- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртыг стратегийн орд болгох уу
Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд
оруулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 100 дугаар
тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Халзан
бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордыг стратегийн ордод
хамруулах төсөл санаачлаад байсан.
Гэвч Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордыг бүрэн
судлаагүй, баяжуулах технологийн шийдэл тодорхойгүй зэрэг үндэслэлээр
дээрх жагсаалтаас хассан байна. Мөн хөрөнгө оруулагчид олон улсын
хөрөнгийн биржид бүртгэлтэй Хөшөөтийн ордыг стратегийн ангилалд
хамруулахыг дэмжээгүй аж.
Орон нутгийнхан нь хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах тохиролцоонд
хүрсэн учраас ижил санал өгсөн байна. Түүнчлэн Цайдам нуурын ордын
тусгай зөвшөөрөл эзэмшигч "Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийнхан төрийн
зүгээс хөрөнгө оруулах, эсвэл Засгийн газар баталгаа гаргавал стратегийн
ордод оруулах боломжтой гэсэн шаардлага тавьжээ.
Харин Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд
Монголиа” ХХК тус ордыг стратегийн ангилалд хамруулах хүсэлтээ Засгийн
газарт илэрхийлсэн аж. Тиймээс Гацууртыг стратегийн ордод хамруулах,
эсэх талаар Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар
ярилцаад дэмжлээ.
Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж, Уул уурхайн сайд хариулт өгсөн юм.
Л.Энх-Амгалан: -Стратегийн ордын талаар
Засгийн газар цаашид ямар зарчим баримтлах вэ. Эдгээр ордын адил тусгай
зөвшөөрөл эзэмшигчдийн хүслээр л шийдээд байх уу?
Р.Жигжид (Уул уурхайн сайд): -Тусгай зөвшөөрөл
эзэмшигчтэй ярилцаж, санал нэгдсэний дагуу Цагаан суваргын ордыг
стратегийн ангилалд хамруулсан. Энэ ажлын үргэлжлэл нь Гацууртын ордтой
холбоотой эл төсөл. Гацууртын орд "Урт нэртэй” хуулийн хязгаарлалтад орж
байгаа. Гэхдээ стратегийн ордод хамруулбал ашиглах боломжтой. Эдийн
засгийн хямралтай үед тус ордыг ашиглах нь зүйтэй. "Сентерра гоулд
Монголиа” ХХК уг ордыг ашиглахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа.
Л.Энх-Амгалан: -Гацууртыг "Урт нэртэй” хуулийн хязгаарлалтаас тойруулахын тулд стратегийн ордод хамруулах гэж байгаа бол буруу шүү.
Р.Жигжид: -Манай яам "Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх
нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ нэгэнт тус хуулийн
хязгаарлалтад орж, үйл ажиллагааг зогсоосон газруудад хяналт сайн тавьж,
ажлыг нь дуусгаж, нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрөх шаардлагатай гэж
бодож байна.
С.Дэмбэрэл: -Стратегийн орд газрын ангилалд оруулахын
ач холбогдол чухам юу юм бэ. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч
нь стратегийн ангилалд хамруулах хүсэлтээ албан ёсоор гаргасан юм уу.
Тэднийг хүсээгүй байхад төр шахалтад оруулаад байгаа аятай дүр зураг
надад анзаарагдсан юм.
Р.Жигжид: -Тус ордын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг
илүүтэй бодолцсон. Гацууртын ордын борлуулалтын орлогыг гурван их наяд
төгрөгөөр тооцсон. Мөн татвар төлнө. "Сентерра гоулд Монголиа” ХХК 2014
оны тавдугаар сарын 20-нд стратегийн ордод хамруулах хүсэлтээ албан
ёсоор илэрхийлсэн. Мөн ямар нэг хүүний дарамт байхгүй. Төсөвт ачаалал
ирэхгүй. Төр эзэмших хувь хэмжээний талаар компанийнхантай ярилцсан. Тэд
төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хамтрах боломжтой гэсэн. Хөрөнгө
оруулалтын хэмжээг 326 сая ам.доллараар тооцож байгаа. 70 тэрбум
төгрөгийн ногдол ашиг олох боломжтой. Үүнээс гадна татварын ямар ч
хөнгөлөлт үзүүлэхгүй. Төр хүчээр хувь эзэмших оролдлого хийгээгүй. Энэ
бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналын дагуу оруулсан асуудал.
Л.Энх-Амгалан: -Тэд 34 хувиа үнэг үй өгнө гэж байхгүй.
Оюутолгойн маргаан яг ийм асуудлаас үүдэлтэй. Хөрөнгө оруулалтын хэмжээ
одоо 300 гаруй тэрбум ам.доллараар яригдаж байгаа ч явцын дунд нэмэгдээд
тэрбум болчихвол яах вэ. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардал 4.6
тэрбум ам.доллар байсан. Харин одоо долоон тэрбум ам.доллар болсноос
асуудал үүссэн шүү дээ. Бид алдаанаасаа суралцахгүй байна. Тус аж ахуйн
нэгжийн мөнгө зээлээр орж ирнэ. Үүнээс улбаалж төрөөс баталгаа нэхвэл
яах вэ. Яагаад төрийг эрсдэлд оруулах гээд байгаа юм бэ. Аж ахуйн
нэгжүүдийг дарамтлах хэрэггүй. Энд хэлэлцэж буй асуудал ганц ордтой
холбоотой мэт боловч манай эрдэс баялгийн салбарт тулгарч буй хамгийн
том бэрхшээл юм.
Д.Ганхуяг: -"Сентерра гоулд Монголиа” ХХК-ийнхантай
төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ерөнхий тохиролцоог хамгийн
ашигтай байдлаар хийсэн. Энэ дагуу хамтарсан компани байгуулна.
Тогтоосон хувийг явцын дунд өөрчл өхгүй. Компанийн өөрийн хөрөнгө болон
зээлийн харьцаа 20:80, эсвэл 34:66 байна. Зээлийг хөрөнгө оруулагч тал
хариуцахаар ярилцаад байгаа.
Б.НОМИН
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||