- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Наранбаатар: Нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох нь
-Нүүрсний салбарын асуудал ямар байх вэ. Энэ салбарын байдал дээрдэх болов уу. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, ажиглаж байна вэ?
-Өнгөрөгч онд нүүрсний үнийн өрсөлдөөн нэлээд өндөр байсан. Тиймээс ч дэлхийн зах зээл дээрх үнэ унасан. Ер нь Хятад улсын зах зээл дээрх үнэ илүү унасан байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор компаниуд ашиггүй ажиллахыг хүсэхгүй. Тэгэхээр компаниуд тодорхой хэмжээнд зогсолт хийсэн асуудал байгаа. Харин энэ онд ч гэсэн байдал тун хэцүүдэх шинжтэй байна. Өрсөлдөөн ч ширүүхэн байх төлөвтэй. Үнэ өсөхгүй байх хандлага ажиглагдаж байгаа юм. Тиймээс нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох хандлага харагдаж байна.
-Нүүрсний салбарыг төрөөс хэрхэн дэмжиж ажиллах шаардлагатай байдаг юм бэ. Түүнчлэн нүүрсний салбарын татах татаасыг цөөлөх ёстой юу. Ер нь ямар бодлого зорилтыг дэвшүүлж байж, нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, үнийг нэмэх боломжтой вэ?
-Хятадын Засгийн газрын зүгээс бодлого гаргаж байгаа. Гаднаас авч байгаа импортын нүүрсний чанарт хязгаарлалт хийнэ гэж байгаа юм. Тэгэхээр тодорхой хэмжээний илчлэг муутай, чанарын шаардлага хангахгүй, муу нүүрсийг авахгүйгээр хязгаарлаж эхлэх нь гэсэн мэдээлэл байгаа. Магадгүй манай улсыг хязгаарлаад эхэлвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс бид энэ давалгаанд өртөхгүйн тулд нүүрсний чанарыг улам сайжруулж гаргах хэрэгтэй. Түүхийгээр нь гаргаад борлуулаад баймааргүй байна. Манай "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс үндсэндээ түүхийгээрээ гарч байгаа. Гэтэл "Энержи ресурс”компани угаасан нүүрс гаргаж байна. Гэвч хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Харин үүнийг бусад компаниуд нь нийлээд "Энержи ресурс”-ийн ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг хамтарч ашиглан, нүүрсээ боловсруулаад экспортлох бүрэн боломж байгаа.
-Ганцхан баяжуулах үйлдвэрийг олон компани ашиглаад ирэхээр нүүрсний экспорт буурах байх. Харин үнийн хувьд нэмэгдэх боломжтой шүү дээ?
-Тийм ээ. Хэдийгээр бага экспорт хийх боловч, нэлээд өндөр үнээр
борлуулалт хийх боломж харагдаад байгаа юм. Тэгэхээр бид энэ асуудлаа
түрүүлж яримаар байна. Цаашлаад тээвэр ложистикийн асуудал байгаа.
Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шахах хэрэгтэй байна.
Төлөвлөсөн хугацаанд оруулах хэрэгтэй. Нэн тэргүүнд эдгээр асуудлыг
шийдэх ёстой. Түүнчлэн нүүрсний салбарын 24 төрлийн татвар байдаг.
Тиймээс боломжтойгоос нь танах ёстой.
-Цаашид нүүрсний салбарыг хэрхэх вэ?
-Хамгийн чухал нь үйлдвэрлэлээ авч үлдэх, ажлын байрыг хадгалах,
хөрөнгө оруулагчдаа эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг нь бид бүхэн
бодолцож үзэх ёстой. Хэрвээ Тавантолгойн нүүрсний орд тэр чигээрээ
зээлийн эрсдэлд орох юм бол Монгол Улс илүү хүнд нөхцөл байдлыг туулж
болзошгүй. "Энержи ресурс” компани үйлдвэрлэлээ босгохын тулд хэчнээн
хэмжээний зээлээр босгосон билээ. "Эрдэнэс Тавантолгой” компани мөн л
зээлтэй байгаа. Тэгэхээр гол гол үйлдвэрлэлээ зогсоохгүй авч явах
бодлого маш чухал байна. Мэдээж 2-3 жилийн дараа нүүрсний зах зээл
эргээд сэргээд эхэлвэл Монгол Улсдаа татвараа төлнө, үр ашиг өгөөжөө
улам нэмэгдүүлнэ шүү дээ.
-Удахгүй нүүрсний салбарынхан чуулах гэж байна. Энэ үеэр ямар асуудлыг хөндөх вэ?
-"Соал Mongolia” чуулган энэ онд дөрөв дэх удаагаа болох гэж байна. Жил бүр нүүрсний өрсөлдөх чадварыг голлон хэлэлцдэг. Түүнчлэн дээр хэлсэн асуудлаас гадна дотооддоо байгаа хүрэн нүүрсээ боловсруулж ашиглах талаар илүүтэй анхаарна. Тэр дундаа эрчим хүч үйлдвэрлэх бололцоо байгаа юм. Тэгвэл урд хөрш рүүгээ эрчим хүч экспортлох бололцоо байгаа. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Тиймээс ажил хэрэг болох тал руу нь дөрөв дэх удаагийн чуулган чиглэнэ. Занар нь нүүрсний нэгэн төрөл шүү дээ. Занарыг боловсруулах чиглэлээр тусгайлан хэлэлцэнэ. Тэгэхээр арга хэмжээний маань цар хүрээ жилээс жилд нэмэгдээд явж байна гэж ойлгож болно.
-Төмрийн хүдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид 10 жилийн өмнө төмрийн баяжмал экспортолж чаддаггүй байсан.
Тухайн үед 0 экспорттой, ямар нэгэн төмрийн боловсруулалт хийдэггүй
байсан шүү дээ. Харин 2005 онд жилд 178 мянган тонн төмрийн хүдрийн
баяжмал экспортолж эхэлсэн. 2009, 2010 онд төмрийн хүдрийн үнэ өссөнтэй
холбоотойгоор төмрийн баяжмалын экспорт нэлээд нэмэгдсэн байдаг. Хэрэв
2013 онд 6.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолвол 650 гаруй
сая ам.долларын экспортын орлого олох боломж байсан. Өнгөрсөн жил
экспортолсон нийт төмрийн баяжмалыг 41 аж ахуйн нэгж экспортолсноос
үзвэл баяжмал экспортолж байгаа компанийн тоо өссөн байна. Цаашид ч
тогтвортой өсөх хандлага бий.
-Төмрийн баяжмалын экспортын орлого эдийн засагт хэрхэн үр өгөөжөө өгөх бол?
-Гаалийн статистик мэдээллээс харахад, 2008 онд нэлээд өндөр үнээр экспортолж байгаад 2009 онд огцом буурсан байдаг. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үе болж, баяжмалын үнэ огцом унасантай холбоотой. Үүнээс хойш төмрийн баяжмалын экспортын үнэ аажмаар өссөн байдаг. 2016 онд жилдээ 11 сая тонн баяжмал экспортлох нөхцөлд нийтдээ 900 саяас 1.2 тэрбум ам.долларын экспортын орлогыг зөвхөн баяжмал үйлдвэрлэгчдээс олох боломжтой. Үүнийг дагаад нөөцийн төлбөр болон бусад татвар хураамжийн 200-350 сая ам.доллар улсын төсөвт орох бололцоотой байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||