- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сантагийн бэлэг-Тавантолгойн сайн нөхцөл
ХУГАЦАА ДАГАСАН ХОЕР МЭДЭЭ
Тендерийн хугацаагаар бол Тавантолгойн хөрөнгө оруулагч энэ долоо хоногт тодрох учиртай. Тэгэхдээ тендерийн хугацааг муу, сайн хоёр мэдээ дагаж буй. Муу нь, саяхан сайд болсон хэсэг улстөрчид тендерийн ажлын хэсэгт орсон. Тэд хувийн сонирхлоо шингээхийн тулд "танилцаж амжаагүй" гэдгээр тендерийн хугацааг сунгаж болзошгүй. Мэдээж, энэ шалтгааных нь цаана "надад ямар унацтай юм" гэх шантааж явж ч болзошгүй. Сайн нь, шилжсэн утгаараа сайн болохоос бас л муу мэдээ л дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт УИХ-д үг хэлж, сангийн авдар мөнгөгүй болсон, энэ эрчээрээ удаан явбал удахгүй улсаараа дампуурч болзошгүй гэж мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдэл, өөреер хэлбэл, өнөөгийн санхүүгийн хүндрэл нь Тавантолгойг яаралтай эргэлтэд оруулахын тулд тендерийн хугацааг сунгахгүй байхад сайн мэдээ болж байна.

Одоогоор эцсийн шалгаруулалтад БНХАУ-ын "Шенхуа Энержи", Японы "Сумитомо" корпорац, манай улсын "Энержи Ресурс"-ийн хамтарсан түншлэл, болон АНУ-ын "Пибоди Энержи" корпорац үлдээд буй. Тунаж үлдсэн хоёр оролцогчийн санхүүгийн саналыг өнгөрсөн баасан гаригт ажлын хэсгийнхэн албан ёсоор нээлээ. Битүүмжилсэн "Санхүүгийн санал"-ыг нээхдээ зохих журмын дагуу хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй хоёр талын төлөөллийг байлцуулан, ирүүлсэн саналыг уншиж танилцуулсан.
Мөн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан үлдсэн хоёр оролцогчтой уулзсаны дараа санхүүгийн саналыг илүү дзлгэрэнгүй хянах, шалгах ажил ид явагдаж байгаа юм байна. Техникийн шалгаруулалтаар хоёр оролцогч эн тэнцүү өрсөлдөж, 60 дээш хувийн санал авсан шиг санхүүгийн санал дээр ч ойролцоо оноотой яваа сурагтай.
1. ХЯТАДЫН "ШЕНХУА ЭНЕРЖИ", ЯПОНЫ "СУМИТОМО" КОРПОРАЦ, "ЭНЕРЖИ РЕСУРС"-ИЙН ХАМТАРСАН ТҮНШЛЭЛ
Энэ хамтарсан түншлэл бол Тавантолгойн хөрөнгө оруулалтын 49 болон 51 хувийг цогцоор эзэмших боломжтой хөрөнгө оруулагчид юм. Тэд Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан "хөрөнгө оруулалтын 49 хувьд гаднын хөрөнгө оруулагч, 51 хувьд нь үндэсний компанийг шалгаруулах" нөхцөлд нийцэж байгаа.
"Шиньхуа Энержи"
"Туршлагатай менежментийн багт удирдлагыг шилжүүлнэ" гэж Засгийн газрын тогтоолд тодорхой заажээ. Хятадын "Шенхуа Энержи" нь уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа үндэсний нөлөө бүхий компанийн нэг. Хятадын нүүрсний зах зээлийг тэргүүлдэгийн дээр улсынхаа эдийн засгийн толгой компаниудын нэг юм. Мөн төмөр зам болон цахилгаан станц барих туршлагатай, энэ чиглэлийн эзэмшилтэй. Цагаан хадны боомтоос Ганц модны боомт хүртэлх 18 км төмөр замыг "Шенхуа Энержи" компани хөрөнгө гаргаж барьж байгаа. Цаашдаа Гашуунсухайтаас Тавантолгойн хүртэлх 247 км төмөр замыг барих ажилд хамтран ажиллах магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, "Шенхуа Энержи" төмөр зам барихад туршлагатай, хөрөнгөтэй компани гэдгээ эртнээс л харуулж эхэлсэн нь энэ юм. Тавантолгойн нүүрсийг худалдах гол, бараг л ганц зах зээл Хятад гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм учраас Хятадын компани менежментийн багт орж ирвэл эерэг тал нь олон. "Шенхуа Энержи" хэдийгээр төрийн өмчийн оролцоотой ч зах зээлийнхээ зарчмаар эдийн засгийн ашгаа л харна. Тэр нөхцөлд Тавантолгойн нүүрсийг ганц нутагтаа зараад байхгүй, гуравдагч зах зээлд зарахад манай нүүрс хил, гааль татварын онцгой нөхцөлтэйгөөр Хятадын нутгаар явахад "ногоон гэрэл" нь "Шенхуа" болох бололцоотой. Бас "Шенхуа Энержи" Хятадын засгийн газар болон эрх баригчдад нөлөөлж чадахуйц байр суурь эзэлдэг үндэсний томоохон хөрөнгө оруулагч компани учраас борлуулалт. болон бага үнээр нүүрсээ худалддаг асуудал шийдэгдэх боломж харагдаж байгаа.

Өөр нэг үнэн гэвэл улсынх нь зах зээлд зарах нүүрсний тендерт өөрийнх нь компанийг шалгаруулахгүй бол Хятадын тал амласан нэг тэрбум ам.долларын зээлээ өгч, дамжин өнгөрөх транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө эдлүүлэх нь юу л бол. Хэрвээ Хятадын компани
шалгарахгүй бол эдгээр асуудал цаасан дээр үлдэж, хэрэгжихгүй байх ч
магадлалтай. Үүний тод жишээ гэвэл 2003 онд Хятадын даргын ирээд амласан
300 сая ам.долларыг Монгол Улс одоо хэрнээ бүрэн гүйцэд аваагүй л яваа.
Бид авъя гэдэг, тэд авъя гэснээр өгдөггүй. Тэгэхээр Тавантолгойн
тендерийн ялагчийг тодруулахад ганц санхүүгийн саналаас гадна улстөрийн
үйлдлийг бас бодолцох л байх.
"Сумитомо"
Энэхүү хамтарсан түншлэлд гурав дахь хөршийн компани оролцож байгаа нь мөн давуу тал болж байгаа. Дамжин өнгөрөх транзит тээврийн асуудал шийдэгдсэнээр гурав дахь зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэнэ. Энэхүү худалдан борлуулах ажилд "Сумитомо" корпорацын туршлагыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг хоёроос доошгүй орны нийлүүлэх Засгийн газрын 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд зуучлагчийн үүргийг тэд хамгийн сайн гүйцэтгэж чадна. Мөн японуудад Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхол эртнээс бий болсон. Өнгөрсөн жил 30 тэрбум иентэй тэнцэх Самурай бондыг гаргахад ч, хөнгөлөлтэй зээл тусламж олгохдоо ч ил болон далд утгаар Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байдаг. Харин энэхүү гурвал дунд "Сумитомо"-гийн хувь оролцоо ямар байгаа нь тодорхойгүй. Нэр төдий, нөлөөгүй, монголчуудын хятадуудад дургүйцдэг бухимдлыг зөөлрүүлэх зорилгоор "Сумитомо" энэ гурвалд багтаагүй бол маш сайн."Сумитомо" Тавантолгойд орж ирэхийн гол давуу тал нь япон чанар, япон технологи.

"Энержи ресурс"
Энэхүү хамтарсан түншлэл шалгарвал хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмших боломжтой үндэсний цорын ганц компани. "Энержи ресурс" компанид 18 мегаваттын цахилгаан станцыг "Шенхуа Энержи" барьж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, "Шенхуа"-тай хамтарч ажиллахад ойлголцлын зөрүүтэй асуудал гарахгүй харагдаж байна. Мөн "Энержи ресурс" компанийн нэг давуу тал нь нүүрс угааж баяжуулах үйлдвэртэй, цаашид үйлдвэр барих туршлагатай. Гурван модуль бүхий, жилд 15 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Гэхдээ үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй, "Эрдэнэс-Тавантолгой" компанитай гэрээ байгуулж хамртан ашиглаж байгаа. Засгийн газрын тогтоолд зааснаар бол хөрөнгө оруулагчдад 2.5 жилийн дотор нүүрс угааж баяжуулах үйлдвэр барих шаардлага тавьсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч шинээр барина гэвэл 2.5 жилд яавч амжихгүй. Учир нь, "Энержи ресурс" компани 15 сая тонны угааж баяжуулах үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барьсан байдаг. Тэгэхээр 30 сая тоннынхыг хурдан барилаа гэхэд дөрвөн жил шаардана. Харин "Энержи ресурс" компанийн үйлдвэрийг түшиглэж хүчин чадлыг өргөтгөж 30 сая болгоно гэвэл 2.5 жилд амжина. Энэ бол "Энержи ресурс" компанийн гол давуу тал. Ер нь ганц нүүрсний салбар гэлтгүй уул уурхайн компаниуд дундаас Монголдоо, өртөг шингээх гэж, үйлдвэр барьж хүнд аж үйлдвэрийн хөгжилдхувь нэмрээ бодитой оруулж, монголчуудаа түлхүү ажиллуулж, тухтай орчныг нь цогцоор нь бүрдүүлдэг нь "Энержи ресурс" юм.

2. АМЕРИКИЙН "ПИБОДИ ЭНЕРЖИ"
Хамтарсан түншлэл болж оролцож буй компаниудын хувьд 130 жилийн туршлагатай Америкийн "Пибодй энержи" компанитай өрсөлдөхөд амаргүй байгаа нь мэдээж. Тавантолгойн ордыг 10 гаруй жилийн өмнөөс сонирхож, тендер зарласан цагаас нь оролцож, энэ удаа ч мөн орхисонгүй. Учир нь өнгөрсөн арван жилийн хугацаанд нүүрсний салбар уналтад орж, Тавантолгойн үнэ цэн буурсан. Гэхдээ л Тавантолгой орд ашигтай, үнэ цэнтэй хэвээрээ байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад "Пибоди энержи" харуулж байна. Энэ удаагийн тендерт "Пибоди" 49 хувийн гаднын хөрөнгө оруулагчаар дангаар оролцож байгаа. Мэдээж дангаараа оролцож байгаагийн цаана нэг сул тал бий. Тэр нь үндэсний компани хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмших заалт.

Хамтарсан консорциумын хувьд
үндэсний компани багтсан нь давуу байдлыг үүсгэж байна. "Пибоди"
Тавантолгойн хөрөнгө оруулагчаас шалгарвал Тавантолгойн нүүрсийг Америк
руу зөөхгүй нь ойлгомжтой. Хятад руу л борлуулна. Тиймээс борлуулт болон
зах зээлийн асуудал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь "Пибоди"-д
асуудал биш байж ч магадгүй. Угаас л Хятадын нүүрсний зах зээлд
ажилласан туршлага хангалттай бий шүү Дээ. Мөн "Пибоди"-г шалгаруулахгүй
бол Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод сөргөөр нөлөөлнө гэж ярих хүн ч байна. Өөр нэгэн мэдээлэл гэвэл манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав гурвуулаа АНУ-д сургууль төгссөн, тэр чигийг барьдаг улстөрчид гэж шүүмжлүүлдэг. Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилтын корпорац манай улстай хоёр дахь удаагийн Мянганы сорилтын компакт гэрээ байгуулахаар болсон энэ үед "Пибоди"-г тоглоомын гадна үлдээвэл санхүүжилтийн хэмжээ багасах, удаашрахад сөрөг үр дагаврыг хүлээнэ гэж ярьж байгааг үгүйсгэх аргагүй. Мянганы сорилтын сангаас манай улсад бараг тэрбум ам.доллартай тэнцэх санхүүжилт хийх төлөв гарсан байгаа билээ. Дотоодын эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ үед маш том дэмжлэг. Мянганы сорилын санхүүжилтийн бонуст нь "Пибоди"-г харж үзэх улстөрийн шийдэл АНУ, Монгол Улс хоёрын дунд явахыг үгүйсгэхгүй.
Тийм учраас тендерийн хоёр оролцогчийг хоёуланг нь Тавантолгойн хөрөнгө оруулагчаар сонгохыг бас л үгүйсгэхгүй юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргана. Хэрвээ БНХАУ, Япон, АН.У гуравтай хосолж Тавантолгойгоо ашиглавал манайд л ашигтай. Гол зах зээлийнхээ толгой компанитай хамтарна, "Сумитомо" орж ирснээр япон технологи нэвтэрч, манай нүүрс гуравдагч зах зээлд гарах бололцоо нэмэгдэнэ, "Пибоди"-г багтааснаар геополитикийн эрх ашиг, тэнцвэр хангагдана.
Ажлын хэсгийнхэн ч энэ долоо хоногтоо шалгаруулалтаа эцэслэж, Засгийн газар болон УИХ-д мэдүүлж, оноос өмнө хөрөнгө оруулагчийг зарлана гэдгийг хэлж байгаа юм. Хэрвээ тэд хэлсэндээ хүрвэл сүүлийн гурван Засгийн газар дамжин үргэлжилсэн улстөрийн хэрүүл, тендерийн үр дүнд Тавантолгойн орд шинэ оны босгон дээр шинэ хөрөнгө оруулагчтай болох нь ээ. Ганц хүсэх юм гэвэл бурхнаас гагцхүү бидэнд л заяасан гэмээр Тавантолгойн баялаг маань Сантагийн бэлэг болоод хил даваад битгий явчихаасай. Харин ордын өгөөжийг Монголд нь үлдээх хөрөнгө оруулагчийн сайн нөхцөлүүд Сантагийн бэлэг болж Тавантолгойд орж ирэхийг монгол хүн бүр хүсч хүлээж буй. "Шенхуа" ч, "Сумитомо" ч, "Пибоди" ч Монголыг хөгжүүлэх гэж, Монголд мөнгө олж өгөх гэж Тавантолгойд орж ирээгүй, ирэх ч үгүй нь тодорхой. Тийм учраас баялгийн эзэн гэдэг давуу талдаа тохирсон сайн нөхцөл, харилцан ашигтай байх илүү хувилбарыг тэднээс авах нь чухал. Тийм гэрээг уг нь улстөрчид биш, мэргэжлийн хүмүүс, энэ чиглэлээр олон улсад туршлагатай хүмүүсээр хийлгэвэл сайнсан. Улстөрчдийг багтааж заавал Оюутолгойн алдаатай замаар дахин явах хэрэг, сонирхол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт байна гэж үү. Энэ нь тендерийн нөхцөл, өгөөжөөс л харагдана.
Тийм ээ, энэ шинэ жилийн хундаганы ерөөл нь Тавантолгойн сайн нөхцөл байгаасай.
Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сантагийн бэлэг-Тавантолгойн сайн нөхцөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани