- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмрийн хүдрийн зах зээл хомсдолд орж мэдэх нь
Төмрийн хүдрийн үнэ унаж байгаагаас энэ оны сүүлийн хагас жилд 22 уурхайн ажил зогссон буюу хойшлогдсон байна. Ингэснээр ирэх жилүүдэд дэлхийн зах зээлд нэмэгдэх байсан нийт 140 сая тоннын хүчин чадал жагсаалтаас гарч байгааг "Bloomberg Intel-ligence''-ийн шинжээч Кеннет Хоффман хэлжээ. Энэ нь өнөөдөр зах зээлд үүссэн төмрийн хүдрийн илүүдлийг багасгах, бүр арилгахад нэмэртэй аж.
Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг "ВНР Billiton", "Rio Tinto" болон "Vale"-гийн зүгээс сүүлийн жилүүдэд огцом өссөн Хятадын эрэлтийг хангахын тулд хүчин чадлаа байнга нэмж ирсэн нь нийлүүлэлтийг ихэсгэсэн билээ. Гэтэл дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг эзэлдэг тус улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үнэ унахад хүргээд буй. Хятадын Чиндао боомт дахь тонн төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн мягмар гаригт 1.6 хувиар хямдарч, 66.8 ам.доллар болсон нь 2009 оны зургадугаар сарын 2-ноос хойшх доод үзүүлэлт. Он гарсаар төмрийн хүдрийн ханш 50 хувиар унасан билээ.
Үнэ ийнхүү ощом уруудаж байгаагаас компаниуд уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулж, үйл ажиллагааг зогсоохоос гадна хөрөнгө оруулалтаа танах бодлого баримталж байна. Тухайлбал, "ВНР Billiton" компанийн гүйцэтгэх захирал Эндрю Маккензи төмрийн хүдрээс илүүтэй зэсийн төслүүдэд хөрөнгө оруулахаар болсноо мэдэгдсэн билээ.
Ийнхүү нийлүүлэлт хумигдах хандлагатай болсноос Төмрийн хүдрийн зах зээлийн илүүдэл арилж, бүр хомсдол нүүрлэх магадлалтай аж. Дэлхийн эрэлт жилдээ таван хувиар өснө гэж тооцоолбол төмрийн хүдрийн зах зээл 2018 он гэхэд хомсдолд орохоор байгааг Хоффман анхааруулав. Гэвч шинэ төслүүд бүр ч алга болоод байгаа юм биш. Тухайлбал, энэ оны сүүлийн хагас жилд 100 гаруй сая тоннын хүчин чадал бүхий уурхайнууд зах зээлд шинээр орж ирсэн бөгөөд санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж байгааг Хоффман онцолжээ. Үнэ хямд байгаагаас өртөг багатай уурхайнууд хүртэл хойшлогдож, эсвэл орхигдож байгааг тэрбээр сануулсан байна. Тухайлбал, "Cliffs Natural Resources" компани Канад дахь "Bloom Lake" уурхайн хүчин чадлыг нэмэхгүй, мөн үйл ажиллагааг нь зогсож ч магадгүй гэдгээ өнгөрсөн сард мэдээлсэн. Тэгвэл "Rio Tinto" групп Австрали дахь "Silvergrass" уурхайн хөрөнгө оруулалтыг хойшлуулаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдрийн шинэ төслүүдийн хувьд бэрх он жилүүд ирээд байна. Тиймээс ирэх таван жилийн хугацаанд шинээр бий болох төмрийн хүдрийн нийлүүлэлтийн 95 орчим хувь нь Бразил болон Австралид ногдохоор байгааг Хоффман тэмдэглэжээ. Эдгээр улсад дэд бүтэц бэлэн, үйлдвэрлэлийн өртөг бага бөгөөд хүдрийн чанар сайн.
Хоффман төмрийн хүдрийн салбарын талаар сайн мэдээ ч дуулгасныг эцэст нь тэмдэглэе. Үнэ асар хямдарсан боловч Хятадын зүгээс татварын хөнгөлөлт үзүүлж, эрчим хүчний үнэ хямдарч байгаа учраас төмрийн хүдрийн дэлхийн нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь ашигтай хэвээр байгаа аж.
"Засгийн газрын мэдээ"
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||