- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюу Толгойн зэс-алтны порфирын орд газар нээсэн түүх
Одоогоос таван маянган жилийн тэртээ хүрэл зэвсгийн үед одоогийн Өмнөд Оюугийн малахит, хризоколлоос бага хэмжээгээр зэс гарган авч байсныг жижиг тойрог хэлбэрийн ухдас, зэс хайлшны үлдэц олдсоноор баталдаг.
1980-аад
онд Оюу Толгой орчмын талбайд Монгол Оросын хамтарсан регональ
геохимийн судалгаа явагдаж Төв Оюугийн хэмжээнд молибдений гажил
тогтоожээ. 1983 онд анх Оюу Толгойд очиж зэсийн эрдэсжилт, хувиралтай
байх баталгааг тэмдэглэж байсан Д. Гарамжав (одоо Айвенхоугийн ахлах
геологич) 1996 онд Magma Copper компанийхныг Оюу Толгойд дагуулан очжээ.
Уг аяллын дараа тус компани дээр дурдсан талбайд хайгуул хийх эрх авсан
байна. 1997 оноос эхлэн BHP Billiton (Magma Copper-ийг худалдаж авсан)
Өмнийн говь нутгийг хамарсан регональ эрэл үнэлгээний ажил эхэлсэний нэг
хэсэг нь Оюу Толгойн хайгуулын үйл ажиллагаа байлаа. Геологийн
зураглал, тунамал хурдсанд хийсэн голын хөндий, хөрсний дээжлэлт,
соронзон болон албадмал туйлширлын судалгаа хийсний дараа BHP Billiton
(BHP) 1997 оны 9, 10-р сард нийт 1100 тууш метр зургаан цооног өрөмджээ.
Эдгээр ажилуудын үр дүн дээр үндэслэн хоёр дахь шатны өрөмдлөгийг
эхлүүлсэн.
1998
оны 4 сараас эхлэн ВНР нийт 2000 тууш метр нэмэлт 13 цооног өрөмдсөний
дөрвөөс нь нааштай үр дүн гарав. Гурав дахь шатны өрөмдлөг 1998 оны 8,
9-р сард хийгдэж 800 тууш метр дөрвөн цооног өрөмджээ. Гэвч эдгээр
цооногоос хангалттай хэмжээний эрдэсжилт илрээгүй тул төслийг хянаж
үзэхээр үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. 1999 онд уг талбайд
нэмэлт өрөмдлөг, хайгуулын ажил хийхээр тогтсон байсан боловч хайгуулын
төсөв багассаны улмаас ВНР компани Оюу Толгой дахь хайгуулын ажлаа
зогсоожээ. Энэ үед Айвенхоу Майнз ВНР-ийн хайгуулын талбайг хамтран
эзэмших саналыг тавьж улмаар 2000 оны 5 сард Оюу Толгойн талбайг 100%
эзэмших гэрээг үзэглэсэн байна.
2000
оны 6 сараас эхэлсэн өрөмдлөгийн ажлаар (RC) 9-р сар гэхэд 8,828 тууш
метр 109 цооног өрөмдсөн байлаа. Уг өрөмдлөгийн ажлаар ВНР-ийн өрөмдсөн
ОТ-3 цооногоос илэрсэн халькозиний хоёрдогч баяжилтын бүсийн цар хэмжээг
тогтоох зорилготой байсан юм. Уг ажлын үр дүн тун нааштай гарсан ба
өндөр агуулга бүхий хоёрдогч гарал үүсэлтэй зэсийн хүдэржилтийг нэмж
илрүүлсэн юм. 2001 онд Айвенхоу Майнз өрөмдлөгийн ажлаа үргэлжлүүлэн
явуулснаас ихэнхийг нь Өмнөд Оюугийн исэлдсэн хүдрийн нөөцийг тогтоох
зорилгоор хийхийн зэрэгцээ Өмнөд Оюу, Баруун Өмнөд Оюу, Төв Оюу-гийн
хэсэгт гурван баганат өрөмдлөг хийсэн. Эдгээр алмазан өрөмдлөгийн үр дүн
хангалттай сайн байсан нь Айвенхоугийн өнөөг хүртэл үргэлжилж буй
томоохон өрөмдлөгийн хөтөлбөрийн үндэс суурь болсон юм.
2002
оны сүүлчээр Айвенхоу талбайн алс хойд хэсэгт буюу одоогийн Хюго
Дамметтын орд газарт албадмал туйлширлын өндөр гажлыг шалгахаар
туршилтын цооног өрөмдөв. Энэ туршилтын цооног нь насны хувьд залуу,
тунамал зузаалгийн доор орших борнит, халькопиритийн баян эрдэсжилтийн
бүсийг 638 метрт огтолж улмаар энэ бүс нь 222 үргэлжилж байгааг
илрүүлэв. 2003 оны хоёрдугаар улирал гэхэд Хюгогийн Бүс дэх нөөцийн
үргэлжлэлийг тогтоохоор өрөмдлөгийн ажил эрчимтэй явагдаж байв.Шинээр
өрөмдсөн хэд хэдэн цооногоос 200 метрээс багагүй зузаантай, дундаж
агуулага нь 3%-иас доошгүй зэсийн хүдэр илэрсэн байна. Тус ордын нөөцийг
нээн илрүүлэх хайгуулын ажил үргэлжилсээр байна.
Ордын Алс Хойт хэсгийг Хюго Дамметын дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэлээ
2003
оны 9 сард тус компани Айвенхоугийн Төсөл Хөгжлийн Гүйцэтгэх Дэд
Ерөнхийлөгч асан Хюго Дамметтийн дурсгалыг хүндэтгэн, түүний гүйцэтгэсэн
үүргийг онцгойлон үзэж, ордын алс хойд хэсгийг түүний нэрээр нэрлэх
болсон билээ. Ноён Дамметт одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Африкт
автомашины ослоор нас барсан юм. Тэрээр олон улсын уул уурхайн салбарын
хамгийн шилдэг геологичдын нэг байсан бөгөөд томоохон зэс порфирийн
ордын дагуу мэргэшсэн хүн байлаа. Айвенхоу цаашид Оюу Толгой төслийн үйл
ажиллагааг үйлдвэрлэлд хүргэж, Хюго Дамметийн ордын далд уурхайг
Хюгогийн уурхай гэж нэрлэх юм.
Мөн
Ноён Дамметт Айвенхоу Капитал Корпорацийн салбар болох Африкан
Минералзын Хайгуул Эрхэлсэн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч, Дэд Захирлын
албыг хашиж байв. Африкан Минералз нь Өмнөд Африкт никель, цагаан
алтны бүлгийн металлын томоохон төсөл хэрэгжүүлж буй компани юм. Тэрээр
өмнө нь "BHP Minerals” компанид Ашигт Малтмалын Хайгуул Эрхэлсэн Дэд
Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Канадын алмазын аж үйлдвэр үүссэн бий
болгоход түлхэц болсон чухал нээлтийг удирдан явуулсан юм. Мөн тэрбээр
Олон Улсын Эдийн Засагч Геологичдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж
байв.
Одоогийн байдлаар Оюу Толгойн үйл ажиллагаа хөрөнгө оруулалтын гэрээнээс хамааралтайгаар гацаанд ороод байгаа.
Оюу Толгойн зэс-алтны порфирын орд газар нээсэн түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани