- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Энэ жилийн хамгийн чухал 10 эрдэм шинжилгээний ололтууд
Science сэтгүүлээс жил бүр шинжлэх ухааны хамгийн чухал ололт, нээлтийн жагсаалтыг гаргадаг билээ. Бид танд 2014 оны топ 10 нээлтийг хүргэж байна. Эдгээр нээлтүүд мөнхийн залуу байхын тулд хүний цус уудаг цус сорогчдын домог, мутант хүн бий болгосон эрдэмтэн, роботууд ухаан ордог, хоорондоо хуйвалдаж хүмүүсийг хяддаг кинонуудийг өөрийн эрхгүй санагдуулж байна.
10 дахь байранд: X ба Y нуклейтид
Өмнөд Калифорнийн лабораторийн эрдэмтэд амьд организмын буюу E. Colli
бактерийн ДНК-д өөрчлөлт хийн адэнин, гуанин, цитозин, тиамин гэсэн
4 нуклейтид дээр X, Y гэсэн 2 хиймэл нуклейтид залгаж чаджээ. Одоогоор
уг нуклейтид ямар ч байдлаар кодлогдоогүй хоосон боловч ирээдүйд эмийн
үйлдвэрлэлд маш чухал үүрэг гүйцэтгэхээс гадна амьд организмийн ДНК-д
өөрчлөлт оруулснаар урьд нь байгаагүй чадварыг суулгаж өгөх тал дээр бас
ажиллах боломж олгож байна.
9-р байранд: CubeSat
CubeSat буюу дөрвөлжин хиймэл дагуул нь маш жижиг, хэдэн мянган америк
долларт л бүтчихдэг, зураг авч мэдээлэл дамжуулдаг бага оврын хиймэл
дагуулууд юм. Энэ жил л гэхэд 75 ширхэгийг сансарт тавьсан байна.
Тавьсан гэж хэлэхийн учир нь тэднийг жирийн сансрын хөлөгт дайгаад
явуулахаас гадна сансарын станцын хаалгаар гаргаад л түлхчихэд
хангалттай. Тэднийг бүтээхэд хэдэн сая доллар зарцуулахгүй учир тэднийг
эрсдэлтэй нээлтэнд ашиглахад нэн тохиромжтой, эвдэрч гэмтсэн, алга
болсон тохиолдолд төвөггүй шинийг хийгээд явуулчихна.
8-р байранд: Хиймэл сэтгэл хөдлөл
Inception гэж кино үзсэн үү, уг кинон дээр хүний тархинд мэдээлэл
суулгадаг, тэгвэл энэ нээлтийг эрдэмтэд түрүү жил хийсэн бөгөөд тусгай
лазерийн туяагаар хулганы ой тогтоомжинд байсан мэдээллийг арилгаж өөр
мэдээлэл суулгасан байна. Энэ жил тэгвэл уг ололтыг бүүр цаашлуулж
сэтгэл хөдлөлийн мэдээлэл суулгаж өгч чадсан юм. Өөрөөр хэлбэл урьд нь
хадгалж байсан таагүй сэтгэгдлийг таатай сэтгэгдлээр солих гэх мэт.
Хүний сэтгэлд хурсан шок мэтийг ул мөргүй арилгах эмчилгээ хийх өдөр
өдий байгаа ч хүний оньсого шиг ой тогтоомж тайлагдаж эхэллээ.
7-р байранд: Инсулин ялгаруулагч хиймэл эс
Stem cell буюу үндсэн эс нээж олсноос хойш эрдэмтэд уг эсийг ашиглан янз
бүрийн өвчин анагаахад арга ухаанаа дайчилж ирсэн билээ. Тэгвэл энэ жил
тэд хүний арьснаас үндсэн эс гарган авч түүнийгээ нойр булчирхайнаас
гардаг β эс болгон хувиргаж чаджээ. Уг эс нь инсулин
ялгаруулдаг бөгөөд инсулины дутагдалд ордог сахарын өвчтэй хүмүүсийг
эмчлэхэд ашиглаж болох ажээ. Харин одоо хүний биеийн эсэргүүцэл уг эсийг
устгахыг болиулж чадах л үлдлээ.
6-р байранд: Хүмүүн төрлөхтний орчин үеийн ур чадвар зөвхөн Европоос гаралгүй.
Индонезийн Сулавеси арал дээр байдаг Марос агуйд эртний хүмүүсийн зурсан
гахай-бугын зураг байдаг билээ. 10,000 жилийн настай гэж үзэж байсан
эдгээр зургууд 4 дахин эртний бөгөөд Европт байдаг Шове агуйн зурагтай
адил настай болохыг энэ жил эрдэмтэд нээж олжээ. Энэ ололт нь бидний
төсөөлж байсан түүхийг эргүүлж байна. Эрдэмтэд "Африкд амьдарч байсан
хүмүүс 78,000 жилийн тэртээ геометрийн дүрс зурсан байдаг ч өөр эд
зүйлсийг дүрслэн зурах чадварыг 35,000-39,000 жилийн тэртээ Европт
амьдарч байсан хүмүүс эзэмшиж эхэлсэн, тэр шинэ чадвар нь орчин үеийн
хүмүүс бий болоход маш том түлхэц болсон” гэж үзэж байсан бол одоо Африк
тивээс тийм орчин үеийн чадвар эзэмшсэн хүмүүс тархан суурьшсан байх
магадлалтай эсвэл бүр хүмүүс нэгэн зэрэг энд тэнд оюун ухаан, ур
чадварын хувьд дэвшин дээшилсэн болж таарах нь ээ.
5-р байранд: Хүний тархи шиг ажилладаг компьютерийн чип
Энэ жил IBM болон зарим компанийн компьютерийн инженерүүд нийлэн хүний
тархитай хамгийн ойролцоо очих компьютерийн чип зохион бүтээжээ. Жон вон
Ньюманн анх зохион бүтээсэн чипийн загвараар одооны чипнүүд бүтдэг
бөгөөд тоон, үгэн өгөгдлүүдийг ашиглан тооцоолон бодох чадвар өндөртэй.
Гэвч тэд дуун, дүрсэн гэх мэт маш их хэмжээний өгөгдлийг боловсруулж
тооцоолох чадвараар дутмаг. Тэгвэл IBM-ийн энэ жил зохион бүтээсэн
TrueNorth чип нь хүний тархины 100 тэрбум эс, 100 триллион синапстай
дөхөж очихгүй ч гэсэн 5.4 тэрбум транзистор, 256 сая синапсаас бүтсэн
анхны чип боллоо. Тус компани хэд хэдэн эдгээр чипийг нийлүүлэн улам
хүчтэй систем гаргах гэж ажиллаж байна. Ирээдүйд хүний тархи шиг
компьютерийн процессорууд дүрсийг шууд мэдээлэл болгон хувиргаж байгаль
орчны мониторинг гэх мэт салбарт маш их өөрчлөлт авчрах магадлалтай
боллоо.
4-р байранд: Хамтран ажилладаг роботууд
Урьд нь роботууд хүнтэй хамтарч ажиллан, хэлсэн даалгавар өгсөн дохио
зангаар удирдуулж хөдөлдөг байсан бол одоо өөр шигээ роботын үйлдэл
дээрээс удирдамж аван ажиллаж чаддаг болжээ. Нэг жишээ хэлбэл зоосон
мөнгөний хэмжээтэй 1000 робот хоорондох зайгаа мэдрэн бөөндөө алхаж,
эргэлдэн, үг, дүрс үүсгэж чаджээ. Мөн өөр нэг тохиолдолд 10 нисдэг робот
бие биедээ сигнал дамжуулан нисэж, бие биетэйгээ мөргөлдөхгүй зайгаа
мэдрэн янз бүрийн үзүүлбэр үзүүлжээ. 3 дах хэсэг бүлэг роботууд бас
хоорондоо мэдээлэл солилцон хялбархан байгууламж барьж босгожээ.
3-р байранд: Залуужуулах серум
Энэ жил эрдэмтэд залуу хулганы цусаар хөгшин хулганы тархи, булчинг
залуужуулж чаджээ. Үүнийгээ аль хэдийнэ хүн дээр туршаад эхэлсэн бөгөөд
хамгийн эхэнд 18 Альцхаймерын өвчтэй настнуудад залуу хүний цус сэлгэн
үр дүнг хянан байгаа юм байна.
2-р байранд: Шувуу бол нисдэг динозавр
Эволюци судалдаг эрдэмтэд динозавраас шувуу үүссэн гайхамшигт үүслийн
арга явцыг энэ жил нарийвчлан тодорхойлжээ. Зарим динозаврууд биеийн
халууныг гадагшлуулахгүй байх мөн балансаа олохын тулд өдтэй байсан ба
яваа яваандаа шувууны шинж илэрч хөл биений яс жижгэрснийг эрдэмтэд 20
жил шувуу, динозаврын чулуужсан олдвор дээр ажилласны эцэст нотолжээ.
1-р байранд: Розетта даалгавар
Энэ жил бидэнд Ангараг гаригаас цаана, холын тэртээ орших
67П/Чурюмов-Герасименко нэртэй сүүлт одон дээрээс авсан эх дэлхийнхээ
зургуудыг үзэх завшаан тохиосон. Эдгээр зургуудыг Philae газардагч 57
цагийн турш авч явуулаад унтарсан билээ. Philae тооцоолсон газраас өөр
сүүдэрлэг газар хажуу талаараа газардан нарны туяа хүрэхгүйгээс болж 57
цагийн дараа цэнэг нь дуусан унтарчээ. Twitter дээр хөөрхий түүний
Philae2014 нэртэй аккаунт байгаа бөгөөд тэндээс та түүний авсан
зургуудыг үзэж болох юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||