөн дүн нь багасах бодитой нөхцөл бий болсон гэдгийг эх сурвалж мэдээллэх боллоо.
24tsag.mn

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани