Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн хийн худалдааны үнэ

Эрчим хүчний эх үүсвэрийн нэгэн томоохон түүхий эд бол байгалийн хий юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах, арилгах шалтгаанаар байгалийн хийн хэрэглээг улам бүр нэмэгдүүлэх хандлагатай байгаа. Тухайлбал, БНХАУ хийн хэрэглээгээ 2030 он гэхэд 300 тэрбум метр кубд хүргэх төлөвлөгөөтэй байна. Дэлхийн байгалийн хийн батлагдсан нөөц 187.3 их наяд метр куб бол үүнээс 48.7 их наяд метр куб буюу хамгийн их нөөц нь ОХУ-д ноогддог ба Иран 33.6 их наяд метр куб, Катар 25.1 их наяд метр куб байгалийн хийн нөөцөөрөө удаах байруудад (Зураг 1) орж байна. 

 

Эдгээр байгалийн хийн нөөцөөр тэргүүлэгч орнууд нь хийн экспортын гол тоглогчид бол импортын хийн хэмжээгээр Европын холбооны улсууд хамгийн их буюу жилд 420.6 тэрбум метр куб, Герман 99.6 тэрбум метр куб, Япон 98.0 тэрбум метр куб хийгээр тэргүүлэх орнууд (Зураг 2) болж байна.

Улс хоорондын байгалийн хийн худалдааны хэлэлцээрт хийн үнэ тохиролцох нь хамгийн хүнд ажил байдаг ба энэ нь хий олборлох, тээвэрлэх дэд бүтэц бүтээн байгуулахаас ч урт удаан хугацаа шаардах тохиолдлууд гардаг. Учир нь хийн худалдааны гэрээг урт хугацаагаар буюу 20-30 жилд мөрдөхөөр байгуулдаг тул гэрээнд туссан хийн үнэ худалдагч болон худалдан авагч талуудыг ирээдүйд ашигтай эсвэл алдагдалтай байхыг тодорхойлно.

Саяхны жишээ гэхэд 2014 оны 5 дугаар сард ОХУ ба БНХАУ хооронд хийгдсэн 400 тэрбум ам.доллларын хийн худалдааны гэрээ байгуулах хэлэлцээр арав орчим жил үргэлжилсэний эцэст батлагдав. Хэлэлцээр сунжирсан гол шалтгаан нь гэрээнд тусгах хий нийлүүлэх, худалдан авах үнийг тохирох асуудал байсан байна. Нэгэнт урт хугацааны гэрээ байгуулагдсан тул талууд 75 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 4000 км урт хий дамжуулах хоолойг 4 жилийн дотор барьж байгуулах ба 2018 оноос эхлэн жилд 38 тэрбум метр куб байгалийн хийг 30 жилийн туршид ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх юм. Энэхүү урт хугацааны гэрээнд 1000 метр куб хийн үнэ Хятадын хил дээр 350 ам.доллар байхаар тохиролцсон байж болох талаар мэдээлсэн.

Олон улс хооронд байгалийн хий худалдах, худалдан авах зах зээлийн үнийг тогтоохдоо өртөгт суурилсан, эсвэл нэт-бак /net-backprice/ аргачлал ашигладаг ба өнөө үед нэт-бак үнийн томъёог өргөн ашиглах болсон байна.

Байгалийн хийн үнэ тогтоох нэт-бак аргачлалыг 1960-аад онд Голланд улсын засгийн газар хямд олборлосон хийгээ экспортолж өндөр ашиг олох зорилгоор анх боловсруулан хэрэглэж эхэлсэн байдаг. Энэ үйл явц нь Голландын хувьд бусдаас хямд үнэтэй хий экспортолсоноор эдийн засгийн гайхамшигтай сэргэлт авчирсан бол бусад хий экспортлогчдыг сөхрүүлэх шалтгаан болжээ. Гэхдээ уг гэнэт баяжилт нь тухайн улсын төдийгүй олон улсын эдийн засгийн практикт "баялгийн хараал”, "Голланд өвчин” гэх нэр томъёог оруулж ирсэн түүхтэй.

Голландын нэвтрүүлсэн нэт-бак аргачлалын онцлог нь үндэстэн дамнасан хий экспортлогч хэдэн корпорацийн ашигладаг уламжлалт өртөгт суурилсан буюу хий олборлох, тээвэрлэх гэх мэт зардлууд дээр ашгаа нэмж тогтоодог монополь үнээс хямд буюу бусад хямд эрчим хүчний эх үүсвэрүүдтэй уяж, тухайлбал газрын тосны үнэтэй өрсөлдөхүйц уян хатан үнэ тогтоох болсноор хийн худалдааны олон улсын зах зээлд цоо шинэ дүрэм тогтоожээ. Улмаар байгалийн хий экспортлогчид хий олборлох, үйлдвэрлэх технологидоо шинэчлэл хийж өртгөө бууруулах, Голландын экспортын хийн үнэтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхээс өөр аргагүй болсон байдаг. Нэт-бак аргачлалаар хийн үнийг тогтоох болсоноор эцсийн хэрэглэгч газрын тос эсвэл байгалийн хий худалдан авах сонголт хийх боломжтой болсон баулмаар эрчим хүчний түүхий эдийн зах зээл илүү либералчлагджээ.

Европт хий худалдах урт хугацааны гэрээнд түгээмэл ашиглагддаг үнийн нэт-бак томъёо нь байгалийн хийтэй өрсөлдөгч хоёр эсвэл хэд хэдэн төрлийн түлшний үнэтэй холбон зохиогдсон байдаг. Жишээ нь:

 

Pm=Po + 0.60*0.80*0.0078*(LFOm-LFOo)+0.40*0.90*0.0076*(HFOm-HFOo).

Энэхүү томъёонд m сарын турш хүчинтэй байх хийн үнэ Pm нь эхний o-сарын хийн үнэ Po болон авч үзэж буй о, m-р сарууд дахь өрсөлдөгч хоёр төрлийн түлшний (LFO, HFO) үнээс бүрдсэн байна. Байгалийн хийн өрсөлдөгч LFO(light fuel oil)ба HFO (heavy fuel oil) түлш тус бүрийн зах зээлд хийн эзлэх сигментийн хувь 60% ба 40%, хийн эцсийн үнээс худалдагч, худалдан авагчийн хооронд хүлээх эрсдэл ба ашгийн хувь тус тус 80%, 90% ба түлшний үнийн нэгжийг хийн үнэд шилжүүлэхэд ашиглагдах факторууд нь 0.0078 ба 0.0076 болно.

Газрын тос, байгалийн хийн нөөцөөр хомс Азийн зах зээлд байгалийн хий худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнд хийн үнэ тогтоох нэт-бак аргачлал нь P=S*JCC+Cхэлбэртэй томъёогоор илэрхийлэгддэг. Энд JCC (JapanCustom-cleared Crude буюу Japan Crude Cocktail) нь Япон улсын засгийн газраас сар бүр зарладаг Японд тухайн сард импортлогдсон тодорхой нэр төрлийн газрын тосны түүхий эдийн хэмжээ, үнээс хамааруулан тооцож зохиосон индекс юм. Харин С нь ихэвчлэн тээвэрлэлтийн өртөгөөс хамаарсан тогтмол тоо байна. Уг томъёонд хийн эцсийн үнийг тогтоох чухал фактор нь S-муруй бөгөөд хийн үнэ түүхий тосны зах зээлийн үнээс хэрхэн хамаарахыг тодорхойлно. Зураг 3. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн үнэ 1000 метр куб нь 350 ам.доллар байхаар зарлагдсан ч энэ нь 30 жилийн туршид тогтмол байх тоо биш юм. Үнэ тогтоохдоо P=S*JCC+C томъёог ашигласан гэж үзвэл JCC индекс буюу нэг баррель түүхий тосны үнэ 100 ам.доллартой (100$/bbl) тэнцүү, 1000 метр куб хийг 100 км-т дамжуулах тээвэрлэлтийн өртөг 4 ам.доллар (ихэвчлэн 4$ гэжтооцдог) тус тус гэж үзвэл 350=S*100+40*4 буюу S=1.9 болно. Өөрөөр хэлбэл зах зээл дээр түүхий тосны үнэ (JCC) өөрчлөгдөхөд байгалийн хийн үнэ түүнээс S хэмжээгээр хамаарч өөрчлөгдөх юм. Эндээс харахад газрын тосны үнэ 100$/bbl байхад тээвэрлэлтийн зардал 160$ ба 1000 метр куб хийн өөрийн үнэ 190$ байна. Хэрэв газрын тосны үнэ 120$/bbl болж өсвөл, эсвэл 80$/bbl болж буурвал Оросын хийн үнэ Хятадын хил дээр 388$ эсвэл 312$ болж тус тус өөрчлөгдөх юм.

Хийн үнийн томъёонд бас нэгэн чухал нөхцлийг тохирох шаардлагатай байдаг байна. Учир нь газрын тосны үнэ зах зээл дээр огцом унасан эсвэл өссөн тохиолдолд худалдагч, худалдан авагч талын аль нэг нь хэт алдагдалд орох, нөгөө нь төдий хэмжээгээр хэт өндөр ашиг олох нөхцөл үүсдэг. Энэ хүндрэлээс зайлах зорилгоор үнийн томъёонд ашиглагдах JCC индексийн хэлбэлзлийн доод /min/ ба дээд /max/ хязгаарыг тогтоож, тухайн цэгүүдээс эхлэн хийн үнийн өөрчлөлтийн хурд S-муруйн утгаас хамааран саарна. Дээрх жишээнд (Зураг 4.) JCC индексийн доод хязгаар 15$/bbl, дээд хязгаар 30$/bbl байхаар тус тус тогтоосон байна.

Эндээс харахад улс орнуудын хооронд хий худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахад тохиролцох нэгэн чухал хэсэг нь хийн үнийн томъёо буюу томъёоны S, C, min, max факторуудыг хэрхэн тооцоолохаргачлалын тухай асуудал юм.

Европ, Азид байгалийн хий худалдах, худалдан авах урт хугацааны гэрээнд хийн үнийг газрын тосны үнэтэй холбон (gas-to-oil) тогтоодог бол АНУ-дхийн хаабууд дээрх үнийг харьцуулсан (gas-to-gas price) байдлаар тогтоодог байна.

Эцэст дүгнэхэд, тэртээ 1960-аад онд Голланд улсын байгалийн хийн зах зээлд нэвтрүүлсэн инновац нь тухайн үеийн хий олборлолтын компаниудад технологийн эрс шинэчлэл хийх шалтгаан, дэлхийн эрчим хүчний зах зээлд үнэ, ханшийн нэн таатай нөхцөл бүрдүүлэх өрсөлдөөн, хий экспортлогчид ашигаа эрс нэмэгдүүлэх хувьсгалт өөрчлөлт болж чаджээ.

Монгол улс хүрэн нүүрсний асар их нөөцөө ашиглан шатдаг хий үйлдвэрлэх, улмаар байгалийн хийн экспортлогч орон болох цаг удахгүй ирэх болтугай. 

И.Цэрэн-Онолт
Байгалийн хийн худалдааны үнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани