- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн хөрөнгө оруулагчид төмөр замаа өөрсдөө барина
Оюутолгой, Тавантолгойн ордоо ашиглаад эхлэх юм бол Монгол Улс үсрэнгүй хөгжинө гэж ярьж байсан цаг саяхан. Гэвч бодит байдал жаахан "тиймхэн" байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, Оюутолгой ашиг өгөхөөс илүү өрөнд оруулах маягтай. Яг энэ үед Тавантолгойд хөрөнгө оруулах компаниуд тодорсон сайхан мэдээг Монгол Улсын сайд М .Энхсайхан өчигдөр хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд дуулгалаа. Тэрээр "Тавантолгой бол мега төсөл" гэж онцолсон. Тэрбумаас дээш ам.долларын хөрөнгө оруулалттай төслийг мега гэх бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын дүндээ бус нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй байдаг болохоор олны анхаарлын төвд байдаг. Энэ нь дээд зэргийн хардалтаас гадна улстөржилт, сонирхолын зөрчлийг араасаа дагуулдаг гэнэ. Дэлхийн туршлагаас харахад мега төслүүдийн гуравны хоёр нь "унаж" үлдсэн багахан хэсэг нь амжилттай хэрэгждэг судалгаа бий. Тиймээс эхлэхээсээ дуусах хүртэл мэдээллийн ил тод байдалд байлгах үүднээс http:/megaproject.mn/ сайт ажиллуулж эхэлсэн. Тавантолгойтой холбоотой бүх мэдээллийг эндээс хэн ч сонирхох боломжтой юм байна.
Харин одоо гол асуудалдаа оръё. Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар хэд хэдэн компани саналаа ирүүлжээ. Үүнээс БНХАУ-ын "Чайна Шэнхуа Энержи", Японы "Сумитомо" болон үндэсний томоохон компаниудын нэг "Энержи ресурс" шалгарч нэг консерциум болон оролцох ажээ. Хөрөнгө оруулагчдын зах Зээлийн үнэ цэнийг нь сонирхуулахад, Чайна Шэнхуа Энержи групп йь 60 тэрбум ам.долларын үнэтэй бол Сумитомо 13 тэрбум, "Энержи ресурс" компайи 500 сая ам.долларын үнэ цэнтэй. Гурвуулаа хөрөнгийн биржид бүртгэлтэйгээс гадна Чайна Шэнхуа Энержи компани өөрийн төмөр замтай, борлуулалт хийх зах зээлтэй. Сумитомо корпораци Ази, номхон далайи бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч бол Энержи ресурс нь, 15 сая тонн нүүр боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаанстанцыг барьсан зэрэг давуу талтай. Дээрх компаниуд хамтан консерциум болж анхны байдлаар дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Түүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж өмчилж ашиглаж байгаад 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх санал ч тавьж байгаа гэсэн, 2,5 жилийн дотор 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барья. Чалкогийн өрийг дарахад оролцоё. Эрдэнэс Тавантолгой компанид тулгамдсан асуудал олон байгаа ч төсөлдөв хамааруулж, ажилчдынх нь нийгмийн асуудлыг шййдье.
Хэрвээ Засгийн газраас шийдвэр гаргавал эргэн төлөх нөхцөлтэйгээр 250-300 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн урьдчилсан санал гаргасан юм байна. Тэд нэг зүйлд санал нэгдэж байгаа бөгөөд харйлцан ашигтай байх зарчим барих юм байна. Мөн хайгуулын ажил хийж нөөцийн судалгааг дахин хийж ч болохоор байгаа гэсэн. Гэхдээ энэ бүхэн зөвхөн санал, солилцооны шатандаа байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ бүхнийг хэлэлцээрийн ширээний ард суусны дараа эцэслэн шийдэж гэрээгээ байгуулна. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тухай аль 2010 оноос л ярьж байсан. Цаг хугацаа сунжирч, бүтээгдэхүүний үнэ унасан зэрэг таагүй нөхцөл байдалтай байгаа ч хөрөнгө оруулагч талынхан болон манай улсын Засгийн газарт ажлаа даруй эхлэх сонирхолтой байгаа. Тиймээс хэлэлцээрийг шинэ оны ажлын анхны өдрөөс эхлүүлье. Чадвал морин жилдээ амжуулаад гэрээгээ батлах эрмэлзлэлтэй гэсэн. Нүүрсний зах зээл хамтарч ажиллахыг шаарддаг хэр их бүтээгдэхүүн экспортолно, тэр хэмжээгээр ашигтай байдаг онцлогтой. Нөөц арвин, олборлолт их байлаа ч тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал. Жижиг компаниуд машинаар зөөж өөр хоорондоо өрсөлдсөнөөр амжилтад хүрдэггүй нь батлагдчихсан. Тиймээс тээвэрлэлтийн асуудал буюу төмөр замаа барих номер нэг асуудал бидний өмнө байгаа гэдгийн Монгол Улсын сайд онцолсон юм. Тэрээр сэтгуүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.
-"Эрдэнэс-Тавантолгой" компани "Чалко"-д 110 сая ам.долларын өртэй. Мөн дотоодын банк санхүүгийн байгууллагад ч өглегтэй. Үүнийг хөрөнгө оруулагч тал төлөөд явах уу?
-"Эрдэнэс Тавантолгой"-д өр их бий. Гэхдээ бид Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаагаас биш аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөрөнгө оруулагчдад үүрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ ордыг ашиглахтай холбоотой зайлшгүй асуудлыг хөрөнгө оруулагчтай ярьж шийдвэрлэх арга замыг олно. Энэ нь хэлэлцээрийн явцад шийдэх асуудал.-Консерциум санхүүгийн бүхий л талыг хариуцах юм байна. Харин "Эрдэнэс-Тавантолгой" компани ямар үүрэгтэй байх вэ?
-Тавантолгойн орд төрийн өмч. Орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг маш хатуу шалгуур тавьсан нөхцөлд хөрөнгө оруулах санал тавьсан компаниудад талархал илэрхийлэх ёстой. "Эрдэнэс-Тавантолгой" төрийн нэрийн өмнөөс лиценз эзэмшигч компани байна.-Тавантолгойн хувьцаанаас иргэн бүхэн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Энэ хувьцааны үр ашиг хэзээ гарах вэ?
-Энэ нь Засгийн газрын асуудал. Ямартай ч зайлшгүй хэрэгжинэ. Чухам яаж, хэдий хэрийн үнэтэй байхыг мэдээж шийднэ. Иргэдийн эзэмших хувьцааны тоо өөрчлөгдөхгүй.-Дөрвөн тэрбум ам.доллар гэдгийг хэрхэн тооцоолсон бэ. Оюутолгой шиг анхны хөрөнгө оруулалтын дүн нэмэгдэх байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Мөн энэ мөнгө Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжих уу?
-Бид маш том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Үүнд бизнесийн нэг хэлээр ойлголцох шаардлага байгаа. Нэг хэлээр ойлголцохгүй байгаагаас хардлага үүсдэг. Нэг хэл гэдэг нь Монголын нягтлан бодох бүртгэлийн системийг олон улсын стандартад шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг анхны тооцоо. Ер нь анхны тооцоо 40 орчим хувиар, эцсийнх нь 15 орчим хувь зөрөх тохиолдол гардаг. Үүнийг хатуу тоо гэж ойлгож болохгүй.
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Тавантолгойн хөрөнгө оруулагчид төмөр замаа өөрсдөө барина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани