- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
М.БОЛДБААТАР: ЖОНШНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧ ТӨМРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛЖ БАЙНА
"Монголросцветмет” компанийн ерөнхий захирлын зөвлөх М.Болдбаатараас жоншны зах зээл, үйлдвэрлэлийн талаар сонирхов.
-Жоншны үйлдвэрлэл ямар хэмжээнд байна. Энэ онд хэдэн тонн жонш экспортлох төлөв байгаа вэ?
-Манай компанийн жоншны үйлдвэрлэл буурсан. Тухайлбал, борлуулалт сайн байсан 2010, 2011 оныхтой харьцуулхад гурав дахин буурсан байгаа. Тэр үед жоншны төрөл бүрийн баяжмал доод тал нь 130 орчим мянган тонныг борлуулж байсан юм. Гэтэл энэ онд 45 мянган тонныг экспортлох төлөвлөгөө бий.
-Жоншны баяжмалын борлуулалт ингэж буурсан шалтгаан гэвэл?
-Оросын хөнгөн цагааны "Урсал” компани сүүлийн тав, зургаан жил манай бүтээгдэхүүний үндсэн худалдан авагч байсан. Гэтэл тэдний хөнгөн цагааны нөөц ихссэн. Дөрвөн сая гаруй тонн бүтээгдэхүүн нь агуулахад нь байгаа гэсэн. Нөгөө талаар үйлдвэрлэлийн зардал нь өссөн зэрэг шалтгаан бий. Мөн дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр Сибирь талдаа байдаг дөрвөн томоохон үйлдвэр зогссон. Ингээд "Урсал” өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас өнөөг хүртэл нэг ч тонн жоншны баяжмал аваагүй. Худалдааны гэрээ хэлцэл хийсэн зүйл алга.
-Тэгэхээр одоо үйлдвэрлэж буй багахан хэмжээний жоншны баяжмалаа өөр ямар зах зээлд борлуулж байна вэ. Урд хөршид жоншоо зарах боломж манайд хэр байдаг бол?
-Хятад дэлхийд жоншны үйлдвэрлэл, борлуулалтаар тэргүүлдэг улс. Иймд жонш гадаадаас бараг авдаггүй. Сураг сонсоход манайхаас өөр компаниудын олборлосон жоншийг бага хэмжээгээр авдаг гэсэн. Манай компани Хятадад жонш экспортолж үзээгүй. "Монголросцветмет” компани одоо Киргизид металлургийн баяжмал нийлүүлж байна. Мөн Украинд флотацын баяжмалаа бага хэмжээгээр борлуулдаг.
-Жоншны үнэ ханш ямар байгаа вэ?
-Манай компани флотацын баяжмалаа нэг тонныг нь 305-340 ам.доллараар зарж байна. Металлургийн жоншны баяжмалаа нэг тонныг нь 160 орчим ам.доллараар борлуулж байгаа.
-Жоншны үйлдвэрлэл буурсан өнөө үед "Монголросцветмет” компани баяжуулах үйлдвэрээ хэрхэн ашиглаж байна вэ?
-Өнөөдөр Бор-Өндөрийн үйлдвэр хүчин чадлынхаа 30 хувьд жонш баяжуулж байна. Үлдсэн 70 хувьд нь бид төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр манай баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй юм. Энэ онд манай компани 110 гаруй мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэнэ. "Монголросцветмет” компани Баргилтын төмрийн хүдрийн ордыг эзэмшдэг. Уг ордоос олборлосон хүдрээ баяжуулж байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд жонш баяжуулах үйлдвэртээ нэмэлт тоног төхөөрөмж суурилуулаад төмрийн хүдэр боловсруулах технологи нэвтрүүлсэн. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хугацаанд 30 гаруй мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж борлуулаад байна.
-Экспортод гарч буй ашигт малтмалын жишиг үнэ зарладаг. Энэ нь жоншны борлуулалтын үнэтэй хэр нийцтэй байдаг юм бол?
-Хоёр гурван жилийн өмнө Хятадын зах зээлийн үнийг аваад тогтоочихдог байсан. Тэгэхдээ түүнээс хилийн боомт хүртэлх тээврийн зардлаа хасдаггүй. Одоо бол манай компанийн жоншоо борлуулж буй ханштай ойролцоо үнэ гаргаж байгаа. Жонш үйлдвэрлэгч бусад компаниуд жижиг үнэ өндөр тогтоод байна гэдэг.
-Манай улс жонш үйлдвэрлэлээр дэлхийд ямар байр суурь эзэлдэг вэ?
-"Монголросцветмет” компани бүрэн хүчин чадлаараа жонш баяжуулж байх үед дэлхийд эхний тавд багатдаг байсан. Тодруулбал, Хятад, Мексик, ӨАБНУ, Монгол, ОХУ зэрэг улс ордог.
-Тэгэхээр жоншны нөөц манай улсад хэр байдаг вэ?
-Манай улс 20-25 жил ашиглах нөөцтэй. Энэ бол хайгуул судалгаа хийгээд албан ёсоор тогтоосон нь юм. Үүн дээр өсөх магадлалтай нөөцийг нь оруулбал 40 жил ашиглана. Тэгэхээр жоншны нөөц дундарч байна гэж болно.
-Нэмэлт хайгуул хийж байгаа юу?
-Томоохон хайгуул хийсэн зүйл алга. Зарим компани жоншны хайгуул хийгээд нөөц батлуулдаг. Гэхдээ жоншны нөөцийг олон жилээр өсгөх хэмжээнд хүрэхгүй.

Т.Жанцан
М.БОЛДБААТАР: ЖОНШНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧ ТӨМРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани