Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Алгаа: Гацууртын төслийг хэрэгжүүлэгч төрд санал тавьсан

Н.Алгаа: Гацууртын төслийг хэрэгжүүлэгч төрд санал тавьсанЦаг үеийн асуудлаар Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.
 
-Уул уурхайн салбар сэргэж буй талаар хүмүүс ярьж байна. Энэ таатай мэдээ танай салбарын ирэх жилийн төлвийг хааш нь эргүүлэх бол?
 
- Төмрийн хүдэр, нүүрс хоёр ирэх жил төдийлөн сэргэхгүй болов уу. Учир нь ганцхан зах зээлтэй шүү дээ. Түүнээс гадна төмрийн хүдрийг нүүрснээс хамааралтай гэдгийг хүн бүр мэднэ. Зэс, алтны хувьд үнийн уналтын мөчлөг саарах байдалтай байна. Судалгааны олон улсын байгууллагын дүнгээс харахад зэс болон алтны үнэ унахгүй байх таамаг бий. Манай улсын хувьд уул уурхайн салбар сэргэх боломж гэж харж байна. Энэ онд гадаад худалдааны баланс эерэг гарсан нь манай салбарын тэр дундаа зэсийн баяжмалын борлуулалтын орлого нөлөөлснийх.
 
Хэдийгээр импорт багассан ч экспорт өссөн учраас алдагдалгүй болсон гэсэн үг. Тэгэхээр ирэх онд Гацууртын асуудлыг шийдвэрлэж чадвал экспортод алтаа гаргаад эхэлнэ. Мэдээж эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс экспортын орлогын хувьд өсөх бодит хандлага бий. Мөн урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг шийдвэрлэчихвэл сайнаар нөлөөлнө. Яагаад гэвэл эхэлсэн ажил учраас хурдан сэргэх боломж бий. Тухайлбал, "Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ныхон "Хэрэв дээрх асуудлууд шийдэгдвэл ирэх жил 20 тонн алт экспортлох боломжтой” гэж хэлсэн. Тиймээс боломжийг бид алдахгүй байх хэрэгтэй. Аль болох улстөржүүлэхгүйгээр асуудлаа шийдэж, түүнд анхаарлаа хандуулах ёстой.
 
Түүнчлэн шинээр хайгуулын лиценз олгохоор зарлахад долоо хоногийн дотор туршилт хийхэд 300-аад хүн урьдчилгаа 250 мянган төгрөгийг төлсөн байна. Шийдвэр гаргачихвал хайгуулын талбай ашиглалтын төлбөр бэлнээр тушаагдана. Гэтэл ийнхүү мөнгө орж ирэх урсгалыг хаачихаж байна шүү дээ.

-Урсгалаараа орж ирэх мөнгийг хүчээр хаагаад байна гэж та хэлэх гээд байна уу?
 
-Тэгэлгүй яахав. Хэрэв сувгуудийг нь нээчихвэл мөнгө урсаад ороод ирнэ. Түүнээс гаднаас хэн нэгэн хаачихаад байгаа хэрэг биш. Үүнийг популизм, улстөр хоёр хаасан гэж хэлээд байна. Үүнээс гадна Оюутолгойг нэрлэж болно. Тухайн компанийн санхүүжилт таван тэрбум ам.доллар байхаа больё гэхэд хоёр тэрбум орж ирэхэд бэлэн гэдэг. Бид хугацааг нь гурав, гурав, зургаа, зургаан сараар хаачихаад байгаа юм шүү дээ. Хэт хаширласны гор нь цаг хугацааны алдагдал. Гэтэл энэ нь хүү төлөхөөс илүү хор уршигтай гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
 
-Гэхдээ уул уурхайн компаниуд гадаадад данстай байна гээд байгаа шүү дээ?
 
-Манай улс шиг компанийн дансыг Татварын газар нь дур мэдэн хаачихдаг газар дэлхий дээр байхгүй. Хэдийгээр татварын өртэй байгаа ч тухайн аж ахуйн нэгжийн дансыг хааснаар мөнгө нь ороод ирэхгүй. Ингэж механик саад үүсгээд байгаа нь  хүндрэл учруулж байгаа юм. Түүнээс гадна гадаадад данстай бол манайх руу мөнгө нь орж ирэхгүй мэтээр ярьцгааж байна. Энэ бол маш буруу, ташаа ойлголт. Учир нь үйлдвэрлэлийң 70хувь нь зардал байдаг. Тиймээс зайлшгүй манай нутаг дэвсгэрээр тэрхүү мөнгө нь явж байгаа гэсэн үг.Бид боломжоо бага багаар хаасаар байгаад таг хааж аваад 3-4 жил болж байна.
 
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын үйл ажиллагааг таг зогсоосон гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Та санал нэг байна уу?
 
-2006 оноос энэ байдал эхэлсэн. Тухайн үед 68 хувийн татвар гарснаар алтны томоохон татвар төлөгчдийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох шахсан. Хойноос нь урт нэртэй хууль, стратегийн гэдэг чинь эдийн засгийн салбарт орсон. Ийнхүү нам  дарсны  дaрaa хайгуулын лицензийг олголгүй гурван жил болж байна. Ингээд зургаан жил явсны эцэст буруу байсныг харсан учраас 2013 оноос хаалтаа нээгээд нэлээд онгойлгочихоод байгаа юм. Гэтэл гадна, дотны хөрөнгө оруулагчид практик алхам, шийдлийг хүлээж байна. Үүний тулд урт нэртэй хууль, Тавантолгой, Оюутолгойн асуудлаа шийдвэрлэчихвэл татвар төлөөд, бизнесээ явуулах хэрэгтэй байна хэмээн хүлээсээр байна.
 
-Ирэх онд Гацууртын ордыг ашиглалтад оруулчихвал эдийн засаг сэргэнэ гэж та дээр хэлсэн. Гэвч төр өмчтэй байхгүй гэсэн атал эзэмшинэ гэдэг байж болохгүй гэдэг. Та үүнийг хэрхэн харж байна?       
 
-Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгч өөрсдөө төрд санал тавьсан. Түүнээс засаг орьё гэж хэлээгүй. Хамгийн гол нь хуулиас хамааралтайгаар стратегийн орд болгочихвол боломж бий. Тэгэхээр хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн 20 хувийг төр эзэмшээч  хэмээн гуйж байгаа. Энэ асуудлыг Цагаан суваргын ордод "МАК” өөрсдөө тавьсан. 34 хувийг төрд өгье харин хөрөнгөө та нар гарга гэсэн юм. Мөн нүүрсний хоёр ордод тийм санал тавьсан. Харин энэ төслийг хөдөлгөх нь эдийн засагт хэрэгтэй учраас хуулийг өөрчлөх ёстой юм.
 
-Түүнээс гадна энэ төслийг хөдөлгөснөөр байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн үзэж байгаа шүү дээ?
 
-Нутгийн иргэдийн сонирхлыг сонсох хэрэгтэй. Түүнээс нийслэлд байгаа хүмүүсээс хамааралтайгаар энэ асуудлыг ярьж байгаа бол буруу. Учир нь тэд нутгийн иргэдийг төлөөлж чадахгүй. Яагаад гэвэл хоёр гуравхан хүний хүсэл сонирхол биш. Үнэхээр ингэж байгаа бол уул уурхай устгаж сүйтгэсэн газар бий юу гэвэл, хаа ч байхгүй. Харин ус асуудалтай, тиймээс xoocoн хийрхэл явж байна гэж хардаг. Тэд нөхөн сэргээлт хийгээд явдаг. Тэртэй тэргүй хорхой шавьж идэж, модыг нь  хулгайгаар тайраад сүйтгэчихдэг гэдгийг ард түмэн мэднэ.
 
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Н.Алгаа: Гацууртын төслийг хэрэгжүүлэгч төрд санал тавьсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани