- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТОЙМ: Ам.долларт алгадуулж, Оюутолгойг харуулдсаар өнгөрөөсөн 2014 он
ОЮУТОЛГОЙ БА ОЛОН АСУУДАЛ
Шийдлийн Засгийн газар Оюутолгойн зангилааг тайлж чадах болов уу. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үүргийг Монгол Улсын сайд М.Энхсайханд даатгасан бололтой. Таван толгойн цахилгаан станцын төслийг амжилттай удирдсан энэ хүнд зарим нь итгэл хүлээлгэн, зарим нь чадахгүй дээ хэмээн харж сууна. Ямартаа ч бид Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт гацсанаар ганц энэ төслийн биш бүхэл бүтэн Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсохыг харлаа. Зөвхөн томчууд бус жижиг хөрөнгө оруулагчид ч Монголчууд Рио Тинтотой учраа олох нь уу гэж харзнаж байна.
Сүүлийн жилүүдэд огцом өссөн шигээ буурсан хөрөнгө оруулалтын буруутан нь хууль ч биш, Оюутолгой-Засгийн газрын хооронд үүссэн маргаан болж таарав. Иймд жил хагасын турш төр барих Шийдлийн Засгийн газар энэ асуудлыг заавал шийдвэрлэх учиртай. Талуудын хооронд тохиролцох ёстой 10 асуудал бий гэлцэж байна. Эдгээрийн хэдийг шийдэх нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шууд хамаарахаар байна.
Оюутолгой ХХК-ийн удирдлага Засгийн газарт хандан, Санамж бичиг байгуулах болон Татвараа хэрхэн төлөхийг нарийвчлан тохиролцсон Татварын гарын авлагад гарын үсэг зурах хүсэлтэй. Эдгээрийг хойшлуулснаар бид хожих биш улам хохирч байгааг шинэ засаг эрхбиш ойлгосон бизээ.
ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙСЭН 2015 ОНЫ ТӨСӨВ
Өнгөрсөн сард Монгол Улсын 2015 оны төсвийг баталсан ч энэ өдрүүдэд тодотгохоор дахин хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг Сангийн сайдгүй байхад нь баталсан. Мөн сүүлийн есөн жилд анх удаа төсвөө хумих гэж байна. Ирэх оны төсвийн бас нэг онцлог нь орон нутагт Хөгжлийн сангуудаар дамжуулан ихээхэн эрх мэдэл олгосон явдал юм.
Өнгөрсөн баасан гарагт хийсэн Ерөнхий сайдын мэдэгдлээс харахад
хүүхдийн 20, алдарт эхчүүдийн 100-200, оюутны 70 мянга гээд халамжийн
зардал тодорхой хувиар буурахаар байна. Үүнийг З.Энхболд дарга
"хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ" гэж тодорхойлсон юм.
Ирэх онд төсвийн орлого 7.1, төсвийн зарлага 7.5 их наяд, төсвийн алдагдал 400 тэрбум төгрөг байхаар баталсан. Эдгээр үнийн дүнгүүд хэдхэн хоногийн дараа өөрчлөгдөнө.
АМ ДОЛЛАРТ АЛГАДУУЛАВ
Энэ оны эхээр нэг ам.доллартай 1710 төгрөг тэнцэж байв. Харин 2014 оны төсөвт долларын ханшийг 1380 төгрөгөөр төсөөлсөн нь ийнхүү хол зөрлөө. Алгуур өссөн долларын ханш өнгөрсөн есдүгээр сард 1835 төгрөг болж буух аядсанаа эргээд өсч, одоо 1882 төгрөгтэй тэнцэж байна.
Арилжааны банкуудаас ам.долларын зээл авсан ААН-үүд хамгийн түрүүнд хүнд байдалд орсон юм. Мөн импортын бизнес эрхлэгчид ч "шан”-гаа хүртэн, үнэ нэмэхээс өөр аргагүй болов. Гоо сайхны болон гэр ахуйн зэрэг өргөн хэрэглээний импортын барааны үнэ ч дагаад өслөө.
Өнгөрсөн жилээс эрчээ авсан долларын ханшийн өсөлт ганц манайд ч биш, хойд хөрш ОХУ-д ч нүүрлээд байна. Харамсалтай нь энэ валютын орох урсгалыг нээдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ханш эргээд бууна гэж итгэл тээх эрт байна.
Монголбанк болон Засгийн газраас оны эхэнд инфляцийг 8 хувьд аргамжина гэж ам гарч байв. Гэтэл чадсангүй. Ам.долларын ханшийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт зэргээс үүдэн энэ төлөвлөгөө биелсэнгүй.
Гэхдээ оны дундуур өссөн инфляци оны сүүлээр алгуур буусан юм. Улаанбаатар хотын суурь инфляци арван нэгдүгээр сарын байдлаар жилийн 13.6 хувь, улсынх 11.5 хувь байлаа. Өнгөрсөн долдугаар сард улсын инфляци хамгийн өндөр болсон нь 14.9 хувь байсан юм.
Инфляцид хүнсний бараа, ундаа, ус (26.4 хувь), орон сууц, ус, цахилгаан, түлш (18.9 хувь) хамгийн өндөр хувь эзэлжээ.
ГАДААД ХУДАЛДАА
Энэ оны арван нэгдүгээр сарын байдлаар манай гадаад худалдааны эргэлт 10 сая ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 хувиар буюу 306 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Үүнд импорт буурч, экспорт өссөн нь нөлөөлжээ.
Сайшаалтай нь гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 2,352.4 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү энэ онд гадаад худалдааны тэнцэл 358.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь экспорт 34 хувиар өсч, импорт 10 илүү хувиар буурсантай холбоотой.
БИД ХӨРШҮҮДТЭЙГЭЭ ЯМАР НАЙМАА ХИЙВ?
Нийт бараа эргэлтийн 61.7 хувийг манай урд хөрш эзэлж байна. Бид БНХАУ-тай нийт 6.1 сая ам.долларын наймаа хийжээ. Энэ нь өнгөрсөн оноос 24 хувиар өссөн дүн юм.
Харин ОХУ-тай хийсэн худалдаа манай гадаад худалдааны 14.8 хувийг эзэлж байгааг мөнгөн дүнгээр илэрхийлвэл 1.4 сая ам.доллар болж байна. 2013 оны арван нэгдүгээр сартай харьцуулахад хойд хөрштэй хийдэг манай худалдаа бараг л өсөөгүй буюу 0.5 хувийн л өсөлттэй гарчээ.
ЭДИЙН ЗАСГИЙН 95 ХУВИЙГ АТГАСАН БАНКНЫ САЛБАР
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар банкны салбарын гадаад пассивын үлдэгдэл 1.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаад пассивын 43 хувийг урт хугацаат зээл, 30 хувийг бонд, өрийн бичиг, 17 хувийг богино хугацаат зээл, 9 хувийг оршин суугч бусын харилцах хадгаламжийн дансны өглөг бүрдүүлж байна.
Өнгөрч буй 2014 онд GoGo.mn-ийн сэтгүүлчдийн эдийн засагчидтай хийсэн ярилцлагуудыг эндээс хүлээн авч уншааарай.
- Ө.Ганзориг: Төгрөгийн хадгаламжаа битгий доллар болго
- Д.Даваасүрэн: Хүнээр яривал манай эдийн засаг маш өндөр халуунтай байна
- Ч.Отгочулуу: Оюутолгой бол хөл дээрээ дөнгөж тэнцэж буй ботго
- М.Халиунбат: Эдийн засаг иилүүдэл өөхөө хайлуулж байна
- С.Дэмбэрэл: Бизнесийн орчин таатай байх нь хэрэглэгчдэд ч таатай
- Я.Содбаатар: Эдийн засгийн хямрал миний амьдралд ч нөлөөлж байна
- М.Болд: Эдийн засаг хямраагүй ч хямралын шинж тэмдгүүд байна
- Дай Шинжун: Хятадын банк байгуулагдсанаар үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзэх нь үндэслэлгүй дүгнэлт биш
ӨНГӨРЧ БУЙ ЭНЭ ОНД БОЛСОН БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД
- Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэлийг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулав.
- "Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хүрэв
- "Хөгжлийн банк" 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттай босголоо.
- Нийслэлд ирэх онд нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ.
- УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Манай 34 хувийг шилжүүлээд Оюутолгойг бүрэн эзэмших санаархал бий” гэж мэдэгдэв.
- Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах саналыг ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Ю.П.Трутнев илэрхийллээ.
- Үндэсний Статистикийн хорооноос 2013 оны есдүгээр сараас 2014 оны есдүгээр сарын хооронд 1029 компани үүдээ барьсан гэв
- Улаанбаатарт Орон сууцны үнийн индекс сүүлийн дөрвөн сар дараалан буурч, 1198 хүрчээ.
- Өнгөрсөн сарын байдлаар улсын дундаж цалин 792 мянга байгаа бол Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 872 мянган төгрөг байна. Харин баруун бүсэд хамгийн бага буюу 580 мянган төгрөг аж.
- МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр Б.Лхагважавыг сонгожээ.
- "ЭЗЭН 100” хөтөлбөрийн хүрээд батлуулахаар оруулж ирсэн Өрийн удирдлагын тухай хуулийг батлахгүй гэдэг дээр МАН-АН-ын ажлын хэсгүүд тохиролцжээ.
- Манай улс газар тариалангийн салбарт энэ онд ургац арвинтай байна. Тодруулбал, нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ.
- Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 80.8 сая толгой мал өвөлжинө.
- Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь 2014 оны 8 дугаар 04-ний өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжсэн юм.
- Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг "SouthGobi Resources” компани "China Investment Corporation”-д өнгөрсөн долоо хоногт 8.1 орчим сая ам.доллар төлөх байснаа хойшлууллаа.
- Дээд зэрэглэлийн зочид буудлуудын олсон цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр буурч, 10.5 тэрбум төгрөгт хүрчээ.
- Их хэмжээний урамшуулал авсан татварын албаны дарга нараар мөнгийг нь буцаан төлүүлэхээр боллоо
- Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар "Ирэх жил хөрөнгө оруулалтыг 2-3 тэрбум ам.долларт хүргэх боломж бий” гэв.
- Ирэх онд төсвөөс Ганданд 5.4 тэрбум төгрөг олгоно.
- Монголбанкны 9-р сарын тайлангаас харахад Ипотекийн зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт, зээлдэгчдийн тоо 61 164-т хүрчээ.
- Дотоодын нийт бүтээгдэхүүн 2014 оны эхний есөн сард 11093.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар өслөө гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
- Экспорт нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрийн төсөлд шалгарсан "Чингис" бондын хөрөнгөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан Best shoes гутлын үйлдвэр нээлтээ хийлээ.
- Бизнес эрхлэлтийн орчны тайланд манай улс 72 дугаарт оржээ.
- Шинэчлэлийн засгийн газар "ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлэхээр УИХ-аас 34 дүгээр тогтоолыг батлуулав.
2014 оныг бид ердөө долоон хувийн өсөлттэй үдэхээр байна. Ингэж бид 15-аас 7 руу уруудаж болдгийг дэлхий нийтэд харууллаа. Гэхдээ ирэх онд илүү хатуу нөхцөл байдал биднийг хүлээж байгааг мартаж болохгүй. Бүсээ чангалах ЦАГ ИРЛЭЭ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||