Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртыг стратегийн ордын жагсаалтад оруулахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ нь Гацууртын алтны ордыг стратёгийн ордод хамруулах тухай юм. Хамгийн анх Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын хрвор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад оруулахаар УИХ-д өргөн барьсан юм. Гэвч газрын ховор элемэнтийн ордууд нь бүрэн судлагдаагүй, баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүй гэдэг шалтгаанаар хассан байна. Мөн Хөшөөтийн нүүрсний ордын тухайд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчидтай нь стратегийн ордод оруулах асуудлаар санал нэгдээгүй аж. Учир нь, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр стратегийн ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулах ажиллах боломжтой гэж үзжээ. Цаадам нуурын нүүрсний ордын лицензийг эзэмшигч нь "Төр хөрөнгө оруулах, эсвэл Засгийн газар хөрөнгө оруулалтын зээлд баталгаа гаргах юм бол стратегийн ордын жагсаалтад оруулж болно" гэсэн байна. Мөн тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсны дараа уг ордыг эзэмшигч компани нь стратегийн ордод хамруулахыг эсэргүүцсэн юм. Харин "Сентерра гоулд" компани лицензийг эзэмшиж буй Гацууртын алтны ордоо стратегийн ордод хамруулах хүсэлтэй байгаагаа Засгийн газарт албан ёсоор илэрхийлсэн байна. Ингэснээр эцэстээ ганцхан Гацууртын алтны ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах санал үлдэснийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулав. Түүнийг дээрх танилцуулгыг хийсний дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авахын зэрэгцээ саналаа хэллээ.
 
Л.ЭНХ-АМГАЛАН: -Энэ ордыг стратегийн ордод хамрууллаа гэхэд төр ямар оролцоотой байх юм бэ. Хэрвээ стратегийн ордод оруулахгүй гэвэл цаашдаа ашиглахгүй орхих юм уу. Ер нь орд газруудынхаа ашиглалтад төр нь оролцоод байхаар гадаадын хөрөнгө оруулагчид биднээс улам зугтах юм биш үү?
Р.ЖИГЖИД: -Гацууртын орд "Урт нэр"-тэй хуульд хамрагдаж байгаа. Харин стратегийн орд нь энэ хуульд хамаарахгүй гэсэн заалт бий. Тиймээс эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед стратегийн ордод бүртгэж ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар 50 тоннын нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. Цаашдаа энэ нөөц нэмэгдэх магадлалтай. Мөн "Сентерра гоулд" компани уг ордыг ашиглахад бэлэн байгаа.
Л.ЭНХ-АМГАЛАН: -"Урт нэр"-тэй хуулиас тойруулахын тулд л стратегийн ордод хамруулах гэж байгаа юм байна шүү дээ.
С.ДЭМБЭРЭЛ: -Стратегийн ордод бүртгэлээ гэхэд төр ямар үүрэг хүлээх юм бэ. Төр хүчээр 34 хувийг нь авах гээд байгаа юм шиг ойлгогдсон. Ер нь лиценз эзэмшигч компаниас нь стратегийн ордод хамруулах хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг бий юү.
Р.ЖИГЖИД: -Төр хүчээр тодорхой хувийг нь эзэмших гээгүй. Өөрсдийнх нь гаргасан саналын дагуу асуудлыг оруулж ирсэн. Эхлээд стратегийн ордод бүртгэх эсэхийг нь шийдчихээд дараа нь Засгийн газар УИХ-д дахин төсөл оруулж ирээд ямар хэлбэрээр ашиглахаа шийдэх юм. Ер нь эдийн засагт үзүүлэх нөлөөлийг нь үндэслэн стратегийн ордод бүртгэхээр оруулж ирсэн. Урьдчилсан тооцоогоор жилд улсын төсөвт гурван их наяд төгрөг төвлөрүүлэх юм.
Б.БАТХҮҮ (Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга): -Хуучин шороон ордыг нь ашиглачихсан газар учраас шинээр газар хөндөхгүй ашиглагдах орд байгаа юм. Анхны хөрөнгө оруулалт нь 326 сая ам.доллар гэсэн тооцоо хийсэн. Үүнийг төсөвт ачаалалгүйгээр шийдэх юм.
Л .ЭНХ-АМГАЛАН: -Оюутолгой шиг явцын дундаа анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдвэл яах вэ. Лиценз эзэмшигч компани нь зээл авч хөрөнгө оруулалт хийх нь ойлгомжтой. Зээл авахдаа Засгийн газраас баталгаа гаргаж өгөхийг шаардвал яах вэ. Төрийг ингэж эрсдэлд оруулж болохгүй шүү дээ. Жижиг орд юм шиг боловч цаанаа том үр дагавартай асуудал шүү.
Д.ГАНХУЯГ:-Нэгдүгээрт, стратегийн ордод хамруулчихаад, хоёрдугаарт, эзэмшлийнх нь хувь хэмжээг тогтооно. Эзэмшлийн хувь хэмжээг нь тогтоох Засгийн газрын тогтоол бэлэн болчихсон байгаа.
А.ТЛЕЙХАН: -Төсөвт ачаалал өгөхгүйгээр ашиглаж, ногдол ащиг өгье гэж байгаа нь зөв. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед үүнийг дэмжих ёстой гэж үзэж байна.
Ж.БАТСУУРЬ:-Төсөвт дарамт учруулахгүйгээр ашиглана гэдэг чинь 34 хувийг нь төрд үнэгүй эзэмшүүлнэ гэсэн үг биш шүү. Үүнийг цаашдаа анхаарах хэрэгтэй. Мөн үүнтэй адилхан "Урт нэр"-тэй хуулийн хязгаарлалтад орчихсон орд газруудыг стратегийн ордод хамруулаад ашиглаад байх юм уу. Ингэвэл "Урт нэр"-тэй хуулийн хэрэг алга.
 
Дээрх байдлаар хэлэлцүүлэг өрнөсний дараа Гацууртын алтны ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
 
 
 

 С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Гацууртыг стратегийн ордын жагсаалтад оруулахыг дэмжлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани