- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Уул уурхайн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.17-2014.12.23/
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Рио Тинто"улс дотор улс байгуулах санал ирүүлсэн
Товчхондоо "Рио Тинто" Монгол улсын дотор байгуулъя улс гэсэн санал ирүүлсэн байна лээ. Та нар зөвшөөр. Зөвшөөрөхгүй бол маш хүнд байдалд оруулна шүү гэсэн санал тавьсан байсан. Монгол Улсын газар нутгийг дэлхийн 16 банкны барьцаанд тавих саналаа давтаж ирүүлсэн байсан. Энэ мэт олон санал байсан. Гэхдээ тэр бүхнийг албан ёсоор тайлбарлах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нь хэлэх байлгүй. Би ямар хөрөнгө оруулагч талын нарийн бичгийн дарга биш. Маш тодорхой гол санааг нь хэлэхэд Монголын ард түмэнд маш аюултай санал ирүүлсэн байсан. Гэхдээ би Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг Монголын ард түмний талд хүчээ зангидах байх гэдэгт найдаж байгаа. Ямар ч муу монгол улстөрч байсан ард түмнээсээ урваж зүрхлэхгүй болов уу. Иймд тэд энэ тухай нэг их удахгүй тайлбарлах байх. /Улс төрийн тойм 2014.12.18 №236/
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Энэ онд манай эдийн засгийг зэсийн баяжмал л чирч гарлаа
Одоохондоо тоо баримт бүрэн гараагүй байна. ео нь хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос огцом буурсан. Харин ашигт малтмалын экспорт нэмэгдсэн. Тухайлбал Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ. Нүүрсний орлого энэ онд тасарсан. үүнийг зэсийн баяжмалын экспортын өсөлтийг нөхөж гадаад худалдаа ашигтай гарч байгаа юм. Тэгэхээр энэ жил Эрдэнэт, Оюутолгойн зэсийн баяжмал Монгол улсын эдийн засгийг аварч гарлаа. /Ардчилал 2014.12.19 №239/
-Гацууртын төслийг хэрэгжүүлэгч төрд санал тавьсан
Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгч өөрсдөө төрд санал тавьсан. Түүнээс засаг оръё гэж хэлээгүй. Хамгийн гол нь хуулиас хамааралтайгаар стратегийн орд болгочихвол боломж бий. Тэгэхээр хамтарч ажидллах нь зүйтэй хэмээн 20 хувийг төр эзэмшээч хэмээн гуйж байгаа. Энэ асуудлыг цагаан суваргын ордод МАК компани өөрөө тавьсан. 34 хувийг төрд өгье харин хөрөнгөө та нар өөрсдөө гарга гэсэн юм. /Зууны мэдээ 2014.12.22 №294/
Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран: тавантолгойг ямарч байсан Оюутолгой шиг гадныханд өгөхгүй
Хамтарсан засгийн газрын үед буюу 2009 онд анх Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийг зарлаж байсан. Гэхдээ удалгүй зогсоосныг хүн бүр мэдэж байгаа. Харин 2014 онд шинэчлэлийн засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргаж Тавантолгойн тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, өмнөх тендерийн үед шалгарч байсан гаднын зургаан компанид дараагийн шатанд оролцох урилгыг явуулсан. /Үндэсний шуудан 2014.12.18 №243/
Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүү: Газрын тосны үнэ эргээд өсч магадгүй тул шатахууны үнэ тогтвортой байсан нь дээр
Олон улсын бирж дээрх газрын тосны үнийг бид байнга ажиглаж байгаа. Энэ уналт манай улсад нэг талдаа сайнаар, нөгөөтэйгүүр муугаар нөлөөлж байна. Манай улс газрын тос экспортолдог орон. Тэгэхээр үнэ унахаар газрын тосны орлого буурна. Манай улс ОХУ-ын "Роснефть", Хятадын "Чайна Ойл" компаниас газрын тосны бүтээгдэхүүн авах гэрээтэй. тэгэхдээ зах зээлийн тухай үнийн ханшаар авах үнийн томъёолол тохирсон. /Ардчилал 2014.12.18 №238/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||