- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Таван толгойн хэлэлцээ ирэх сарын 5-нд эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас "Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад шалгарсан Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлийг хүлээн авч уулзлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллаж байгаа юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар гэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтаас сох дутсан зургаан тэрбум ам.долларын ихэнхийг нөхөх нь ээ.
Шалгарсан консерциумын талаас Энержи Ресурс ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, дэд захирал Л.Оюунбат, China Shenhua Overseas Development & Investment компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцлоо.
Уулзалтаар талууд хэлэлцээрийг ирэх сарын 5-наас эхлүүлэхээр тохирч, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгдлээ.
Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан "Тавантолгой төсөл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардана. Энэ утгаараа дэлхийн хэмжээний төсөл. Шалгарсан хөрөнгө оруулагч нь Монгол, Хятад, Япон гэсэн гурван талын оролцоотой байгаа нь Тавантолгой төслийн үнэ цэнийг өсгөж байна” гэсэн юм.
Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Бид хуримтлуулсан туршлагаа ашиглан улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэсэн бол Сумитомо корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара "Манай компани 1992 оноос эхлэн Монголд үйл ажиллагаа явуулсан. Энэ төсөлд бидний оролцоо гуравдагч зах зээлд нүүрсний борлуулалт хийхэд төвлөрнө” гэлээ.
China Shenhua Overseas Development & Investment компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие "Шэнхуа групп олон улсад төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Зүүн өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдээс харахад томоохон төслийг хэрэгжүүлэхдээ тухайн улсын туршлагатай компанитай хамтарч хэрэгжүүлэхэд илүү амжилтад хүрдэг юм байна. Япон, Монголын компаниудтай хамтран зах зээлийн зарчмаар, Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллана” гэв.
Ажлын хэсгийн гишүүд
-Орд газар Монгол төрийн өмчлөлд байх,
-Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх,
-Бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх,
-Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл
иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх
зэрэг хэлэлцээрт баримтлах шалгууруудаа хэллээ.
Талууд хэлэлцээрт "Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд энэ нь хэлэлцээ итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмыг дотроо багтааж байгаа юм байна.
Ийнхүү шинэ оны босгон дээр Таван толгойн гэрээ эхний шангаа талаа.
Төслийн нийт хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар гэхээр гадаадын
шууд хөрөнгө оруулалтаас сох дутсан зургаан тэрбум ам.долларын ихэнхийг
нөхөх нь ээ. Тэгэхээр Шийдлийн Засгийн газар ахин хоёр тэрбумын эрэлд
гарах болж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||