Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ширгэсэн худгууд ба “усны мангас” Оюу толгой

Ус амьдралын эхлэл гэдэг. Иймд астрономичид судалж буй  гариг эрхсээсээ юуны түрүүнд ус хайдаг. Гэхдээ энэ удаад сансар судлалын талаар бус говийн усны хүрэлцээ, түүний үнэ цэнийн тухай өгүүлэх гэсэн юм.

Монгол орон эрс тэс уур амьсгалтай, усны нөөц бага, хуурайшилт ихтэй бүс нутагт оршдог. Тухайлбал усны нийт нөөц 609.5 шоо км гэдэг. Нийт нөөцийн 98 хувь нь гадаргын, үлдсэн нь гүний ус. Олон жилийн дунджаас үзвэл жилд 230 мм  хур тунадас  буудаг. Гэтэл усны жилийн дун­даж ууршилт  800-900 мм. Өөрөөр хэлбэл нийт хур туна­дасны дөнгөж 10 хувь нь усны нөөцийг нөхөн сэлбэдэг судалгаа бий.  Гүний усны нийт нөөцийн 60 хувь говь нутагт байдаг. Иймд говийн усыг  хэн дуртай нь замбараагүй, хяналт­гүй ашиглаж болохгүй нь.
Өнөөдөр өмнийн говьд олон уурхай нээгдэж ус ихээр ашиглах болов. Тэр дундаа зэс алтны арвин нөөцтэй Оюу толгой гэдэг усны мангас гарч ирсэн. Оюу толгойн баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр баяжуулна. Цаашид гүний уурхайгаа ашиглаад ирэхээр баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 150 мянган тонн хүдэр боловсруулна гэж байгаа. Зэс, алт агуулсан хүдрээ баяжуулахын тулд ус их хэмжээгээр хэрэглэнэ.

Оюу толгой Гүний хоолой хэмээх газарт усны хайгуул хийж нөөц тогтоосон. Одоо эндээс усаа хоолойгоор татан авч ашиглаж буй юм. Гүний хоолойд  хийсэн хайгуулаар усны нөөц нь секундэд 1122 литр, хоногт 96 941 шоо метр, жилд 35.4 сая шоо метр ундрагатай  байна хэмээн тогтоосон байдаг.  Ингээд гурав дөрвөн жилийн өмнө Усны газраас баталсан тооцоогоор Оюу толгойн баяжуулах үйлдвэр, хүн ам, бусад хэрэглээнд секундэд 870 литр, хоногт 75168 шоо метр, жилд 27.4 сая шоо метр ус хэрэглэнэ хэмээн баталжээ. Усны ассоциацын тэргүүн доктор /Ph.d/  Д.Батмөнхийн хийсэн судалгаанд дээрх хэмжээний усыг хэрэглэвэл Гүний хоолойн тогтоогдсон нөөц  болох жилд 35.4 сая шоо метр ундрагатай усны 77 хувийг нь ашиглана хэмээн дурьдсан байна. Уг судалгаанд өгүүлснээр Оюу толгой Эрдэнэтээс хоёр дахин бага хэмжээний ус хэрэглэх бөгөөд нэг тонн хүдэр баяжуулахад 1.5 шоо метр ус ашиглана. Иймд өдөрт 150 мянган шоо метр, жилд 54.7 сая шоо метр ус хэрэглэнэ. Тэгэхээр  Оюу толгой одоо тогтоосон нөөцөө ашиглаад цаана нь жилд 27.3 сая шоо метр ус хэрэгтэй болно гэсэн тооцоо гарчээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар ордыг 30 жилийн хугацаанд ашиглана. Гэтэл дээрх тооцооноос үзвэл   Оюу толгойн үйлдвэр өөрөө цангахаас гадна говь нутгийг  усны гачаалд хүргэж цөлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.
Хэдийгээр ус бага хэрэглэх технологи ашиглаад ч хэрэглээ нь өндөр байх тул усны хомсдолоос бултаж чадахгүй. Өөрөөр хэлбэл "Говийн усны мангас” яах аргагүй мөн гэсэн үг. Алт зэсээс олох орлого улсад хэрэгтэй ч говийн нөхөн төлжихдөө удаан гүний усны нөөцийг  аягатай ус адил ховх сорох үйлдвэр өмнийн говьд ажиллаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Гүний хоолойн газар доорх нуур малчдын гар худаг нэг хүйстэй

Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн банкнаас Оюу толгой төслийнхөн  санхүүжилт хүссэн. Иймд Оюу толгойн Үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө, Аудитын тайлан өнгөрсөн оны эхээр гарчээ. Үүнд иргэний нийгмийн байгууллагууд нэлээд шүүмжлэлтэй хандсан юм.
Тухайлбал, дээрх тайланд Оюу толгойн ойр орчимд нутагладаг малчин өрхийн худгийн усны төвшин буурсаар атал ямар нэг арга хэмжээ аваагүйг  дурьджээ.  Малчдын хэрэглэдэг  худаг болон Оюу толгойн үйлдвэрлэлд ашиглаж буй Гүний хоолойн усны нөөцийн хооронд гидравлик холбоо байгааг илэрхийлэх хэд хэдэн  цооног  буйг аудитаар нотолсон байна. Гидравлик холбоо гэдгийг дор жишээгээр тайлбарлая. Хоёр аяганд дүүрэн ус байлаа гэж бодьё. Энэ хоёр хоорондоо гуурсаар холбоотой. Ийм нөхцөлд нэг аягтай уснаас нь соруулж авахад нөгөөх нь дагаад зэрэг дундарна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл нэг хүйстэй гэж ойлгож болно. Гэтэл энэ нөлөөллийг сааруулах төлөвлөгөөндөө   тэр хэдэн цооногийг орхихоор тусгажээ. Түүнээс биш малчдын хэрэгцээг хангадаг  ширгэсэн, ус нь дундарсан худгуудыг сэргээх талаар огт дурьдаагүй аж. Үүнээс гадна аудитын тайланд усны хэрэглээ, дахин ашиглах талаар мэдээлэл ороогүй байна. Тэгэхээр  говь нутагт Оюу толгойн усны хэрэглээ хэрхэн нөлөөлж байгаа, усыг хэмнэлттэй ашиглах үүргээ биелүүлж буй эсэхийг мэдэх нь чухал. Иймд Оюу толгойн усны балансад тогтмол аудит хийж олон нийтэд ил тод мэдээлж байх шаардлага зүй ёсоор урган гарч буй юм. Мөн Усны менежментийн төлөвлөгөөг нь хянаж  иргэдэд мэдээлэх  хэрэгтэй хэмээн иргэний нийгмийн байгууллагууд үзэж буй.

Ундайн голын гольдролыг судалгаа хийлгүй өөрчилжээ

Оюу толгойн лицензийн талбайд Ундайн гол орсон байдаг. Энэ голыг хархад сайр төдий боловч  газар доогуур 10-20 метр шурган урсдаг аж. Хур ихтэй жил голын урсгал ил гарч үерлэдэг хэмээн нутгийнхан ярьдаг юм. Ундайн голын гольдрол ил уурхайн хаяагаар өнгөрнө. Иймд голын ус уурхайн цооногт  цутгах магадлал тун өндөр. Ингээд Ундайн голын гольдролыг өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Энэ ажил нь төлөвлөгөө ёсоор бол энэ оны гуравдугаар улиралд дуусах ёстой.
Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар улиралд голын гольдролыг газар доогуур хэдэн хоолой татаад өөрчлөв. Тэгэхдээ орон нутгаас зөвшөөрөл авсан эсэх нь эргэлзээтэй юм. Тэр ч бүү хэл тухайн газар орон, байгаль орчин, биологийн төрөл зүйлд учрах нөлөөллийг тооцож судлалгүйгээр голын гольдрол өөрчилжээ хэмээн дээр дурьдсан Үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө, Аудитын тайланд тэмдэглэжээ. Иймд Оюу толгойг аль болох богино хугацаанд ухаж  мөнгөө халааслаад талийж өгөх бодол хөрөнгө оруулагчдад байгаа бололтой. Хатуухан хэлэхэд "Та нар баялгаа цөлмүүлж цөлжсөн газар нутагтаа хоцорч үхэх, сэхэхээ өөрсдөө шийд” гэж үг үйлдлээрээ хэлээд байх шиг байна.

Оюу толгойн олсон ус долоон жилийн "настай”

Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Оюу толгой усны гачаалд орох нь тодорхой байна. Гэтэл Оюу толгой компанийн  удирдлагууд  "Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын Усны удирдах газар Гүний Хоолойн  усны  20 хувийг 40 жил ашиглах зөвшөөрөл олгосон. "АММИ” компанийн хийсэн дүгнэлтээр секундэд 812 литр ус авбал  Гүний хоолойн усыг  25 жил ашиглах нөөцтэй.  Гүний усны нөөц ширгээх аюултай тулгарахгүй”  гэж   мэдээлдэг. Харин мэргэжилтнүүд  Гүний хоолойн усны нөөцийг Оюу толгойн хэрэглээтэй жишиж тооцоод  долоон жилийн хугацаанд л  хүрэлцэнэ гэдэг билээ.  Тэгэхээр дахин хэлэхэд байгаа жаахан усыг нь хэрэглээд  оруулсан мөнгөө олоод  ашгаа хурдхан аваад арилж өгөх сонирхол хөрөнгө оруулагчдад байна гэхэд хилсдэхгүй. Үнэндээ биднийг Оюу толгойн ашиг ч үгүй, орон нутаг маань ус ч үгүй хоцрох гашуун тавилан хүлээж байна уу даа.

Өмнөговьд  гадаргын усны нөөц байхгүй. Гүний усаар хэрэглээгээ хангадаг. Тус аймагт байгаа нийт худгийн 70 хувь нь малчдын хэрэгцээг хангадаг 5-15 метр гар худаг юм. Энэ нь  байгалийн хураар тэжээгдэж  усных  нь хэрэгцээг хангадаг аж. Гэтэл сүүлийн 30 гаруй жилд орох хур тундасны хэмжээ буурч цөлжилт нүүрлэж ирэв. Иймд ган, зудын давтамж ойртож салхи, шуургатай өдрийн тоо нэмэгдсээр байгааг цагуурчид анхааруулдаг. Байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр худгийн ус дундарч буйг Ханбогдын малчид баталдаг. Дээр нь газрын гүн дэх аягатай устай адил жаахан нуурыг нь Оюу толгой гэдэг том үйлдвэр соруулаад авчихаар байдал улам хүндэрч хуурай худгийн тоо нэмэгдсээр байна.   Байгаль эх усгүй бол та нар хатаж хагдарна шүү гэж хэлсээр. Харин бид өнөөдөр хайхрамжгүй явсаар эцэст нь элс самардаж  үсээ үгтээгээд  ус ус ус... гэсээр хатах вий дээ...   
Эх сурвалж: www.assa.mn
Ширгэсэн худгууд ба “усны мангас” Оюу толгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани