Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарчихаад байхад манайд яагаад шатахууны үнэ буурахгүй байна вэ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэр хэмжээнд байлгахыг бараг нефть импортлогч хэдхэн компаниуд мэддэг боллоо гэхэд хэлсдэхгүй. Тэд маргааш өглөө босоход бензиний үнээ нэмсэн байвал тэр даруйдаа талх, гурил, такси гээд бензин, түлштэй холбогдсон бүхий л бараа бүтээгдэхүүн үнээ нэмдэг жамтай. Шатахууны үнэ нэмэгдвэл дагаад барааныхаа үнийг өсгөнө гэсэн ойлголт худалдаачдын дунд бараг л ёс юм хэвшжээ. Нөгөө соц нийгмийн үед Москва найтаахад Монгол ханиад хүрдэг гэдэг шиг. Магадгүй энэ үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Яагаад гэвэл Оросын томоохон нефть экспортлогч компаниуд үнээ нэмэх юм бол манайх энд дагаад хямралд орох жишээтэй.
                      Сүүлийн жилүүдэд өглөө босоход л нэмэгдэх шатахууны ханшаас болж монголчууд үгээ хэлж сууна. Харин өнгөрсөн сард "нурсан” Шинэчлэлийн засгийн газрын үед шатахууны үнэ нэмэгдээгүй ирсэн нэг сайн талтай. Энэ нь магадгүй Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн тоотой хэдэн амжилттай ажлынх нь нэг байх. Гэхдээ баярлах болоогүй ээ. Шатахууны үнийг өнгөрсөн засаг эрийн сайндаа ч барьж, тогтвортой байлгаж байсан юм биш.  Учир нь тэд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэдэг төслийг өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсний ачаар ийм үр дүнд хүрсэн юм. Тэр ажлынхаа хүрээнд хойд хөршөөс нефть импортлодог нэр бүхий компаниудад 195 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх юм. Мөн тус компаниуд нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авдаг. Ам.долларыг 1143 төгрөгөөр авна гэдэг нь жирийн нэг албан байгууллагаас даруй 400 төгрөгөөр хямд авч байна гэсэн үг. Энэ бол жирийн татвар төлөгч бидний мөнгөөр зүгээр л хэдхэн компаниудыг эрхлүүлж байгаатай адил зүйл. Гэтэл иргэд шатахууны үнэ урд жилүүдийнх шигээ огцом нэмэгдэхгүй байна гээд баярлаад яваад байдаг. Цаагуураа төр гэдэг нэртэй "задарсан хулгайчид” бидний хөлс хүчээ дуслуулан байж олсон татварын хэдэн төгрөгөөр нефть импортлогчид гэх сэтэртэй даварсан компаниудад ямар ч үр дүнгүй тарааж өгөв.
                             Нефть импортлогч компаниуд шатахууны үнэ нэмэх шалтгаанаа ердөө хоёрхон зүйлтэй холбож тайлбарладаг. Тэр нь нэгдүгээрт гадаад зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт. Хоёрдугаарт валютын ханшийн тогтворгүй байдал. Газрын тосыг худалдан авахдаа ам.доллараар тооцоогоо хийдэг. Шатахууны үнэ нэмэхдээ дээрх хоёр шалтгаантай холбоотой баахан зовлон тоочиж "Хүндхэн нөхцөл байдал үүссэн учир үндэсний компаниуд нь арга буюу үнээ нэмчихлээ шүү иргэдээ” гэдэг тайлбарыг хэлдэг. За яахав, үнэхээр тийм зовлон байдгыг үгүйсгэхгүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь зургаан сарын өмнө дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 50 хувиар буурчээ. Тодруулбал зургаан сарын өмнө нэг баррель нь 117 ам.доллар байсан нефть өнөөдөр 58 ам.доллар болж үнэ нь уналаа. Нефть импортлогчид өнөөдөр 1895 төгрөгийн ханштай байгаа нөгөө ноён ам.доллараа зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр буюу 1443 төгрөгөөр авч байна. Тиймээс валютын ханшнаас болж шатахууны үнээ бууруулж чадахгүй байна гэж хэлэх ямар ч эрх тэдэнд байхгүй. Мөн газрын тосны зах зээлийнх нь үнэ ч буучихсан байна.  Шатахууны ханш тогтворгүй болоход хамгийн их нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүд нь ийнхүү таатай нөхцөл байдлыг бүрдүүлээд зургаан сарыг ардаа үдлээ. Гэтэл нөгөө шатахуун импортлож зардаг компаниуд нь бахь байдгаараа, хөлдүү толгой оргиод сууцгааж байх юм. Хүний урманд ядаж тав, гурван төгрөгөөр ч гэсэн үнээ хямдруулсангүй. Тэгвэл монголчууд бидэнд л хэрэгтэй шүү дээ. Цаашлаад тэр нь хямралтай байгаа эдийн засагт нөлөөлж ч болох сайхан мэдээ юмсан. Үргэлж араасаа асуудал дагуулж байдаг шатахууны үнэ нь буурвал идэх талхны үнэ нь ч гэсэн бага зэрэг буурах ёстой. Гэтэл эсрэгээрээ харин ч нэмэгдсээр л байх юм. Яагаад олон улсын зах зээл дээрх түүхий нефтийн үнэ хэд дахин хямдарчихаад байхад шатахууны үнэ хямдрахгүй байгаа юм бэ. Дээрээс нь сайн муугаар хэлүүлэн байж валютын ханшаар нь хүртэл харж үзээд байхад шүү дээ.
                           Мэдээж өнөөдөр Орост түүхий нефть хямдарлаа гээд маргааш өглөө босоод шууд бензинээ зарна гэж байхгүй. Яагаад гэвэл өндөр үнээр авчихсан шатахуунаа маргааш нь дэлхийн зах зээлийн үнэ буурлаа гээд хямдхан түгээвэл ихээхэн алдагдал хүлээнэ. Импортлогчид ч тийм л зовлонг тоочдог. Тэр зовлонг нь ч бид ойлгож байгаа. Тийм ч учраас бид зургаан сарын өмнө үнээ буулга гэдэг шаардлагыг тавиагүй. Харин түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад чухам яагаад үнэ тарифаа буулгаж улс орон, ард иргэдээ бодохгүй байгаа юм бол. Нэг, хоёр сар биш бүхэл бүтэн хагас жил өнгөрчихөөд байхад дуусдаггүй яасан арвин ундрагатай шатахууны нөөц вэ тэр. Үүндээ эрүүлээр дүгнэлт хийж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойрын өдрүүдэд шатахууны үнээ хямдруулах шаардлагтай байна. Хямдруулах ч ёстой. Үнээ хямдруулах бүхий л боломж бололцоо нь бүрдчихсэн байгаа шүү дээ.
24tsag.mn
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарчихаад байхад манайд яагаад шатахууны үнэ буурахгүй байна вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани