Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Хар алт"-ны үнийн уналт АНУ, Саудын Арабын хуйвалдаан байсан уу?

"Хар алт"-ны үнийн уналт АНУ, Саудын Арабын хуйвалдаан байсан уу? Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан хэвээр. Брент маркийн газрын тосны үнэ өнгөрсөн зунаас хурдацтай унаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг баррель /1 баррель = 158.98 литр/ нь 59 ам.доллараар үнэлэгдэж байна.

Газрын тосны үнэ зургадугаар сараас хойш даруй 40 хувиар буурсан. Үнийн огцом уналт зах зээлийг шахаанд оруулав. Газрын тосны үнэ цаашид хэрхэн өөрчлөгдөхийг олон улсын шинжээчид ч таамаглаж мэдэхгүй.

Одоогоор дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүртэл унаад байгаа нь энэ юм.

Газрын тосны үнийг уналтыг шинжээчид дараах байдлаар тайлбарлаж байна. 

  • Газрын тосны үйлдвэрлэл өсч, эрэлт буурсан
  • Хөгжингүй орнуудын эрчим хүчний хэрэглээ буурсан
  • Ирак, Ливи улсууд түүхий газрын тосны олборлолтоо нэмсэн
  • Ираны эсрэг хориг арга хэмжээ цуцлагдаж магадгүй

ГАЗРЫН ТОСЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЭН ОХУ-ЫГ ШИЙТГЭХ

Дэлхийн зах зээл газрын тосны үнэ хямдарсныг эдийн засагчид олон талаас нь тайлбарлаж байна. Газрын тосны олборлолтоор тэргүүлдэг Саудын Араб 11.8 баррель газрын тосыг нэг баррелийг нь 50-60 ам.долларын үнээр худалдан газрын тосны зах зээлийн өсөлтөд саад учруулж байна хэмээн Reuters мэдээлсэн юм.

Саудын Араб газрын тосны үнийг доогуур барих сонирхолтой байж магадгүй аж. Яагаад гэвэл тус улс Иран, ОХУ зэрэг өрсөлдөгчиддөө нөлөөлөх, мөн дэлхийн зах зээл дээрхи өрсөлдөх чадварыг нь бууруулж буй АНУ-ын занарын тосны үйлдвэрлэгчдэд дарамт үзүүлэх нь чухал.

Саудын Араб зэрэг улсуудтай барууныхан хуйвалдан тохиролцож, газрын тосны үнийг зориуд буулгах ажиллагаа явуулж байж магадгүй.

Саудын Арабын хувьд баррель тутмын үнэ 95 доллар, Оросын хувьд 100 доллараас багагүй байвал төсөвт нь халгүй. Гэхдээ Саудын Арабын газрын тос маш бага үнэтэй байсан ч алзахааргүй их алтны нөөцтэй улс.

Газрын тосны үнэ буурсан нь ОХУ-ын эдийн засаг болон дэлхийн газрын тосны гол үйлдвэрлэгч Ираныг унагаах зорилготой АНУ, Саудын Арабын хуйвалдаан гэж үзэж байна.

Тухайлбал, АНУ хар алтны томоохон худалдан авагч. Гэтэл тэд газрын тосны импортоо бууруулах бодлого баримталж байгаа. Улмаар ирэх жилээс өөрсдөө олборлож хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байна. Учир нь, тус улс 2008 оноос хойш шатдаг занарын олборлолтоо нэмэгдүүлж, шингэрүүлээд боловсруулж буй юм.

ОХУ Башар Асадыг дэмжсэнийхээ төлөө, Украины хямрал түүн дотор Крымийн төлөө Москваг ийнхүү шийтгэж байгаа нь энэ юм. Энэ бол дараагийн хувилбар.

Саудын Арабууд газрын тосны үнийг бууруулснаар энэ салбарт хүчтэй өрсөлдөгч болох ОХУ, Ираныг богино хугацаанд ч гэсэн "замаасаа зайлуулах” юм. Үүний ачаар Эр Рияд Азийн томоохон орнуудтай гэрээ хийх боломжтой болно.

Үүнээс гадна газрын тосны уналтад нөлөөлсөн түгээмэл хүчин зүйлүүд нь:

  • БНХАУ-ын хөгжлийн удаашрал,
  • Евро бүсийн зогсонги байдал,
  • Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санал болгосон эдийн засгийн шинэчлэл үр дүнгүй өгөөгүй,
  • Орос-Украины харилцааны хурцадмал байдал,
  • Ирак, Сирийн нутаг дэвсгэрт хүчээ авсан "Исламын улс” алан хядах бүлэглэлийн идэвхжил.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН УНАЛТ "АНХ УДААГИЙНХ БИШ"

Дашрамд сонирхуулахад, үүнтэй адил явдал өмнө нь болж байсан. Барууны болон Оросын судлаачдын үзэж буйгаар 1985 оноос АНУ-ын ерөнхийлөгч Рейганы засгийн газар хар алтны гол үйлдвэрлэгч Саудын Арабтай нууц тохиролцоонд хүрч, газрын тосны үйлдвэрлэлийг ихээр нэмэгдүүлж олон улсын зах дээрхи газрын тосны үнийг унагаах ажиллагаа явуулсан аж.

ЗХУ-ын хувьд газрын тос нь гадагшаа экспортлодог гол бүтээгдэхүүн байсан учир эмзэг цэг байсан юм.

Шингэн алтны үнийн уналтаас үүдэн рублийн ханш унаж, улмаар дараачийн арав гаруй жилдээ газрын тосны үнэ 30 ам.доллараас өсөөгүй байна. Энэ нь ЗХУ-ыг улс төр, эдийн засгийн гүн хямралд оруулж улмаар задран унахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг юм.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн газрын тосны зах зээлд голлох тоглогч хэвээр байгаа Саудын Араб зэрэг улсуудтай барууныхан хуйвалдан тохиролцож, газрын тосны үнийг зориуд буулгах ажиллагаа явуулж байж магадгүй.

ХЯМД ГАЗРЫН ТОСНЫ ҮР ШИМИЙГ ХЭН ХҮРТЭЖ БАЙНА?

Хямд газрын тосны үр шимийг хамгийн түрүүнд БНХАУ хүртэж байна. Хятад Саудын Арабаас өдөр болгон таван сая баррель газрын тос худалдан авдаг. Он гарснаас хойш БНХАУ худалдан авч буй газрын тосны хэмжээгээ эрс нэмэгдүүлэв. Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ нэлээд унаж, ОПЕК олборлолтоо багасгахгүй хэмээн мэдэгдсэн нь Хятадад нэлээд ашигтай тусчээ.

Хятадын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар өнгөрсөн есөн сарын хугацаанд Хятад нэг өдөрт худалдан ач буй газрын тосныхоо хэмжээг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 8.3 хувиар нэмэгдүүлж, 5.7 сая баррель болгосон байна. Нефтийн үнэ өндөр байсан нь БНХАУ-ын эдийн засагт маш том дарамт болж байжээ. Тэгвэл одоо газрын тосны үнийн уналтыг ашиглан газрын тосоо нөөцөлсөөр байна.

Газрын тосны үнэ цаашид унасаар байвал олборлогч орнуудыг геополитикийн ямар үр дагаврууд хүлээж байгаа вэ?



ОХУ ирэх жилийн төсвөө батлахдаа газрын тосны нэг баррель нь ойролцоогоор 100 ам.доллар гэж тооцоолсон. Харин хар алтны үнэ 20-40 ам.доллараар буюу хурдацтай унасан нь ОХУ-ыг төсвийн алдагдалд хүргэж болзошгүй байна. Түүнчлэн барууны орнууд болон АНУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээний улмаас доллартай харьцах рублийн ханш унасан нь ОХУ-ын эдийн засагт нөлөөлж байна.

Газрын тосны үнийн уналт нь Венесуэл, Иран, ОХУ, Нигери улсуудыг нэг эгнээнд багтааж байна. Эдгээр орнууд газрын тосны орлогоосоо ихээхэн хамаардаг юм. Үүгээрээ Засгийн газрынхаа зардлыг нөхөж, халамжийн үйлчилгээний мөнгийг төлдөг байна.

Газрын тосны үнэ ирээдүйд нэг баррель нь 75-80 ам.доллар болон өссөн ч нийгмийн халамжийн асуудлыг шийдэх эдийн засгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хангалтгүй байх гэнэ.

Саяхан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуанов газрын тосны үнэ буурснаар улсын эдийн засагт жилд 90-100 тэрбум ам.долларын алдагдал учирч буй талаар мэдээлсэн.

ОПЕК "ХАР АЛТ”-НЫ ОЛБОРЛОЛТОО БАГАСГАХГҮЙ

ОПЕК-ийн гишүүн 12 орон дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлтийн 40 гаруй хувийг эзэлдэг юм. Гэвч сүүлийн хэдхэн сарын дотор дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ маш хурдацтай унаж байгаатай холбогдуулан газрын тос экспортлогч 12 орныг нэгтгэдэг ОПЕК өнгөрсөн арваннэгдүгээр сард Австрийн Вена хотод хуралдсан.

Тус уулзалтаар үнийн уналтыг зохицуулахын тулд нефтийн олборлолтыг бууруулах арга хэмжээг авна гэж таамаглаж байсан юм.

Гэвч нефть олборлогч орнууд газрын тосны олборлолтыг бууруулахгүй одоогийн түвшиндээ барих шийдвэр гаргасан. Саудын Араб, Кубейт зэрэг ОПЕК-ийн гишүүд дэлхийн зах зээлд нийлүүлэх квотоо цаашид ч хатуу баримтлах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн юм.

Одоогийн байдлаар ОПЕК өдөрт 30 сая баррель газрын тос олборлодог бөгөөд энэ хэмжээгээ цаашид барьж ажиллахаар болов.

Харин цаашид хар алтны нэг баррель 40 ам.доллар хүрсэн ч ОПЕК газрын тосны олборлолтоо багасгахгүй хэмээн ОПЕК-ийн гишүүн орнууд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв.

ОПЕК-ийн үзэж буйгаар ийм шийдвэр гаргахын тулд гурван сар хүлээх ёстой гэнэ. Энэ хугацаанд газрын тосны дэлхийн зах зээл өөрөө тогтворжино. Иймээс хар алтны олборлолтоо багасгах шаардлагагүй гэж ОПЕК-ийн удирдлага найдаж байна.

ОПЕК ийнхүү шийдвэр гаргасны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дахин буурлаа. Энэ сарын 12-ний байдлаар WTI маркийн нефтийн үнэ 3.6 хувиар бууран, баррель нь 57.8 ам.доллартай тэнцэв. Энэ нь 2009 оны тавдугаар сараас хойших хамгийн доод үнэ боллоо. Түүнчлэн Brent маркийн нефтийн үнэ 2.9 хувь хямдарч, баррель нь 61.8 "ногоон”-оор үнэлэгдсэн нь 2009 оны долдугаар сараас хойших хамгийн доод ханш юм.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРСАН Ч, ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унаж байгаа хэдий ч ОХУ-д шатахууны үнэ (сүүлийн гурван сард 10 хувь) өссөөр байна.

Энэ үзэгдэл жирийн иргэдийг бүү хэл Ерөнхийлөгч Владимир Путиныг хүртэл гайхашруулав. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Холбооны Засгийн газрын гишүүдтэй уулзахдаа "Газрын тосны үнэ буурч байхад, шатахууны үнэ яагаад нэмэгдэж байна" гэсэн асуултыг тавьсан юм.

Энэ үеэр Путин Холбооны монополийн эсрэг албанд шатахууны үнийг тогтмол хянах үүрэг өгөв.

Ингээд ОХУ-д шатахууны үнэ яагаад өсөөд байгаа гол шалтгааныг дурдвал:

  • Газрын тосны компаниуд өндөр ашиг олох сонирхолтой. ОХУ-ын газрын тосны зах зээлийг "Роснефть", "Лукойл" болон "Газпром нефть" гэсэн гурван том компани тэргүүлдэг.  "Лукойл” хувийн компани, томоохон албан татвар төлөгч. Газрын тосны салбараас орж буй татвар ОХУ-ын төсвийн тал орчим хувийг бүрдүүлдэг.

Үүнээс үзэхэд ОХУ-ын эдийн засаг газрын тосны үнэ болон үйлдвэрлэлээс шууд хамааралтай.

  • Газрын тосны салбараас улсын төсөвт орох татварын орлогыг өндөр байлгах зорилгоор уул уурхайн ашигт малтмал олборлох татварыг нэмэгдүүлж, харин газрын тосны экспортын татварыг багасгав. Ингэснээр Оросын шатахуун гадаад зах зээлээс илүүтэй дотооддоо үнэтэй тусаж байгаа юм.

Мөн Засгийн газар шатахууны онцгой албан татвараа нэмсэн учраас шатахууны үнэ нэмэгдэж байна. Хамгийн сүүлд, 2015 оноос түлшний онцгой албан татварыг 1 рублиэр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Үүнээс гадна АНУ болон барууны орнуудын тавьсан хоргийн улмаас доллартай харьцах рублийн ханш унасан нь шатахууны үнэд багагүй нөлөөлөв.

ОХУ-д шатахууны үнэ нэмэгдэж байхад, Америкт яагаад хямд байна вэ?

Учир нь АНУ-д занарын тосны олборлолт нэмэгдэж байна. АНУ газрын тосны импортоо бууруулах бодлого баримталж байгаа. Улмаар ирэх жилээс газрын тос импортлохгүй өөрсдөө олборлож хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байна. Учир нь, тус улс 2008 оноос хойш шатдаг занарын олборлолтоо нэмэгдүүлж шингэрүүлээд боловсруулж буй юм.

АНУ-ын эдийн засаг зөвхөн газрын тос биш бусад салбараас орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх боломжтой юм. АНУ-д аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар өндөр хөгжсөн учир газрын тосноос хамааралгүй.

АНУ шатахууны үнээ зах зээлийн бус аргаар дотоодын зах зээл дээр хянадаг. АНУ-ын Засгийн газрын хувьд шатахуун хэдий хямд байна логистикийн үнэ ч хямд байх юм. Энэ нь эргээд бүтээгдэхүүний үнэ хямд, эрэлт өсөхөд чухал ач холбогдолтой.

Ингээд шатахуун үнэ дэлхийн томоохон улс орнууд болон газрын тос олборлогч 12 оронд ямар байгааг инфографикаар үзүүлэе.

gogo.mn

"Хар алт"-ны үнийн уналт АНУ, Саудын Арабын хуйвалдаан байсан уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани