Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарыг олборлосон алтаар нь бус ажилласан хүний амьдралаар дүгнэнэ

Өнөөдөр уурхайчдын баярын өдөр. Бас уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байна. Тиймээс энэхүү үйл явдалд зориулан "Уурхайчдын улсын зөвлөгөөн-2014" арга хэмжээг Уул, уурхайн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн ассоциац хамтран өчигдөр зохион байгууллаа. Манай улсад уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, эдийн засагт оруулах хувь нэмэр өсч энэ салбарт ажиллах хүний тоо 50 мянгад дөхжээ. Уул уурхайн салбарын ярианы гол сэдэв нь хөрөнгө оруулалт, техник технологи, х лиценз зөвшөөрөл байсаар ирсэн. Харин одоо баялаг бүтээгч хүний тухай ярьж эхэлж байгаа нь тун олзуурхууштай. Тиймээс ч "Уурхайчдын улсын зөвлөлгөөн"-ийг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ.

Уул, уурхайн сайд Р.Жигжид энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, өөрөө нээж үг хэлсэн юм. Тэрээр "Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Гэхдээ үүнээс илүү баялаг бол хүн. Тиймээс баялаг бүтээгчид маань эрүүл байх хэрэгтэй" гэж онцолсон. Мөн уурхайчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал.эрүүл орчинд хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах нөхцлийг хангах, өрсөлдөхүйц хэмжээний цалин хөлс өгөх, нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэж чадвал хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ" гэлээ.

 

Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй, удмаа дагасан уурхайчин би гэдэг дуугаа дуулсаар ажилладаг уул уурхайн салбар аль ч талаараа эрсдэл ихтэй гэдэг. Хүнд машин механизм, тэсэрч дэлбэрэх бодис, газрын гүнд болон хүйтэн нөхцөл, шөнө ажиллахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол гэмтэл гарах нь элбэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ослын тоо жил дараалан буурч байгаа гэсэн. Тоо баримт дурдвал, 2008 онд 95 осол гарч 42 хүн нас баржээ. Өнгөрсөн онд 60 ослын улмаас 14 хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Үүний цаана хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон хүн олон. Тиймээс осол гэмтлийн тоог бууруулаад зогсохгүй осол гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх ажил чухал байгаа талаар зөвлөгөөн дээр ярьсан. Энэ талаар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н талаар Уул, уурхайн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тус яамны хэлтсийн дарга Б.Нэргүй илтгэл тавилаа, Мөн "Уул уурхайн салбарт ажиллагсадын хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал", "Олон улсын хөдөлмөрийн байгууллагын уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенцийн үзэл баримтлал", "Уурхай дахь хөдөлмөрийн харилцааны асуудал, цаашид авах арга хэмжээ", "Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн өнөөгийн байдал", "Уурхайн нийгмийн хариуцлага ба уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа ажил олгогчдын туршлага" сэдвээр салбар бүрийн мэргэжилтнүүд илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо илэрхийлсэн юм.

 

Ажиллагсадын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384 мянган төгрөг байхаар тогтоосон юм байна. Үүнээс доош цалин өгч болохгүй гэсэн үг. Гэхдээ 250 мянган төгрөгийн цалинтай бульдозерчин байдаг, ажилтантай хөдөлмөрийн болон хамтын гэрээ байгуулдаггүй, наад захын хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэлээр хангадаггүй. Олон хоногоор шөнийн ээлжээр ажиллуулдаг гэх зэрэг зөрчил энэ салбарыг тойрдоггүй талаар илтгэгчид онцолж байлаа. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгэм, гэр бүлийн тулгамдсан асуудлын тухай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, доктор Х.Баавгайн илтгэл тавьсан. Түүний хэлснээр уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажиллагсадын талаас илүү хувь нь 18-35 насны залуучууд байдаг юм байна. Ихэнх нь гэрлэсэн, хүүхэдтэй ч гэр бүлээрээ ажиллах боломж байдаггүй. Тиймээс тусдаа амьдардаг, үүнээс шалтгаалан үл ойлголцол үүсэх, хардах, гэр бүлээс гадуурх харилцаанд орох зэрэг байдал үүсч гэр бүл салах нь нэмэгджээ. Судалгаанд оролцсон хүмүүсээс, шаардлага гарвал ар гэртэйгээ холбоо барьдаг, эхнэртэйгээ холбоо тасарсан гэдэг хариулт өгсөн тохиолдол тодорхой хувийг эзэлжээ. Манай улс хүн ам цөөн, тэгсэн хэрнээ бараг 500 мянган хүн уул уурхайн салбарт ажиллаж байгаа талаар дээр өгүүлсэн. Тиймээс энэ салбарт ажиллагсадыг гэр бүлтэй нь хамт ажиллах боломжоор хангах, дээд тал нь 14 хоноод гэртээ буцдаг байх зэргийг бодлого болгож ажиллах шаардлага байгаа талаар дурдсан.

 

Уурхайчин гэдэг баялаг бүтээгчид, тэдний ажлын байр байнгын хөдөлгөөнд оршдогоороо бусад салбараас ялгаатай. Өглөө бүр тэднийг шинэ нөхцөл байдал угтдаг, тиймээс тэр нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэх нь аюул ослоос хамгаалдаг гэж салбарынхан ярьж байсан. Уул уурхайн салбарт хэдэн тонн алт, нүүрс, ашигт малтмал олборлосноор , үйл ажиллагааг нь дүгнэхээ больсон гэнэ шүү. Харин хэдэн мянган цаг аюулгүй ажилласнаар тэдний амжилтыг дүгнэдэг болжээ. Түүнчлэн ажилтан удирдлагын харилцаа халуун дотно, хүмүүс нь ажил, амьдралдаа сэтгэл хангалуун бол тухайн компанийн орлого 50-70 хувь өсдөг гэдгийг шинжлэх ухаан тогтоосон байна. Тиймээсорлогоо нэмэгдүүлье гэвэл хүнээ хайрла гэж зөвлөж байна лээ, захирлууд минь анхаарч нэг үзээрэй.

 

 "Уурхайчдын улсын зөвлөгөөн"-ийг цаашид жил бүр уламжлал болгон явуулж хэвших, түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо байгуулах талаар тохиролцсон. Үүнээс гадна оны шилдэг аж ахуйн нэгж, уурхайчдаа шалгарууллаа. Шилдэг аж ахуйн нэгжийг таван номинацаар шалгаруулсан байна. Үүнд:

1.Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжээр -"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" Тус компани нийт 164.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, 279 хүнийг ажлын бэйраар хангасан,
2.Дэвшилтэд технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж- "Фокус металл майнинг" компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худаг байшинтын уурхайд жилд 600 мянган тонн төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэр шинээр ашиглалтад оруулсан.
З.Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж-"Мондулаан трейд" компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд "Уул уурхайн үндэсний олборлогч" компанийн гүйцэтгэсэн нөхөн сэргээлт. Тус компани 116.4 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.
4.Шилдэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж-"Цайртминерал" ХХК. 2014 оны уулын ажлын төлөвлөгөөний дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж, аймгийн төвд 72 айлын орон сууц ашиглалтад оруулсан. 90 ажилтны орон сууцны болон нийгмийн асуудлыг шийдсэн. Есөн жилийн турш аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд биелүүлж аваар осолгүй ажилласан.
5.Шилдэг төсөл боловсруулагч аж ахуйн нэгж-"Кью Эм Си" компани. "Оюу толгой" компанийн далд уурхайн ТЭЗҮ, "Сентерра гоулд" компанийн Гацууртын үндсэн ордын ТЭЗҮ зэрэг эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл боловсруулсан.
Эдгээрээс гадна Я.Дэрийлаамятав, С.Сүхбаатар, П.Хурцбилэг, Б.Отгонбат, С.Ганлантуу, Б.Алтаншагай нарыг "Шилдэг уурхайчин" цол тэмдгээр шагналаа.

 

Ц.Батсайхан: Байгаль орчинд ээлтэй технологи ашигласан
Шилдэг технологитой аж ахуйн нэгжээр шалгарсан "Фокус металл майнинг" компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхантай ярилцлаа.
-Шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Яг ямар технологи нэвтрүүлж энэ шагналыг авч байна вэ?
-Манай компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байх төмрийн ордыг түшиглэн нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Жилд 66 хувийн агуулгатай 600 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулсан. Гол нь 35 хувийн агуулгатай хүдрййн агууллагыг нэмэгдүүлж боловсруулж байгаа гэсэн үг. Сүүлийн үеййн байгаль орчинд ээлтэй технологи оруулж ирэхийг зорилгоо болгосон. Мөн гүний биш гадаргууны усыг ашиглаж эргэлтийн усан сан байгуулсан. Ингэснээр 80-85 хувь усаа эргүүлэн ашигладаг болсон.
-Хэдэн ажилтантай, улсын төсөвт хэр татвар төвлөрүүлдэг вэ?
-200 гаруй ажилтантай. Энэ оны жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байна. Өнгөрсөн жилийн байдлаар нөөц ашигласны төлбөрт 200 орчим сая төгрөг төлж байсан. Энэ жилд 400-гаад сая төгрөг төлөх байх. Үүнээс гадна олон төрлийн татвар төлдөг. Зөвхөн ус ашигласны төлбөот 136 сая төгрөг төлсөн байгаа.



М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Уул уурхайн салбарыг олборлосон алтаар нь бус ажилласан хүний амьдралаар дүгнэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани