- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Туяа: "Алтан Дорнод Монгол" компанийн лицензийг хууль зөрчин сунгасан
Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Д.Туяа гэгч "Алтан Дорнод Монгол”
компанийн хууль зөрчсөн үйлдлийн талаар хэвлэлийнхэнд мэдээллээ.
Дашинчилэн сумын иргэд 2014 оны 3 дугаар сард уг асуудлаар хэвлэлийхэнд
хандаж байсан. Мөн хууль хүчний байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчид
хүртэл хандаж байжээ.
Гэвч хууль хүчний байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүрсэн байгаа юм. Тиймээс есөн сарын дараа дээрх байгууллагуудад дахин хандахаар болсон талаар иргэн Д.Туяа мэдэгдлээ. Түүнээс "Алтан Дорнод Монгол” компанийг хуулийн аль заалтыг зөрчсөн хэмээн шүүхэд өгөхөөр болсон талаар тодрууллаа.
-"Алтан Дорнод Монгол” компани яг ямар хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа вэ?
- "Алтан Дорнод Монгол” компанийн хайгуулийн "3828 А” лиценз нь Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5 дахь заалтыг зөрчин сунгагдсан байгаа юм.
Алтан Дорнод Монгол компанийн 3828А лиценз нь Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5 дахь заалтыг зөрчин сунгагдсан байгаа юм.
/21.1.5.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;/
Ашигт малтмалын тухай хуульд хайгуулийн лицензийн гурван жилийн хугацаанд олгоод дахин хоёр удаа сунгах тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэг компани хайгуулийн лицензийг есөн жилийн хугацаанд эзэмших боломжтой. Тэгвэл "Алтан Дорнод Монгол” компанийн лиценз 2001 онд олгогдсон байдаг бөгөөд үүнээс үзэхэд 2010 онд дуусгавар болох ёстой байж. Гэвч хууль зөрчиж "Алтан Дорнод Монгол” компанийн лицензийн хугацааг сунгасан байгаа юм. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5 дахь заалтыг үндэслэн шүүхэд хандаж байгаа юм.
-Уг асуудлаар өмнө буюу 3 дугаар сар хууль хүчнийхэнд хандаж байсан гэсэн. Тэднээс ямар хариу ирсэн бэ?
- Цагдаа, шүүх, прокурор, тагнуул, мэргэжлийн хяналт гээд хандаагүй газар байхгүй. Гэвч асуудлын дагуу ямар ч хяналт шалгалт хийгдсэнгүй. Мөн аймгийн шүүх уг асуудлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт удаа дараа хандсан боловч ямар ч хариулт өгөөгүй. АТГ-т хууль зөрчсөн компанийг албан тушаалтнуудтай, нотлох баримттай нь хамт өгсөн боловч харин хэргийг шалгуулах гэж өгсөн нэхэмжлэгчийг АТГ-ын мөрдөн байцаагч заналхийлж, дарамт үзүүлсэн тохиолдлууд бий.
- "Алтан Дорнод Монгол” компанийн хайгуулийн лицензийг хэзээ, хэр хугацаатай сунгасан байдаг вэ?
- Лицензийг сунгасан хугацаа нь 2012 оны 6 дугаар сарын 21-ны өдөр байгаа юм. Энэ өдөр иргэд, улс нийтээрээ сонгуулийн уур амьсгалтай байсан. Харин энэ үеийг ашиглаж тухайн үеийн буюу С.Батболдын Засгийн газар "Алтан Дорнод Монгол” болон нэр бүхий 15 компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж өгсөн байгаа юм.
"Алтан Дорнод Монгол” компани лиценз 2010 он дуусгавар болсон. Тэгвэл хууль зөрчин дөрвөн жилийн хугацаагаар лицензийг нь сунгаж өгсөн байгаа юм.
- Энэхүү хууль зөрчсөн үйлдлээс болж байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдлууд байна уу?
-"Алтан Дорнод Монгол” компани Төв аймгийн нутаг дэвсгэрт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Архангай аймагт гол ус сүйдсэн, хохирлын хэмжээ тогтоогдсон, тогтоогдоогүй гээд олон асуудлууд бий. Одоо ч хохирлын асуудлууд шүүхийн шатанд яригдсаар байгаа шүү дээ.
Булган аймгийн Дашинчилэн суманд олборлолт хийж эхлээгүй байгаа гэж та ярилаа. "Алтан Дорнод Монгол” компани одоогоор танай нутагт ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Олборлолт хийхийн тулд орон нутгийн иргэдийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. "Алтан Дорнод Монгол” компанийн албан тушаалтнууд энэхүү үйл ажиллагаанд л анхаарлаа хандуулж байна. Иргэдийн саналыг авахын тулд бэлэг сэлт тарааж байна. Мөн хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан. Харин иргэдийн хувьд газар нутгаа ухуулахгүй гэдэгт санал нэгтээ байгаа.
Өмнө нэг компани ирээд манай сумын нутгийг сүйдээд яваад өгсөн. Одоо "Алтан Дорнод Монгол” компани хууль бусаар лизенцээ сунгуулаад ухах гээд дайраад байна. Тиймээс л тус компанийн 3828А лицензийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхгүй гээд байгаа юм. Уг нь шүүхийн шийдвэрээр лизенцийг нь битүүмжилсэн байсан.
- "Алтан Дорнод Монгол” компанийн лицензийг битүүмжилсэн байхад үйл ажиллагаагаа явуулсаар байсан гэдгээ тайлбарлахгүй юу?
-"Алтан Дорнод Монгол” компани нь татварын өртэй учраас шүүхийн шийдвэрээр бүх лиценз нь битүүмжлэгдсэн. Өнөөдөр жирийн нэг иргэн зээлээ төлж чадахгүйд хүрвэл барьцаанд тавьсан эд зүйлсийг нь шүүхийн шийдвэрээр худалдан борлуулж, бусдын хохирлыг барагдуулдаг. Гэтэл "Алтан Дорнод Монгол” компани бүх лиценз битүүмжлэгдсэн байхад ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан билээ. Эндээс Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг Үндсэн хуулийн заалт мөрдөгдөхгүй байгаагийн тод жишээ болж байна.
- Зөрчилтэй бол улс лицензээ эргүүлэн татахад нэг их асуудал байхгүй биз дээ?
-Лицензийг татаж авдаг ганц л шалтгаан байдаг. Тэр нь юу вэ гэхээр есөн жилийн хугацаанд нөөцөө бүрэн тогтоогоогүй, Ашигт малтмалын газартай ашиглалтын өмнөх гэрээ хийгээгүй тохиолдолд лицензийг улс татаж авах эрхтэй.
Гэтэл "Алтан Дорнод Монгол” компани есөн жилийн хугацаанд лиценз эзэмшиж байгаад дахин дөрвөн жилээр хугацаагаа сунгуулж байгаа нь ямар нэгэн зөрчил байгааг хэлж байна.
Үүнээс гадна Улс орны эдийн засаг хямарсан гэдэг шалтгаанаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, хураагдсан лицензүүдийг сунгах, эзэмшүүлэх асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ бүх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарлаа хандуулна гэж найдаж байна.

Ами
Olloo.mn
Olloo.mn
Д.Туяа: "Алтан Дорнод Монгол" компанийн лицензийг хууль зөрчин сунгасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани